Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Сүүлийн үед хүмүүс шар айргийг ихээр хэрэглэх болсон. Мөн үйлдвэрлэгч пүүс компаниуд ч тоогоо алдаж.

 Мэдээж тэд өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахын тулд үлгэрийн гэмээр зүйлсийг хэлж, нэг ёсондоо олны тархийг сурталчилгаагаар “угаадаг”. Харин хамгийн эмгэнэлтэй нь хүмүүс бид тэрэнд нь итгэж, үнэхээр л тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бүх зүйл сайн сайхан болчих юм шиг санадаг. Ямар ч билээ дээ, нэг шар айрагны компанийн “Хэн шар айраг ууна, тэр жаргалтай амьдардаг” гэсэн сурталчилгаа ч байдаг шүү дээ. Тэгээд хүмүүс бидний тэр үгэнд нь үнэнчээр итгэхийг яана. Мөн олны ам дамжсан үнэн худал нь мэдэгдэхгүй яриагаар шар айрганд хүний биед чухал шаардлагатай эрдэс бодис, уураг байдаг гэж үзэн бүр ч илүү дурлан уудаг. Гэтэл шар айраг нь хүний биед багагүй хор хөнөөл авчирч эрүүл мэндэд багагүй асуудал үүсгэдэг гэнэ. Хамгийн наад захын жишээ дурдахад л том гүзээ сууж, зүрх судасны гажигтай болдог бөгөөд хамгийн харамсалтай нь бэлгийн сулралтай ч болгодог байна.
Эрдэмтдийн судалснаар хамгийн түрүүнд             ходоод “хэлмэгддэг” байна. Учир нь шар айраг маш хөөсрөмтгий чанартай байдаг бөгөөд алкохольтой шингэний хөөс нь ходоодны салст бүрхэвчийг маш хүчтэй цочроодог гэнэ. Шар айрагны хөөсөнд агуулагддаг алкохолийн хэмжээ 10-14 хувьтай байдаг бол энэ нь 50-100 гр архитай дүйцэж байгаа гэсэн үг.
Тэгэхээр ходоод гэдэсний үйл ажиллагаанд ямар их хөнөөлтэй болох нь харагдаж байгаа биз. Ер нь шар айрагнаас гадна хийжүүсэн ундаа зэрэг хөөсрөлт ихтэй хүнсний зүйлийг тогтмол хэрэглэснээр хийжүүлсэн ундаанд ихээр агуулагддаг төмөр нь ходоодны ханаар тарж, шүүсийг нь ялгаруулснаар ходоодонд их хэмжээний зунгаг үүсгэдэг байна. Энэ нь тухайн хүнийг яваандаа хатингаршуулдаг аж. Ингэснээр хоол боловсруулах, шингэх явцад саад учирдаг.
Ийнхүү дутуу боловсорсон хоол шууд гэдсэнд хүрч гэдсийг ч мөн гэмтээдэг аюултай. Хэрэв энэ байдал олон удаа давтагдах юм бол ходоодны үрэвсэл, өтгөн хатах асуудалтай байнга тулгарч болзошгүй гэнэ.
Энэ нь архаг гастритыг бий болгох бөгөөд бие сулрах, ажлын чадвар буурах, сэтгэл санаагаар унах, аюулхай орчимд хөндүүрлэж өвдөх, ам гашуун оргих, гэдэс өвдөх зэрэг шинж тэмдгээр илрэх аж.
Хүний биеийн бүх эрхтнүүд өөр өөрсдийн гэсэн хүлээсэн “үүрэгтэй” байдаг. Гэхдээ тэрхүү олон эрхтнүүдийн дунд илүү их “үүрэг хүлээсэн”, илүү ач холбогдолтой эрхтнүүд бас олон бий.
Тэдгээрийн нэг бол яахын аргагүй бөөр юм. Бөөр нь хүний бие организмын дотоод ажиллагааг тэнцвэржүүлэх үүрэгтэй.
Биеийн хүчил шүлтийн бүтэц, ус электролитийн тэнцвэрийг зохицуулахад илүү үүрэгтэй оролцдог. Тэгэхээр шар айраг их ууснаар энэхүү үйл ажиллагаа алдагдаж, гурав дахин их ачаалалтай ажиллахад хүрдэг. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл энэ нь спиртийн үйлчлэлээр бөөрөнд хүчтэй цочрол өгч, бөөрний бүх л үйл ажиллагаа эрчимжинэ гэсэн үг. Гэхдээ эрчимжинэ гэдэг нь сайн гэсэн үг биш юм.
Илүү ачаалалтай ажиллаж байна гэдэг нь бөөрийг илүү хүндрүүлж байгаа хэрэг. Шээс их хэмжээгээр ялгарснаар бие организмаас хүний биед нэн чухал хэрэгцээтэй C амин дэм, магни, кали зэрэг нь шээстэй хамт гадагшилдаг байна. Дээрх амин дэмүүд нь хүний биед маш чухал ач холбогдолтой гэдгийг хүмүүс тэр бүр ухаж ойлгодоггүй. Тухайлбал кали ихээр дутагдсанаас болж зүрхний хэм алдагдаж, шөрмөс татах аюул нүүрлэдэг.
Харин магнийн дутагдал нь сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж, уйланхай, цочромтгой, нойр муутай болдог байна. C амин дэмийн дутагдал нь дархлааг сулруулж, ханиад томуунаас эхлээд төрөл бүрийн халдварт өвчин тусах эх үүсвэр нь болдог гэнэ.
Мөн шар айраг их ууснаас спиртийн үйлчлэл ихэсч, бөөрний эд эс ихээр үхжиж, хэмжээ нь багасч хорчийдог. Энэ нь яваандаа бөөрний дутагдалд хүргэх аюултай.
Элэг бол хүний бие организмыг цэвэрлэх үндсэн үүрэгтэй хамгийн гол эрхтэн. Гэтэл шар айраг  энэхүү гол эрхтэнд жинхэнэ “цохилт”-ыг өгдөг байна. Хэрвээ та шар айргийг байнга уугаад байвал энэ эрхтэн зөвхөн шар айрагтай тэмцсээр байгаад үндсэн “үүргээ” орхигдуулахад хүрнэ. Энэ нь хүний биеийг хоргүйжүүлэх үйл ажиллагаа алдагдахад хүргэж байгаа гэсэн үг юм.
Тухайлбал элэг нь бусад хүчтэй нөлөөлөл бүхий хорт бодисуудаас биеэ хамгаалж чадахгүй болно. Ингэснээр элгийг үрэвсүүлж гепатитаар өвчлөхөд хүргэдэг гэнэ. Цаг тухайд нь арга хэмжээ авахгүй бол элэгний цирроз болж үхэлд хүрэх аюултай аж. Түүнчлэн шар айргийг тогтмол хэрэглэснээр нойр булчирхай өвчлөхөд хүргэдэг.
Хэрэв нойр булчирхай хүндээр өвчлөх юм бол эмчилгээ авах найдвар багасах хандлагатай болоод зогсохгүй тэжээлийн бодисыг задлах явц алдагдах аж.
Хүний хамгийн гол хөдөлгөх хүч нь зүрх хэмээх эрхтэн байдаг. Харин шар айраг нь судсанд амархан нэвчдэг тул зүрхэнд маш сөрөг нөлөөтэй. Хэрэв та шар айргийг ихээр хэрэглэдэг бол зүрх томорч, венийн буюу гол судас бүдүүрдэг.
Мөн шар айргийг их хэмжээгээр хэрэглэснээр амьдралын гол эрхтэн болох зүрх их хэмжээний шингэнийг шахаж гаргах шаардлагатай болдог. Ингэснээр зүрх улбагар болж, гадуураа өөхөлж эхэлдэг байна. Эмч нар энэ үзэгдлийг “шар айрагны зүрхний синдром” гэж нэрлэдэг.
Цаашлаад зүрхний хэм алдагдаж, даралт өндөрсдөг. Мөн энэхүү шар айраг хэмээх шингэнийг хэтрүүлэн хэрэглэснээс зүрхний булчингийн өвчин эрчимждэг байна.
Ингэснээр зүрх нь байх хэмжээнээсээ улам томорч, зүрхний булчингуудын ажиллагаа суларснаас зүрхний дутагдал үүсч, “цус харвах” эрсдэл хоёр дахин нэмэгддэг.
Шар айрганд эм хүйсийн даавар болох прогестеронтой төстэй фитоэстроген их хэмжээгээр агуулагддаг. Энэхүү бодисыг шар айргийг гашуун болгох зорилгоор ашигладаг бөгөөд энэ нь зөрөг цэцгийн булцуунд агуулагддаг аж. Тиймээс тогтмол хэрэглэснээр эндокрины системийн ажиллагаа алдагддаг.
Эрчүүд шар айргийг ихээр хэрэглэвэл эрэгтэй хүнд байдаг тестостерон ялгарлыг нь устгадаг байна. Үүнээс үүдэн эмэгтэй гормон давамгайлж эхэлснээр эрэгтэй хүний гадаад байдалд эрс өөрчлөлт ордог.
Тухайлбал эр хүнд илүү их ажиглагддаг бие болон нүүрэн дээрх үс багасч, хөхний булчирхай нэмэгддэг. Мөн дууны өнгө өөрчлөгдөж, гүзээ сууж эхэлнэ.
Иймээс эр хүний шинжээ алдаж байгаа хэрэг юм. Хүмүүс ихэвчлэн шар айргийг архинаас дээр гэж үздэг.
Учир нь архинд донтдог шиг шар айрганд донтох гэж байдаггүй хэмээн ойлгодог юм.
Гэвч энэ нь ташаа ойлголт аж. Тэр ч байтугай шар айрганд донтох гэж анагаахын тусдаа хэллэг ч байдаг гэнэ.   

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4306112/419/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238689
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523337
배너신청
자생병원

배너신청