Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

.БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх, гадаад иргэдийн бодлогын асуудал эрхлэх албаны дарга Дон Хён Сok...Монгол эмэгтэйчүүд солонгос эрчүүдтэй гэр бүл болох нь  нэмэгдсэн. Нөхөр болох хүнээ дагаж танай оронд очсон манай эмэг тэйчүүд багагүй хохирдог юм билээ. Тэр бүү хэл нөхрийнхөө гарт амиа алдсан бүсгүй ч бий. Монгол эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах талаар Та ямар бодолтой байна вэ. Солонгосын бэр болон очиж байгаа эмэгтэйчүүд юу анхаарах ёстой бол?

-Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар 2434 монгол эмэгтэй солонгос хүнтэй гэр бүл болжээ. Мөн манай улсад цагаачлан, солонгос хүнтэй гэр бүл болох хүсэлтээ гаргасан гадаадын 3000 гаруй хүн байна. Монгол эмэгтэйчүүдийн эрх ашиг зөрчигдөх явдал гардаг. Ер нь ганц Монголын бус, Азийн бусад орны эмэгтэйчүүдтэй манай эрчүүд гэр бүл болж буй нь Солонгосын нийгмийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа. Сүүлийн үеийн дүн мэдээгээр бол 784 монгол эмэгтэй манай иргэн болсон. Монголчуудаас гадна Хятад, Вьетнам, Филиппин, Камбож, Япон зэрэг орны эмэгтэйчүүд манай эр чүүдтэй гэр бүл болдог. Гэр бүл гэдэг тухайн хоёр хүний хувийн асуудал учир их эмзэг. Азийн улс орнуудын эмэгтэйчүүдтэй гэр бүл болж буй солонгос эрчүүдийг ерөнхийд нь авч үзэх юм бол бага орлоготой, эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүс байна.

Солонгос бүсгүйчүүдтэйгээ гэрлэх боломжгүй манай эрчүүд харийн эмэгтэйчүүдийг сонгож байгаа нь нууц биш. Зуучлалаар гэр бүл болж буй эмэгтэйчүүд Солонгост очоод өөрийнхөө авсан мэдээлэлтэй нийцэхгүй хүнтэй учирдаг. Түүнээс болоод маш их зөрчил үүсдэг. Мөн бие биенийхээ хэл, соёлыг судлаагүй, мэдээлэл хомс зэргээсээ үүдэн дараа дараагийн асуудалд холбогддог. Харийн эмэгтэйчүүдтэй гэр бүл болж буй манай эрчүүд асуу далтай нь үнэн. Нэгэнт харь хүний эхнэр болох гэж байгаа эмэгтэйчүүд ч хэнтэй суух гэж байгаа, ямар хэл, соёлтой улсад очих талаараа хангалттай мэдээлэл авсынхаа дараа шийдвэрээ гаргаж байх нь зүйтэй шүү дээ. Монгол Улсад Хүйсийн тэгш эрхийн төв гэдэг байгууллага гадаа дын хүнтэй гэр бүл болж байгаа эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгдөг, сургалт явуулдаг юм билээ. Энэ байгууллагын сургалтад хамрагдаж, мэдээлэл сайн авах хэрэгтэй. Манай улсад очсон хойноо манай байгууллага болон Олон соёлт гэр бүлийг дэмжих төвөөс зохион байгуулдаг сур галт, хөтөлбөрүүдэд хам рагдах юм бол цаашид амьд рахад нь дөхөм болно. Ий мэрхүү сургалт, олон ний тийн байгууллага манайд цөөнгүй бий.

-Монгол Улсад суугаа танай улсын ЭСЯ-наас виз олгосон байхад монгол иргэдийг хил дээрээс буцаадаг үндэслэл нь юу байна вэ?

-Виз олгож байна гэдэг нь тухайн хүний бүрд үүл сэн материалыг үндэслэн БНСУ руу орох эрх олгож байна гэсэн үг. Хилийн шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж буй манай ажилтнууд энэ хүн манай оронд нэвтрэх зорилго нь тодорхой байна уу, үгүй юү гэдгийг шалгадаг. Манай оронд ирж байгаа тухайн хүний зорчих зорилго нь тодорхой бус тохиолдолд хил дээрээс буцаадаг. Хил дээрээс бу цаж байгаа монголчуудын тоог багасгах үүд нээс бид олон арга хэмжээ авч байгаа. Тоон үзүү лэлт хэлье л дээ.

2010 онд виз авсан 538 хүн манай хил дээрээс буцжээ. Гэтэл энэ тоо 2007 онд 1667 байсантай харьцуулахад 68 хувиар багассан байна. Та хил нэвтрэхээсээ өмнө БНСУ-д зорчих зо рилгоо баталсан бичиг баримтаа үзүүлэх хэрэгтэй. Ингэснээр манай улсад зорчиход ямар нэг асуу далгүй болно. Энэ дашрамд хэлэхэд, манай улс ирэх оноос эхлэн хилээр нэвтэрч байгаа гадаадын иргэдийн хурууны хээ, зургийг нь авна. Манай оронд урьд нь хууль бусаар амьдарч байгаад гарсан иргэд хуурамч паспорт ашиглан дахин хил нэвтрэх гэж оролддог. Ийм тохиолдолд манайх хатуу арга хэмжээ авах болсныг анхааруулахад илүүдэхгүй биз ээ

БНСУ-д хэчнээн монгол иргэн ажиллаж, амьдарч байна вэ. Хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг цаашид хууль ёсны бичиг баримттай болгох боломж бий юу, тухайлбал 10-аас дээш жил амьдарч байгаа манай иргэдэд оршин суух зөвшөөрөл олгож болох уу?

-Энэ оны тавдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын 30520 иргэн манай оронд ажиллаж, амьдарч байна. Тэдний 35 хувь нь буюу 10612 хүн хууль бусаар амь дарч байгаа гэсэн су далгаа гарсан. Өнгөрсөн гу рав дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд ма най оронд айлчиллаа. Айлчлалын үеэр ийм асуудлыг манай талд тавьсан байгаа. Өнөөгийн нөхц өлд монгол иргэдэд хууль ёсоор амьдрах виз олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, манай улсын хуулиар ийм боломжг үй. Нөгөө талаар бусад орны иргэдэд ч гэсэн адил тэгш хандах хэрэг гарна. Манай улсад хууль бусаар ажил лаж, амьдарч байгаа монголчууд, гадаадын бу сад орны иргэдийг бу цаах нь нэлээд хурц асуу дал болоод байгаа. Энэ асуудлыг нэг тийш бол гох нь цаашдаа манай хоёр улсын иргэд харилцан визгүй зорчиход түлхэц болох учиртай. Хамгийн гол нь манай улсад хууль бусаар оршин сууж буй монголчууд сайн дураараа гарсан тохиолдолд манай зүгээс тэдгээр иргэдийг БНСУ-д буцаж ирэхэд нь ямар нэг хаалт хориг тавихгүй.

-Танай улсад зорчсон монголчуудын хэчнээн хувь нь визийн журам зөрчин үлдэж байна вэ?

-Манай байгууллагаас гаргадаг статисик үзүүлэлтээр бол нэг сард манай оронд ирж байгаа монголчуудын 5-10 хувь нь үлдэж байна. Энэ нь урьд жилүүдийнхтэй харьцуулахад нэлээд буурсан үзүүлэлт. Монголчууд манай хуулийг мэддэг болж, дагаж мөрдөх болсон үүнд нөлөөлсөн байх. Дээрээс манай ЭСЯ-ны ажилтнууд виз олгохдоо маш нарийн судалдаг болсонтой ч холбоотой.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4794479/9d5/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.07.04 21:39:00
*.234.157.166

НЭЭРЭЭ ЯМАР Л   ӨӨДТЭЙДӨӨ УЧИР ХЭЛ УС ЗӨРҮҮ ГАДААД ХҮҮХЭНД   ХОНОГИЙН ХООЛНЫ МӨНГӨ ТӨЛЖ СУУВ ГЭЖ ҮНЭН Ш ДЭЭ !!!!!!!!!  ӨӨРСДИЙНХ НЬ ХҮҮХНҮҮД АМ АНГАЙГААД  БАЙНГЫН МӨНГӨ НЭХЭЭСТЭЙ БАЙДАГ БОЛОХООР АЙГААД ЗУГАТААДАГ ГЭСЭН ..ӨРӨВДМӨӨР АМЬТАДАА !!!!!!!!!

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
배너신청
자생병원

배너신청