Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
 

2012 оны зурхай: Луу жилд таныг юу хүлээж байна?

2012 онд ажил хэрэгч, идэвхитэй, сэргэлэн бөгөөд шударга хүмүүс илүү амжилтанд хүрнэ. Луу өөдрөг сэтгэл, хүсэл тэмүүллийг үнэлдэг учраас жилийн туршид сонор соргог байж, хувь заяаны танд бэлэглэх боломж нөхцлүүдийг өнгөрөөхгүйг хичээх хэрэгтэй.

2012 онд гэрээ хэлэлцээр, хэрэгтэй мэдээлэл солилцох үйл ажиллагаанаас ашиг олно. Хайр дурлал ч гэсэн 2012 онд нэг төрлийн хэлэлцээр шиг байх бөгөөд олон хүний хувьд хайрлагдах нь өөрөө хэн нэгнийг хайрлахаас илүү чухал байна. Түүнээс гадна зарим нэг нь хайр сэтгэлээ ямар нэгэн эд зүйлээр солихыг хичээж болзошгүй. Энэнд муу юм огт байхгүй бөгөөд угаас 2012 он хийсэн болгоныхоо төлөө, тэр тусмаа хэн нэгэнд тааламж төрүүлснийхээ төлөө шагнал хүртэх үе. Гэр бүлд бүх зүйл хэвийн байна. Мөнгөний дутагдлаас болж тааламжгүй байдал үүсгэхгүйн тулд гэр бүлийн бүх гишүүд хичээж ажиллана.

Луу гэгч амьтан өөрөө дуу чимээ ихтэй, хурц тод баярт дуртай болохоор энэ жил өөрийнхөө ялалт болгоныг, амжилт болгоныг сүртэй ёслол төгөлдөр тэмдэглэхийг мартуузай.

 

Хонь

Өнгөрч буй онд их сайн ажилласан болохоор Хонины ордныхон 2012 онд хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Гэхдээ амжилтандаа толгой эргэхийн хэрэггүй, учир нь та энэ жил бүр ч ихийг хийж бүтээх хэрэгтэй болно. Амжилтанд хүрэхэд тань ойр тойрны хүмүүс чинь их тус болсон гэдгийг мартаж болохгүй. Тэдний тусыг мартахгүй талархаж байх аваас энэ онд ч гэсэн тэд тусалж дэмжиж, хөрөнгө оруулалт хийнэ. Хониныхон 2011 онд эхэлсэн зүйлээ энэ жил дуусгах хэрэгтэй, гэхдээ энэ нь шинэ боломжууд гарч ирэхгүй гэсэн үг биш. Харин ч өөрийнхөө хийж байгаа зүйлд сэтгэл дундуур байвал хуучныхаа хажуугаар шинэ төсөл, төлөвлөгөө барьж авахад гэмгүй шүү.
Хайр дурлал
Хайр сэтгэлийн тал дээр бага зэрэг асуудалтай байх бөгөөд ямар нэг шалтгаанаар та өөрийн хайртай хүнээ сольж магадгүй байна. Учир нь 2011 онд хүсэж байсан зүйлээ та одоо хүсэхээ больж, шинэ зорилго, шинэ найз нөхөдтэй болно. Ганц бие хонинууд зун амралт зугаалгаар явбал дурлалын бяцхан роман үүсгэж магадгүй. Харин гэр бүлтэй үхрүүд нөхөртэйгөө харилцаагаа хэвийн байлгаж, гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлэхийн төлөө бүхнийг хийх болно.
Ажил төрөл
Албан тушаал ахиж дэвшихийн тулд хониныхон энэ онд шинэ технологи эзэмших, мэргэжлийнхээ салбарт гарч буй өөрчлөлтийг мэдэрч, удирдлагынхаа сэтгэл санааны байдлыг анзаарч байх хэрэгтэй. Намар өөрийн байгуулсан гавъяаны талаар даргадаа сануул. Авсан шагнал чинь хурим хийхэд ч юмуу ямар нэг үнэтэй зүйл худалдан авахад хэрэг болно.
Эрүүл мэнд
2012 онд хониныхон уушги юмуу амьсгалын зам /хоолой/-ын өвчин тусахаас болгоомжил. Наран шарлагын газар наранд цохиулах магадлал өндөр байна. Тиймээс хэт даарч хөрөх, хэт халахаас сэргийлэх хэрэгтэй. Бас хэтэрхий бухимдахаас зайлсхий.
Амжилт
Худалдаа, компьютерын технологийн салбарт ажилладаг болон удирдах ажил эрхэлдэг хүмүүс их амжилтанд хүрнэ. Өөрийнхөө юу мэддэг, чаддагаа үзүүл, тэгсэн цагт таныг хүмүүс үнэлэх болно.
Зөвлөгөө
Уян хатан байж сур. Өөрийнхөөрөө зүтгээд байлгүй бусдын үгийг сайн сонс. Тэгэх юм бол 2012 он таны хувьд маш таатай, үр өгөөжтэй байх болно.

Үхэр

Үхрийн ордныхон 2011 онд эхлээд хийж дуусаагүй байсан ажлаа энэ онд дуусгана. Хэрвээ та хойш тавьсан асуудлууд яав л гэж гээд өчүүхэн төдий назгайрч алмайрах аваас 2012 оны эхээр хэрэг мандаж, асуудлыг түргэхэн шиг нэг тийш болгохоос аргагүй байдалтай тулгарна. Луу жил танд асуудлыг хурдан шийдвэрлэх боломж олгоод зогсохгүй үр дүнгээс нь хэрхэн их ашиг олж болохыг хэлж өгнө. Зарим үхрийнхэн оршин суух газар, ажлаа солих юмуу удаан хугацааны томилолтоор явна. Хэрвээ та үүсч буй нөхцөл байдалтай сөргөөцөлдөлгүй эхнээсээ бүх юм сайхан болно гэж итгэж зүтгэх юм бол 2012 он таныг баян тансаг, сайн сайхан ирээдүйд хүргэх шатны гишгүүр нь болж өгнө.
Хайр дурлал
Ганц бие үхрүүд энэ онд ажлын газрын хүнтэйгээ дурлалын роман үүсгэж болзошгүй, тэгснээрээ хайраа олоод зогсохгүй санхүүгээ ч сайжруулаад авах боломжтой. Харин гэр бүлтэй үхрүүдэд нөхрийнх нь тал бүрийн дэмжлэг их чухал. Тэд ямар нэг шалтгаанаар нөхрийнхөө хайр халамжинд эргэлзэж болзошгүй.
Ажил төрөл
Үхрийнхэн өөрсдийнхөө зөрүүд зангаас болж удирдлагатайгаа юмуу ажил хэргийн хамтрагчтайгаа муудалцахгүй байх аваас ажил төрөл нь туйлын бүтэмжтэй байна. Өөрийн чинь хийх ажил биш байсан ч шинэ үүрэг даалгавар биелүүлэхээс бүү татгалз.
Эрүүл мэнд
2012 онд үхрийнхний сээр нуруу, хүзүү өвдөж магадгүй. Тиймээс нуруундаа ачаалал өгхөөс аль болох зайлсхий, хүнд юм бүү өргө. Хавар, намар бүтэн биеийн массаж хийлгэ.
Амжилт
Энэ жилд металлтай холбоотой /олборлох, худалдах, янз бүрийн эдлэл хийх/ салбарт ажиллагсад амжилтанд хүрнэ.
Зөвлөгөө
2012 онд та үйл ажиллагаагаа идэвхжүүл. Зартай залхуу зангаа хаяхгүй бол үнэ цэнэтэй зүйлийг хажуугаараа өнгөрөөж магадгүй шүү.

Ихэр

Ихрийнхний хувьд 2012 он туйлын сайхан, үр өгөөжтэй он байх болно. Та маш их зүйл амжуулна. Харин аливаа зүйлд харамлаж нарийлах хэрэггүй, таны хир зэрэг өгөөмөр байхаас албан д ч тэр, хайр сэтгэлд ч тэр бүх зүйлд амжилт олох эсэх нь хамаарна. Та их зүйл авахын тулд бага зэргийг өгөх хэрэгтэй болохыг үгүйсгэхгүй. Жилийн хоёрдугаар хагаст таныг өөрийгөө хэн гэдгийг харуулах боломж олгох сонирхолтой санал хүлээж байна.
Хайр дурлал
Ганц бие ихрийнхэн 2012 онд олон хүнд таалагдана. Гол нь аль болох олны дунд орж гоо үзэсгэлэнгээ бахдан шагшуулахаас бүү залхуур. Гэр бүлтэй Ихрүүд өөрсдийгөө чөлөөтэй, ганц бие мэтээр мэдрэхийг хүснэ. Зарим нь өөрийнхөө нөхөр /эхнэр/-тэй хоёр дахь бал сараа тэмдэглэж, зарим нь гэр бүлээсээ гадуур бага зэрэг дурлалын роман үүсгэж магадгүй. Гэхдээ энэ нь гэр бүлээ цуцлахдаа тултал сүртэй юм биш байх болно.
Ажил төрөл
Та удирдлагадаа өөрийнхөө хир мэдлэг чадвартайг харуулж мэдрүүлж чадсанаас албан тушаал дэвших эсэх чинь хамаарах болно. Ингэхдээ та зарим нэгэн шиг хичээл зүтгэлээрээ биш төрөлхийн жүжиглэх авъяасаа ашиглаж чадна. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй.
Эрүүл мэнд
2012 онд ихрийнхэн мэдрэлийн системээ анхаарах хэрэгтэй. Үйл явдлын зарим нэг огцом өөрчлөлтөөс болж уурлах бухимдахад хүрнэ. Тиймээс рашаан сувилалд явах юмуу дор хаяж тайвшруулах ханд ууж хэвшээрэй.
Амжилт
Ихрийнхэн энэ жил багахаан зүйлээс том зүйл бүтээх, хэрэггүй зүйлийг хэрэгтэй болгох, эвдэрхий саравчыг ордон болгох зэрэгт амжилт олно. Өөрөөр хэлбэл мөн чанар биш гадаад үзэмжийг чухалчилдаг газруудад амжилтанд хүрнэ.
Зөвлөгөө
Амьдралдаа юунаас болж хамгийн их таагүй зүйлтэй учирснаа санаад дахин тийм алдаа гаргахгүй байхыг хичээ.

Мэлхий

Мэлхийн ордныхонд өөрийн гэсэн байр сууриа хамгаалах хэрэг гарна. Тиймээс нэрэлхүү зангаа хаяад зарим үед “хориотой мэх” хийхээс бүү буц. Луу жилд та одоогийн хэв маягаас татгалзаж, өөрийгөө хүчлэн урагш тэмүүлэх хэрэг гарна. 2012 онд та яадаг ч байсан гараа хумхиад зүгээр сууж, хэрүүл маргаанаас бултаж, урилга саналаас татгалазаж байж таарахгүй. Учир нь Луу жил танд материаллаг байдлаа сайжруулах, бүр ирээдүйдээ зарцуулах хөрөнгө хураах боломж олгох болно . Мэлхийнхний хувьд шинэ танил асар их үүрэг гүйцэтгэх бөгөөд тэд ажил хэрэг болон хувийн амьдралд чинь асар их тус хүргэх болно. Тиймээс ганган сайхан хувцаслаад аль болох олон хүнтэй арга хэмжээнд оролцож байгаарай.
Хайр дурлал
Ганц бие мэлхийнүүд энэ жил “цагаан морьтой ханхүү”-гийн эрэлд гарах бөгөөд жирийн хүмүүсийг огт авч хэлэлцэхгүй нь бололтой. Гэхдээ хэт өндөр шаардлага тавих нь эргээд ганцаардалд хүргэж болзошгүй тул хүмүүсээс өгч чадахаас нь илүүг бүү шаард. Гэр бүлтэй мэлхийнхэн нөхрөөсөө боломжгүй зүйл шаардахын хэрэггүй бөгөөд урд нь түүнгүйгээр болоод л байсан болохоор өөрийг чинь өөр хүнтэй болчихож хэмээн хардахад хүрч магадгүй.
Ажил төрөл
Ямар ч ажил байсан эрсдлээс айгаад байлгүй ашгаа л бод. Хэрвээ та удирдлагатайгаа эвтэйхэн ярилцаж чадвал албан тушаал ахих юм уу цалингаа нэмүүлэх боломж байна. Тэр тусмаа та энэ жилд удирдлага болон хамт олноо баярлуулах зүйл их хийсэн бол магадлал бүр ч өндөр байна.
Эрүүл мэнд
Мэлхийнхэн энэ жил өвөрмөц хоолноос зайлсхийх хэрэгтэй. Шинэ содон зүйлд хичнээн татагдаж байсан ч гэдэсний түгжрэлд орох гээгүй л бол амсахын ч хэрэггүй. Энэ жил хоол ундандаа сайтар анхаарч аль болох хөнгөн, далайн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэ.
Амжилт
Дипломат болон уран бүтээлч хүмүүс, цалингийн чинь хэмжээг тогтоодог удирдлагадаа хэрэгтэй зөвлөгөө өгдөг хүмүүс 2012 онд их амжилтанд хүрнэ.
Зөвлөгөө
Ярвигтай асуудал тулгарсан үед мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө ав. Аль болох олны дунд ор.

Арслан

Луу жилд арслангууд бүх зүйл дээр ялалт байгуулна. Өөрийгөө, нөхцөл байдлыг, шийдэгдэхээргүй асуудлыг, санхүүгийн тогтворгүй байдлыг ч амжиллтай даван туулна. Арслан луу хоёрт ижил төстэй шинж чанар их учраас хоорондоо сайн нөхөрлөж хамтарч ажилладаг. Тиймээс 2012 он бол таны он. Та бүх зүйлд, хаа ч гэсэн хүссэн бүхнээ, авах ёстой бүхнээ авах болно. Таныг эргэн тойрныхон чинь хүлээн зөвшөөрч, бэлэг, шагнал, эрх ямба тойрон хүрээлэх болно. 2012 онд арслангийнхан ашиг орлоготой байж болох ямар ч төслөөс татгалзах хэрэггүй. Даалгавар нь хүнд хэцүү байх тусмаа таны сэтгэл санааны болон материаллаг байдал чинь дээшлэх болно. Хавар таныг удаан хүлээсэн таатай уулзалт хүлээж байна.
Хайр дурлал
Арслангууд энэ онд хамт удаан амьдарсан нөхрөөсөө зүгээр л салж орхих магадлал өндөр. Өөрийн нөхөр юмуу хайрттайгаа байх уйтгартай санагдаж эхэлбэл илүү хөгжилтэй, өдөр болгоныг нь баяр болгох чадалтай нэгнийг хайх болно. Гэлээ ч гэсэн яаран бүү шийд гаргаарай, хэрвээ хамтрагч чинь таныг хөгжөөж чадахгүй бол санаачилгыг гартаа аваад амьдралыг өөрөө өөрчилж болно шүү дээ. Үүнд тантай эн зэрэгцэх хүн үгүй.
Ажил төрөл
2012 онд арслангууд хир их хөдөлмөрлөнөв, тэр чинээгээрээ их зүйлд хүрэх болно. Таны энерги зөвхөн хийж бүтээх зүйлд л зарцуулагдах ёстой бөгөөд ойр тойрныхон ч юмуу ажлынхантайгаа учраа ололцох зэрэг дэмий зүйлд бүү сатаар. Өөртөө зорилго тавь, түүнд хүрэх нь бодсоноос чинь илүү ойрхон байна. Хэрвээ танд ажил төрлийнхөө хүрээнд эртнээс мөрөөдөж явсан зүйл байгаа бол ажил хэрэг болгоорой, заавал биелэх болно.
Эрүүл мэнд
Арслангийн ордныхон 2012 онд зүрхээ өвдөхөөс болгоомжил. Хэт их баярлаж хөөрөх, уурлаж бухимдахаас зайлсхийж усан засал, иллэг хийлгээрэй.
Амжилт
Уран бүтээлчид энэ онд их амжилтанд хүрнэ. Түүнээс гадна өөрийн үлгэр жишээгээрээ олныг байлдан дагуулах боломжтой салбарт бас амжилт хүлээж байна.
Зөвлөгөө
Нэрэлхүү зангаа хаяж өөрийн чинь гавъяа зүтгэлийг хэн нэгэн анзаарахыг хүлээж суулгүй өөрөө тэдэнд сануул.

Охин

Охины ордныхыг энэ жил бүх салбарт өөрчлөлт хүлээж байна. Гэхдээ өөрчлөлт нь ихэнхдээ эерэг байх бололтой. Хамгийн гол нь үүнээс зайлсхийгээд дасал болсон газартаа хорогдоод байх хэрэггүй. Идэвхгүй байх тусам чинь луу жил танд харамсах шалтгаан олныг үлдээх болно. Өөрийн аз жаргал, сайн сайхан луу тэмүүл. 2012 он бол таны хувьд олсон амжилтаа улам бататгаж, шинэ амжилтанд хүрэх сайхан үе. Охиныхонд энэ жил бүгдийг солих боломж байна: хайртай хүнээ, оршин суудаг газраа, ажлаа, бүр имижээ хүртэл. Аль нь ч байсан танд зөвхөн сайн сайхныг, амжилтыг авчрах болно, гэхдээ та өөрөө хүсэх юм бол шүү.
Хайр дурлал
2012 он охиныхонд олон шинэ, сонирхолтой зүйл авчирна. Тэд хайр дурлалд толгой нь эргэж, хүн санахааргүй үйлдэл хийж ч магадгүй. Үүнд тэдний гэр бүлтэй гэдэг нь ч саад болж чадахгүй нь бололтой. Энэ онд охиныхон хайртай хүмүүсээсээ салах магадлал өндөр бөгөөд ингэлээ гээд тэд ганцаардах нь юу л бол. Учир нь шинэ мэдрэмж хүссэнээрээ тэд өөрсдөө эхэлж салах санаачилгыг гаргах болно. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр асуудлыг бүү шийд. Гэнэт оргилсон мэдрэмж тэрэн шигээ гэнэт дуусах нь элбэг байдаг.
Ажил төрөл
Ажил төрлийн талаар 2011 онд гомдоллож байсан бүх зүйл чинь өөрөө аяндаа шийдэгдэнэ. Таныг залхмаар удирдлагаас чинь чөлөөлж, шинэ албан тушаалд дэвшүүлэх юмуу өөр компанид яг сонирхсон ажилд чинь орохыг санал болгоно.
Эрүүл мэнд
Охиныхонд энэ онд янз бүрийн түргэн хоолны газар ээлгүй. Угаас цэвэрч нямбай охиныхны хувьд дутуу угаасан жимснээс хүртэл хордлого авах магадлал өндөр байна. Түүнээс гадна ил задгай худалдаа, гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахаас зайлсхий.
Амжилт
Хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжих, тэдэнд хэрэгтэй зөвлөгөө өгч үүссэн нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх зэрэгт амжилт олно.
Зөвлөгөө
Дотоод хүсэл тэмүүлэлдээ гадаад үзэмжээ тохируулахыг хичээ. Үүний тулд их олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй болсон ч хамаагүй, тэр бүхэн чинь таныг зорилгодоо хүрэхэд чинь туслах болно.

Жинлүүр

Хэдийгээр сэтгэл зовоох зүйл зөндөө байх ч 2012 он Жинлүүрийнхэнд тайван, сэтгэл ханамжтай байдлыг авчирна. Өөрөө өөртөө чухал гэж үзсэн зүйлдээ анхаарлаа хандуулж бусдыг нь тоохгүй байх болно. Хамгийн гол нь алдаа гаргах хэрэггүй. Жинлүүрийнхэн энэ онд дадал зжршлаа тоолгүй аль нь зөв, аль нь буруу болохыг тунгаахад цаг үрэхгүй байж болно. Зөн совин чинь таныг амжилтанд хөтөлж аваачих болно. Хэрвээ таныг өмнө нь огт хийж байгаагүй зүйлийг санал болгох юм бол бүү татгалзаарай.
Хайр дурлал
Ганц бие жинлүүрийнхэн энэ онд найз нөхөр, ивээн тэтгэгч, хамгаалагч, нууц амраг /бүр нөхөр ч байж болно/-тай болох магадлал өндөр байна. Тэд өөрт нь дутагдаж байсан, өөрийнх нь асуудлыг өмнөөс нь шийдчих, ирээдүйнх нь төлөвлөгөөг зохиогоод өгөх тийм хүнийг олно. Та түүндээ өөрийг чинь удирдах боломж олго, тэгвэл бүх зүйл сайхан болно. Харин гэр бүлтэй жинлүүрийнхэн нөхөртөө өөрийгөө удирдах эрх мэдлийг бүү өг, та өөрөө бие дааж шийдвэр гаргах чадвартай гэдгээ тэрэнд харуул. Тэгэхгүй бол үлдсэн амьдралынхаа турш туслах дүрд тоглох болно шүү.
Ажил төрөл
Жинлүүрийнхэнд өөрсийнх нь гаргасан шийдвэрээс их зүйл хамаарах болно гэдгийг бүхэнд нотолж чадах сайхан боломж гарна. Тэд Луугийн нөлөөн дор үргэлж бусдын хэлснээр явж, дуугүй байдаг байсан газартаа өөрсдийн нэр хүндийг өсгөж чадна. Тиймээс хэрвээ өөрийн чинь зөв, таны санал бүгдийнхээс илүү нь үнэн бол удирдлагатайгаа маргалдахаас бүү ай. Таны эр зориг маш өндөр албан тушаалд хүргэхэд тусална.
Эрүүл мэнд
Жинлүүрийнхэн энэ жил биеийн болон оюуны аливаа ачааллаас зайлсхийх хэрэгтэй. Өөрийнхөө ажлыг төлөвлөхдөө бага зэрэг амрах зав заавал гаргахыг хичээ. Тэгээд цаг үргэлж бүх зүйлд санаа тавьж биеэ зовоохоо боль.
Амжилт
Өвөрмөц үзэл бодол, нарийн мэдрэмжийг нь хүлээн зөвшөөрөх салбарт тэднийг амжилт хүлээж байна. Бараг бүх салбарт гэж ойлгож болно.
Зөвлөгөө
Ойр дотныхоо хүмүүсийг ажигла, тэдний эмзэглэдэг зүйлс амьдралын төлөөх таны тэмцэлд зэвсэг болж магадгүй юм.

Хилэнц

Хилэнцийнхэн энэ онд ямар ч салбарт амжилт олж чадна, гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд хууран мэхлэх зэргээр муу арга хэрэглэх юм бол шударга Луу үүнийг чинь өршөөхгүй гэж мэд. Таны туслагч чинь тов тодорхой төлөвлөгөө, түүнийгээ хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл байх болно. Ес юмуу аравдугаар сард хилэнцийнхэн таарамжгүй юм уу үл тоомсорлодог хүнээсээ тусламж авах болно. Бардам зангаа хая, түүний тусламж танд маш их хэрэг болно.
Хайр дурлал
Ганц бие хилэнцийнхний хувьд 2012 он дурлалын адал явдлаар дүүрэн жил байна. Танд дурласан олон хүн дундаас та хайраас гадна өөрийнхөө зээлийн картыг бэлэглэж чадах хүнийг сонго. Харин гэр бүлтэй хилэнцийнхэн гэр бүлээ үнэхээр дээдэлж явдаг бол таалагдсан болгонтойгоо сээтэгнэхгүй байхыг хичээ, үгүй бол гэр бүлийн чинь амьдрал сүйрэх шалтаг болж мэднэ.
Ажил төрөл
Хилэнцийнхэн энэ онд цаг наргүй ажиллах болно. Ажлаа дийлэхгүйдээ биш, хийж дууссан ажлаас нь шинэ санаа ундран гарч ажлаар дарах учраас тэр. Та өөрийгөө хир сүрхий хүн болохоо харуулж чадах бөгөөд зүтгэлийг чинь зүй ёсоор үнэлэх болно. Танд оюун ухааны асар их нөөц байна, түүнийгээ ашигла.
Эрүүл мэнд
Хилэнцийнхэн энэ жил эрүүл мэндийн хувьд маш сайн байна, гэхдээ галд түлэгдэхээс болгоомжил. Тиймээс салют зэрэг пиротехникийн хэрэгслээс болон романтик үдшээр лаа асаах зэргээс, ер нь л шууд болон шууд бус утгаар нь галаар наадахаас болгоомжил.
Амжилт
Хилэнцийнхэн энэ жил сэтгэл судлал, одон орон, сурган хүмүүжүүлэхийн салбарт амжилт гаргана.
Зөвлөгөө
Өөрийн зөн совингоо сонс, түүнийхээ ачаар та санхүүгийн болон бусад аладагдлаас сэргийлж чадна.

Нум

Нумынхныг энэ жил аялал, маш олон тооны ажил төрлийн болон хувийн уулзалт хүлээж байна. Та өөрийнхөө ачааллыг бусдын нуруун дээр эвтэйхэн үүрүүлчихээд тэр хооронд нь илүү чухал, илүү ашигтай ажлаа амжуулж чадна. Жилийн дунд үе үйл явдлаар дүүрэн байна. Тэднийг амжилт, дурсамжаар дүүрэн аялал хүлээж байж болзошгүй. Эндээс олсон туршлага хожим нь ажил болон амьдралд чинь маш их хэрэг болно.
Хайр дурлал
Ганц бие нумынхан энэ жил өөртэйгөө адилхан зүйл сонирхдог хүмүүс дундаас хайраа олох болно. Та санаа зорилго нэгтнүүд дундаасаа хамтрагчаа хайгаарай, алдахгүй шүү. Гэхдээ өөрийг чинь гэсэн хүнд хэтэрхий яарч наалдаад бүү айлгачихаарай. Гэр бүлтэй нумынхан бие биенээ шүтэн дээдэлж, гал голомтоо бат бөх, элбэг дэлбэг байлгахын тулд өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийнэ.
Ажил төрөл
Идэвхтэйгээр карьер хийж байгаа хүмүүс өөрийнхөө бодит бололцоон дээр түшиглэх аваас амжилтанд хүрч чадна. Харин цол хэргэм мөрөөдөлгүй зүгээр л чимээгүйхэн хийх ёстой ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийн хувьд энэ жил тайван амгалан өнгөрнө. Гэхдээ өөрийнхөө хэдэр аашаа дарж, өөрт чинь хор хүргэж магадгүй хүмүүстэй сөргөөцөлдөхгүй байхыг хичээ.
Эрүүл мэнд
Нумынхан энэ жил элгээ хайрлах хэрэгтэй. Тиймээс хурц, тостой хоолноос аль болох зайлсхийж, согтууруулах ундаанаас татгалз.
Амжилт
Нумынхан энэ онд гал, дулаан, энерги, энергетиктэй холбоотой бүх салбарт амжилт олно. Түүнээс гадна өөрийг чинь шүүмжлэгчидтэй нүүр тулан уулзах, тантай санал нийлэхгүй хүмүүсийг сургаж өгөх ажилд ч бас амжилт олно.
Зөвлөгөө
Мөрөөдөөд байлгүй бодсон санаснаа шууд ажил хэрэг болго, таны эртнээс санаж байгаа сайхан санаа чинь бүтэхийн цагт танд маш их зүйл авчрах болно.

Матар

Матрын ордныхон 2011 онд онилсон өндөрлөг рүүгээ 2012 онд аажим аажмаар хүрэх болно. Энэ нь ажил төрөл, хувийн амьдрал, нийгмийн статусын аль алинд хамаатай. Танд урд нь бүтэлгүйтэж байсан зүйлдээ амжилт гаргах сайхан боломж байна. Гэхдээ амжилт танд зүгээр л өөрөө хүрээд ирнэ гэж бүү сана, ямар нэгэн юманд хүрэхийн тулд хүч хөдөлмөр зарцуулах нь зайлшгүй. Таныг сонирхолтой холбоо /хувийн амьдралд хүртэл / хүлээж байна. Та хэд хэдэн нилээд ашигтай гэрээ хийж чадна. Хэрвээ танд одоо орон байртай холбоотой асуудал тулгараад байгаа бол 2012 онд энэ чинь шийдэгдэх болно.
Хайр дурлал
Ганц бие матрынхан өөрт нь эртнээс таалагддаг хүнийхээ зүрх сэтгэлийг эзэмдэж чадна. Хэрвээ таны зүрх сэтгэлд хэн нэгэн байхгүй бол ямар нэгэн хурал дээр ч юм уу, гоо сайхны салон, үсчний газар, бассейнд хайртайгаа учрах боломж байна. Харин гэр бүлтэй матруудын хувьд гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд их хичээх хэрэгтэй болно, учир нь өмнө нь амласан амлалтаа биелүүлээгүйгээс болж үүссэн маргаан чинь хурцдаж магадгүй байна.
Ажил төрөл
Хэрвээ та ямар нэг тодорхой албан тушаал мөрөөдөж байсан бол тэр тань биелэнэ. Та ажлаа солихыг хүсэж байвал өөрийнхөө ажиллахыг хүсэж байсан ажилдаа ороорой. Гэхдээ хурдан шийдээрэй, таныг тохиромжтой цагийг хүлээн эргэлзэж байх хооронд хэн нэгэн байрыг чинь эзэлчихэж магадгүй шүү.
Эрүүл мэнд
Матрынхан энэ жил биеэ чагнаж, байхгүй өвчнийг өөрөөсөө эрэх бололтой. Биеэ чагналгүй, зөв зохистой хооллох аваас эрүүл саруул байх болно.
Амжилт
Хурдан түргэн хөдөлгөөн, аюул осол, үнэт металлтай холбоотой ажил эрхэлдэг матрууд энэ жил илүү их амжилтанд хүрнэ.
Зөвлөгөө
Хэрвээ танд нандин мөрөөдөл байдаг бол өөр хүн түүнийг чинь биелүүлэхээс өмнө амжиж хөдөл.

Хумх

Хумхынханд 2012 онд Луу өөрсдийнх нь мөрөөдөж байсан, бүр мөрөөдөж ч зүрхлэхгүй байсан зүйлийг бэлэглэх болно. Гэхдээ хувь заяаны танд бэлдсэн зүйлээс бүү татгалз, өмнөх алдаагаа давтаж хэрэггүй. 2011 онд таны зарим нэг зүйл бүтээгүй бол цаашид ч гэсэн бас тийм байна гэсэн үг биш. Харин ч өөрт чинь ямар нэг зүйл амлаж байсан хэн нэгэн таныг санах болно. Та өөрөө түүнд энэ тухай сануулбал бүр ч зүгээр. Хумхынхан энэ жил сайн ажиллахаас гадна бас сайхан амарч чадна.
Хайр дурлал
Ганц бие хумхынхан аз жаргалаа олохын тулд хуучин харилцаагаа сэргээх хэрэггүй. Бүү эргэж хар, таны хайр өмнө чинь хүлээж байна. Гэр бүлтэй хумхынхан гэр бүлээ бэхжүүлэх сайн арга олно. Тэд ханиа гэр бүлийн бизнест татан оролцулах юм уу өөр ямар нэгэн зүйл сэдэж аль болох удаан цуг байх боломж гаргана.
Ажил төрөл
Та залхуурахгүй, байгаа юмандаа сэтгэл ханахгүй карьер хийх аваас 2012 онд тантай эн зэрэгцэх хүн олдохгүй. Энэ онд та урт удаан хугацааны туршид хадгалагдах нэр хүнд, хөрөнгө мөнгийг нөөцөлж чадна.
Эрүүл мэнд
Энэ онд хумхынхны хөл өвдөх магадлалтай. Шалтгаан нь эрүүлжүүлэх хөтөлбөрөө буруу сонгосон юм уу фитнес, иогоор хэтэрхий их хичээллэх зэрэг болно. Зөвхөн эмчийн зөвлөсний дагуу эмчлүүлэхгүй бол судас өргөсөх өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй.
Амжилт
Үйлчилгээний салбарт ажилладаг хумхынхан илүү их амжилтанд хүрнэ. Түүнчлэн албан тушаал дэвшихийг удаан хүлээсэн хүмүүст ч бас хамаатай.
Зөвлөгөө
201 онд амжилтаар арвин байхын тулд “сүүл”-ээ цэвэрлэх, бугшсан асуудлаасаа салах хэрэгтэй. Тэд таныг хойш нь чангаах болно.

Загас

2012 он загасынхны хувьд нууцыг тайлах үе болно. Энэ хорвоод өөрийн гэсэн байр сууриа олоход нь туслах тийм нууцууд тэдний өмнө нээгдэнэ. Энэ нь танин мэдэхүй, гүн ухаан, мэдлэг зэргээс гадна зүгээр нэг улиг болсон “нууц мэдээлэл” ч байж болно. Таны дарга, хамтран ажиллагсад ч юм уу хамаатан садны чинь танаас нууцалж байсан зүйлс байж болно. Та олж авсан мэдээллээ маш сурамгай ашиглах бөгөөд тэднийг сүрдүүлэг байдлаар хэрэглэдэггүй юм аа гэхэд бага зэрэг сануулах ч юмуу нэг тиймэрхүү аргаар өөртөө илүү их эрх ямба олж авахын тулд ашиглаж чадна. Түүнчлэн загасныхан энэ 2012 онд даруу байх тусмаа бага зүйл хүртдэг болохыг ойлгож авна. Өөрийнхөө хийсэн зүйлд тохирох хөлсийг авч сур. Тэгвэл та жилийн хоёрдугаар хагаст амьдралдаа хамгийн том ашигтай хэлэлцээр хийх болно.
Хайр дурлал
Ганц бие загасынхан аз жаргалтай байхыг хүсвэл зүгээр л эргэн тойрны хүмүүстээ өөрийг чинь хайрлахад бүү саад бол. Тэр намайг яагаад хайрлах болов, би тийм их хайр хүртэх эрхтэй гэж үү гэх мэт дэмий зүйлд бүү санаа зов. Хайртай хүнтэйгээ ямар нэг баяр ёслолын арга хэмжээн дээр юм уу зүгээр л нэг кафед учрах магадлал байна. Харин гэр бүлтэй загаснууд ханьдаа өөрийнхөө төлөвлөгөөг /жирэмслэлт ч бай, бизнес ч бай, засвар хийх ч бай/ эртнээс сайн танилцуулж бай, тэгвэл тэр энэ бүхэнд чинь дасаад зогсохгүй таны маш сайн туслагч болох болно.
Ажил төрөл
2012 онд загасны ордныхон байгаа зүйлээ алдахгүйн тулд өөртөө нэмэлт үүрэг хариуцлага үүрэх болно. Танд магадгүй цалингүй шахам газар ажил санал болговол татгалзалгүй хүлээн аваарай. Энэ нь танд хэсэг хугацааны дараа том албан тушаалд хүрэхэд тусална. Түүнээс гадна одоогийн хийж байгаа ажилд чинь тус болох дадал дадлага олж авна.
Эрүүл мэнд
Загасны ордныхон энэ жил мэдрэлийн системээ гамнаж, кофе, энергийн ундаа гэх мэтийн допингуудаас татгалзах хэрэгтэй. Амралтаараа рашаан сувилал юмуу далай, усны эрэгт амраарай. Бас холестерины хэрэглээгээ хязгаарла.
Амжилт
Загаснууд бизнес болон өндөр технологи, татвар болон ус, цаг хугацаатай холбоотой салбар бүхэнд амжилт олно.
Зөвлөгөө
Өөрийнхөө сонирхлыг нэгдүгээрт тавь. Бусдын төлөө санаа тавих сайн ч гэлээ түүнээс болж өөрөө хохирч үлдэж болохгүй.

 

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5619793/63c/trackback

ӨДРИЙН МЭНД

2011.12.30 18:52:25
*.117.23.92

хэхэ...миний бодож байсантай таарч байна.

jagii.ganaa

2011.12.30 21:26:28
*.212.132.2

bayrlalaa

HAPPY NEW YEAR........... ALL

aimaartom

2011.12.31 21:51:07
*.241.60.196

Hi Bayrlalaa  HAPPY NEW YEAR

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210454
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238690
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365899
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364577
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523342
배너신청
자생병원

배너신청