Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

- Уйлж байгаа хүүхдийг тэр дор нь авах хэрэгтэй юу?
- Судалгааны дүнд уйлахад нь тэр дор нь авдаг хүүхэд, удаж байж авдаг хүүхдийг бодвол уйлах нь багасдаг гэсэн дүгнэлт гарчээ. Гэвч удаан, намуун дуугаар уйлж байгаа хүүхдийг тэр дор нь авахад уйлах нь улам нэмэгддэг нь харагджээ. Ялангуяа 1.5- 2 настай, түүнээс дээш настай хүүхэд уйлахад тэр дор нь аргадаж аваад байвал уйлах нь ихсэж, муу зуршил болон тогтдог нь нотлогдсон байна.

- Нялх хүүхэд үргэлж нэг хэмээр уйлдаг уу?
- Хүүхэд өвдөх, өлсөх, уурлах зэргийг нь илтгэдэг уйлалт бүр өөрийн онцлогтой гэнэ. Өлсөж байгаа үедээ ихэвчлэн намуухан,амьсгалаа хэмнэлтэй авч уйлдаг. Уурлах үедээ илүү чанга тод уйлна. Гэнэт чанга хашгирч уйлвал гэнэт нэг юм өвдсөний шинж тэмдэг. Туршлагатай, мэдрэмжтэи эхчүүд хүүхэд уйлах байдлаас юу хэрэгтэйг нь мэдэж чаддаг.

- Нялх хүүхэд ээжийгээ болон ойр тойрны хүмүүсээ таньдаг болов уу?
-Нялх хүүхэд юу л мэдэв гэж бүү бодоорой. Бодлыг тань хүртэл мэдсэн байх бий. Ээжийнхээ хайр шингэсэн үнсэлт, халуун дулаан инээмсэглэлийг бусадтай андуурахгүй. Аав ээжээс өөр хүн, ойр дотныхон авч байна, өхөөрдөж байгааг мэдрэнэ. Хүүхдэд төрсний дараа л мэдрэмж сууж эхэлдэг.

Нэг, хоёр сартайгаас эхлээд дуу чимээ, ээжийн хөлийн алхаа гишгээ зэрэг жижиг сажиг элементүүдийг ялгаж мэдрэх болно. Хажуугаас нь холдоход алга болчихлоо гэж бодон уйлна. Ээж дэргэд байвал амар тайван болох гэх мэтээр мэдрэмжүүд сууж эхлэнэ.

-Хүүхэд уйлж байгаа нь ямар нэгэн зүйл хэлж байна гэж ойлгож болох уу?
Нялх хүүхэд уйлж байгаагаараа ямар нэгэн юмыг хэлж байдаг. Зарим хүмүүс, хүүхэд уйлж байж л өсөж том болдог. Уйлах тоолонд нь аваад байвал тэврүүлээд сурчихна... гэсэн буруу ойлголттой байдаг. Мөн уйлангуут нь хөхүүлэх нь тохирсон арга биш.

Түүний уйлсан шалтгааныг нь олж мэдэх шаардлагатай. Живх нь норсон, тав тухгүй, агаар залгисан зэрэг шалтгаанууд байж болно. Түүнчлэн хүүхэд шүд нь цухуйх үед уйлдаг. Энэ үед шүдний загатнааг арилгах зөөлөн тоглоом өгөөрэй.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3302415/23b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
배너신청
자생병원

배너신청