Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
 
 
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна

Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана

Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна

Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг  охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй

Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2885580/a6f/trackback

profile

Маралгоо

2010.03.08 16:37:35
*.254.52.225

mgldevochka

2010.03.08 23:48:26
*.162.52.107

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210425
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365881
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523312
34626 Elgemsuu egch bolon busad emegteichudees asuux ni [5] odnooshko 2009-03-20 1473
34625 Busguichuudee helj uguuch [3] Celebrate 2008-12-10 1473
34624 АЛТАН УТСААР НҮҮРНИЙ БОЛОН ХҮЗҮҮНИЙ ҮРЧЛЭЭ АРИЛГАНА ЧАНАР БА ХЯМД ҮНИЙГ БИД ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА Гоо үзэмж 2012-12-21 1472
34623 hi.eejude ohin maani oi garantai chihnees ni bulag garad bn?? [1] hunter™ 2012-10-27 1472
34622 Asuuya bvsgvichvvdee [8] Энхрийхэн 2011-11-12 1472
34621 Со-той суусан нэгэн монгол охины амьдрал [5] utas1 2010-05-22 1472
34620 Эрчүүдэд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ? 신비 2010-10-05 1472
34619 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gcall1 2010-07-27 1472
34618 elgemsuu nilah huuhed bolon jiremsen hun horlohoo boli [5] namuunka 2010-07-29 1472
34617 duunii vg? [4] 김유진 2010-12-09 1472
34616 СОЛОНГОСТ ..----------90-60-90 [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-04 1472
34615 hi busguichuudeesee asuuh yum bnaa [3] 미수 2009-05-16 1472
34614 Erchuudee hairlaya busguichuudee file [9] chonsaa 2009-03-17 1472
34613 KKK EGDVVTEI XVV file [5] chonsaa 2009-03-02 1472
34612 shudnii emneleg [4] ***Энxзaяa*** 2008-12-02 1472
34611 MARTAAR HUMSAA GOYOTSGOOE BUSGUICHUUDEE TOWN 503 TOOT MANICURE BNGA AJILJ BNA Nu Skin goo saihnii baraa 2013-03-01 1471
34610 GEDES BELHUUSEEREE ILUU TULHUU TURAHIIG HUSVEL............**************************** buteegdehun 2012-07-13 1471
34609 eejuudees asuuya pampers [2] ddarii 2012-04-11 1471
34608 asuuyaa [5] tomokoo 2011-02-27 1471
34607 egch naraa bi odoo yah be??? [15] zoloo4512 2010-09-20 1471
34606 ene oroin mend tseej zurag [2] 하늘 2010-04-14 1471
34605 Нүхжилттэй ,холимог болон батгатай арьсыг арчлах тухай зөвөлгөө file [4] MAKE-UP 2011-03-03 1471
34604 ЗААВАЛ УНШ СОЛОНГОСТ ХАТУУ Ч ГЭСЭН ҮНЭН !!!!!!!!!! [6] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-09 1471
34603 asuuyaa [1] duck duck 2009-12-25 1471
34602 Бvсгvйчvvдээ.. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-11-23 1471
34601 sauna-iin tuhai [3] marujin 2009-06-28 1471
34600 huuhdiin duunuud haanaas [6] namynaa 2009-05-01 1471
34599 Сайхан сэтгэлт та бүхэн хүүд тусалж,бас159700 тусгай дугаарт мессеж илгээгээрэй ***12-р***сар 2013-01-03 1470
34598 nadaa zovolgoo ogooch~ [3] soko_2012 2012-10-03 1470
34597 Нэг гэр бүлийн харамсалтай түүх [3] btnd1014 2012-04-26 1470
34596 9.20-9.30 belegtei ontsgoi SALE [1] honey0000 2011-09-28 1470
34595 CUCKOO/쿠쿠/ 밥솥 zarna si45 2011-10-31 1470
34594 Bvsguichvvdee helj ogch tuslaach [5] huusuntsur 2011-09-04 1470
34593 ЗАЙЛУУЛ ХӨӨРХИЙС СОЛОНГОС ХҮНTЭЙ Л СУУМААР БАЙНА ..!!!!! [16] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-05-19 1470
34592 Алт, мєнгєн эдлэлийг яаж єнгє оруулж цэвэрлэх вэ file Ээж минь 2011-01-28 1470
34591 ugjnii talaar asuuy [2] j and s 2010-01-29 1470
34590 asuuya [3] chejv 2010-01-22 1470
34589 hi naizuuda yum asuuya [4] itgel_cetgel 2009-12-30 1470
34588 ???? bna [4] nandin2 2009-12-11 1470
34587 VIZ [1] 14 2009-11-19 1470
34586 ***БҮСГҮЙ ХҮНИЙ АМЬДРАЛ 30 -НАСНААС ЭХЭЛДЭГ ҮҮ**** Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-10-31 1470
34585 Бүтэн сайнд 구로구청 -д 17 эмч ирж үнэгүй эмчилгээ хийнэ [4] ЧЭЖҮ 2009-10-28 1470
34584 zuvluuch [10] legendm 2008-12-30 1470
34583 gerege arhi buuvein duu 2014-12-09 1469
34582 huls daragch shingen asuuya [2] amyon 2012-06-16 1469
배너신청
자생병원

배너신청