Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Шинэ жилийн баяр гэхээр ихэнх хүнд цас хаяласан намуун үдэш, харин ааш муутай, хахир, яхир зантай нэгэнд шуурсан, хуйсагнасан өдөр төсөөлөгддөг гэдгийг Орос, Польшийн эрдэмтэн судлаачид аль тэртээ XVIII зууны сүүлчээр тогтоосон гэдэг.

Хэнд ч бай энэ баяр нь баяр баяруудын дотроос хамгийн залуу цоглог гэдэгтэй маргах хүн үгүй биз.

Энэ баярыг эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хөгшид гэлтгүй нэлээд эртнээс төсөөлж тэр үед тийм зүйлээр гангарах юмсан, өнгөрсөн жил тийм хувцас өмссөн, энэ жил арай өөр байх юм шүү гэж бодохын сацуу биеийнхээ жинд хүртэл анхаарлаа хандуулахыг хүсдэг ч оны эцсийн тайлан тооцоо гээд толгой өөд татахгүй ажилтай байдаг.

Тэгээд тухайн өдөр ч юм уу 1-2 хоногийн өмнө ганц нэг дэлгүүрээр орж тааралдсан хувцаснуудаас аятайхан гэснийгээ сонгон авч өмсдөг нь нууц биш юм. Энэ нь баярын үдэш таныг хүлээтэй юм шиг байлгаад зогсохгүй найз нөхөд хамт олныхоо өмнө эвгүй байдалд ороход ч нөлөөлдөг байна.

ИЙМД ДАРААХ ЗӨВЛӨМЖИЙГ ДАГАХАД ИЛҮҮДЭХГҮЙ

Та долоо хоногийн өмнөөс биеийн эсэргүүцлээ сайжруулж нүүр, царай зүсэндээ анхаарал тавих хэрэгтэй аж. Ингэхийн тулд витамин ууж, цөсөө угаах хэрэгтэй гэнэ. Витамин ууснаар таны биеийн алжаал тайлагдаж, цөсөө угааснаар нүүр царайны өнгө шингэрдэг байна.

Мөн эрэгтэй эмэгтэй хэн ч бай гоёлын туфль даашинз, хослол ботинк, срочкин цамц шинээр худалдан авсан бол өдөрт 15-20 минут өмсөж хувцсандаа дасах хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд шинэ жилээр өмсөх туфлиэ дор хаяж 2-3 цаг өмсч хөлдөө хэвшүүлсэн байх ёстой бөгөөд цагаан, мөнгөлөг, алтлаг өнгийг сонгох нь илүү чамин хээнцэр харагдуулдаг байна.

Ботинк, туфль хөлийг тань бага зэрэг барьж байгаа бол үнэртэй ус хөвөнд шингээгээд дотор талыг нь арчаарай.

Эмэгтэйчүүд баярын өдрөөс хоёр хоногийн өмнө суганы үсээ хусч, маникюр, педикюр хийлгэж хөмсгөө засуулан нүүрэндээ маск тавиулж тухайн өдрөө хумсаа будаж, үсний гоёлын засалт хийлгэх бөгөөд эрэгтэйчүүд 4-5 хоногийн өмнө үсээ засуулах нь нэн тохиромжтой аж.

Эрэгтэйчүүдийн үс энэ хугацааны дараа хэвэндээ орж аятайхан харагддаг байна. Баярын дараагийн хоёр өдөрт ч та гоо сайхан чигээрээ байвал хамт ажилладаг нөхдөд чинь таатай сэтгэгдэл төрүүлдэг аж.

Жил бүрийн шинэ жилээр эмэгтэйчүүд үсээ нэгэн хэвийн гэмээр дээш нь овойлгож шувууны үүр маягтай засуулдаг байсан бол энэ жил тэр засалт моодноос хоцорчээ. Харин нүүрний онцлогт тохирсон, жижиг өө сэвийг далдалсан засалт хийлгэх нь таныг илүү ихэмсэг дэгжин харагдуулдаг байна.

Эрэгтэйчүүд тухайн жилийнхээ үсний засалтаар л гангардаг байсан бол энэ удаа ч түүнээсээ татгалзаж өөртөө хамгийн зохисон засалтаа хийлгэх нь зөв аж.

Эрчүүд сорочкин цамцандаа ганган чамин запник, зангианы хавчаар зүүдэг байсан бол бас л моодноос хоцорч цамцныхаа ханцуйг пиджакны ханцуйнаас урагш 1-2 см цухуйлгаж өмсөх болжээ.

Ботинкны хувьд лакан гялгар материалтайг сонгох нь илүү тохиромжтой гэнэ.

Харин бүсгүйчүүдийг даашинз, туфль, үс засалтаас нь илүү сайхан харагдуулдаг нэгэн эдлэл бол яах аргагүй ээмэг, хүзүүний зүүлт байдаг. Урьд урьдын жилүүдэд цасан ширхэгийг санагдуулам өнгө, хэлбэртэй зүүлт, ээмгээр байсан бол энэ түүнээс татгалзах хэрэгтэй болжээ.

Шинэ жилийн үдшийн гоёо тань алтан шаргал, гэрэл цацарсан өнгөтэй, хэлбэр дүрсийн хувьд цэцэг, наймаалж хэлбэртэй байх аж.

Эмэгтэйчүүдийн ааш зан биеийн хэлбэрийг тодотгон харуулж байдаг зүйлийн нэг нь яах аргагүй даашинз байдаг. Тэгвэл энэ шинэ жилийн даашинз тань тод өнгийн байх бөгөөд охид бүсгүйчүүдийн "Сиси" хэмээн нэрлэдэг даашинз хагас бөмбөгөр, богино хэлбэрээр зонхилох юм байна.

Мөн унасан, солонгорсон материалтай

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5550977/5c4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210459
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238693
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364580
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346
배너신청
자생병원

배너신청