Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
16 жил тэргүүлсэн АНУ-ын тэрбумтнууд тэр тундаа “Майкрософт” корпорацийн тэргүүн “Билл Гэйтс” болон “Баррен Баффет”-ыг Мексикийн “Карлос Слим” хагас тэрбум доллараар илүүрхэн дэлхийн тэргүүн баян болсныг “Forbes” сэтгүүлээр шуугилаа.
Слим нь 20 жилийн өмнө Мексикийн монополи цахилгаан холбооны компанийг худалдан авснаар “Слим”-ийн хөрөнгө 18.5 тэрбумаас 53.5 тэрбум болтлоо өсөж “Майкрософт”ын тэргүүнийг хоёрдугаар байранд орсон байна. Харин “Berkshire Hathaway” -ын эзэн 47 тэрбум долларын хөрөнгөтэй “Варрен Баффет” гуравдугаар байранд жагсдаг аж.
“Слим” бол “Гэйтс”-ийг ардаа орхисон анхны гадны тэрбумтан бөгөөд 2009 оны хамгийн баян хүнээр тодорсон билээ. Харин “Баффет” 1994 онд тэргүүлж байжээ. Түүнчлэн Японы үл хөдлөх хөрөнгийн аварга “Ёшиакий Цуцуми” Америкаас бусад улсын тэрбумтны жагсаалтын түрүүг авч байжээ.
“Слим”-ийн хөрөнгийн 80 хувь нь нийтэд зарласан таван том хувьцаанаас бүрддэг аж. Түүний хөрөнгийн эх үүсвэр, Азид гаргасан хувьцааны үнэ хэр өндөр байхаас голчлон шалтгаалдаг гэнэ.
Энэтхэгийн эрчим хүч ба нефть боловсруулах үйлдвэрийн эзэн азийн хамгийн баян хүн болох 52 настай “Мүкеш Амбани” дөрөвдүгээр байранд жагсдаг байна. 29 тэрбум долларын хөрөнгөтэй “Мүкеш”-ийн хөрөнгө түрүү жилээсээ 10 тэрбумаар өсөн долдугаар байрнаас дөрөвдүгээр байр руу орж иржээ.
Дэлхийн хамгийн том төмрийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал 59 настай энэтхэгийн тэрбумтан “Лакшми Миттал” наймаас тавд орж жагсжээ. Түрүү жил, “Миттал” - ын хөрөнгө 9.4 тэрбум доллар байсан бол энэ жил 28.7 тэрбум болон өсжээ
65 настай “Оракл”-ын гүйцэтгэх захирал “Ларри Эллисон”-ы хөрөнгө 5.5 тэрбум доллараас 28 тэрбум доллар хүртэл өсөж зургадугаар байранд жагссан гэнэ.

Эх сурвалж: Bloomberg news