Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хоёр X хромсомтой болж төрсөндөө талархах сая сая шалтгаан бий. Наад зах нь л бид өсгийтэй гутал өмсөж, үсээ хэдээ арван янзаар засуулж болно. Цэрэгт явах шаардлагагүй, мөн эрчүүд хүүхдээ төрснийх нь дараа л үздэг бол, бид хэвлий дотор байхаас нь л хүүхэдтэйгээ хамгийн ойр холбоотой байж чаддаг. Хэдхэнийг дурдахад ийм байна. Үүнээс ч олон үнэн бөгөөд нэг талаараа хөгжилтэй шалтгаануудыг та олж уншаарай.


1. Бид болзоон дээр ихэвчлэн мөнгө гаргах шаардлагагүй. Эрчүүдийг кино, оройн хоол, бэлэг сэлтийн төлбөрийг төлөх зуур бид өөрсдийгөө улам үзэсгэлэнтэй болгоод л зогсож байхад хангалттай байдаг. Давуу эрх биш гэж үү?
2. Бидэнд хоёрын хоёр ширхэг төрөлхийн, дур булаам гоёл бий. Энэ бол хөх. Тоорон, лийрэн, жижиг, том ямар ч хэлбэртэй хөх эзнийгээ өөр өөрсдийнхөөрөө онцлогоор улам гоо үэзсгэлэнтэй болгодог.
3. Эмэгтэй хүн болгонд 6 дахь мэдрэхүй бий. Бидний зөн совин 82 хувийн баталгаатай байдаг. Гайхалтай юм шүү!
4. Аль ч улс оронд эмэгтэй хувцасны дэлгүүр эрэгтэй дэлгүүрээсээ даруй 2 дахин олон байдаг. Тиймээс бидэнд загварын хувьд маш өргөн сонголт бий. Хэрэв эрэгтэй хүн байсан бол бид срочкон цамцаа өмсөх үү, аль эсвэл өөр нэг срочкон цамцаа өмсөх үү гэдэг сонголттой тулгарах байсан байх.
5. Хувцаслалтын тал дээр бас нэг давуу тал бий. Бид эрэгтэй хүний хувцас өмсөхөөрөө илүү секси харагддаг талтай. Харин эрчүүд эмэгтэй хүний хувцас өмсвөл...ямар харагдахыг нь төсөөлж байгаа биз дээ?
6. Бид нэгэн зэрэг олон удаа, эсвэл угсруулж дур тавьж чадна. Сэрлээ дахиж хөдөлгөхийн тулд пауз авч, хүлээх шаардлага байхгүй.
7. Эмэгтэй хүн амьдралынхаа туршид өөрийн бие галбир, сэтгэл санаа, амьдралынхаа хэв маягт олон өөрчлөлтийг мэдэрч түүнийгээ даган хувьсаж байдаг.
8. Бидэнд нэг “супер хүч” бий. Хэвлийн дотроо өөрөөсөө гадна бас нэг хүнийг тээж, тэжээж чадах. Жирэмсэн болно гэдэг ямар том давуу тал гээч? Дээр дурдсанчлан эрчүүд хүүхдээ төрснийх нь дараа л хардаг бол, бид төрөхөөс нь ч өмнө хүүхдээ ойр мэдэрч амжсан байдаг.
9. Хэрэв бидний сууж байсан усан онгоц мөсөн уул мөргөөд сөнөхөөр болвол эмэгтэйчүүд хамгийн түрүүнд аврах завинд суух болно. Титаникийг санаж байна уу?
10. Бүсгүйчүүдийн яриа эрчүүдийнхээс илүү “амттай” байдаг. Мөн бид зөвлөгөө өгөх, бусдын сэтгэлийн үгийг сонсох тал дээрээ сайн.
11. Эмэгтэйчүүд бид гэрийн сайн эзэгтэй болох уу, эсвэл карьер хатагтай болох уу гэдгээ сонгож болно. Бүр хоёуланг нь хослуулж ч болно. Харин эсрэг хүйснийхэнд маань сонголт хийх боломж байхгүй. Харамсалтай л юм.
12. Эмэгтэйчүүд хүзүүн дээрх шимүүлсэн сорвио “Үсний индүүнд түлчихсэн юм” гэж хэлээд цайруулж болдог. Ер нь л бидэнд хэзээд өөрсдийгөө аварч гарах боломж байж л байдаг.
13. Бүр секс хиймээргүй байвал сарын тэмдгээрээ шалтаглаж болдог.
14. Хамгийн сайхан дуу шүлэгнүүд бүгд бидэнд зориулагдаж зохиогдсон байдаг. Түүгээр ч зогсохгүй тэр дуу шүлгэн дээр цэцэг, эрвээхэй, нар, сар зэрэг хамгийн үзэсгэлэнтэй бүхнээр биднийг төлөөлүүлдэг. Ямар уярмаар юм бэ?!
15. Бид өсгийтэй гутал өмсдөг. Тэд биднийг 4 инчээр өндөрсгөж, хөлийг минь илүү нарийхан харагдуулдаг. Харин эрчүүдийн өмсөх дуртай пүүз, ботинк зэрэг нь тэдний өө сэвийг улам л тодотгодог.
16. Гэр бүлд ямар нэг маргаан гарвал бид ихэвчлэн зөөлөн тухтай орон дээрээ үлддэг. Харин тэд зочны өрөөний буйдан дээр, эсвэл газар унтдаг.
17. Бид дур тавьж байгаа мэтээр жүжиглэж чаддаг. Бас олон нийтийн газар сэрэл хөдөлсөн ч түүнийгээ нууж чадна.
18. Бид эмэгтэй хүний хийж чадах бүхнийг хийж чаддаг. Дээрээс нь эрэгтэй хүний хийж чадах зүйлсийн ихэнхийг хийж чаддаг. Энэ бол хосолмол авъяас.
19. Бидэнд сахлаа хусах шаардлага байдаггүй. Мөн цээжний үс, нурууны үс зэрэгт санаа зовох шаардлага байхгүй. Бид 5 сарын турш үсчинд очилгүй явбал, илүү урт үстэй, илүү үзэсгэлэнтэй болохоос хэтэрдэггүй. Харин эрэгтэй хүн 5 сар үсчинд очилгүй явбал нэг л ёозгүй харагдаж эхэлдэг.
20. Бид дур булаам инээмсэглээд “Уучлаарай, ах аа” гэж хэлээд л замын торгуулиас чөлөөлөгдөх боломжтой.

Таны бодлоор эмэгтэй хүн байхын хамгийн сайхан нь юу вэ?
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4877927/bdc/trackback

profile

한나

2011.07.21 15:21:25
*.36.142.151

eej boloh ...........kkkkkkk

profile

MAKE-UP

2011.07.21 15:48:57
*.192.56.208

21. Бид үзээрийн муухай царайтай төрсөн ч будаж янзалж болдог Эрчүүд бол үгүй ...

 

.fgd_00002.jpg

 

22. Бид инээж байгаад бүхнийг хийж чаддаг Ар худрагаар нь тавьж болдог Эрчүүдэд бол тийм тэвчээр байхгүй.......kkkk

23. Бид угаасаа жүжигчний авьяастай төрдөг ...

profile

MAKE-UP

2011.07.21 15:56:16
*.192.56.208

24. Бид цусаа сар бүр сэлбэж улам залуужиж , эрчүүдээс илүү урт насалж байдаг

baby888

2011.07.21 17:04:52
*.146.228.96

kkk vnen shvv.ta nar shvv

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
배너신청
자생병원

배너신청