Moderator: mgl_300
hi манай охин бас төрөөд эхний 7 хоног л өдөр бүр баагаад түүнээс хойш 1-2 өнжиж баагаад бүр сүүлдээ 8-9 өнжиж баагаад би бүр санаа зовоод л бараг таасан хүн болгоноосоо асууж судлаад л байдаг байсан юм, 4 сар хүрээд зүгээр баадаг болсон, одоо 6 сартай өдөр бүр баагаад л зүгээр л байна, сүүлийн үед хүүхдүүд тийм болоод байгаа юм шиг байгаа юм, хүүхэд баахгүй байна гэсэн ээжүүд зөндөө байдаг юм байна лээ, аяндаа гайгүй болно байхаа, гэхдээ сүүлний тосоор нар зөв 10 нар буруу 10 хүйсэн доогуур нь 10 иллэг хийж өгч бай, мөн 2 хөлийг нь өвдгөөр нь нугалаад гэдсийг нь жоохон шахаж өгч байгаарай,эднийд баалгадаг эм байдаг юм байна лээ, гэхдээ манайх өгч үзээгүй ээ, баахгүй олон хоновол ургамалын тос бөгсрүү нь багыг шахахад дорхноо баана, ус шахахаар баас нь жоохон хатдаг гэсэн,бөгс нь хорс өвддөг байх гэж би бодоод бөгснийх нь амсрыг тослож өгдөг байсан, мөн эдний био витамин гээд хүүхдийн витамин байгаа, тэрийг 3 сартайгаас нь өгөх их зүгээр юм байна лээ, хүүхэд баахгүйн зовлонг биеэрээ үзсэн болохоор мэдэх чадах бүх зүйлээ л хэлж өглөө, жоохон харзнаад баахгүй олон хоновол эмнэлэгт очоод үзүүлсэн ч гэмгүй байхаа