Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
                opct51.gif       Амьсгалын эрхтэн. Хүн гэдэг амьтан хорвоо ертөнцийн хамгийн төгс, ухаалаг гэж тооцогддог боловч хиүр хорхой шиг 60 км-ийн холын үнэрийг мэдэрдэггүй, хот суурин газрын харх шиг 100000 Hb-ийн дууны хэлбэлзлийг сонс ч чаддаггүй нэгэн  ажээ.   Насанд хүрсэн хүн 1 минутад 5-6 л агаар амьсгалж, хүний уушиг 3 л агаарын багтаамжтай байдаг аж. Хамраар амьсгалдаг учир хүйтэн агаар бүлээсч, ханиад хүрэхээс хамгаална. Хүний зүүн уушиг баруун талынхаас жижиг байдаг учир нь зүрхэнд илүү зай гаргах зорилготой ажээ. Хүмүүс заримдаа зогисч эхэлдэг нь өрцний хэнгэргэн хальс таталтад орсноос болдог байна.  АНУ-ын фермер Чарльз Осборн 1922 оноос эхлэн 1990 он хүртэл 68 жилийн турш зогсолтгүй зогисч байжээ.

Хүн ханиах буюу найтаахад 140 км/цагийн хурдтай агаарын урсгал бий болно.
Хүмүүс өдөр тутам ууж байгаа шингэний тал хувийг амьсгалын замаар ууршуулан гаргадаг аж.

Хоол боловсруулах эрхтэн. Хүний идсэн, уусан зүйлийг амьсгалах эрхтэн руу оруулахгүй тусгаарласан булчин мөгөөрсөн хоолойд байдаг. Аливаа амьтан хоол идэхдээ бөхийж, доош харж иддэг нь үүнтэй холбоотой гэнэ. Хоол хүний ходоодонд 3-5 цаг байж байгаад бүдүүн гэдэс рүү шилжин 6-20 цагийн турш боловсрох үйл ажиллагаанд шилжинэ. Ходоод 0,5-2 л хоолны багтаамжтай байна.
Хүн өдөр тутам 1-1,5 л шүлс ялгаруулж байдаг байна. Хүний нарийн гэдэс 6,5 м, бүдүүн гэдэс зөвхөн 1,5 м урт байдаг ажээ.

Үнэрлэх ба амтлах чадвар. Хүний хэл ойролцоогоор 10 см урт байдаг. Үнэрлэхийг хамар хариуцдаг бол амтлах чадварыг шүлсэнд  дэвтэж зөөлөрсөн бодис хэлний гадаргууд орших товруунуудад хүрэх үед мэдэрч эхэлдэг. Нялх хүүхэд бүх амны хэсгээр мэдэрч байдаг бол өсч томрох тусам зөвхөн хэлний гадаргуу дахь товруугаар мэдэрч эхэлдэг байна.

Хүн хөгшрөх тусмаа үнэрлэх чадвараа алдаж эхлэнэ. Шувуунд үнэрлэх эрхтэн огт байдаггүй ба шавьж тэмтрүүлээрээ үнэрлэх чадвартай. Хиүр хорхой гэхэд 60 км-ийн зайд орших үнэрийг мэдэрч чадна.

Хүний арьс,хумс, үс. Насанд хүрсэн хүний биенд 5000 орчим үсний уутанцар байдаг бөгөөд толгойн үс 100000 гаруй байдгаас өдөр тутам 100 ширхэг үс тогтмол унаж байдаг. Хүний хуйхны үс 3-5 жилийн туршид 7 хоногт 2-3 см ургана. Харин сормуус, хөмсөг 70 хоноод унаж байдаг.

Хуйхны үс сард 1 см ургаж байдгийг нийлүүлээд тооцоолж үзвэл бүх үсний нийлбэр уртын хэмжээ жилд 10 км орчим болох ажээ.

Хүний арьсны зузаан 2 мм орчим бөгөөд нарны гэрлээс хамгаалах меланин бодис ялгаруулж байдаг.

Хүний арьсны 5,5 ам дөрвөлжин см талбайд 19 сая эс, 60 ширхэг үс, 90 ш үс тослогч булчирхай, 580 см цусны судас, 19000 мэдрэлийн эс оршдог ажээ.

Хүний хумс 7 хоногт 0,55 мм хүртэл ургах ба 30 см хүртэл урт ургах чадвартай.
Хүний нүд, сонсох эрхтний сонин содон зүйл. Хүний нүд 2,5 см диаметрийн хэмжээтэй бөгөөд эрэгтэй хүний нүдний диаметр эмэгтэй хүнийхээс 0,5 мм-ээр илүү байдаг. Ихэнх хүмүүс 1 минутад 15 удаа нүдээ цавчилдаг.

Нүдний торон бүрхэвч гэрлийн үндсэн гурван өнгө болох цэнхэр, ногоон, улаан өнгийг тусган авч нийлүүлэн 10000 янзын өнгийг ялгаж чаддаг байна.

Хүүхдийн сонсгол том хүнийхээс илүү мэдрэмтхий, эмзэг байдаг. Чихэн дотор байдаг булчирхай хулхи ялгаруулж, чихний хэнгэрэгийг тоос шорооноос хамгаалахаас гадна түүний эвгүй үнэр чихэнд хорхой шавьж орохоос сэрэмжлэн үргээж байдаг. Чихэн дотор 2,6 мм-ийн хэмжээтэй хүний биеийн хамгийн бага  яс байдаг. Хүний сонсгол 90 децибелээс илүү дуу шуугиан сонсоход өвдөлт үүсч эхэлдэг бөгөөд 130 Db-ээс илүү дуу чимээ дүлийрэхэд хүргэнэ.

Хүний  сонсгол 1000-4000 Hz-ийн дуу авиаг хүлээн авах чадвартай бол нохой, муур, үнэг 20000 хүртэл  харх, сарьсан багваахай, халим 100000 Hz-ийн дуу авиаг гаргаж, хүлээн авах чадвартай.

Зүрх, цусны эргэлт, цусны гайхамшиг.  Хүний зүрх 8000 л-ийн багтаамжтай савыг нэг өдрийн дотор  шингэнээр шахан дүүргэх чадвартай. Зүрх нэг жилд 30 сая удаа цохилж, хүний амьдралын туршид 2 тэрбум удаа цохилно. Насанд хүрсэн хүний судас нэг минутад 60-80 удаа, хүүхдийнх 140 хүрнэ. Зүрх шилжүүлэн суулгах мэс заслыг анх 1967 онд хийсэн бөгөөд шилжүүлэн суулгасан зүрхээр 22 жил амьдарсан нь дээд үзүүлэлт болжээ.

Улаан бөөмүүд нь хүчилтөрөгч хуримтлуулан хүний биед хүргэж байдаг бол цагаан бөөм нь хүний дархлааны системийг бэхжүүлэн хамгаалж байдаг. Улаан бөөм нь 4 сарын настай бөгөөд энэ хугацаанд  хүний биеэр 172000 удаа бүтэн тойрон явдаг ажээ.

Хүний биеийн цусыг зүрхэнд шахан хүргэх, зүрхнээс бүх эд эрхтэнд хүргэх гүрээ судас, улаан голын судас нь 2,5 см диаметртэй хоёр том судастай байдаг.
Хүний яс, шүд.  Хүний яс кальци, фосфороос бүрддэг гэдгийг хүн бүхэн мэднэ.  Хүний дунд чөмөг, шуу зэрэг бүдүүн ясан доторх чөмөг  цусны эргэлтийн аппараттай холбогдож, цусны улаан, цагаан бөөмийг үйлдвэрлэж байдаг. Хүний ясны нэгэн бяцхан хэсэг бяцрахгүйгээр 9 тн ачааг даах чадвартай байдаг нь мөнхүү хэмжээний цементнээс илүү бат бэх байдаг ажээ. Хүний хамгийн урт яс дунд чөмөг нь 46 см байдаг бол хамгийн жижиг яс чихэн дотор байдаг дөрөө буюу дөш хэмээн нэрлэдэг 2,6 мм яс юм. Яс ойролцоогоор 25 жилийн туршид ургаж, зарим хүмүүс илүү хавирга буюу 13 дахь хавиргатай байдаг аж. Хүн хүзүүнийхээ тоогоор анааштай адилхан ажээ.

Хүүхэд 300 гаруй ястай байдаг бол насанд хүрсэн том хүн 206 ширхэг ястай байдаг байна. Энэ нь хүүхэд томрох тусам яс нь бэхжиж, хоорондоо наалдан тоо нь цөөрдөг байна. Хүн 8 үүдэн шүд, 4 соёо, 8 дэд араа, 12 араанаас бүрдсэн 32 шүдтэй байдаг. 4 агт араа нас бие гүйцсэн үед ургадаг тохиолдол байдаг аж. Зарим хүүхэд эхээс төрөхдөө шүд нь бүрэн ургасан байдаг тохиолдол гарч байжээ. Тухайлбал XIV Люпвиг хаан төрөхдөө 32 шүд нь гүйцэт ургасан байжээ.
Хүний булчингийн гайхамшиг.  Хүн булчингийнхаа ачаар идсэн хоолоо ходоод гэдсэн дотор  хөдөлгөөнд оруулах, нүдээ цавчлах, инээх, амьсгалах, цусаа бүх биеэрээ гүйлгэх үйлдлийг хийдэг.Хүний биед 600 гаруй булчин байдаг нь биеийн жингийн 50 хувьтай тэнцэх бөгөөд булчин нь сахар, хүчил төрөгчөөр тэжээгдэж байдаг байна. Хамгийн хурдан хөдөлгөөнтэй булчин нь нүдээ цавчлах булчин бөгөөд 1 хоромд 5 удаа нүдээ аньж, харж чаддаг байна. Гэтэл шумуулын далавчны булчин 1 хоромд 1000 удаа далавчаа дэвэх чадвартай байдаг ажээ.
Хүний даавар. Хүний биеийн эрхтнүүд даавар хэмээн нэрлэгддэг чухал бодисыг ялгаруулж байдаг. Хүний биеийн өсөлтийн даавар нь цусанд агуулагдаж байдаг бөгөөд унтаж байх үедээ ялгаруулж байдаг. Тийм учраас нялх хүүхэд олон арван цагийн турш унтдаг учиртай ажээ. Мөн түүнчлэн айж цочих, хөөрөл баясалд автах, сэтгэлийн гутралд орох үедээ адрелин хэмээх дааврыг ялгаруулж байдаг. Цөсний хүүдий цөс ялгаруулж байдаг ба хүний шээс, өтгөнд өнгө оруулж байдаг. Уур уцаар хүрэх, нойргүйдэх, гутралд орох үед талх идэж байвал нойр булчирхай инсулин ялгаруулж, ач тусаа өгдгийг санаж явах нь зүгээр байх.

Нөхөн үржэхүйн сонин содон. Хорвоо ертөнцийн уйлж чаддаг цорын ганц амьтан. Хувьслын явцад хүн уйлж сурчээ. Хүн төрөлхтөн анх үүсч байхдаа бусад амьтадын нэгэн адил нүд нь аниастай төрдөг байж. Эдүгээ эхээс мэндэлж буй хүүхэд бүх нь нүд нь нээлгээстэй төрдгийг бүгд мэднэ. Гэвч эхээс дөнгөж төрсөн хүүхэд зааны тугал, гүүний унага, зээрийн янзага, арслангийн зулзага шиг шууд хөлд ороод гүйгээд явчих чадваргүйг мэднэ. Мөлхөх гэж 8-10 сар, хөлд орох гэж 14 сар, ярих гэж 2 жил болдог шүү дээ. Хэрэв хүүхэд зааны тугалын түвшинд хүрч төрөх байсан бол түүний тархи 825 гр-д хүрсэн байх ёстой. 3,5 кг төрсөн хүүхдийн тархи 380 гр. байдаг учир нь энд байгаа юм. Хэрэв хүүхдийн тархи 825 гр. хүрсэн бол ямарч хүүхэд эхийн хэвлийгээс төрөн гарах боломжгүй болох ажээ.

Хүний биеийн шингэн ялгаруулах систем. Хүний биеийн хоёр бөөр 5 минут тутамд хүний биеийн бүх цусыг шүүн гаргаж байдаг ажээ. Нэг бөөр ажилгүй болсон тохиолдолд нөгөө бөөр нь хэмжээгээ томсгож, хоёр бөөрний үүргийг гүйцэтгэж эхэлдэг байна. Хүн огт бөөргүйгээр диалисисийн аргаар/шүүлтүүр/ амьдарч болдог.

    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4212418/74f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210423
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365880
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311

YARALTAI AJILD AWNAAAAAAAAAAAAAAA

  • Puzy
  • 2012-06-28
  • Уншсан 1281

hi vneg???????? [2]

  • kara08
  • 2012-01-05
  • Уншсан 1281

helj ogooch busguichuudee [1]

hvnii daatgal [1]

asuuya [1]

  • xlady
  • 2010-08-17
  • Уншсан 1281

Asuuh zuil baina [2]

  • bolor2
  • 2011-01-08
  • Уншсан 1281

hi eejuudee turshlagaa huvaaltsaach ?????? [1]

shine zagwaraar urilga bichix gesen yum.. xariulj tuslana uu [1]

  • Lizaa
  • 2011-03-09
  • Уншсан 1281

hohnii tolgoi [3]

hi huuhediig yavuulahd yamar yum bicheg barimat beldeh be tus bolooch [6]

Хүүхэд ямар үед хоолонд дургүй болдог вэ?

Women99 -d Asuux zvil bainaa [2]

mengee avhuulchval ymar boloo hvvhnvvdee??????? [2]

hi busguichuudee tuslaarai [3]

ХЭРЭГГҮЙ ХЭСГИЙН ӨӨХИЙГ АВААД ХЭРЭГТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ЗАЛУУЖУУЛНА

jiremsnii huvsas zarj baina

  • taun903
  • 2012-07-19
  • Уншсан 1280

galaxy s avna

davhraa hiilgemeer bn [4]

hvvhdiin talaar asuuh gn ymaaaaaa [3]

  • tuslay
  • 2011-02-22
  • Уншсан 1280

sain bnauu bvsgvichuudee heleed ugcuuch [7]

  • 영원
  • 2011-04-24
  • Уншсан 1280

СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХЭН Ч ХАМГААЛАХГҮЙ ЯАНА ДАА [3]

БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА

ZOOSON MUNGU [4]

  • zurchil
  • 2010-04-11
  • Уншсан 1280

үтрээнд хийдэг лаа-g solongosoor yu gej nerledeg we? [1]

  • aaznag
  • 2011-04-08
  • Уншсан 1280

egch naraa zaawal xelj ogeerei [3]

  • uka888
  • 2011-10-05
  • Уншсан 1280

sain bna uu? eej naraa [1]

  • where
  • 2009-12-29
  • Уншсан 1280

iijonbuugiin huuhnuudee [2]

Ohinii huvtsas zarna. file

Busguichuudee helj uguuch? [4]

  • tuay69
  • 2009-05-06
  • Уншсан 1280

Zuvluuch eejuudee? [9]

helj ogooch [4]

  • bailka
  • 2008-12-02
  • Уншсан 1280

daatgalgui tursun [2]

  • mishil
  • 2014-12-16
  • Уншсан 1279

한국어 교실 - Солонгос хэлний үнэгүй сургалт бүртгэлээ авч байна.

“ Вонжин гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэсэн өвчтөн нас баржээ”

ШИНЭ ЖИЛИЙН ПЛАТЕ УРАМТАЙ ӨМСӨХӨД ТАНЬ МАНАЙ ЭМНЭЛЭГ ТУСАЛЬЯ

  • osknps
  • 2012-11-05
  • Уншсан 1279

eejuude bas asuuyaa [6]

  • uptown
  • 2012-01-12
  • Уншсан 1279

asuuya xvvxnvdee [5]

  • undaak1
  • 2012-04-02
  • Уншсан 1279

end bdag 10n jiliin mongol surguuli [1]

hi eejuudees asuuy [1]

  • eegiid
  • 2011-04-25
  • Уншсан 1279

Oroin mend, Uuniig orchuulaad uguuch. [3]

  • women99
  • 2012-03-05
  • Уншсан 1279

НАДАД ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨГВӨЛ МӨНГӨ ӨГНӨ !!!!!!!!!!! [2]

СОЛОНГОСТ БАЙДАГ БҮХЭН БҮГД ИЙМ БИШЭЭ ..!!!!!!!!!! [4]

eejuudee 1 sartai nyalh huuhed ongotsond suuj boldog yum bolov uu? [2]

oroin mend helj ogooch busguichuudee [2]

hi hyrmiin toortnii syyri haanaas avah be?eejvvdee [2]

  • gal23
  • 2011-02-17
  • Уншсан 1279
배너신청
자생병원

배너신청