Хэрэв эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд хэт оролцдог бол энэ тал дээр бага зэрэг гэр бүлийн зөрчил үүсэх гээд байдаг. Иймд уурлаж бухимдсаны хэрэггүй. Аль болох тайван хүлээж авах хэрэгтэй.
Хүүхдийн хүмүүжилд эцэг эх нь шүүмжлэлтэй хандсаны буруу гэж огтхон ч байдаггүй. Харин ч эцэг эхийнхээ хэлж ярьж буй хүүхдийн хүмүүжилтэй холбоотой зөвлөгөө, сургамж үгийг анхааралтай сонсож амьдралдаа хэрэгжүүлдэг байх хэрэгтэй. Эцэг эх гэдэг хүнд ганц л удаа заяадаг. Үр хүүхэд нь эцэг эхээ хүндэлж өсвөл түүн шиг сайн юм гэж үгүй. Аавын сургааль алт, ээжийн сургааль эрдэнэ гэж үг байдаг даа.
Жинхэнэ амьдралын үнэн үг тэднээс урган гардаг шүү дээ. Тиймээс хүүхдийн хүмүүжил болон тэдэнтэй холбоотой ямар нэгэн асуудалд эцэг эх тань тодорхой хэмжээгээр оролцох нь зүйн хэрэг юм. Тэр бүү хэл анхаарал халамж тавих ч ёстой. Харин та үүнийг нь аль болох ойлгохыг хичээгээрэй.