Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Сэтгэлийн амар амгалан

Уншсан 1488 vote 0 2010.12.27 12:02:05


 

 

Бидний сэтгэхvй маш их зvйлийн зангилаа байдаг юм. Шашныг огтоос хvлээн зєвшєєрдєггvй энгийн нэгэн хvннй хувьд ч гэлээ тvvний амар амгалан байх эсэх сэтгэхvйгээс нь хамаарна. Бие эрvvл байхын дээр хангалттай хэрийн эд хєрєнгє,

эрдэнэс баялаг, бусадтай бvрэн дvvрэн харьцаатай тийм хvний хувьд ч аз жаргалтай амьдрах гол тvлхvvр нь дотоод сэтгэхvй нь л байдаг юм.Эд баялаг ихтэй ч санаа зовдог, байгаадаа сэтгэл ханахгvй улам ихийг хvсэх ховдог сувдаг сэтгэлтэй байх юм бол бvхэл насаараа мєнгєний боол л болно. Эд хєрєнгє маш тустай, зайлшгvй хэрэгтэй зvйл мєн гэдгийг vгvйсгэхгvй л дээ. Гэхдээ тэр нь аз жаргалын туйлын эх vvсвэр огт бус. Мєн мэдлэг боловсролын хувьд ч гэлээ хэмжээ хязгаартай байлгахгvй бол бие сэтгэлийн зовлон, хомхой шунал ихсэж, хэт их олон зvйлийг эргэцvvлж санах хэрэгтэй болсноор сvvлдээ оюун санаа ч хэвийн бус болдог юм. Тvvнтэй нэгэн адил найз нєхєр ч заримдаа нэрмээс бэрхшээл vvсгэгч болж хувирдаг. Та нар тэгэхээр уур, урингуй хоёрыг хэрхэн багасгах талаар сайтар мэдсэн биз дээ? Эхлээд энэ тєрлийн хорт сэтгэлийн бvх муу талыг нь сайтар танин мэдэх явдал тун чухал. Би ч гэсэн уурыг єєрийнхєє хамгийн том дайсанд тооцдог юм. Дайсан гэдэг бол шууд болон тойруу замаар аз жаргалыг булаан, сvйтгэгчийг хэлнэ. Харин тухайн хvний хvсvvштэй vйл хэрэг нь хэтдээ аз жаргалд л хvргэдэг тэр зvйл байх ёстой.

Биет дайсны хувьд бол, Хятадууд Тvвдийн ард тvмний эрх ашгийг хvчээр булаан зовоож олон тооны бэрхшээлийг тэдэнд учруулж байна. Хэдий бахир хvч хэрэглэвч аз жаргалын гол vvсвэр болох сэтгэлийн амгаланг тэд булаан авч чадахгvй. Ямар ч биет дайсан байгаад сэтгэлийн амар амгаланг булааж vл чадна. Бидний эх орныг эзлән тvрэмгийлж, бидний эд баялаг, хєрєнгє хогшлыг булаан устгаж бидний vндэс нэгт ахан дvvсийг хайр найргvй хєнєєсєн ч тэр тєдийхнєєр сэтгэлийн амар амгаланг маань vгvй хийж vл чадна. Сэтгэлийн минь амар амгалан, сэтгэлийн минь амарлингуй, тогтуун чанараас л уvдэлтэй.Тиймээс vvнийг урингуй, хилэнгээс єєр юу ч устгаж чадахгvй. Тvvгээр зогсохгvй биет дайснаас зугтах газар, харагдахгvй нуугдах боломж бий. Заримдаа дайсныг хууран мэхлэх боломжтой. Ямар нэгэн хvн намайг тайван байлгахгvй аваас зугтаагаад байшин дотор нуугдаж болно. Гэвч урингуй сэтгэл дээр сая дурдсан аргуудыг хэрэглэж болдоггvй. Єєр тусгай арга хэрэглэхээс бус зугтаад холдох газаргvй юм. Сэтгэлийн амар амгалан тогтуун чанарыг эвддэг учир уур урингуй нь дайсны дээр дайсан мєн.

Аливаа бvх тєрлийн нисваанисыг дотроо дарж хадгалаад байхаас гадагшаа гаргаж байх нь дээр байдаг гэж зарим хvмvvс ярьдаг. Миний бодлоор, нисваанисыг дотор нь ангилан ялгаж тухай бvрт нь тус болох зvй зохистой аргыг хэрэглэх нь зєв. Ж нь: єнгєрсєн амьдралдаа тохиолдсон явдлаас зожиг болж хоцорсон хvмvvсийн хувьд сэтгэлийнхээ тэр євчинг гадагш гаргалгvй удаан хугацаагаар дотроо хадгалах нь тухайн хvний мэдсэн мэдээгvйгээс vл шалтгаалан хэзээ нэгтээ биеийн элдэв євчний vvсвэр болох аюултай. Єнгєрсєн амьдралдаа хvчирхийлэлд автсан хvмvvс ч мєн адил. Хэрэв ийм нєхцєл байдалтай хэн нэг хvн бусдад тvvнийгээ ярьж гадагш гаргах юм бол тустай байх болно. Харин уур мэтийг аль л чадахаараа дарж багасгаж байхгvй бол улмаар уур хилэнд дадаж улам илvv ууртай болдог бєгєєд vvнийг бид бодит туршлагаасаа ч мэдэх бололцоотой. Ахин дахин дадуулсаар байгаад бvр сvvлдээ єчvvхэн тєдий асуудлыг ч хvлцэх чадалгvй огцом ууртай нэгэн болж хувирна.

Уурыг хорих, багасгах арганд урт удаан хугацаагаар шамдах юм бол сvvлдээ хэдий том асуудал байлаа ч уурыг тань хєдєлгєж чадахгvй тийм хэмжээнд хvрч тєлєвшиж чаддаг. Уур хvрсэн vед сэтгэлийнхээ тайван байдлыг алдагдуулахгvй байх бас нэгэн чухал арга ч бий. Сэтгэл ханамжгvй байдал, бачимдалд орох нь уур хvрэх шалтгаан болдог тул уг байдлаас сэтгэлээ хамгаалах хэрэгтэй. Уг шалтгаан болон vр дvн хоёрын хооронд жам ёсны холбоо сvлбээ бий. Хэрэв шалтгаан нєхцлийн цогцолбор бvрэн гvйцэд бvрдчихвэл vр дvнг нь няцаах гэдэг хожимдсон нэн хэцvv хэрэг. Иймд ямар ч асуудлыг эхнээс нь сайтар ажиглан шинжилж урьдчилсан арга хэмжээ авах юм бол болзошгvй аюулыг няцаах боломжтой. Их бодисадваа Шантидэва бээр єєрийн зохиосон " Бодисадын явдалд орохуй" номдоо: "Хэн нэгэн сэтгэл хангалуун бус, бачимдуу байдалд хvрэх нєхцєл байдалд автагдахгvй байх аргыг vл хэрэглэвээс тvvнээс vvдэн уураа барьж чадахгvйд хvрнэ" гэж номлосон юм. Энэ нь эд баялаг, найз нєхєр, ураг садан, тvvнчлэн амьдралд тохиолдох олон зvйлийн асуудалд нягт нямбай ханддаг зvй ёсны сэтгэхvйд суралцахыг заасан хэрэг.

Зєв зvйтэйгээр сэтгэж эс чадваас ямар ч эд зvйлс, аль ч цаг vе байлаа ч гэсэн тvvнээс ханамж, жаргалыг авч чадахгvйн дээр цухалдахад хvрдэг. Зарим хvмvvс бурханы нэрийг сонсох тєдийд л сэтгэл нь тавгvйтэж, уур нь хvрдэг. Єєрєє л зохистойгоор сэтгэж чадахгvй юм бол сэтгэл юунд ч гэсэн тавгvйтэж, юу ч байсан уур хvргэж болно. Гадаад эд зvйлсийг байхгvй болгоно гэдэг хэзээ ч бvтэшгvй асуудал. Тиймээс єєр єєрсдийнхєє бодол санааг єєрчлєх явдал бол бидэнд байгаа цорын ганц арга зам мєн. Санаа боддоо таарсан тvвшинд нь байлгаж чадах юм бол гадаад эд зvйлс бидэнд хор хvргэх нь бvv хәл харин ч бvгдээрээ аз жаргалыг авчрах болно. Vvнтэй уялдуулж нэгэн жишээ дурдвал, биет дайсан нь нэг талаасаа бидэнд vнэхээр зовлон тарьдаг. Тэрээр бидний сэтгэлийн амар амгалан хэрэгтэй сайн зvйлvvдийг бусниулдаг. Гэвч нєгєє талаас нь бодоод vзвэл,бидэнд хvлцэнгvй сэтгэлтэй болох боломжийг олгодог цорын ганц бодгал бол тэр юм. Тvvнээс єєр юу ч тийм боломжийг олгож чадахгvй. Над дээр жишээ аваад vзье л дээ! Би бурханы шашинтан нэгэн мєртлєє хvлцэнгvй сэтгэлийг бурхан дээр сургуулилах болж байгаа бол огтоос хvлцэнгvй болох боломжгvй юм. Хуврагийн аймаг дотроос зарим нэгэн хvн тийм боломжийг олгож болох л доо.

Єєр ямар ч зvйл байлаа гэсэн тэгж чадах нь ховор. Энэ дэлхий ертєнц дээрх таван тэрбум шахам хvмvvсийн ихэнхийг нь бид таньдаггvй.Тиймээс тэдгээр дээр хvлцэнгvй сэтгэлийг дадуулах аргагvй. Бидэнд хvлцэнгvйг дадуулах боломжийг єгдєг нь таньдаг цєєн хэдэн тооны хvмvvсээс асуудал тєвєг vvсгэгчид маань л юм. Ийм байр сууринаас харах юм бол биет дайсан хvлцэнгvйг сургагч бидний хамгийн сайн багш мєн юм. Энэ талаар Шантидэва багштан гvнзгий нотолгоог усруулан байж бидний дайсан буюу асуудал хvндрэлийг vvсгэгчдийг хvндэтгvvштэй багш чинь мєн гэж хичээнгvйлэн нотолсон байдаг. "Дайсан гэдэг чинь бидэнд тохиолдлоор л тийнхvv тус болж байгаагаас бус тусалъя гэсэн сэтгэлгvй.Тиймээс дайснаа хvңдэтгэх, ачийг нь санах гэх мэтийн ойлголт зvйд нийцэхгvй шvv дээ" гэвэл. Vvний хариуд Шантидэваа залбирдаг хорихуйн vнэн ч ялгаагvй тусалъя гэсэн сэтгэлгvй тул тvvнийг ч мєн адил хvндэтгэн, залбирах хэрэггvй болно" хэмээн хариулсан гэдэг. Бас тvvнд нь:-Хорихуйн vнэнд тусалъя гэсэн санаа байхгvй ч хорлох сэтгэл байдаггvй. Харин дайсан бол хорлох сэтгэл євєрлєж байдаг тул ном нь биет дайсантай адилгvй.

Тэгэхээр дайснаа хvндэтгэх хэрэггvй" гэхэд Шантидэваа багтан: -"Дайсан хорлох санаа євєрлєж байдгаараа л єєрийн чинь хувьд тиим ер бусын бодгал болж чадаж буй бєгєєдхэрэв хорлох сэтгэлгvй байсан бол чиний хувьд дайсан чинь байх учиргvй" гэжээ. Дайсан биш байсан бол тvvнд хандах санаа тань єєр байх бєгєєд єєрийгчиньхорлоё гэсэн сэтгэлээрээ л дайсан чинь болж буй юм. Мєн дайсан гэдэг утгаараа хvлцэнгvйг сургадаг євєрмєц нэгэн тусагдахуун тань болж буй тул дайсан бол хамгийн эрхэм, нандин, ховор сургагч мєнєєсєє мєн. Энэ зэргээр эргэцvvлж, сайтар бодох юм бол нисваанис, ялангуяа уур урингуй сэтгэлийг аажим аажмаар багасгаж чадах нь дамжиггvй. 3арим нэгэн хvн уур нь зориг, хvч чадлыг бадраадаг учир уурлах нь тустай гэж боддог. Бэрхшээл тулгарахад уур хамгаалдаг мэт боловч уураас vvдэлтэй хvч нь боддогогvй хvч. Тиймээс ийм хvч тухайн хvний аз жаргалын эх vvсвэрт хортойгоор нєлєєлєхийг vгvйсгэх аргагvй. Vvнээс харвал, уур урингуй хоёрт ашиг бvхий сайн тал нэг ч байхгvй юм. Vvнтэй холбоотой бас нэгэн сэжиглэл байна.

"Хэрвээ vргэлж ноомой даруу бангаад байвал хэн нэгэн доромжлон дээрэлхэж мэднэ.Тийм vед хэрхэн хариуг нь єгєх вэ? гэвэл, Энэ бол тун хялбар хэрэг. Уур урин бус билиг оюунаа ашиглан хариуг єгєх нь чухал. Тухайн vеийн байдлаас хамааран заавал xapиу єгєх зайлшгvй хэрэгтэй аваас урнн, уургvйгээр хариуг нь єгєх хэрэгтэй.Ер нь уур тэргvvтний эрхэнд оролгvйгээр билиг оюуны vvднээс ямар ч ажил хийлээ гэсэн андуурч эндvvрэх аюултай. Vймээн, єрсєлдєєн бvхий нийгэмд ихэнх асуудалд хариу єгєх зайлшгvй шаарддага тулгардаг. Тvвдийн асуудал дээр ч аваад vзсэн дээр дурдсан мэт бид зуун хувь энх тайвны аргыг хэрэглэж байгаа нь дайсны талаас хэдий зовоовч дан ганц хvлээн хvлцээд сууж бай гэсэн vт огтоос бус.

Уур хилэнгvйгээр ямар ч хариу єгсєн оновчтой хариу болдог тал бий.Хvлцэнгvйд суралцах бас нэг єєр даддага сургууль нь зовлонд хvлээцтэй хандах явдал. Тодруулбал ямар нэгэн vйл хэргийг бvтээх явцад тохиолдож байгаа элдэв олон бэрхшээлийг амссаар атлаа туйлын, гол ашгийг нь харгалзан тvр зуурын тэдгээр зовлонг зориуд тэвчин тэсвэрлэх явдал юм.Улам тодруулбал, ашдын ашиг, сайн vр дvнд хvрэх гэсэн хvсэл эрмэлзэл туйлын их байгаагаас vvдэн аар саар зовлон зvдгvvрийг хvлцэн хvлээж авч чаддаг байх нь чухал. Уур урин хоёрын хvчийг сааруулдаг бас нэгэн арга бол тэдгээрийн эсрэг тэсрэг хvчин болох асрал, энэрлийг хvчжvvлэн улам улмаар хєгжvvлэх арга мєн.

Бурханы шатны "Гvнчав Жамбаалин " тєвєєс эрхлэн гаргасан
"Асрал энэрлийн хvч чадал" номоос авав.

    Чамд дурал гэж заяа минь намайг хөтөлсөн    

Чамайг хайрла гэж хорвоо надад тушаасан  

Хамгаас илүү гэж бурхан надад шивнэсэн  

Хайрлаж явья гэж харин би өөрөө шийдсэн                                              

 



Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4023509/a03/trackback

profile

Хацаргоо

2010.12.27 13:30:30
*.237.115.189

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210454
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238690
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365899
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364577
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523338
배너신청
자생병원

배너신청