Moderator: mgl_300
Өмнөд Солонгосын тал байлдааны бэлэн байдалд шилжиж Ерөнхийлөгч Бан Ги Муны тушаалыг хүлээж байна
Уншсан 1230 vote 0 2010.11.23 17:00:56
Хойд Солонгосын талаас өнөөдөр Өмнөд Солонгос руу их буугаар гал нээсэн талаар Өмнөд Солонгосын Yonhap мэдээллийн агентлаг мэдээлжээ. Энэ үеэр Өмнөд Солонгосын дөрвөн цэрэг шархдсан талаар мөн мэдээндээ дурдсан байна. Орон нутгийн цагаар 14.30 цагийн үед анх гал нээсэн бөгөөд хүн ам суурьшсан Өмнөд Солонгосын арал руу 200 гаруй удаа их буугаар буудсан байна. Өмнөд Солонгосын цэргийн арми байж болзошгүй халдлагад бэлэн байх үүднээс байлдааны бэлэн байдалд шилжээд байгаа гэнэ. Түүнчлэн Yonhap агентлагийн мэдээлснээр тус улсын цэргийн арми сөргүүлж, 80 удаа их буугаар буудсанаас гадна сөнөөгч онгоцнуудыг хөөргөсөн гэнэ. Yonhap агентлагийн телевизийн мэдээгээр битүү утаа болсон дүрс, гэрэл зургийг нэвтрүүлсэн ч их бууны сум чухам ямар гай гамшиг учруулсан нь тодорхой харагдахгүй байжээ.
Дээрх хэрэгтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын аюулгүйн зөвлөл шуурхай хуралдаж байна.
Өмнөд Солонгост дээд хэмжээний онц байдал зарлалаа
Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 23-ны мягмар гаригт Хойд Солонгосын талаас Өмнөд Солонгосын хил рүү их буугаар галласны улмаас Өмнөд Солонгосын 16 цэргийг шархдуулсан хэрэг гарчээ.
Энэ явдал орон нутгийн цагаар 14:30 цагт болжээ. Өмнөд Солонгосын тал хариу гал нээснээр хоёр орны хил дагуу арал дээр буудалцаан болж байна гэж олон улсын томоохон хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Хүн ам оршин суудаг хил дагуух арал руу ийнхүү гал нээснээр 10 гаруй байшин галд автаж, байдал хэцүүхэн болжээ.
Одоогоор болж буй үйл явдлыг Өмнөд Солонгосын Ёонхап телевизээр шууд дамжуулж байна.
Хойд Солонгосын талаас 20 минутын турш 200 гаруй удаа гал нээсний улмаас одоогоор 60 гаруй объектэд гал гарчээ. Тиймээс тосгоны оршин суугчдыг одоогоор хоргодох байранд оруулаад байгаа гэнэ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч болон өндөр албан тушаалтнууд нь Хойд Солонгосын талаас санаатайгаар буудсан эсэх эс бөгөөс хээрийн сургууль хийж байгаад санаандгүйгээр буудсан эсэхийг тодруулахаар Засгийн газартаа шуурхай хуралдаан хийгээд байгаа ажээ.
Одоогийн байдлаар энгийн 4 хүн оногдож, 1 хүн нас барж, 3 хүн шархадсан гэсэн мэдээ байна. Мөн 10 гаруй энгийн иргэд хүнд бэртэл авчээ.
Гал нээсэн Ионпион арал дээр 800 иргэн амьдардаг ажээ. Гал нээсний улмаас 70 гаруй айлын орон байр шатжээ.
Үүссэн нөхцөл байдлын улмаас Өмнөд Солонгост дайны бус иргэний дээд хэмжээний онц байдал зарласан байна.
Өнөөдөр үдээс хойш 2цаг 34 минутын үед Хойд Солонгос Өмнөд Солонгосын 연평도(Инчон хоттой ойр байдаг жижигхэн тосгон) -ийн зүг рүү тэсрэх бөмбөг нисгэж, тэр хавийн 5-6 айл галд автагдаж, одоогийн байдлаар 4 цэрэг хүнд шархдаж, 10 цэрэг хөнгөн шархдаж 1 цэрэг нас барсан гэж мэдээллэж байна..
Хойд Солонгос баруун талын усан хил дагуу пуужингаар гал нээсний улмаас Өмнөд Солонгос гал хариу нээсэн тухай ВВС мэдээллээ. Хойд Солонгос Өмнөд Солонгос руу гал нээсэн талаар бид шуурхай мэдээлсэн.
Өмнөд Солонгосын эх сурвалжаар орон нутгийн цагаар 14.30 цаг, Улаанбаатарын цагаар 15.30-д гал нээж эхэлсэн гэж байгаа. Сөүлд байгаа Монголын иргэний мэдээлснээр монголчууд олноор суурьшдаг Инчоньтой ойролцоо жижиг арал руу хойд солонгосчууд бууджээ. Одоогоор Өмнөд Солонгосын телевизүүдээр уг арлын тосгонд их хэмжээний гал гарч, утаа униар бүрхэж байгаа болон эвдэрч сүйдсэн байшингуудын дүрсийг харуулсан мэдээллийг газар дээрээс нь хүргэж байна гэлээ.
ВВС “Өмнөд Солонгосын арал дээр олон тооны пуужингийн сум унасан бөгөөд их хэмжээний утаан хөшиг бүрхэж, орчин сайн харагдахгүй байна. Түүнчлэн олон тооны барилга байшин нурж, оршин суугчид айж сандарсан байдалтай байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэлт хийж байна. Одоо Өмнөд Солонгос дайны бус үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа” гэж мэдээлжээ. ВВС агентлагийн сурвалжлагч энэ нь хоёр Солонгосын хооронд дайн дууссанаас хойш гарч байгаа хамгийн ээдрээтэй байдлуудын нэг нь болж байна хэмээн дүгнэлээ.
Хамгийн сүүлийн мэдээгээр энэ үеэр нийт 16 хүн шархдсаны 14 нь цэргүүд, харин үлдсэн хоёр нь энгийн иргэн байсан гэж мэдээлэв. Тэдгээрээс дөрөв нь маш хүнд шархадсан байна. Тус арал нь ойролцоогоор 1300 оршин суугчтай, Өмнөд Солонгосын том арлаас 145 км-д зайд оршдог ажээ. Гал нээсний улмаас зарим оршин суугчид арлаас дүрвэж эхэлсэн байна.