Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүүхдийн шээсний суваг яагаад үрэвсдэг вэ?

Хүүхдийн шээсний сувагт бохир, бактери орсноос болж үрэвсдэг. Бактери нь хүүхдийн биед шээсний сувгаар эсвэл цусаар дамжиж халдварладаг. Бактери нь шээсний сувгаар дамжин давсаг, бөөрийг үрэвсүүлэх аюултай. Дөнгөж төрсөн болон бага насны хүүхдийн цусанд бактери орсон бол шууд л бөөрөнд нь хүрдэг.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Өндөр халуурах, шээхдээ уйлагнах, ойр ойрхон шээх, шээс алдах, шээс нь эхүүн үнэртэй болох, нуруугаар өвдөх, гэдэс өвдөх, бөөлжих, хоолны дуршил буурах, жин нэмэхгүй байх зэргийн шинж тэмдэгүүд хүүхдэд илэрнэ.

Ямар шалтгаантай вэ?

Хамгийн түгээмэл шалтгаан нь хүүхдийн баасанд агуулагддаг “E.coli” хэмээх бактери нь хүүхдийн шээсний сувагт орсноос болдог. Ариун цэвэр сайн сахиагүй, хүүхдийн живхийг солихдоо сайтар цэвэрлэлгүй хайхрамжгүй хандсан, баастай живхийг удаан хугацаагаар солилгүй байлгах, хүүхдийн гэдэс гүйлгэх, хүүхдийн бөгс баас, шээсэндээ түлэгдэж улайж үрэвссэн үед уг бактери хүүхдийн шээсний сувагт амархан орох эрсдэлтэй болдог.

Шээсний суваг нь үрэвсдэг хүүхдүүдийн тэн хагаст нь шээсний сувгийн буруу, гаж хөгжилтэй байх магадлал байдаг. Шүүрэлт, шээсний сувагт бөглөрөл, эмэгтэй хүүхдийн бэлэг эрхтэний бүтцэд наалданги байх гэх мэтийн эрсдлүүдийг тооцоолон сайтар шинжилж судлах ёстой. Мөн өтгөн хаталт, цагаан хорхой, гүйцэт шээж чаддаггүй байх (шээсний дараа давсаг сулрахгүй байх) зэрэг нь мөн хүүхдийн шээсний сувгийн үрэвслийг үүсгэх шалтгаанууд болдог.

Яаж оношилох вэ?

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээгээр шээсний суваг, бөөрний үрэвслийг оношилох боломжтой. 

Шээсний сувгийн үрэвсэл аюултай юу?

Шээсний сувгийн үрэвслийг оройтуулж эсвэл хангалтгүй эмчлэх, өвчин дахин давтагдах, хүүхдийн шээсний сувагт ямар нэгэн гаж хөгжил илрэх, өвчин хүндэрч бөөрний үрэвсэлт өвчин болж хувирах зэрэг нь хүүхдийн хувьд аюултайд тооцогдоно. Харин хүүхдийн бөөрөнд ямар нэгэн юм үлдээсэн үрэвсэл нь ирээдүйд цусны даралт хэлбэлздэг болох, бөөрний дутагдалд орох, өсөлт бойжилтын доройтолд орох, цус багадалттай болох, жирэмсний үед шээсэнд уураг ялгарах, жирэмсний үеийн хордлого хүндрэх гэх мэт сөрөг үр дагавартай.

Яаж эмчилдэг вэ?

Шээсний суваг нь үрэвссэн хүүхдэд эмчийн заавраар зохих антибиотикийг цагаар уулгах хэрэгтэй. Эмчилгээ 10 хоног үрэгэлжилнэ. Сиропоор хэрэглэх антибиотикийг сэрүүн газар эсвэл хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Хүүхдэд эмийг нь өгөхөөсөө өмнө заавал шилтэй эмээ сэгсрэх хэрэгтэй. Зориулалтын халбагаар эмчийн заасан хэмжээгээр цагт нь уулгах нь чухал. Шаардлагатай тохиолдолд эмч хүүхдийг гэрээр тарих эмчилгээ эсвэл эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх эмчилгээ бичиж өгч ч болно.

Хүүхдийн биеийн байдлаас шалтгаалан гэрийн эсвэл эмнэлгийн эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Хүүхэд эм ууж эхлээд биеийн байдал нь харьцангуй сайжирсан ч гэсэн эмчилгээг дутуу хаялгүй заавал дуустал нь хийх шаардлагатай. Шээсний хэмжээг нэмэгдүүлэхийн тулд хүүхдэд шингэн юм, ус сайн уулгах хэрэгтэй. Шээж, баасных нь дараа бөгсийг нь усаар сайтар угааж байх хэрэгтэй.

Үрэвслээс хамгаалахын тулд яах ёстой вэ?

Ариун цэврийг сайн сахиж, өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх, шаардлагатай бол энэ талаар эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хүүхдийн живхийг ойр ойрхон солих, боломжтой бол хүүхдэд живх хэрэглэхгүй байх. Эмэгтэй хүүхдийг шээж, баасных нь дараа бөгсийг нь урдаас нь хойш арчиж байх, эрэгтэй хүүхдийн баасыг цэвэрлэхдээ боожгойных нь үзүүрийн нугалаанд баас үлдсэн хэсгийг сайтар шалгах, ер нь баасан үед нь усаар угааж цэвэрлэж байх нь хамгийн тохиромжтой.

Ямар нэгэн тусгай цэвэрлэгээний бодис, савах хэрэглэх шаардлагагүй. Нойтон сальфетик хэрэглэх нь төдийлөн хангалттай биш юм. Усанд оруулахдаа хүүхдийн бөгсөн хэсгийг усаар сайн угааж өгөх хэрэгтэй. Бага насны хүүхдэд ариун цэврийн тусгай саван, ванны хөөс зэрэг нь сайн биш. Учир нь эдгээр бодисууд нь бэлэг эрхтэний хэсгийн “pH”-гийн тэнцвэрийг (хүчиллэг бүтцийг) өөрчилж, бактериар өвчилөх магадлалыг өндөрсгөдөг. Хүүхдийг усанд 15 минутаас удаан байлгах хэрэггүй. Аль болох хөвөн даавуун материалтай дотуур хувцас өмсүүлэх хэрэгтэй. Хүүхдийн шээсийг заавал чинэртэл нь байлгах шаардлагагүй. 3-4 цаг тутамд шээлгэж, давсгийг нь суллаж байх хэрэгтэй.

Эхийн сүү ямар ач холбогдолтой вэ?

Эхийн сүүнд агуулагддаг хамгаалагч бодисууд нь хүүхдийн шээсний сувагт бактери наалдахаас хамгаалж, нян бактериудыг устгаж байдаг. Иймээс эхийн сүүгээр дагнан хооллодог 0-6 сартай хүүхэд шээсний сувгийн үрэвслээр өвчилөх магадлал маш цөөхөн байдаг. Энэ өвчнөөр өвчилсөн 0-6 сартай хүүхдүүдийн эхийн сүүний хэрэглээг авч үзэхэд эхийн сүүгээр хооллодоггүй хүүхдийн шээсний сувгийн үрэвсэлт өртөх магадлал 5 дахин их байгаа нь нотлогджээ.

Шээсний сувгийн үрэвслээр өвчилсөн 2-6 настай хүүхдүүдийг 0-6 сартайдаа дан эхийн сүүгээр хооллосон эрүүл хүүхдүүдтэй харьцуулж үзэхэд эдгээр хүүхдүүд эхийн сүүгээр илүү богино хугацаанд хооллож байсан нь ажиглагдсан байна. Үүнээс үүдээд эрдэмтэд эхийн сүү шээсний сувгийн үрэвсэлт өвчнөөс хүүхдийг зөвхөн 0-6 сартайд нь хамгаалаад зогсохгүй илүү удаан хугацаагаар хамгаалах нөлөөтэй гэсэн таамаглал дэвшүүлээд байгаа юм байна.

Дутуу төрсөн хүүхдийн  хувьд илүү чухал

Эхийн сүү нярай хүүхдийн ходоод, гэдэсний үйл ажиллагааг хэвийн хэмжээнд нь зохицуулж барьж, өвчин үүсгэгч жижиг бактериудаас байнга хамгаалж байдаг. Мөн шээсний сувгийн үрэвслийг үүсгэгч “E.coli” хэмээх бактерийн хортой чанарыг багасгаж байдаг гэнэ. 2009 онд нийтлэгдсэн нэгэн судалгаанаас үзэхэд дутуу төрсөн хүүхдүүд эхийн сүүгээр шууд хооллох боломжгүй байдаг учраас шээсний сувгийн үрэвслээр өвчилөх эрсдэл өндөртэй байдаг гэсэн дүгнэлт гарч байжээ.





profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5731868/6b1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210452
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336

БАРИЛГЫН ТААЗ ЗАСАХ АЖИЛД АЖИЛТАН АВНА.

YARALTAI AJILD AWNAAAAAAAAAAAAAAA

  • Puzy
  • 2012-06-28
  • Уншсан 1281

hi vneg???????? [2]

  • kara08
  • 2012-01-05
  • Уншсан 1281

helj ogooch busguichuudee [1]

hvnii daatgal [1]

asuuya [1]

  • xlady
  • 2010-08-17
  • Уншсан 1281

Asuuh zuil baina [2]

  • bolor2
  • 2011-01-08
  • Уншсан 1281

shine zagwaraar urilga bichix gesen yum.. xariulj tuslana uu [1]

  • Lizaa
  • 2011-03-09
  • Уншсан 1281

hohnii tolgoi [3]

hi huuhediig yavuulahd yamar yum bicheg barimat beldeh be tus bolooch [6]

Хүүхэд ямар үед хоолонд дургүй болдог вэ?

Women99 -d Asuux zvil bainaa [2]

mengee avhuulchval ymar boloo hvvhnvvdee??????? [2]

hi busguichuudee tuslaarai [3]

ХЭРЭГГҮЙ ХЭСГИЙН ӨӨХИЙГ АВААД ХЭРЭГТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ЗАЛУУЖУУЛНА

jiremsnii huvsas zarj baina

  • taun903
  • 2012-07-19
  • Уншсан 1280

galaxy s avna

davhraa hiilgemeer bn [4]

hvvhdiin talaar asuuh gn ymaaaaaa [3]

  • tuslay
  • 2011-02-22
  • Уншсан 1280

sain bnauu bvsgvichuudee heleed ugcuuch [7]

  • 영원
  • 2011-04-24
  • Уншсан 1280

СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХЭН Ч ХАМГААЛАХГҮЙ ЯАНА ДАА [3]

БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА

ZOOSON MUNGU [4]

  • zurchil
  • 2010-04-11
  • Уншсан 1280

үтрээнд хийдэг лаа-g solongosoor yu gej nerledeg we? [1]

  • aaznag
  • 2011-04-08
  • Уншсан 1280

egch naraa zaawal xelj ogeerei [3]

  • uka888
  • 2011-10-05
  • Уншсан 1280

sain bna uu? eej naraa [1]

  • where
  • 2009-12-29
  • Уншсан 1280

iijonbuugiin huuhnuudee [2]

Ohinii huvtsas zarna. file

Busguichuudee helj uguuch? [4]

  • tuay69
  • 2009-05-06
  • Уншсан 1280

Zuvluuch eejuudee? [9]

helj ogooch [4]

  • bailka
  • 2008-12-02
  • Уншсан 1280

daatgalgui tursun [2]

  • mishil
  • 2014-12-16
  • Уншсан 1279

한국어 교실 - Солонгос хэлний үнэгүй сургалт бүртгэлээ авч байна.

“ Вонжин гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэсэн өвчтөн нас баржээ”

ШИНЭ ЖИЛИЙН ПЛАТЕ УРАМТАЙ ӨМСӨХӨД ТАНЬ МАНАЙ ЭМНЭЛЭГ ТУСАЛЬЯ

  • osknps
  • 2012-11-05
  • Уншсан 1279

eejuude bas asuuyaa [6]

  • uptown
  • 2012-01-12
  • Уншсан 1279

asuuya xvvxnvdee [5]

  • undaak1
  • 2012-04-02
  • Уншсан 1279

end bdag 10n jiliin mongol surguuli [1]

hi eejuudees asuuy [1]

  • eegiid
  • 2011-04-25
  • Уншсан 1279

Oroin mend, Uuniig orchuulaad uguuch. [3]

  • women99
  • 2012-03-05
  • Уншсан 1279

НАДАД ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨГВӨЛ МӨНГӨ ӨГНӨ !!!!!!!!!!! [2]

СОЛОНГОСТ БАЙДАГ БҮХЭН БҮГД ИЙМ БИШЭЭ ..!!!!!!!!!! [4]

eejuudee 1 sartai nyalh huuhed ongotsond suuj boldog yum bolov uu? [2]

oroin mend helj ogooch busguichuudee [2]

hi hyrmiin toortnii syyri haanaas avah be?eejvvdee [2]

  • gal23
  • 2011-02-17
  • Уншсан 1279
배너신청
자생병원

배너신청