Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

hi eejuudee helej uguuch

Уншсан 1260 vote 0 2010.04.19 19:23:58

manai huu odoo 5 sartai yumaa yu uguhuu hool yamar yum uguul boloh bol helj tus bolooch

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3062035/3d3/trackback

157359

2010.04.19 19:30:04
*.150.160.164

0-6 сартай хүүхдийн хоол

Эхийн сүү хүүхдэд тохирсон хамгийн тэжээллэг хоол.

Хүүхдийг 6 сар хүртэл нь эхийн сүүгээр дагнан хооллоно.

Хоолны зөвлөгөө:
1.    Хүүхдийг төрөнгүүт нь эхийн хэвлий дээр тавьж цагийн дотор амлуулна.
2.    Хүүхдийг зөв байрлалаар зөв амлуулна.
3.    Хүүхдийг хүссэн үед нь өдөр шөнөгүй олон удаа хөхүүлнэ.
4.    Хүүхдийн өсөлт, хөгжилтөнд нь хяналт тавина.

Эхийн сүү нь хүүхдийн биед шаардлагатай уураг, өөх, тос, нүүрс ус, амин дэмүүдийг хамгийн зохистой харьцаагаар агуулсан байдаг бөгөөд юугаар ч орлуулашгүй амин хүчлээр баялаг.

Эхийн сүүнд агуулагдах таурин гэдэг амин хүчил нь хүүхдийн тархи мэдрэлийн хөгжилд онц чухал ач холбогдолтой.

Халдварын эсрэг бодис агуулсан байдаг тул суулаглт өвчин болон амьсгалын замын халдвараас сэргийлнэ.

Эхийн сүү нь нялх хүүхдийн хоол боловсруулах эрхтний боловсруулан шингээх чадварт байгалиас заяагдсан сүү нь юм.

Хүүхдэд эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн, 6 сар хүрээгүй байхад нь нэмэгдэл хоол өгөх зэрэг нь хүүхдийн хоол боловсруулах замын ходоод гэдэсний үйл ажиллагааг хямрааж хоол боловсруулах замын өвчинд өртөмтгий болгодог.  Мөн эхийн сүүнээс өөр хоол өгөх нь эхийн сүүний ялгаралтыг багасгадаг.


1. Хүүхдийг төрөнгүүт нь эхийн хэвлий дээр нүцгэн биеэр нь тавьж цагийн дотор амлуул

- Төрөнгүүт ангир уургийг нь амлуулна. Ангир уураг маш өтгөн, шаргал өнгөтэй, хэмжээний хувьд маш бага ялгардаг, төрсний дараа эхний 24 цагт 24-30 мл хэмжээтэй  гарах боловч энэ нь хүүхдийн хамгийн үнэт хоол тэжээл болж чаддаг.

- Хүүхдэд төрснийх нь дараа ямар нэгэн шингэн, цай, чихэртэй ус өгч болохгүй.

- Хүүхдийг төрөнгүүт эхийн хэвлий дээр нүцгэн биеэр нь тавьж эхний нэг цагийн дотор амлуулна.

Учир нь:
 • Энэ үед хөхний толгой их мэдрэмтгий байдаг, хөхний өвчнөөс сэргийлнэ.
 • Хөхний суваг болон толгой дахь сүү гарах нүхний бөглөрөлтийг эрт гаргана.
 • Энэ үед хүүхэд харьцангуй сэргэлэн байдаг.
 • Зунгаг эрт гарна.
 • Эхийн цус алдалтаас сэргийлнэ
 • Эх үрийн холбоо эрт бэхжинэ


2. Хүүхдийг зөв байрлуулж, зөв амлуул

- Хүүхдийг зөв тэвэрч зөв хөхүүлснээр хүүхэд сүүгээ хангалттай хөхөж чадна.

- Ээж хүүхдээ зөв хөхөж байгааг яаж мэдэх вэ?

•  Хүүхдийн аманд хөхний толгой болон нөсөө бүрэн орж, гүйцэд үмхэгдсэн, хацар хонхойхгүй байна.
•  Хүүхэд тайван, нэг хэвийн, удаан хөхнө.
•  Хөхөх үед хэл нь хөхөө тойрон бүрээд харагдаж байх ёстой.
•  Хүүхдийн хөхөө хөхөж байгаа чимээ гарахгүй, харин сүүгээ залгиж буй чимээ гарна.

Хүүхэд хөхүүлэх зөв байрлал

•  Ээж  нь өөртөө  аль эвтэй байдлаар (зогсоо,суугаа, хэвтээ) хөхүүлнэ.
•  Ээж хэт бөхийвөл амархан ядрах тул хүүхдийн дор дэр тавьж өндөрлөж өгнө.
•  Хүүхдийн бие эхийн биед сайн хүрэлцэнэ.
•  Хүүхдийг эхийн бие хөх рүү харуулж тэврэнэ.
•  Хүүхдийн толгой бие тэгш байна.
•  Хүүхдийн эрүү, хамрын үзүүр нь ээжийн хөхөнд хүрч байна.


 Хүүхэд хөхүүлэхэд тохиолдох бэрхшээлүүд, түүнээс гарах арга зам

Бэрхшээл

Юу хийх хэрэгтэй вэ

Сүү багасах

1. Эрт амлуулах.
2. Эх өөрөө шингэн сайн уух.
3. Хүүхдийг зөв хөхүүлэх.
4. Ойр ойрхон хөхүүлэх
5. Угж хөхөлт хэрэглэхгүй байх.
6. Шөнө олон удаа хөхүүлэх.
7. Гадагш гарах бол сүүгээ сааж, хөргөгчинд хийж үлдээх.

Хөх өвчтэй
эсвэл хөх хавдаж
улайсан бол

Хэрэв хүүхэд хөхөө хөхөх чадвартай байвал:
1. Зөв хөхүүлэх.
2. Хоёр хөхөө хоёуланг хөхүүлэх.
3. Ойр ойрхон өдөр шөнөгүй хөхүүлэх.
4. Гадагш гарах бол сүүг сааж, хөргөгчинд хийж үлдээ.

Хэрэв хүүхэд хөхөх чадваргүй бол:
1. Хөхүүлэх оролдлогыг тасралтгүй хийх
2. Хөхөө сааж, хөхөө тойруулж зөөлөн иллэг хий.
3. Зөв байрлалаар хөхүүл.
4. Хоёр хөхөө хөхүүл.
5. Өдөр, шөнөгүй ойр ойрхон хөхүүл.
6. Эх гадагш гарах бол сүүгээ сааж үлдээ.

Хөхний толгой хагарвал

1. Хөхөө цэвэр бүлээн усаар өдөрт нэг удаа угаана. Саван, тос хэрэглэж болохгүй.
2. Зөв байрлалаар зөв хөхүүл. Толгой нь хагараагүй хөхийг эхэлж хөхүүл.
3. Хоёр хөхөө хоёуланг нь хөхүүл.
4. Хөхүүлсний дараа хөхний толгойд бага зэрэг сүү түрхэж, хөхөө ил хатаа.

Хөхний аль
нэг хэсэг нь өвчтэй
байгаа бол

1. Зөв байрлалаар хөхүүл.
2. Хоёр хөхөө хөхүүлж, хүүхэд хөхөж байх үед нь хөхөндөө зөөлөн иллэг хий.
3. Өвчингүй байгаа хөхөө эхэлж хөхүүлэх.
4. Хөхүүлэх хэцүү байгаа бол хөхөө гараар саа.
5. Хөхүүлээгүй байхдаа хөхөндөө бигнүүр тавь.
6. Өвдөлтөнд өвчин намдаах эм уу /парацетамол/
7. Хэрэв 24 цагаас дээш хугацаанд сайжрахгүй бол эмчид ханд

 
Хөхөө хэрхэн саах вэ?

1.    Гараа сайтар угаана.
2.    Сүү хийх том амсартай цэвэр аяга бэлдэнэ.
3.    Эрхий хуруугаа хөхний дээр нөсөөт хэсэгт, бусад хурууг хөхний
     доор байрлуулна. 
4.    Цээжний хана руу чиглүүлэн хөхөн дээр зөөлөн дарна. Энэ аргаар 
     мөн нөсөөт хэсгийн хажуу талаас саана.
5.    Хөхөө саана. Хөх саахад эмзэглэлтэй байх ёсгүй.
6.    Саасан сүүг сэрүүн газар буюу хөргөгчинд хадгална.
7.    Сүүг буцалгаж, халааж болохгүй. Учир нь хүүхдийг халдвараас
     хамгаалах бодис нь халаалтаас болж задардаг.
8.    Хөргөгчинд хийсэн бол хүүхэд хооллохоос цагийн өмнө ил гаргаж бүлээсгэнэ.


Хүүхдийг хөхүүлэх нь таны хүүхдэд хэрэгтэй гэдгийг бүү март.
•    Хүүхэд хүссэн үе бүрдээ хөхөх тутам  эхийн  сүүний гаралт нэмэгдэнэ.
•    Ээжтэйгээ сэтгэл санааны холбоотой болж, эхийн хайр ивээл нэмэгдсэнээр хүүхдийн цаашдын хүмүүжил  боловсролд нөлөөлдөг.
•    Зөвхөн тухайн хүүхдэд л зориулагдана.
•    Хэл яриа  зөв  хөгжиж,   хэлд хурдан орно.
•    Нүдний харааны хөгжил хурдасна.
•    Хүүхдийг шоовдорлох, үл тоомсорлох явдлыг багасгана.
•    Эхийн сүүгээр хооллосон хүүхдийн ой тогтоомж сайн, илүү сэргэлэн  хүүхэд болно.
•    Угжны сүү, шил, угжны хөхөлттэй холбоотойгоор хүүхдэд тохиолдож болох өвчнөөс сэргийлнэ.

Хүүхдийг хөхүүлэх нь эхчүүдэд тустай.
•    Хүүхдээ хөхүүлэхийн өмнө ихэсдэг окстоцин даавар умайн агшилтыг сайжруулж, цус алдалтыг багасгана.
•    Хөхний болон өндгөвчний өмөн үү өвчнөөр өвчлөх нь бага.
•    Дараагийн жирэмслэлтээс сэргийлнэ.
•    Эхчүүдийн сэтгэл санааг өөдрөг байлгана.
•    Ажлыг нь хөнгөвчилнө
•    Хүүхдийг хөхүүлэхэд хөрөнгө хэмнэнэ.


3. Хүүхдийг хүссэн үед нь өдөр шөнөгүй хөхүүл.

-    Хүүхдийг хүссэн үед нь аль болох олон удаа өдөр шөнөгүй хоногт 10-аас доошгүй удаа хөхүүлэх ба нэг хөхөө хөхүүлсний дараа нөгөө хөхөө заавал хөхүүлнэ.

-    Хүүхэд цадаж хөхөхөө больтол нь хөхүүл.

-    6 сар хүртэл нь :
  •    Эхийн сүүнээс өөр шингэн, цай, чихэртэй ус, хоол өгөхгүй.
  •    Хөхүүлэх тоо болон хөхөх хугацааг хязгаарлахгүй.
  •   Хүүхдэд угж, хөхөлт өгч болохгүй.
-    Гэхдээ 4-6 сартай хүүхдэд:
  •    Хөхөндөө цадаагүй шинж илэрсэн
  •    Жин нь зохих ёсоор нэмэгдэхгүй бол
нэмэгдэл хоол өг (6 сараас 12 сар хүртэл хүүхдийг хүснэгтэд дурьдсан хоол. Хөхүүлсний дараа нэмэгдэл хоолыг өдөрт 1-2 удаа өг.

Хүүхэд хөхөө хөхөхийг хүсч байгааг яаж мэдэх вэ?
•    Амаа хөдөлгөнө,  сэрнэ,  хоол эрнэ,  эрүү нь дагжих шинж ажиглагдана.

Шөнө  хөхүүлэх  ямар ач  холбогдолтой  вэ?
•    Хүүхэд шөнө хөхөхөд сүүний гарц сайжирч хүүхдийн жин нэмэгдэнэ.
•    Сүүний илчлэг сайн нэмэгдэнэ.
•    Хөх чинэх нь бага болно.
•    Жирэмслэхээс хамгаалахад туслана.

Хүүхдийг угжаар хооллох нь ямар муу өр дагавартай вэ?
•    Бие бялдар,  мэдрэл сэтгэхүйн өсөлт хөгжил хоцроно.
•    Өвчлөмтгий, сул дорой, тамир тэнхээгүй.
•    Хүнийг хайрлах мэдрэмж сул.
•    Харшилд өртөмхий.
•    Суулгалт өвчинд байнга өртөж, тураалд орно.

Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн ямар онцлогтой вэ?
•    Хэзээ ч эхийн сүүг орлож чадахгүй.
•    Ихэнх тохиолдолд үнээний сүүгээр хийдэг.
•    Өндөр үнэтэй.
•    Уураг, кальц,  кали, натри, хлор багатай, чихэр ихтэй.
•    Уураг, тосны чанраараа  эхийн сүүг гүйцэж чадахгүй.
•    Халдварын эсрэг бодис агуулдаггүй.


4. Хүүхдийг төрснөөс хойш өсөлтийг нь хэмжиж, хянаж бай.

Төрөх үеийн  хэвийн жин 2500 граммаас дээш байдаг. Үүнээс бага бол өвөрмөц асаргаа сувилгаа шаардлагатай.

Бага жинтэй төрсөн хүүхдийг асрах /1500- 2500 гр/

•   Хэрэв хүүхэд хөхөж чадаж байвал ойр ойрхон хөхүүлнэ. Хөхөж чадахгүй бол хөхний сүүг сааж дусаагуур буюу халбагаар хооллоно.  (угжихгүй)

•   Хүүхдийг дулаан байлгаж, эх хүүхэддээ арьсны шүргэлцээ үүсгэж биедээ тэвэрч хөхүүлнэ.

ЭМЯ, ДЭМБ, НЭМХ

157359

2010.04.19 19:31:44
*.150.160.164

Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - 1
 

Хүүхдийн нэмэгдэл хоол

1. Тараг
2. Хүүхдийн будааны агшаамал
3. Тэжээллэг зутан
4. Ээдэмтэй сүүн зутан
5. Сүүтэй төмсний зутан
6. Цагаан будааны зутан
7. Ногооны зутан
8. Махны шөлийг бэлтгэх
9. Ээдэм гаргаж авах

 


1.Тараг

Орц:  хөөрүүлсэн сүү - шаазан аягаар 1
 Хөрөнгө /тараг/ - хоолны халбагаар 1
 Ургамлын тос - хоолны халбагаар 1
 Элсэн чихэр - цайны халбагаар 1

Гарц:     200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 5.6 гр
 Тослог 16.3 гр
 Нүүрс ус 13.1 гр
 Илчлэг 222.7 ккал

Бэлтгэх арга: Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлэн хөргөж өрмийг нь хамж авна. Хөөрүүлсэн сүүг 37-40 граджс /хуруу дүрэхэд халуун бүлээн/ хүртэл халааж дээрээс нь хөрөнгөө дээрхи хэмжээгээр хийгээд 4-6 цаг дулаан газарт хөдөлгөөнгүй тавьж бүрэлдүүлнэ. Таргийг бүрэлдэж дуусмагц сэрүүн газарт тавьж хурдан хөргөнө. Таргийг хөрсний дараа ургамлын тос, элсэн чихрийг хийж жигдэртэл сайн хутгаж өгнө. /бүрсэн таргийг сэрүүн газарт 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалж хэрэглэнэ./ Хүүхдэд 6 сараас эхлэн өгнө.


2. Хүүхдийн будааны агшаамал

Орц: хүүхдийн будаа - хоолны халбагаар 1
 Сүү - шаазан аяганы 2/3
 Ус - шаазан аяганы ½
 Элсэн чихэр - цайны халбараар 1
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - цайны халбагаар 1

Гарц:     200гр
Тэжээллэг чанар:
 Уураг 6.7 гр
 Тослог 9.5 гр
 Нүүрс ус 30.7 гр
 Илчлэг 235.2 ккал

Бэлтгэх арга: Буцлаж байгаа усанд жорын дагуу хэмжиж авсан хүүхдийн будааг тасралтгүй хутган хийж 15-20 минут чанана. Дараа нь сүү, цөцгийн тос, элсэн чихэр хийж дахин 5 минут буцалгаж гүйцэт болгоно. Хүүхдэд 6 сараас эхлэн өгнө.


3. Тэжээллэг зутан

Орц:  шар сүү - шаазан аяганы 2/3
 Ээдэм - хоолны халбагаар 1
 Хүүхдийн будаа - хоолны халбагаар 1
 Төмсний гурил - цайны халбагаар 1/3
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - цайны халбагаар 1

Гарц:    200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 5.7 гр
 Тослог 10.7 гр
 Нүүрс ус 26.9 гр
 Илчлэг 226.8 ккал

Бэлтгэх арга: Зутан бэлтгэхэд сүүгээ ээдүүлж ээдмийг шүүж гарсан сүүг буцалтал нь халааж дээр нь хүүхдийн будааш цацаж хийн зөөлөн гал дээр 15 минут хутгаж буцалгана. Дараа нь сайтар нухсан ээдэм, цөцгийн тос, элсэн чихрээ хийж модон хутгуур буюу зориулалтын холигчоор жигдэртэл нь хольж хутгана. Бэлэн болсон тэжээллэг зутанг бэлдсэн даруйд хүүхдэд өгнө. /шүүсэн ээдмийг халуунаар нь сайтар няцалж нухаж жижиглэсэн байна./ Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


4. Ээдэмтэй сүүн зутан

Орц: сүү - шаазан аяганы 2/3
 Ус - шаазан аяганы ½
 Элсэн чихэр - цайны халбагаар 1
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1
 Гурил - цайны халбагаар 1
 Ээдэм - хоолны халбагаар 1

Гарц:    200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 8.7 гр
 Тослог 15 гр
 Нүүрс ус 16.6 гр
 Илчлэг 243.4 ккал

Бэлтгэх арга: Гурилаа тосгүй хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь хуурч дээр нь хайлуулсан цөцгийн тос эсвэл ургамлын тосоо хийж бөөнгүй болтол нь сайтар хутгаад буцалгасан халуун сүү, халуун усыг хийж 3 минутын турш хутгаж буцалгана. Энэ явцад нухсан ээдмийг /урьдчилан ээдмийг жигдэртэл нухаж бэлтгэсэн байна/ хийж жигдэртэл хутгаад чихрийг хийж амтална. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


5. Сүүтэй төмсний зутан

Орц: сүү - шаазан аягаар 1 бүтэн ¼
 Төмс - дунд зэргийн 2 ширхэг төмс
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 өндөг - ¼ ш
 гурил - цайны халбагаар 1

Гарц:     400 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 15.8 гр
 Тослог 24.2 гр
 Нүүрс ус 65.3 гр
 Илчлэг 542.2 ккал

Бэлтгэх арга: Төмсөө угааж хальслаад дахин угаана. Тэгээд давстай халуун усанд бүтнээр нь хийж болтол нь чанана. Болсон төмсийг халуунаар нь нухаад тусгай саванд хийж өндөг /өндгөө тусад нь түүхийгээр сайтар хутгаад хоолны халбагаар 1 авна/, давс, цөцгийн тос эсвэл ургамлын тос нэмж, сүүгээр шингэлэн найруулна. Найруулсан шөлөнд гурил цацаж буцалгана. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


6. Цагаан будааны зутан

Орц: цагаан будаа - хоолны халбагаар 2
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 Гурил - цайны халбагаар 1
 Сүү - шаазан аягаар 1
 Ус - шаазан халбагаар ½
 Элсэн чихэр - цайны халбагаар 1
 Давс - бага зэргийн /чимх/

Гарц:     400 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 18.2 гр
 Тослог 22.8 гр
 Нүүрс ус 77.5 гр
 Илчлэг 588.3 ккал

Бэлтгэх арга: Цэвэрлэсэн цагаан будаагаа сайтар угааж болтол нь чанана. Дараа нь жигдэртэл нь нухаж давс, элсэн чихэр, цөцгийн тосоор амлтан сүүгээр шингэлж буцалгана. Буцалгах явцдаа гурилаа цацаж хийж дахин буцалгаж болгоно. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


7. Ногооны зутан

Орц: лууван - дунд зэргийн 1/8
 Төмс - дунд зэргийн ½
 Манжин - дунд зэргийн 1/8
 Улаан лооль - дунд зэргийн ½
 Яс буюу махны шөл - шаазан аягаар 1
 Цөцгийн тос эсвэл ургамлын тос - хоолны халбагаар 1
 Цөцгий - хоолны халбагаар 2
 Гурил -  цайны халбагаар ½

Гарц:     250 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 2.3 гр
 Тослог 14.3 гр
 Нүүрс ус 9.7 гр
 Илчлэг 176.6 гр

Бэлтгэх арга: Ногоогоо /улаан лоолиос бусад/ сайтар угааж цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Нухсан ногоог ясны буюу махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд гурилыг шарах шүүгээ буюу хайруулын тавганд хуурна. Шөлөө буцалгах явцдаа хуурсан гурилаа цацан хийж буцалгана. Гаргахдаа сайтар нухсан улаан лоолийг хийж өгнө. Хүүхдэд өгөхдөө цөцгийг нэмж өгнө. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


8. Махны шөлийг бэлтгэх

Махаа томоор хавтгай хэрчиж ус, махаа 3:1 –ийн харьцаатайгаар хийж зөөлөн гал дээр махны төрлөөс хамаарч 2-3 цаг орчим чанана.
Чанах явцдаа шөлний дээр ялгарч байгаа тос, нитгэлийг тогтмол хамж авна. Болсны дараа шөлийг шүүн хүүхдийн хоолонд хэрэглэнэ.


9. Ээдэм гаргаж авах

Сүүг хөөрүүлэн самарч хөргөөд өрмийг нь хамж авна. Өрмийг нь хамсан сүүгээ халааж дээр нь исгэлэн тараг хийж буцалгахад сүү ээднэ. Бүрэн ээдсэн эсэхийг шалгахдаа халбагаар ээдсэн хэсгийн нэг талаас сөхөхөд ээдэм нь дээрээ үелэн тогтож шар сүү нь доороо тунасан байна.
Сүүг бүрэн ээдсэний дараа сүүгээ 4 давхарласан самбай буюу зориулалтын шүүлтүүрээр шүүн авч хэрэглэнэ. 1 аяга сүүнд 2 хоолны халбага хийхээр тооцно. Тарагны оронд 10% -ийн кальци хлоридын уусмалыг хэрэглэж болно. 600 мл сүү ээдүүлэхэд дундажаар 100 гр ээдэм унана гэж тооцдог.

157359

2010.04.19 19:40:57
*.150.160.164

Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - 2

10. Бяслаг хатаамжийн дэвтээмэл

Орц: талхны хатаамж
 Хатаасан талх - 5 хэрчим
 Цөцгий - цайны халбагаар 1
 Ээдэм эсвэл шинэ бяслаг - 20 гр (шаазан аяганы 2/3 хэмжээний сүүг ээдүүлэн ээдмийг авна)
 Элсэн чихэр - цайны халбагаар 1 бүтэн ½
 Буцалсан халуун ус - шаазан аяганы 2/3

Гарц:      200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 5.9 гр
 Тослог 10.4 гр
 Нүүрс ус 28.6 гр
 Илчлэг 230.8 гр

Бэлтгэх арга: Жорын дагуу хэмжиж авсан цөцгий ээдэм, элсэн чихэр, хатаамж зэргийг халуун устай, тагтай саванд хийж 15-20 минут дэвтээнэ. Дараа нь бүх зүйлсийг жигдэртэл модон нухуураар нухаж хутгах буюу холигчоор жигдэртэл нь хольж өтгөвтөр агшаамал маягийн болгоно.

Талхны хатаамжийг бэлтгэхдээ: Талхыг 5-7 мм-ийн зузаантай зүсэж хайруулын таваг буюу шарах пийшинд хийж зөөлөн гал дээр шаргал туяатай болтол нь хатаана. Хүүхдэд 7 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоол болгон өгөх буюу гэдэс ходоодны хямралаар удаан өвдсөн, уураг илчлэгийн дутагдлын үед эмчилгээний журмаар өгнө.


11. Ээдэм жимсний холимог

Орц: ээдэм - 3 аяга (сүүг ээдүүлэн ээдмийг нь авна /100 гр/)
 Элсэн чихэр - цайны халбагаар 1
 Гурил - цайны халбагаар 1 бүтэн, ½
 өндөг - ¼ ш
 цөцгийн тос - цайны халбагаар 2
 хатаасан жимс /үзэм/ - цайны халбагаар 2

Гарц:     185 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 20.4 гр
 Тослог 10.2 гр
 Нүүрс ус 36.1 гр
 Илчлэг 246.8 ккал

Бэлтгэх арга: Ээдмээ сайтар нухаж гурил, элсэн чихэр өндөгтэй холино. Хуурай жимсээ угааж дэвтээж бага зэргийн усанд хийж чанаад жижиглэн хэрчиж татна.
Нухсан ээдмийг хэсэглэн хувааж хавтгайлаад голд нь татсан жимсээ хийж, бөөрөнхийлж гурилд өнхөрүүлж шарна. Хүүхдэд 10-11 сартайгаас нэмэгдэл хоол болгож өгнө.


12. Луувантай ээдэм

Орц: дунд зэргийн лууван - нэг бүтэн, ½
 өрмийг нь авсан сүүний ээдэм - 3 шаазан аяга /сүүг ээдүүлэн ээдмийг нь авна/
 элсэн чихэр - цайны халбагаар 1

Гарц:      200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 17.6 гр
 Тослог 9.0 гр
 Нүүрс ус 15.4 гр
 Илчлэг 213.1 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын лууванг ялган авч бүлээн усаар сайн угааж нимгэн хальслаад дахин угааж 25-30 минутын турш тагтай саванд болтол нь чанана. Болсон луувангаа машиндах буюу модон нухуураар сайтар нухна. Дараа нь ээдмээ мөн сайтар нухаад түрүүчийн нухаж бэлтгэсэн луувантайгаа хольж элсэн чихрээр амтлан хэлбэрт оруулан таваглана.
Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолонд долоо хоногт 2-3 удаа өгнө. Сульдаа, тураал, суулгалт өвчтэй хүүхдэд эмчилгээний журмаар өгнө.



13. Төмсний нухаш

Орц: дунд зэргийн төмс - нэг бүтэн, ½
 Сүү - хоолны халбагаар 2, Цайны халбагаар 2
 Давс - амтлах төдий
 Цөцгийн тос - цайны халбагаар 1

Гарц:      200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 5.4 гр
 Тослог 6.3 гр
 Нүүрс ус 37.9 гр
 Илчлэг 228.8 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын төмсийг ялган авч хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг нимгэн цэвэрлэж дахин угааж усанд 20-25 минутын турш болтол нь чанана. Чанасан төмсөө халуунаар нь машиндаж эсвэл нухуураар нухаж нэгэн жигд болгоно.
Нухсан төмсөн дээрээ сүү, цөцгийн тос, давсны уусмал зэргийг нэмж дахин жигдэртэл нь нухаж холино.
Бэлэн болсон төмсний нухшийг 7 сартайгаас нэмэгдэл хоолонд өгнө.


14. Бантан

Орц: мах - 30 гр
 Гурил - хоолны халбагаар 1
 Шөл эсвэл ус - шаазан аяганы 2/3
 Сонгино - бага зэрэг
 Давс - амтлах төдий
 Ургамлын тос - хоолны халбагаар 1
 өндөг - ½ ш
 шар лууван - дунд зэргийн 1/5

Гарц:     200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 11.2 гр
 Тослог 13.2 гр
 Нүүрс ус 18.3 гр
 Илчлэг 238.6 ккал

Бэлтгэх арга: Хальс, өөхгүй зөөлөн ширхэгтэй мах сонгон авч жижиг хярж хөшиглөх буюу 2-3 дахин машиндана. Эсвэл хөлдүү махыг үрүүрт үрж бэлтгэнэ. Лууванг арилгаж угаагаад үрүүрээр үрж жижиглэнэ. Мах, луувангаа халуун шөл буюу усанд хийж 3-4 минут буцалгана. Буцалгах явцдаа шөлний нитгэлийг хамж авна. Буцалж буй шөлөндөө бантангийн гурилын үйрмэгийг самран хийж тасралтгүй хутгаж буцалгана. Буцалгах явцдаа өндөгөө сайтар хутгаж хийнэ. Гаргах үедээ давс, жижиглэн хэрчсэн сонгиноор амтална. Хүүхдэд 6 сартайгаас нь эхлэн өгнө.


15. Махны шөлөнд хийсэн төмсний зутан

Орц: төмс дунд зэргийн - 1 бүтэн, ½
 Цөцгийн тос - амны хоолны халбагаар ½
 Гурил - цайны халбагаар 1
 өндөгний шар - ¼ ш
 сүү - амны хоолны халбагаар 2
 яс эсвэл махны шөл - шаазан аягаар 1

Гарц:       400 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 5.7 гр
 Тослог 8.3 гр
 Нүүрс ус 43.0 гр
 Илчлэг 270.6 ккал

Бэлтгэх арга: Төмсөө хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг арилгаж дахин угаагаад шөлөнд чанана. Чанасан төмсөө халуунаар нь сайтар нухаж шөлөндөө бага багаар хийж, зориулалтын модон хутгуураар сайтар цохиж хутгана. Дээрээс нь халуун сүүнд найруулсан өндөгний шарыг нэмж бэлэн болгоно. Өгөхдөө цөцгийн тос хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас нь эхлэн өгнө. 


16. Махны нухаш

Орц: өөхгүй мах - 160 гр
 Дээд гурил - цайны халбагаар ½
 Сүү - хоолны халбагаар 1
 Цөцгийн тос - цайны халбагаар 1
 Давс - амтлах төдий

Гарц:      200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 34.8 гр
 Тослог 15.3 гр
 Нүүрс ус 4.6 гр
 Илчлэг 306.4 ккал

Бэлтгэх арга: Махыг багахан усанд хийж болтол нь чанана. Болсон махаа 3-4 удаа машиндаад, гурилаа сүүгээр зуурч хутгаж буцалгаад махны таташтай хольж, цөцгийн тос, давс хийж сайтар хольж хутгаад шаазан аяганд хийж аягатай нь бүлээн усан дотор тавьж 3-5 минут жигнэж ариутган бэлэн болгоно.
Махны нухашийг хүүхдэд 8-9 сартайгаас нэмэгдэл хоолонд төмсний нухаштай өгнө.


17. Элэгний нухаш

Орц: элэг - 80 гр
 Сонгино - дунд зэргийн 1/8
 Лууван - дунд зэргийн 1/6
 Сүү - хоолны халбагаар 1
 Цөцгийн тос - цайны халбагаар 1

Гарц:     100 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 14.8 гр
 Тослог  9.1 гр
 Нүүрс ус 6.1 гр
 Илчлэг 163.3 ккал

Бэлтгэх арга: Элгийг хавтгай хэрчиж, нимгэн нарийн хэрчсэн сонгино, луувангийн хамт цөцгийн тосонд шарна.
Дараа нь махны машинаар бүгдийг машиндаж дээр нь давс, сүү, цөцгийн тос нэмж сайтар жигдэртэл нь нухаж бага зэрэг халаана.
Хүүхдэд 8-9 сартайгаас нь эхлэн 7-14 хоногт 1 удаа ногооны нухаштай өгнө.


18. Загасны нухаш

Орц: загасны мах - 250 гр
 Талх - 1 хэрчим
 Сүү - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 өндөг - ¼ ш
 цөцгийн тос - цайны халбагаар 1

Гарц:      220 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 50.7 гр
 Тослог 8.4 гр
 Нүүрс ус 8.7 гр
 Илчлэг 314.0 ккал

Бэлтгэх арга: Загасны махыг яснаас салгаж /ясыг сайтар түүж авна/ дэвтээсэн талхтай /урьдчилан талхан дээрээ сүүгээ хийж дэвтээ/ хольж машиндаж шанз бэлтгэнэ.
Бэлтгэсэн шанзан дээр зөөлрүүлсэн цөцгийн тос өндөгний шар уураг зэргийг нэмээд нухна. Дараа нь өндөгний цагаан уургийг хөөсөртөл нь бүлээд шанзандаа хийж болгоомжтой зөөлөн хутгана. Бэлтгэсэн шанзаа тосолсон хэвэнд хийгээд ууранд жигнэнэ. Бэлэн болсон нухашийг хэвлэн зүсээд, таваглан хачир тавьж, сүмс буюу хайлуулсан цөцгийн тос дусааж өгнө. Хүүхдэд 7-8 сартайгаас ногооны нухаштай өгнө

 

Хүүхдийн нэмэгдэл хоол бэлтгэх - 3
 

Хүүхдийн нэмэгдэл хоол

19. Элэгний котлет
20. Элэгний шөл
21. Уушигны бөөрөнцөг
22. Алимны шүүс
23. Луувангийн шүүс
24. Алимны нухаш
25. Шинэ жимс, жимсгэний зутан
26. Хатаасан алимны зутан

 


19. Элэгний котлет

Орц: элэг - 165 гр
 Сонгино - дунд зэргийн 1/6
 Давс - чимх
 Сүү - хоолны халбагаар 1, Цайны халбагаар 1
 Талх - 1 хэрчим
 Талхны нунтаг хатаамж - хоолны халбагаар 1

Гарц:     150 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 27.0 гр
 Тослог 8.1 гр
 Нүүрс ус 36.7 гр
 Илчлэг 327.0 ккал

Бэлтгэх арга: Бод ба бог малын элгийг цэвэрлэж угаасны дараа 2-3 минут чанана. Чанаж хөргөсөн элгийг жижиглэн хэрчиж дэвтээсэн талхны хамт машиндана. Машиндсан элгийг давс, сонгиноор амталж холино. Бэлтгэсэн шанзыг котлетны хэлбэрт оруулж, нунтаг хатаамжинд өнхөрүүлж бага тосонд 2 талд нь хайрс тогттол нь шарна.
Бэлэн котлетыг нухсан төмс, жигнэсэн байцаагаар хачирлаж, цөцгийн тос буюу цагаан сүмс дусааж өгнө.
1-с дээш насны хүүхдэд 7-14 хоногт 1 удаа ногооны нухаштай өгнө.


20. Элэгний шөл

Орц: шинэ элэг - 100 гр
 Талх - 5 хэрчим
 өндөгний шар - 1 ш
 цөцгийн тос - цайны халбагаар 1
 тунгалаг шөл - шаазан аягаар 1 бүтэн, ½

Гарц:      500 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 26.6 гр
 Тослог 6.0 гр
 Нүүрс ус 57.3 гр
 Илчлэг 412.0 ккал

Бэлтгэх арга: Шинэ элгийг сайтар угааж машиндаад сүүнд дэвтээсэн талхтай хольж базаад өндөгний шар, цөцгийн тосоо хийж сайтар холиод тунгалаг шөлөнд хийж 5-6 минут буцалгаж бэлэн болгоно.
Хүүхдэд 8-9 сартайгаас нь эхлэн 7-14 хоногт 1 удаа өгнө.


21. Уушигны бөөрөнцөг

Орц: уушиг - 50 гр
 өндөг - ½ ширхэг
 цөцгий - цайны халбагаар 1
 сонгино - амтлах төдий
 төмсний гурил - цайны халбагаар 2/3
 ус - цайны халбагаар ½

Гарц:      100 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 10.9 гр
 Тослог 6.7 гр
 Нүүрс ус 4.4 гр
 Илчлэг 121.7 ккал

Бэлтгэх арга: Уушгийг судас, шөрмөснөөс нь салгаж, жижиг шүүртэй машинаар машиндана. Машиндсан уушгинд төмсний гурил, өндөг нэмж давс, сонгиноор амталж холино.
Хольсон шанзыг жижиг жижгээр таслан авч бөөрөнхий хэлбэрт оруулж талхны нунтаг хатаамжинд өнхөрүүлж, тосолсон хайруулын тавганд буюу шарах шүүгээнд болтол нь шарна.
Бэлэн болсон бөөрөнцгийг 1 тавганд 4-5 ширхэг байхаар таваглаж сүмс буюу хайлсан цөцгийн тос дусааж хачирлаж өгнө.
1-с дээш насны хүүхдэд өгнө.


22. Алимны шүүс

Орц: шинэ алим - томхон 2 алим

Гарц:      200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 1.0 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 23.4 гр
 Илчлэг 114.0 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын алимыг ялган авч буцалсан усаар угаагаад хальсалж ариутгасан үрүүрээр үрж шүүсийг 2 давхар марлиар шүүж шахаж авна. Шахаж авсан шүүсийг тагтай шилэн саванд хийж, шилэн савтай нь халуун устай саванд тавьж 5-10 минут буцалгаж ариутгана. Шүүсийг 6 сартайгаас эхлэн ½-2 цайны халбагаар өдөрт 2-3 удаа өгч болно.


23. Луувангийн шүүс

Орц: шар лууван - дунд зэргийн 3 ширхэг

Гарц:      100 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 2.4 гр
 Тослог 0.8 гр
 Нүүрс ус 22.8 гр
 Илчлэг 110.0 ккал

Бэлтгэх арга: Лууванг ширүүн үстэй сойзоор үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж дахин буцалгасан усаар угаагаад үрэгчээр үрж, шүүсийг нь 2 давхар самбайгаар шүүж шахаж авна. Шүүсийг тагтай шилэн саванд хийж таглаад шилтэй нь халуун устай саванд хийж 5-10 минут буцалгаж ариутгана.
Хүүхдэд 6 сартайгаас эхлэн 1:1 харьцаатайгаар шингэлж дасгах журмаар өгнө. Мөн сургалтын үед эмчилгээний зорилгоор өгнө.


24. Алимны нухаш

Орц: шинэ алим - дунд зэргийн 2 ширхэг
 Элсэн чихэр - цайны халбагаар 1

Гарц:     250 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 1.2 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 43.9 гр
 Илчлэг 180.3 ккал

Бэлтгэх арга: Алимаа сайтар угааж үрийг аваад 10-15 минут жигнэнэ. Жигнэсэн алимаа тагтай нь хөргөж, хальсыг цэвэрлээд сайтар нухаж, элсэн чихрээр амталж бэлэн болгоно. 6 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 20-30 граммар өгнө.

Жимсний зутан
Жимсний зутанг шинэ буюу хатаасан жимс, жимсгэнэ, жимсний өөрийн шүүс, жимсний нухаш, сүү, чихрийн ханд болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр бэлтгэнэ. Жимс, жимсгэний зутанд төмсний гурил хэрэглэнэ. Жимсний зутанд орох төмсний гурилын их багаас хамаарч өтгөн, өтгөвтөр, шингэн гэж ангилна. Жимсний шингэн зутанг сүү, ээдэм, будаа, гурилаар бэлтгэсэн хоолонд сүмс маягаар хэрэглэнэ. Өтгөн ба өтгөвтөр зутанг биеэ даасан хоол болгож өгнө. Жимсний өтгөн зутанг бэлтгэсний дараа элсэн чихэр цацсан буюу норгосон тусгай хэвэнд хийж хөргөнө. Жимсний өтгөн зутанг олгохдоо хэвээс нь гаргаж таваглаад жимсний чихэртэй ханд буюу жимсний чанамлаар чимэглэж өгнө.


25. Шинэ жимс, жимсгэний зутан

Орц: үхрийн нүд /аньс, нэрс г.м/ - хоолны халбагаар 1 бүтэн, ½
 Элсэн чихэр - цайны халбагаар ½
 Ус - шаазан аягаар 1
 Төмсний гурил - цайны халбагаар 1

Гарц:       200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 0.2 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 34.3 гр
 Илчлэг 140.9 ккал

Бэлтгэх арга: Жимсээ цэвэрлэж явгаад угаана. Дараа нь жимсийг няцалж шүүсийг ялган авна. Няцлаад гарсан жимсний шаарыг саванд хийж дээрээс нь халуун ус /20 гр шааранд 100-150 мл усаар бодож/ хийж зөөлөн галаар 10-15 минут буцалгаад шүүсийг нь шүүж тунгаана. Гарсан шүүсийг 2 хувааж нэг хэсгийг хөргөж төмсний гурилаа зуурна. Нөгөө хэсэгт элсэн чихэр нэмж дахин буцлах хүртэл угааж халаана. Халаах явцад зуурсан төмсний гурилыг хийж дахин хутгаж халаан дээр нь анхны шүүж авсан жимсний шүүсээ нэмнэ. Дараа нь элсэн чихэр цацсан буюу норгосон хэвэнд зутангаа хийж хөргөнө. Хөрсний дараа хэвнээс салгаж таваглаад жимсний чанамал буюу жимсний шүүс дээр нь хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 30-50 граммаар өгнө.


26. Хатаасан алимны зутан

Орц: хатаасан алим - хоолны халбагаар 2
 Элсэн чихэр - хоолны халбагаар 1, Цайны халбагаар ½
 Төмсний гурил - цайны халбагаар 2/3
 Ус - хоолны халбагаар 2, Цайны халбагаар 2
 Нимбэгний хүчил - чимх

Гарц:       200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 0.4 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 38.8 гр
 Илчлэг 160.4 ккал

Бэлтгэх арга: Угааж цэвэрлэсэн хатаасан алимыг тагтай саванд хийж дээр нь халуун ус нэмж 2 цаг орчим таглаатай нь байлгаж хөөлгөнө. Дараа нь 20-30 минут зөөлөн галаар буцалгаж, үрж няцална. Бусад арга ажиллагаа нь жимсний зутан хийхтэй адил. Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн хоолны дараа 30-50 граммаар өгнө.

profile

sakudur

2010.04.19 20:10:37
*.141.150.207

ta buhendee bayarlalaa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210455
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523343

БАРИЛГЫН ТААЗ ЗАСАХ АЖИЛД АЖИЛТАН АВНА.

YARALTAI AJILD AWNAAAAAAAAAAAAAAA

  • Puzy
  • 2012-06-28
  • Уншсан 1281

hi vneg???????? [2]

  • kara08
  • 2012-01-05
  • Уншсан 1281

helj ogooch busguichuudee [1]

hvnii daatgal [1]

asuuya [1]

  • xlady
  • 2010-08-17
  • Уншсан 1281

Asuuh zuil baina [2]

  • bolor2
  • 2011-01-08
  • Уншсан 1281

shine zagwaraar urilga bichix gesen yum.. xariulj tuslana uu [1]

  • Lizaa
  • 2011-03-09
  • Уншсан 1281

hohnii tolgoi [3]

hi huuhediig yavuulahd yamar yum bicheg barimat beldeh be tus bolooch [6]

Хүүхэд ямар үед хоолонд дургүй болдог вэ?

Women99 -d Asuux zvil bainaa [2]

mengee avhuulchval ymar boloo hvvhnvvdee??????? [2]

hi busguichuudee tuslaarai [3]

ХЭРЭГГҮЙ ХЭСГИЙН ӨӨХИЙГ АВААД ХЭРЭГТЭЙ ХЭСЭГТ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАЖ ЗАЛУУЖУУЛНА

jiremsnii huvsas zarj baina

  • taun903
  • 2012-07-19
  • Уншсан 1280

galaxy s avna

davhraa hiilgemeer bn [4]

hvvhdiin talaar asuuh gn ymaaaaaa [3]

  • tuslay
  • 2011-02-22
  • Уншсан 1280

sain bnauu bvsgvichuudee heleed ugcuuch [7]

  • 영원
  • 2011-04-24
  • Уншсан 1280

СОЛОНГОС ХҮНТЭЙ СУУСАН БҮСГҮЙЧҮҮДИЙГ ХЭН Ч ХАМГААЛАХГҮЙ ЯАНА ДАА [3]

БАРИА ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА

ZOOSON MUNGU [4]

  • zurchil
  • 2010-04-11
  • Уншсан 1280

үтрээнд хийдэг лаа-g solongosoor yu gej nerledeg we? [1]

  • aaznag
  • 2011-04-08
  • Уншсан 1280

egch naraa zaawal xelj ogeerei [3]

  • uka888
  • 2011-10-05
  • Уншсан 1280

sain bna uu? eej naraa [1]

  • where
  • 2009-12-29
  • Уншсан 1280

iijonbuugiin huuhnuudee [2]

Ohinii huvtsas zarna. file

Busguichuudee helj uguuch? [4]

  • tuay69
  • 2009-05-06
  • Уншсан 1280

Zuvluuch eejuudee? [9]

helj ogooch [4]

  • bailka
  • 2008-12-02
  • Уншсан 1280

daatgalgui tursun [2]

  • mishil
  • 2014-12-16
  • Уншсан 1279

한국어 교실 - Солонгос хэлний үнэгүй сургалт бүртгэлээ авч байна.

“ Вонжин гоо сайхны эмнэлэгт мэс засал хийлгэсэн өвчтөн нас баржээ”

ШИНЭ ЖИЛИЙН ПЛАТЕ УРАМТАЙ ӨМСӨХӨД ТАНЬ МАНАЙ ЭМНЭЛЭГ ТУСАЛЬЯ

  • osknps
  • 2012-11-05
  • Уншсан 1279

МАШИН Яаралтай ЗАРНА! 1 500 000-с ярина [1]

eejuude bas asuuyaa [6]

  • uptown
  • 2012-01-12
  • Уншсан 1279

asuuya xvvxnvdee [5]

  • undaak1
  • 2012-04-02
  • Уншсан 1279

end bdag 10n jiliin mongol surguuli [1]

hi eejuudees asuuy [1]

  • eegiid
  • 2011-04-25
  • Уншсан 1279

Oroin mend, Uuniig orchuulaad uguuch. [3]

  • women99
  • 2012-03-05
  • Уншсан 1279

НАДАД ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨГВӨЛ МӨНГӨ ӨГНӨ !!!!!!!!!!! [2]

СОЛОНГОСТ БАЙДАГ БҮХЭН БҮГД ИЙМ БИШЭЭ ..!!!!!!!!!! [4]

eejuudee 1 sartai nyalh huuhed ongotsond suuj boldog yum bolov uu? [2]

oroin mend helj ogooch busguichuudee [2]

배너신청
자생병원

배너신청