Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366



Ингэж бодож үзээгүй бүсгүй хүн тун ховор байх. Харин одоо та наашаа анхаарлаа хандуулан дийлэнх эрчүүд секс хийж байх үедээ юуны тухай ихэвчлэн боддог тухай АНУ-ын эрдэмтдийн гаргасан судалгааны дүнтэй танилцана уу.

Судалгаанд оролцсон нийт эрчүүдийн гурван хувь нь сексээс шал ондоо зүйл боддог. Харин 10 хувь нь өөр секс үзэгдлийг мөрөөддөг, 17 хувь нь өөрөө өөрийгөө секст муу байна гэх мэтийн зүйл бодсоор сексийн сайхан амтыг мэдрэхгүй өнгөрдөг гэнэ. Үлдсэн 70 хувь нь эмэгтэйдээ дээд зэргээр анхаарал тавьж жинхэнэ секс хийж чаддаг гэсэн байна. Мөн эмэгтэй нь сексийн үед юу ч ярихгүй, ямар ч дуу авиа гаргахгүй байвал "Би буруу байрлалаар хийгээд байгаа юм болов уу, миний эрхтэн багадаад байна, энэ хүүхэнтэй хэрэггүй л ойртлоо, тэр том юмтай эрчүүдэд дуртай юм байна" гэж бодон өөрийгөө зовоодог гэнэ.

Эмэгтэй нь сексийн үед хэт хүйтэн хандлагатай байвал ихэнх эрчүүд наанаа хүйтэн царайтай байгаа юм чинь цаагуураа намайг хорлох гэж байгаа байх зэргээр таагүй бодолд автахын зэрэгцээ бүсгүй та "Хүүхэдтэй болчихвол би яана аа" гэх зэргээр ярих нь өөрийгөө болон эрэгтэйгээ ч эвгүй байдалд оруулдаг байна. Секс хийхийн өмнө чи юу ярина, сексийн дараа тийм бодолтой үлддэг. Чиний хэлсэн ганцхан үг л түүнийг нэг бол унтраана эсвэл улам бадраана. Гэхдээ ямар үгс хүсэл бадраах вэ гэдгийг сайтар бодолцож нөхцөл байдалдаа тааруулж хэлэх хэрэгтэй.

- Миний хонгороо, би чамдаа ямар их хайртай гээч.
- Чамаасаа өөр хэнийг ч би ингэж хүсдэггүй. Харин чамайг...
- Чамайг гүйцэх хүн энэ хорвоод байхгүй гэх мэтээр эелдэг үгнүүдийг хэрэглээрэй.

Тэгвэл үүний эсрэг сексийн халуун амтыг унтраах дараах үгнүүдээс аль болох татгалзаж байгаарай. Бид санамсаргүй л энэ үгсийг чулуудчихдаг биз дээ, юу ч бодолгүйгээр.

- Чи орондоо ороод байж бай. Би одоохон очно.
- Би өчигдөр сексдсэн биз дээ.
- Чи хэвтэж бай. Би одоохон усанд ороодохъё.

Энэ мэтийн залхсан, тээр шаасан, үл хүндэтгэсэн үгнүүдийг аль болох хэрэглэхгүй байх, бүр огт хэлэхгүйг хичээгээрэй. Танд бяцхан нууц дэлгэхэд эрчүүд хүүхнүүдийн натуральный үнэрийг илүү таашаадаг аж. Заавал усанд орох онцын шаардлагагүй л бол сексийн сайхан жаргалын дараа л усанд орж байгаарай.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4217640/960/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2011.02.18 13:39:20
*.251.203.12

-Эрчүүд ээ! Эмэгтэй хүн та нарт хэлэх гэж оролдож байгаа тэр зүйлээ сонорт чинь хүргэхийн тулд нэг бол сална гэж тунирхаж, эсвэл сексийн харилцаанаас татгалзаж, бүр долоон дор, хэн нэгний амраг болж, та нарыг хуурах хүртэл тэвчээрийг нь барах хэрэггүй шүү дээ.

-Та түүнд үнэхээр хайртай юм бол жаргалтай байлгаж болохгүй гэж үү?


-Хэрэв эр хүн та найдваргүй, мартамхай бол эмэгтэй хүн урьдахаасаа илүү түрэмгий, хатуу шаардлагатай, уурлаж хилэгнэсэн, захирангуй хүн болж хувирна.

-Ер нь эрчүүд сексийн мэдрэмж, тэврэлт, үнсэлт бүхэн заавал сексээр дуусах ёстой гэсэн ташаа ойлголттой явдаг. Гэтэл эмэгтэйчүүдийн бараг 80 хувь нь секс хийхийн оронд тэврэлдэх, үнсэлдэхийг илүүд үзжээ. Иймээс эр хүн та бүсгүйг сексэд бэлтгэхийн тулд өмнө нь дотно харилцааны үйл хөдлөлөөр байнга хичээллэх хэрэгтэй байх нь.

Энэ бол Америкийн алдарт сэтгэлзүйч Барбара Анджелисийн зүгээс эрчүүдэд хүргэж буй эмэгтэй хүний нууцын талаар заавал мэдэж байх ёстой нууцыг дэлгэсэн ном юм.

Номын хэсгээс:
Хувийн ариун цэврээ сахидаггүй
эр хүнд бид үнэн голоосоо дургүй


Та нарын энэ байдлыг бид анзаарахгүй гэж бодсон уу? Та нар ариун цэвэр сахихыг санаатай орхигдуулдаг гэж бодохгүй байна. Зүгээр л эмэгтэй хүний дургүйг хүргэдэг нэг тийм зуршил та нарт тогтжээ. Эрчүүд ариун цэвэр сахиагүй үед эмэгтэйчүүд “Тэр одоо өөрийнхөө үнэрийг мэдэрдэггүй юм байх даа?”, “Тэр яаж амьд явж чадаж байна аа?” гэх зэргээр өөрсдөөсөө асууцгаадаг.

Эмэгтэй хүн толгой, зүрх хоёроороо дурладаг. Харин толгойд хамар, нүд бий. Тийм болохоор биднийг бие махбодийн хувьд гутааж байдаг эрд дурлана гэдэг эмэгтэйчүүдэд хэцүү.
Энэ номыг бичихээр судалгааны ажил хийж байх үед эмэгтэйчүүд энэ асуудлаар хэчнээн удаа надад хандав даа. Зөвхөн ганц бие эмэгтэйчүүд бус, мөн нөхөртэй эмэгтэйчүүд хүртэл хамрагдаж байлаа. Энэ бол эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл гомдол юм.

Эмэгтэйчүүд юуг тэвчиж чаддаггүй вэ?

Арчилж тордоогүй, мэрсэн, бохир хумс. Ийм аймшигтай бохир гар бидний биеийн хамгийн нандин газруудад хүрэхийг бид зөвшөөрнө гэж үү? Зөвхөн зүү шиг хатгах, хугархай хумснууд эмэгтэй хүний дур хүслийг гэрлийн хурдаар үгүй хийдэг байх. Харин тэр хумсны завсар шигсэн хирбуртгийг…

Нар салхинд эвэршиж, хатуурсан алга. Дээрхтэй л адил. Эмэгтэй хүн сайхан таашаалын авах гэж арьсаа хуулуулахгүй байлгүй.

Хөлс, хир буртаг, өмхий самхай үнэртсэн бие. Энд ярих юм байна уу? Залуус аа, та нар чинь өөрийнхөө үнэрийг мэддэггүй юм уу? Би энд эмэгтэй хүний дур хүслийг өдөөдөг хүдрийн заарын сайхан үнэр шингэсэн эр хүний биеийг ярих гэсэнгүй. Харин эргэн тойрондоо өмхий самхай үнэр тархааж байдаг бохир заваан биеийн тухай ярьж байна. Тийм ээ, биеэ угаах дургүй, арчаагүй заваан тийм эрчүүдийг хэллээ. Ийм байж эмэгтэй хүнтэй унтаж хэвтэнэ гэсэн үү? Хажууд чинь хүн байж тэсэх үү? Эр зориг гэдэг нэг өөр хэрэг, харин өмхий самхай гэдэг огт өөр зүйл.
Бохир заваан, хэр буртаг, шивэр ханхалсан хөл. Бүсгүй та бие сэтгэлийн цэнгэл эдлэхээр хайртай залуутайгаа нэг оронд орохоор зэхэж байна. Уг нь та бүтэн өдрийн турш “ажил”-тай байхаар төлөвлөжээ. Гэтэл түүнийг гутлаа тайлангуут жинхэнэ аймшиг эхлэх нь тэр. Ээ, тэнгэр минь, юу гээчийн үнэр вэ! Хөлнөөс ийм үнэр гардаг гэж үү? За яах вэ, дүүрч, энэ оймсны үнэр байж гэж та бодтол тэр оймсоо тайлангуут нөгөө үнэр бүр тэсэхийн аргагүй болголоо. Юун таашаал, юун секс, бүх зүйл уур манан мэт замхарна биз дээ.
Хүний хөл сэтгэл татам, хараад ханашгүй байж болно. Мөн хамгийн заваан, ой гутам ч байж болдог. Бодвол эрчүүд нүүрнээс нь хол байдаг биеийнхээ нэг хэсгийг ор тас мартаж орхисон бололтой юм. Эсвэл та нар энэ үнэрээ мэдрэхээ больчихсон юм уу? Харин бид энэ бүхнийг харж, мэдэрч байдаг юм. Хэрэв харж байгаа зүйл маань үнэхээр аймшигтай бол таныг мөрөөдлийн ханхүүгээ гэж хүлээж авахад хэцүү байх даа.
Цааш үргэлжлүүлье. Одоо хөлийн хумсны талаар ярина. Магадгүй, надад элдэв хий төсөөлөл орж ирдэг болсон юм болов уу, ямар ч байсан эрчүүд та нар биднийг ид сайхан оргилж байх үед арьсыг маань урах гэж хэргээр хумсаа хурцалж байдаг юм болов уу гэж бодогддог. Гуйя, хумсныхаа хурц ирмэгүүдийг тайрч, засаж янзлан өөртөө болон эмэгтэй хүнд ямар нэг асуудал гаргахгүй байхыг хичээгээч. Мөн хумсны хирээ авахаа мартуузай!
Бохир хиртэй хувцас, дотуур хувцас. Залуус аа, хэрэв та нар үнгэгдсэн цамц, үрчийсэн өмдтэй, хир даг болсон хувцастай байхад яаж бидний дур хүсэл төрөх болж байна аа? Дээр нь та нарын дотуур хувцас бүр эргэлзээтэй байдаг…
Цэвэрлээгүй шүд, өмхий ой гутам үнэртэй ам. Тэр залуу сексийг хүсчээ. Тэгээд дурлалт бүсгүйдээ дөхөн очиж, тачаангуй байдлаар тэвэрч эхэллээ. Дараа нь үнсэхээр болов. Бурхан минь ээ, түүний аман дотор ямар нэг зүйл орж үхээд, хэдийн ялзарсан бололтой. Амьсгаа нь гэж авах юм алга. Энэ байдлаа тэр ойлгодоггүй гэж үү? Тийм л бололтой.
Эрчүүд ээ, та нар эмэгтэй хүний дур хүслийг өдөөх гэж байгаа бол шүд, амны хөндийгөө маш сайхан байлгах ёстой. Шүд, амны хөндийгөө өдөрт нэгээр тогтохгүйгээр цэвэрлэж байх хэрэгтэй. Шүдний гаа, бохь зэргийг энд оролцуулж болно. Эмэгтэй хүн өөрийн эрхгүй үнсмээр санагдах тийм ариун цэврийг сахих учиртай.
Өрвийж сөрвийсөн сахал. Эрчүүд ээ, өрвийж сөрвийсөн сахалны оронцогтой сексийн харилцаанд орох нь эмэгтэй хүний зөөлөн арьсыг зүлгүүрдэж байгаагаас ялгаагүй шүү. Энэ чинь зовиуртай, өвтгөдөг юм шүү дээ. Хэрэв та нар надад итгэхгүй бол жаахан зүлгүүр тасдаж аваад төмсгөө нэг үрээд үз дээ. Таалагдах нь уу?
Сахлаа хусах нь тийм ч таатай ажил биш гэдгийг би мэднэ. Гэвч сексийн ид сайхан оргил үед зөөлөн энхрий арьсан дээр хуурай шиг өрвийсөн сахал хүрч байгааг мэдэх нь бүр ч таагүй зүйл. Дотно харилцааны өмнө сахал үсээ хусаж янзалж байгаарай. Хэрэв танд энэ таалагдахгүй бол бидэнд мөн л таалагдахгүй. Харин сахлаа цэмбийтэл хуссан эр ямар ч эмэгтэйн сонирхлыг татдаг юм шүү...

plus6650

2011.02.18 20:22:07
*.227.83.40

elgemsvvvv ! eniiig erchvvvvd bylantai sait baival avaaachij tavisan ni deer yum bishvvvv !! kkkk teneg

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210452
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
34851 busguichuudees asuuya! [5] Tiny_hk 2009-12-09 1491
34850 hi busguichuudee meddeg bolj helj tuslaachee [2] genethen 2008-09-30 1491
34849 unertei us zarna. 01090830306 file [1] honey.honey 2013-10-16 1490
34848 eejuudee yaraltai helj uguuch???? [4] hunter™ 2011-05-12 1490
34847 ГАДААДАД СОЛОНГОСТ МОНГОЛ БҮСГҮЙГ ..АНХААР Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-07-22 1490
34846 ene viz ogno gej unen bolovuu [3] ХАР МУУР 2010-02-01 1490
34845 helj ugnu uu? [1] huuuuue 2010-01-07 1490
34844 Хэрхэн үснийхээ төрөлд тохирсон Шампунийг сонгох вэ? 사랑이 뭔지 2009-04-01 1490
34843 HERBALIFE [1] mansul 2008-11-29 1490
34842 МОНГОЛ ТАУН "EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГА УРИЛГА ОЮУТАН ЭМНЭЛЭГ ЗУУЧЛАХ ТӨВ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-06-30 1489
34841 xuuxdiin xool??? verseje 2012-01-10 1489
34840 YAJ HARWINGAA ARILGAH WE HURDAN TUSMAA SAIN BN ZOWLOOCH [4] saihando 2011-02-15 1489
34839 ene haniadiig yah weee? [3] mcblog 2011-02-24 1489
34838 mongol ohinoo ywuulah gsen ym 10sartai helj uguuj bi hunii nereer orj irsen ym tgeed uuriinhuu nereer tursun ym [1] mbmbmb 2011-03-13 1489
34837 БҮГД АНХААРАА СОТОЙ ИНГЭЖ Л СОНИРХОЛТОЙ СУУДАГ ГЭНЭЭ .. [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-03-23 1489
34836 jiremsen hun [1] mgl 247 2011-03-03 1489
34835 Нялх хүүхэд ээжийнхээ хайр шингэсэн үнсэлт, инээмсэглэлийг бусадтай андуурдаггүй hoorhon0709 2010-06-23 1489
34834 enhzayad [6] janibek 2010-01-27 1489
34833 ТА БҮХЭН ЗӨВӨӨР ОЙЛГООРОЙ НАМАЙГ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-18 1489
34832 hi asuuy [3] bum3 2010-01-14 1489
34831 Erchvvdee hvvhenvvdee hairlaach [1] 14 2009-12-18 1489
34830 manukad [4] dalainus 2009-12-07 1489
34829 eejvvdee yaraltai heleed ogooch [4] bigbig 2009-12-03 1489
34828 HI EEJVVDEE ASUUH ZVIL B.A [4] hvch 2009-05-13 1489
34827 helj ogooch [3] 야야 2008-12-03 1489
34826 spiral yaj tawidg be tuslach [6] album 2012-07-18 1488
34825 Elegnii C virusnii talaar asuuya! [4] uuruuruu 2011-04-15 1488
34824 Сэтгэлийн амар амгалан [1] Ээж минь 2010-12-27 1488
34823 ИЙМ БАЙЖ БОЛОХ УУ ЯМАР... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-12-25 1488
34822 ZOKHION BICHLEGIIN URALDAAN [1] eruulmend 2009-12-02 1488
34821 hi eejuudee asuuh zuil b.a [3] cdkeycrack 2009-11-24 1488
34820 emch naraa egch naraa zovlooch [6] 하늘 2009-09-25 1488
34819 EEJUUDEES [4] bayrtogtoh 2009-07-29 1488
34818 ENE OHIND YARALTAI TUSLAMJ HEREGTEI BAINA [4] TS:ELGEMSUU 2009-06-14 1488
34817 Сайхан өгзөгтэй харагдая гэвэл 사랑 ХАЙР 2009-05-10 1488
34816 Bitamin- V ? [2] wonderfull 2008-11-25 1488
34815 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-06-10 1487
34814 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-04-07 1487
34813 hi eejudee zuwluurui^^ [4] honey1111 2012-07-18 1487
34812 БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ?. MAKE-UP 2011-09-29 1487
34811 bvsgvichvvdee asyyh uym bn tuslaarai [1] shvvdertsetseg 2012-07-08 1487
34810 СОЛОНГОСЫН ТВ-ЭЭР МОНГОЛЧУУДАА НОЦТОЙ МЭДЭЭЛЭЛ ..АНХААР !!!!!! [7] **Ц.ЭЛГЭМСҮҮ ** 2010-12-25 1487
34809 СО ХҮНТЭЙ ТАНИЛЦАНА [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-29 1487
34808 С амин дэм эрт хөгшрөлтөөс сэргийлдэг. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-01-08 1487
34807 asuuyaa [2] az jargaliin amt 2009-11-28 1487
배너신청
자생병원

배너신청