Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

click to comment Үсний гэмтэл хугарал, өнгөгүй харагдах гэх мэт зүйлс бидний ахуйн арчилгаанаас бүрэн шалтгаалж байгаа гэдэгтэй та санал нийлж байгаа бизээ. Хэдийгээр бид мэддэг юм шиг боловч анзааралгүй өнгөрөөдөг жижиг зүйлсээс аливаа гэмтэл хугарал бий болдог байна. Жишээ нь гэхэд л та тослог үстэй бол хуурай үсэнд зориулагдсан шампунь, ангижруулагч хэрэглэж болохгүй. Энэ нь таны хуухин дахь тослогийг арилгахгүйгээр үл барам үсний өөр төрлийн гэмтлүүд болох хагтах, салаалахын үндэс болно. Зарим тохиолдолд бид шампунийн ямар үсэнд зориулагдсаныг нь төдийлөн уншиж танилцалгүйгээр үнийн дүнгээс хамааран худалдаж авах тохиолдол байдаг. * -Үснийхээ төрөлд тохируулан шампуниа сонгох. Хэрэв та өөрийнхөө үсийг тийм төрөл гэж тодорхойлж чадахгүй байгаа бол үсчин, гоо сайханч зэрэг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болно. Тослог үс гэхэд л амархан хиртдэг, байнгын угаалт шаарддаг бол хуурай үс нь ихэвчлэн салаатай хагтсан, самнахад хэцүү хүрэхэд ширүүн байх жишээтэй байдаг. -Хэрэв таны үс тослог бол тослог үсэнд зориулсан шампунь хэрэглэх ёстой нь ойлгомжтой боловч энэ шампунь нь үсний бохирдолыг тань арилгах хангалттай эрдэс бодис агуулсан байх шаардлагатай өдөр тутам хэрэглэх зориулалттай байдаг. Хэрэв шампунь химийн их элемэнт агуулсан бол таны үсэн дахь байгалийн тослогийг тань гэмтээж улам их тослогтуулах аюултайг анхаарна уу! * Харин ангижруулагч тань маш зөөлөн, хэт тослогтоос сэргийлэх бага хэмжээний тослог бүхий тослог үсэнд зориулагдсан байх ёстой.Нэг үгээр бол цэвэрлэгч, химийн бодис бага шампунь, зөөлөн ангижруулагчийг ашиглан тослог үстэй та долоо хоногт 3-4 удаа үсээ угааж хэрэглэх хэрэгтэй.Цэвэрлэгч шампунь гаатай бол таны үсэнд сайхан сонголт байх болно. -Хэрэв таны үс хуурай бол хуурай үсэнд зориулсан чийгшүүлэгч, тэжээл өгөхөөр байгалийн гаралтай Оливийн тос, ургамлын гаралтай тос , зөгийн бал бусад шаардлагатай тос агуулсан шампунийг хэрэглэхийг зөвлөж байна. Ангижруулагчийн хувьд эрдэс бодисоор дүүрэн чийгшил өгөхөөр байхаар сонгож авах нь чухал. -Хэрэв химитэй болон будагтай үстэй бол үс арчилгаандаа онцгой анхаарах шаардлагатай. Тусгайлан будагтай химитэй үсэнд зориулсан UV шүүгчтэй таны үсний өнгийг гандуулахгүй хадгалах шампунийг сонгож харин ангижруулагчаа нарны туяанаас будгийг тань хамгаалах эрдэс бодисоор дүүрэн ангижруулагчийг сонгон хэрэглээрэй. Зөвлөгөө: 1. Үснйихээ төрөлд тохирсон шампунь ангижруулагч хэрэглэх 2. Сонгосон шампунь тань химийн бодис бага агуулах 3. Шампунийн найрлагыг гаднах савнаас нь шалгаж үзэх 4. Тослог үстэй бол хэт хүчтэй цэвэрлэгч шампунь хэрэглэхгүй байх 5. Үсээ өдөр бүр угаахгүй байх 6. 3 сар тутамд хэрэглэх шампуниа сольж байх, учир нь нэгэн хэвийн шампунийг удаан хэрэглэхэд үсэнд дасал болж үр дүнгээ үзүүлэх нь бага болдог.
profile Шүүмжлэлтэй бай гэхдээ бүдүүлэг биш
Хатуу бай
гэхдээ дээрэлхүү биш
Хөгжилтэй бай
гэхдээ тэнэглэж биш
Сайхан сэтгэлтэй бай гэхдээ зөөлөн биш

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1513592/82b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210450
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238686
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365897
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364575
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523334
배너신청
자생병원

배너신청