Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Түүнтэй ярилцахад үнэхээрийн түвэгтэй юм. Лав л миний ярилцлага хийж байсан бусад хүмүүсээс бараг хамгийн түвэгтэй нь. \\\

Магадгүй бас хамгийн сонирхолтой нь.
Тэр хэд гуравхан үг хэлээд л босоод явчих юм. Одоо болоо, гүйцээ. Би ажилтай байна. Үгүй ээ, чи чинь яасан хүний үг ойлгодоггүй юм бэ? Завгүй гээд байхад чинь хүн шалгаагаад зогсох юм... гэсээр буцаад хүрч ирнэ. Ингэж хэлэх тусам нь цаашаа ярилцах хүсэл улам төрж явмааргүй санагдахыг яана.
Угаасаа л түүний араншин гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй. Харин ч бүр яг өөрийнхөөрөө байдаг түүнд алга ташмаар санагдсан.
Сайн таньж мэдэхгүй хүмүүс “муухай ааштай” гэж эндүүрмээр түүний хэтэрхий шулуун байдал, үг үйлдэл нь бусдын сонирхлыг бүр ч ихээр татдаг бололтой.
Хувцас хунартай хориод жил ноцолдсон гэж өөрийгөө тодорхойлох түүнийг мэдээж дизайнер Соёлмаа .
-Таны “Чи хэн бэ?” зурхайн номыг уншсан. Дизайнер хүн зурхайн ном орчуулж гаргасан гэхээр бас л сонин юм. Таны мэргэжлээс дэндүү хол биш гэж үү?

-Зурхай үнэхээр сонирхолтой ш дээ. Одоо бол ер нь зурхайгаар, төрсөн ордоор нь хүнийг нэлээн сайн танина шүү. Би чинь өнгөрсөн жил тэр “Чи хэн бэ?” гэдэг номны орос хэл дээрх эх хувилбарыг нь Москвагаас эрэл сурал болж байж арайчүү олж авсан юм. Их гоё ном байгаа биз дээ. Тэрэн дээрх юмнууд яг үнэн шүү, хүмүүсээ. Хүний төрсөн орд тухайн хүний зан чанарын тухай мэдээллийг бүрэн өгч чаддаг. Тэр хүн ямархуу зан араншинтай, ямархуу зан төлөвтэй гээд бүх л зүйлийг нь огт зөрөхгүй хэлдэг. Олон мянган жилийн туршид энэ цагаан арьстанууд чинь хүнийг яаж таних вэ гэдгийг судалж зурхай гаргаж ирсэн л байхгүй юу даа.

-Та тэгээд зурхайд 100 хувь итгэд үү?
-Арслангийнхан захиран дарангуйлах шинж давамгайлсан хүмүүс байдаг, тиймээ?


-Тэр үнэн шүү. Би ерөнхийдөө тиймэрхүү маягийн хүн. Сав л хийвэл хүн загнах дуртай. Надад сул дорой хүмүүс таалагддаггүй. Тийм үлбэгэр юмнуудыг харахаар бүр нэг загнаж баймаар санагдаад байдаг юм.

-Зурхай судалдаг юм чинь сүсэг бишрэлтэй байж таараа?

-Тиймээ, шашинд итгэдэг. Бурханд итгэдэг. Буддын шашнаа дээдлэнэ. Гандан орж ном уншуулна.

-Загвар зохион бүтээгч хүн бүх зүйлийг өнгөөр төсөөлдөг байх гэж санагддаг юм. Хүн бүрийг өнгө гэж бодвол та ямар өнгийн хүн бол?

-Би хар өнгийн хүн байх аа. Хар өнгийг би аягүй благородный өнгө гэж боддог юм. Би өөрөө ч хар өнгийн хувцас өмсөх дуртай. Хар өнгө намайг бусдаас тодруулдаг. Тэгсэн мөртлөө их зэвүүн харагдуулаад байдаг байхгүй юу.

-Тэгвэл бусад өнгийн хүмүүсээс өөрийнхөөсөө эсрэг цэнэгийг авдаг болов уу?

-Би бараг бусдаас авдаггүй байх аа. Харин би бусдад өгдөг л байж магадгүй. Ер нь тэгээд хүн болгон өөр өөр өнгөтэй энэ тэр гэдэг дэмий үг.

-Тантай уулзахын тулд нэлээд хүлээх хэрэг гарах юм. Огт цаг барихгүй хүн юм аа.

-Монголд тэгээд хэн цаг барьж байгаа юм. Бүгдээрээ л адилхан цаг барьдаггүй биз дээ. Би ер нь их дураараа байх дуртай хүн л дээ. Яг муур шиг. Хэн нэгэнтэй уулзахыг хүсвэл ирнэ, хүсэхгүй бол ирэх ч гүй. Гэхдээ ажил төрөл, амин хувийн, ашиг хонжооны тал дээр харин ч нэг цаг барина шүү.

-Тэгвэл цаг хугацаа гэж таны хувьд юу юм бэ?

-Цаг хугацаа гэдэг чинь одоо тэгээд... Ёо ёо ёо. Ер нь тэгээд хэн ч, яаж ч чаддаггүй л эд шүү дээ. Одоо би тэгээд яах болж байна аа? Гэхдээ би цаг хугацаанаас миний талд ажиллачих юм юу байна гэдгийг эрж хайж явдаг. Тэгээд би ганц нэг юм олсоон.

-Юу олсон гэж?

-Нууц. Арай гэж олсон юмаа хэлмээргүй байна.

-Ганц хоёр зүйл хэлчихээч дээ.

-Цаг хугацаа өнгөрөх тусам эртний зүйлс улам үнэ цэнэтэй болдог. Тийм ч болохоор би саяхнаас эртний түүх дурсгалын үнэт зүйлс цуглуулж эхэлсэн. Гэхдээ цуглуулаад удаагүй байгаа болохоор миний цуглуулга жаахан ядуувтар байгаа л даа. Яваандаа музей нээнэ.

-Уран бүтээлчид онгод гэж их ярьцгаадаг шүү дээ. Харин танд тэр онгод гэгч нь байдаг уу?

-Үгүй ээ одоо байдаг л байх даа. Би тэгэхдээ яг онгод минь хэзээ орж, хэзээ гарч байгааг нэг их сайн мэдэхгүй оргиод байдаг юм аа.

-Тэгвэл тэр онгод хаанаас чинь ундардаг юм?

-Хошногоноос гэж байвал яахав /тас тас хөхрөв/. Онгод орно гэж ярьдаг л юм байна лээ. Зохиолч, яруу найрагчаас л гарч ирдэг байлгүй дээ. Би чинь хийж байгаа юмаа судална, харна үзнэ. Нарийн нандин зүйл чинь тэр дотор байна ш дээ. Тэр ургаад ирсэн санааг чинь маш хурдан тархиндаа тэмдэглэж аваад, хийх гэж байгаа зүйлдээ ашиглах санаа төрдөг.

-Загвар оёхдоо хэр хугацаа зарцуулдаг вэ?

-Асар их хугацаа зарцуулна аа. Байнга бодно, хийнэ. Буцааж ханзална. Тэр болгонд санаанд таарахгүй бол дахин дахин хийнэ. Энэ миний дуртай мэргэжил. Тийм болохоор үүнийг би насаараа л хийнэ. Хийсээр байгаад үхнэ за?

-Өөртөө зориулж загвар зохиож байв уу?

-Үгүй ээ. Би чинь өөрөө спорт стилиэр хувцаслах дуртай. Дандаа брэндийн хувцас л өмсдөг. Тэр дундаа “Adidas”-ын хувцаснуудад дуртай.

-Ямар их тамхи татдаг юм бэ? Хэзээнээс татсан бэ?

-За, бараг 20 жил татчихлаа ш дээ.

-Хммммм. Уушиг гайгүй юу? Эмчид үзүүлсэн үү?

-Үзүүлээгүй ээ, үзүүлээгүй. Үзүүлсэн үзүүлээгүй тамхиа татах л болно.

-Эрүүл мэндээ бодох хэрэгтэй юм биш үү?

-Би харин ч эрүүл мэнддээ анхаардаг шүү. Гэхдээ учиргүй санаа зовоод эмнэлгээр гүйгээд байдаггүй. Эрүүл саруул амьдрахын тулд хоол хүнсээ сайн зохицуулах хэрэгтэй байгаа юм л даа.

-Тэгвэл ямар хоол хийж идэх дуртай вэ?

-Мах чанаж идэх дуртай.

-Ямар дарааллаар чанадаг юм?

-Эхлээд чанах махаа зөв сонгож авна. Сайхан цэвэрлээд, доторх өөх булчирхайг нь авч хаяна. Тэгмэгцээ сайхан ном ёсоор нь жиргэнэ. Хугалж мугалж болохгүй ш дээ. Тэгээд л нялз ч биш, булз ч биш сайхан чанана даа. Гарсан шөлөнд нь хөц будаа хаяж идэх дуртай.

-Хэрэв та эрэгтэй байсан бол ямархуу хүн байгаад хаана, юу хийж явах байсан бол? Энэ тухай бодож үзэж байсан уу?

-Юу хийж байх байсан юм бол доо хөөрхий. Иймэрхүү хачин юмыг юу гэж бодоод явж байдаг юм. За даа /хэсэг бодсоноо/ Монгол банкны ерөнхийлөгч байх байсан байх даа. Чукаг пялаад эсвэл Чукатай тас чихэлдчихсэн явж байгаа байх /инээв/

-Ажил мэргэжилд хүйс нөлөөлнө гэж үү? Би таныг эрэгтэй байсан ч гэсэн дизайнер л байх байсан болов уу гэж бодсон юмсан.

-Тэр чинь их чухал юм биш үү. Чухал болоод энэ улсууд чинь хүйс мүйсээ солиулаад сүйд майд болцгоох юм байна ш дээ. Сая Германд явж байхад нэг залуу “Уг нь энэ хүн манай аав байсан байхгүй юу. Харин одоо ээж болчихоод байгаа юм. Харин ээж маань аав болчихоод байгаа юм” гэж ярьж байгаа юм даа. Тэгэхээр хүйс гэдэг юм чинь бас чухал л байгаа биз дээ. Ёстой солиормоор. Гэхдээ эрэгтэй хүн дизайнер, тогооч зэрэг ажлыг маш профиоснал хийдэг юм. Эмэгтэй хүн бараг гүйцэхгүй шүү.

-Таны зорилго чинь ингэхэд юу юм бэ?

-Сая доллартай болох.

-Сая доллар гэнэ ээ? Тэр их мөнгөөр юу хийх гэж?

-Миний яах нь бусдад түй ч хамаа байхгүй. Миний зорилго бол сая доллартай л болох. Тэгж бич.

-Тэгвэл мөрөөдөл чинь?

-Хэлээд байхад чинь дээ. Би их мөнгөтэй болмоор байна гээд байхад чинь. Ойлгохгүй байгаа юм уу? Сая доллартай болохыг мөрөөдөж байна. Ойрын таваас арван жилийн дотор болчих байх гэж бодож байна.

-Хөөх, том мөрөөдөлтэй юм аа. Тэгээд тэр мөнгөөрөө юу хийх гээд байгаагаа хэлчихэж болохгүй гэж үү?

-Зугаална даа. Дэлхийг тойрон аялна.

-Зугаална гэснээс та гадагшаа дотогшоо их л явсан биз дээ. Очиж байсан газруудаас чинь хамгийн гоё нь аль улс байв?

-Итали. Итали бол үнэхээр гоё орон юм байна лээ гэдгийг би мэдэж авсан. Та нар залуу хүмүүс заавал очиж үзээрэй. Өөрөө очиж байж л ямар гайхалтай орон болохыг нь мэдэрнэ байх. Залуу хүмүүс гадаад дотоод явж байх хэрэгтэй.

-Мэдээж урлагт хорхойтой байх?

-Уран зурагт нэлээн дуртай. Энд тэндхийн галерей, үзэсгэлэнгүүдэд гардаг бүх үзэсгэлэнг алгасалгүй үздэг. Ер нь хүн стресс, депресст орохгүйхэн шиг өөрийгөө тайтгаруулах ямар хэрэгсэл байж болох талаар үргэлж эрж хайж байх хэрэгтэй. Гэхдээ тэр зүйл нь таны дуртай зүйл, эсвэл танд ашигтай зүйл байвал бүр сайн. Миний хувьд бол тэрхүү зүйл нь уран зураг болоод байгаа юм.

-Аль төрөл нь илүү таалагддаг вэ?

-Түүхийн сэдэвтэй зургууд. Байгалийн болон хөрөг зургууд ч бас дажгүй.

-Өөрөө зураг зурдаг уу?

-Зуралгүй яах вэ. Би чинь Дүрслэх Урлагийн дээд сургуулийг арьсан урлаач мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Ер нь цаашдаа уран зураг оролдож үзнэ гэж бодож байгаа. Стрессээ тайлах маягтай. Гэхдээ одоохондоо юу ч зураагүй байна. Зурахаар болбол мэргэжилтэйгээ ойролцоо зураг зурах байх.

-Имижмэйкер хийх сонирхолтой юу? Хэн нэгний имиж бүрдүүлэгчээр ажиллаж байгаа юу?

-Одоохондоо ажиллаагүй байна. Гэхдээ ажиллана гэж бодож байгаа. Хувцас загвар гэдэг юмтай чинь хоирод жил зууралдаж, олон хүнтэй уулзаж, харьцаж явсан болохоор хүмүүсийн бодол санааг ер нь сайн гадарладаг болсон шүү. Яваандаа эмэгтэй нэр дэвшигчийн имиж мэйкэрийн үүрэг гүйцэтгэнэ дээ.

-Эмэгтэй хүн бүр л гоё ганган зүйлд ухаангүй дуртай байдаг. Та үнэт эдлэлийн хорхойтой юу?

-Би бриллиант л сонирхдог. Бусад нь бриллиантны чинээ сонирхол татахгүй л дээ. Гэхдээ яахав “Аквамарин” чулуутай ээмэг бөгж бий. Би том чихтэй болохоор том л ээмэгэнд дуртай. Гонг-Конгоос ээмгийг нь, германаас бөгжийг нь авсан сваровский байдаг.

-Цуглуулга бий юу?

-Нээх сүртэй цуглуулга гээд байх юу байхав дээ. Гэхдээ надад цөөнгүй хэдэн эртний Орос бриллиантууд байгаа шүү.
Бид нэг тийм үзмэрийн шинжтэй, гял цал хувцсанд дуртай болчихжээ. Нэг л их гялтгар, саа маа болсон хийсвэр хөнгөн, багт наадмын маягтай. Энэ нь надад ердөөсөө таалагддаггүй. Үндэсний хувцасыг ямар нэгэн байдлаар эвгүй эсгэчих л юм бол маш эвгүй, муухай харагддаг. Яаж ийж байгаад эвлүүлээд оёчихсон ч гэсэн эсгүүрийн алдаа тод харагддаг болохоор тун их ажиллагаа орно. Ер нь л их хэцүү хувцас ш дээ.
-Та дэлгүүр хэсэх дуртай юу?

-Сүүлийн үед манайд бутик энэ тэр их нээдэг боллоо. Тиймэрхүү газраар явна уу гэхээс лангуу болгон руу шагайгаад байдаггүй. Дэлхийн жишигт эхлээд зах, дараа нь лангуу, сүүлд нь бутик болж хөгждөг жамтай. Бид мөн энэ дагуу л явж байгаа. Хамгийн ойрын жишээ гэхэд энэ хятадууд байна. Гудамжинд шаагилдаад зогсдог байсан улс чинь нэг том барилга барьж ороод лангуу ажиллуулж эхлээд одоо бүр тус тусдаа том бутиктэй болцгоосон.

-Залуустаа хандаад юу гэж хэлмээр байна?

-Агуу том том том том том зорилго өмнөө тавиж сураасай. Тэрхүү зорилгоо тов тодорхой, яв цав төлөвлөх хэрэгтэй. Харин дараа нь жижиг жижиг жижиг жижиг жижиг хэсэгт хуваа. Тэр жижиг хэсгүүдээ аажим аажмаар биелүүл.

-Яг л хувцас оёхтой адилхан юм. Өөрийн чинь арга барил уу?

-Миний арга барил мөн. Аан тийм, бас нэг юм нэмээд хэлчихэд зорилгодоо хүртэл битгий сагсалз. Битгий онгир. Хүнд хамаагүй юм бүү ярь. Бараг маанагдуу ч юм шиг, тэнэгдүү ч юм шиг царай гаргаад л явж бай. Гэхдээ л цаагуураа бүхнийг амжуулаад явж байхаа мартав даа.
Риск хийж сур. Алдаа хийлээ гээд үхчихгүй за? Тэр алдаа чинь чиний ирээдүйн агуу зүйлийн суурийг тавьж өгнө. Тэгээд алдаагаа эргүүлээд ашиглаж сур. Алдааг чинь эргүүлж мушгиад ашиглаж болдог юм шүү. За би алдчихлаа. Эндээс ямар хожоо гаргаж болох вэ гээд эрж хай. Тэгээд хамгийн чухал нь тэр мэдрэмж, мэдрэмж, мэдрэмж... Мэдрэмж их чухал. Зургаа дахь мэдрэхүйгээ, мэдрэмжээ сайн хөгжүүл. Би өөдтэй, өнгөтэй явах ёстой хүн шүү гэж байнга өөртөө сануулж бай. Тэгээд л гүйцээ.

-Таных шиг ийм өндөрлөгт хүртэл хэр хугацаа зарцуулах бол?

-Тэр хугацааг өөрсдөө яг таг тохируулах хэрэгтэй байхгүй юу. Бод л доо бод. Тооны машинаар үржүүл. Тэдэн настай байхдаа тийм юмтай болно, ийм юмтай болно, тийм мэргэжилтэй болж, тэдэн сая төгрөгтэй болно, тийм байшинд амьдарч, тийм машин унана гээд л. Бодооч!

-Та яг өөрийн төлөвлөгөөнийхөө дагуу явж байна уу?

-Тэгэлгүй яахав. Би өнөөдрийн хувьд яг төлөвлөгөөнийхөө дагуу явж байна. Яг товлосон цагтаа.

-Ирээдүйд өөр юу төлөвлөсөн бэ?

-Олон л юм байна ш дээ. Хэлээд яахав. Жаахан тэнэгдүү царайлаад явж байтал болно доо болно.

-Монгол үндэсний брэндийг бий болгоно гэж ярьж байсан?

-Монгол хувцасыг бренд болговол яасан юм бэ гэдэг бодол надад төрсөн юм аа. Гэвч тэр оёод тавьчихсан хувцасыг маань хүн авахгүй бол яах вэ? Тэгвэл бренд биш болчихно биз дээ. Тэгэхээр маш их судалгаа хийхийн зэрэгцээ, өнөөгийн дэлхийн загварын чиг хандлага яаж хувьсан өөрчлөгдөж, хаашаа чиглэж байгааг сайн мэдэж байх нь чухал. Би зөвхөн суурийг нь тавьж өгөх л санаатай гүйгээд байгаа хүн байхгүй юу. Цааш нь залуу үеийхэн, ирээдүй авч явна биз. Энэ чинь тийм ч хялбархан зүйл биш. Хамгийн гол нь маш олон жил, сар шаардлагатай.

-Олон улсын түвшинд хүргэхийн тулд уу?

-Тэгэлгүй яадаг юм. Монголчууд хувцасны асар том соёлтой ард түмэн. Юун тэр Япон. Тэд нар чинь ганц кимонотой. Хятадад юу байгаа юм бэ. Ганц муу шаахай л байгаа биз. Тэр кино минон дээр гараад байдаг гоё хувцас нь Манжийнх ш дээ. Солонгос хамбуг гээд байгаа жирэмсэн хүний палааж шиг юм байна. Европынхон бол ерөөсөө л тариачны өмсгөлтэй. Гэтэл манайх олон үндэстэн ястангуудын маш сайхан хувцастай. Тэр зүүлт чимэг, толгойн боолт гээд л асар гоё. Манайх шиг ийм гоё хувцас хэрэглэл дэлхийн аль ч улсад байхгүй. Үүнийг бардам хэлж болно. Ийм сайхан өв соёлыг бусад орны хүмүүст үзүүлэхийг зорьж байгаа юм.

-Зарим нь гадаад үзэмжинд хэт их ач холбогдол өгч байгаа юм шиг санагддаг. Өөрсдийнхөө бие галбир, царай төрхийг голж шилээд л...

- Царай зүс, бие хаа мэдээж хүний амьдралд нөлөөлнө өө. Тэгээд нөлөөллөө гээд яадаг юм. Сайхан төрсөн бүхэн жаргалтай амьдарч, муухай нь харин зовох ёстой гэсэн хууль хаана байгаа юм. Тэгэхээр тэр хувь хүн царай муутай ч байсан, тарган ч байсан өөрийгөө яаж илэрхийлж чадаж байна гэдэгт л гол учир нь байгаа юм ш дээ.

-Өөрийгөө илэрхийлнэ гэж юуг хэлээд байгаа юм?

-Тал талын өргөн мэдлэгтэй бол
-Ямар нэгэн байдлаар бусдаас онцгойр
-Мэдрэмжтэй бай
-Зөн совингоо сайн ашигла
-Өөрөө өөртөө зохисон имижийг бүрдүүлж ав. Түүгээрээ өөрийгөө илэрхийл. Дараа нь “би бүдүүн, царай муутай тэгээд яадаг юм. Гэхдээ би та нарыг бодвол ийм том зорилготой, ийм том бодолтой. Түүндээ хүрнэ” гэж бодож байх ёстой байхгүй юу

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3488415/3f0/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523337

БАРИЛГЫН ТААЗ ЗАСАХ АЖИЛД АЖИЛТАН АВНА.

YARALTAI AJILD AWNAAAAAAAAAAAAAAA

  • Puzy
  • 2012-06-28
  • Уншсан 1281

hi vneg???????? [2]

  • kara08
  • 2012-01-05
  • Уншсан 1281

helj ogooch busguichuudee [1]

hvnii daatgal [1]

asuuya [1]

  • xlady
  • 2010-08-17
  • Уншсан 1281

Asuuh zuil baina [2]

  • bolor2
  • 2011-01-08
  • Уншсан 1281

shine zagwaraar urilga bichix gesen yum.. xariulj tuslana uu [1]

  • Lizaa
  • 2011-03-09
  • Уншсан 1281

hohnii tolgoi [3]

hi huuhediig yavuulahd yamar yum bicheg barimat beldeh be tus bolooch [6]

Хүүхэд ямар үед хоолонд дургүй болдог вэ?

Women99 -d Asuux zvil bainaa [2]

mengee avhuulchval ymar boloo hvvhnvvdee??????? [2]

hi busguichuudee tuslaarai [3]

ХЭРЭГГҮЙ ХЭСГИЙН ӨӨХИЙГ АВААД ХЭРЭГТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ЗАЛУУЖУУЛНА

jiremsnii huvsas zarj baina

  • taun903
  • 2012-07-19
  • Уншсан 1280

galaxy s avna

davhraa hiilgemeer bn [4]

hvvhdiin talaar asuuh gn ymaaaaaa [3]

  • tuslay
  • 2011-02-22
  • Уншсан 1280

sain bnauu bvsgvichuudee heleed ugcuuch [7]

  • 영원
  • 2011-04-24
  • Уншсан 1280

СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХЭН Ч ХАМГААЛАХГҮЙ ЯАНА ДАА [3]

БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА

ZOOSON MUNGU [4]

  • zurchil
  • 2010-04-11
  • Уншсан 1280

үтрээнд хийдэг лаа-g solongosoor yu gej nerledeg we? [1]

  • aaznag
  • 2011-04-08
  • Уншсан 1280

egch naraa zaawal xelj ogeerei [3]

  • uka888
  • 2011-10-05
  • Уншсан 1280

sain bna uu? eej naraa [1]

  • where
  • 2009-12-29
  • Уншсан 1280

iijonbuugiin huuhnuudee [2]

Ohinii huvtsas zarna. file

Busguichuudee helj uguuch? [4]

  • tuay69
  • 2009-05-06
  • Уншсан 1280

Zuvluuch eejuudee? [9]

helj ogooch [4]

  • bailka
  • 2008-12-02
  • Уншсан 1280

daatgalgui tursun [2]

  • mishil
  • 2014-12-16
  • Уншсан 1279

한국어 교실 - Солонгос хэлний үнэгүй сургалт бүртгэлээ авч байна.

“ Вонжин гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэсэн өвчтөн нас баржээ”

ШИНЭ ЖИЛИЙН ПЛАТЕ УРАМТАЙ ӨМСӨХӨД ТАНЬ МАНАЙ ЭМНЭЛЭГ ТУСАЛЬЯ

  • osknps
  • 2012-11-05
  • Уншсан 1279

eejuude bas asuuyaa [6]

  • uptown
  • 2012-01-12
  • Уншсан 1279

asuuya xvvxnvdee [5]

  • undaak1
  • 2012-04-02
  • Уншсан 1279

end bdag 10n jiliin mongol surguuli [1]

hi eejuudees asuuy [1]

  • eegiid
  • 2011-04-25
  • Уншсан 1279

Oroin mend, Uuniig orchuulaad uguuch. [3]

  • women99
  • 2012-03-05
  • Уншсан 1279

НАДАД ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨГВӨЛ МӨНГӨ ӨГНӨ !!!!!!!!!!! [2]

СОЛОНГОСТ БАЙДАГ БҮХЭН БҮГД ИЙМ БИШЭЭ ..!!!!!!!!!! [4]

eejuudee 1 sartai nyalh huuhed ongotsond suuj boldog yum bolov uu? [2]

oroin mend helj ogooch busguichuudee [2]

hi hyrmiin toortnii syyri haanaas avah be?eejvvdee [2]

  • gal23
  • 2011-02-17
  • Уншсан 1279
배너신청
자생병원

배너신청