Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Өглөөний ядрангуйг арилгах эм тан байхгүй билээ. Ийм зовиуртай эмэгтэйчүүд хатсан жимс бага хэмжээгээр олон удаа идвэл зохимжтой байдаг. Зарим эмэгтэйчүүд өдөр тутам В6-ааг 200 мг-аар авч байвал тохиромжтой байдаг. Бүр хүндэвтэр тохиолдолд антигистамин хэрэглэх хэрэгтэй, гэхдээ энэ нь улам их нойр хүргэж зарим нэг таагүй нөлөөлөл үзүүлэх талтай байдаг. Хэрэв энэ байдал нь сунжирч бөөлжис хүчтэй илэрвэл эмэгтэй турж эхэлдэг. Тиймээс эмнэлэгт хэвтэж хэвтрийн дэглэмд орж судасаар тэжээл авах шаардлагатай. Хяналтанд байдаг эмчдээ үргэлж үзүүлж өөрийн биеийн байдал болон хүүхдийн байдлыг тогтмол хяналтанд байлгах нь чухал шаардлагатай.