Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
6-12 сартай хүүхдийн хоол

Хүүхдэд тэжээллэг нэмэгдэл хоол өгч өсөлт хөгжилт нь хэвийн явагдахад дэмжлэг үзүүл.


Хоолны зөвлөгөө:
1.    Эхийн сүүгээр үргэлжүүлэн хоолло.
2.    6 сартайгаас нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ
3.    Хүүхдэд нэмэгдэл хоолыг тогтмол, өдөрт 3-5 удаа өг.
4.    Хүүхдийн өсөлт, хөгжилтийг хяна.


1. Хүүхдийг хүссэн үед нь хөхүүл

-  6-12 сартай хүүхдэд эхийн сүү нь нэмэгдэл хоолны нэг адил хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилтөд маш чухал хэрэгцээтэй байдаг.


2. Нэмэгдэл хоолыг 6 сартайгаас нь эхэлж өгнө.

Хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоолонд аажим, аажмаар дасгах байдлаар оруулна. Хөхүүлсний дараа нэмэгдэл хоолыг өгнө. Нэмэгдэл хоолыг нэг буюу хоёр халбага цайны халбагаар өгч эхэлнэ. Анхны нэмэгдэл хоол нь шингэн байх ба аажим бага багаар өтгөрүүлнэ.

Нэмэгдэл хоолыг угж, шил, хөхөлт хэрэглэхгүй зөвхөн аяга халбагаар өг.

Нэмэгдэл хоолыг хугацаанаас өмнө эрт өгөх нь хөхний сүүг багасгах ба мөн хүүхдийг хөхөнд дургүй болгодог. Ингэснээр хүүхэд хоол тэжээлийн дуталд орох ба суулгалт болон  хоол боловсруулах замын өвчинд өртөмтгий болно.


3. Хүүхдэд өдөрт 3-5 удаа тогтмол нэмэлт хоол өг

- Хүүхдийг нэг төрлийн хоолонд дасгаж бүрэн оруулсны дараа дахин өөр хоолонд дасгах замаар нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруул.

- Хүүхэд эхийн сүүгээр хооллодог бол өдөрт 3 удаа, хэрэв хөхөө хөхдөггүй бол өдөрт 5 удаа хоолло.

- 6-12 сартай хүүхдийн шүдний хөгжил гүйцэд биш учраас хоолыг сайтар нухаж жижиглэсэн шингэн, хагас шингэн байдлаар өгвөл тохиромжтой.

- Хүүхдэд нэмэгдэл хоолыг нухаш байдлаар бэлтгэж, ургамлын тос, цөцгий, маргарин, сүү, газрын самар нэмэлтээр хийж, баяжуулж өг.

- Хэрэв хүүхдийн шүд ургаж эхэлсэн бол шүдийг бэхжүүлэх, зажлах булчинг хөгжүүлэхийн тулд бага, багаар хатуу хоол өг.

- 10 сартайгаас өрхийн хоолноос өдөрт нэг удаа жижиглэж, нухаж өгч болно.    Гэхдээ өөрт нь зориулан тусгайлан бэлтгэсэн хоолыг өдөрт 3-4 удаа өг.


Нэмэгдэл болон холимог хоолны загвар


НЭМЭГДЭЛ ХООЛЫГ ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

1.  Хүүхдэд 6 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолыг аажмаар дасган өг

- Хүүхэд 6 сар хүрэхэд эхийн хөхний сүү зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодисуудаар бүрэн хангаж чадахгүй болох тул 6 сар хүрмэгц нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ.

- Эхний удаад нэг төрлийн нэмэгдэл хоолыг бага хэмжээтэй /цайны халбагаар 2 удаа/ өдөрт 1-2 удаа өгч дасгасны дараа аажмаар хоолны нэр төрлийг нэмэгдүүлнэ. Нэмэгдэл хоол нь бантан, хүүхдийн будаа, жимсний зутангаар эхэлж болно.

- Хүүхдэд хөхөө хөхөхийн өмнө нэмэгдэл хоолыг өгвөл ходоод дүүрэн байх учраас муу хөхөх болно. Иймд нэмэгдэл хоолыг хүүхэд хөхөө хөхсөний дараа өгөх нь зүйтэй.

- Нэмэгдэл хоол нь эхний удаад шингэн, хагас шингэн байх нь тохиромжтой. Учир нь хоол боловсруулах эрхтэний хямрал /бөөлжих, суулгах, цанхайх/-аас урьдчилан сэргийлж байгаа юм. 6 сартай хүүхдийн шүд гүйцэд хөгжөөгүй учраас хахахаас сэргийлэн хоолыг нухсан, шингэн, хагас шингэн байдлаар өгөх хэрэгтэй.

2. Хүүхдийг хоолоо идэх үед нь аяга, халбагыг аль болох өөрөөр нь бариулж сурга

- Аяга, халбагаар идүүлж сургах нь хүүхэд биеэ даан хооллож сурахад хялбар бөгөөд цэвэрхэн байх болно.

- Хүүхдийг хооллохдоо аль болох угж, хөхөлтөөр өгөхөөс зайлсхий. Жимсний шүүс, сүү бусад шингэн зүйлсийг угжаар өгөх нь хүүхдийн эхийн сүүгээр хооллох сонирхлыг бууруулна. Ингэснээр эхийн сүү багасаж, хүүхэд өсөлт, хөгжилтөндөө шаардлагатай тэжээлийн бодисуудын дуталд өртөнө.

- Хүүхэд хоол идэх үед хамт сууж (эх буюу том хүн) хоолоо гүйцэд идэхэд нь дэмжиж тусал.

3. Хүүхдэ‎д чихэрлэг, амтлагчтай хоол ундаанаас гадна халуун ногоогоор  амталсан хоол өгөхөөс зайлсхий


- Чихэр, амтат хоол ундаа нь зөвхөн сахар их хэмжээгээр агуулахаас бус хүүхдэд хэрэгтэй ямар нэг шимт бодис агуулдаггүй. Харин тэ‎дгээр ундаа нь шүд хорхойтуулахаас гадна хүүхдийн хоол идэх дуршлыг багасгадаг.

- Халуун ногоогоор амталсан хоол нь хүүхдэд бусад хоолыг идүүлж сургахад бэ‎рхшээлтэй болно.

4. Хүүхдийн хоолыг цэвэрхэн, аюулгүй орчинд бэлтгэ

- Хүүхдийн хоолыг ямагт ууранд жигнэж, ус, сүүнд чанаж бэлтгэ.
- Хоол хийхийн өмнө гараа сайтар угаа.
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэ.
- Хүүхдийн хоолны бүх л хэрэгслэл /аяга, халбага, сэрээ/-ийг цэвэр орчинд хадгал.
- Xоол, хүнсийг элдэв хортон шавьж, бусад амьтан бохирдуулахаас сэргийлж зөв хадгал.


Нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруул.

- (1 удаа ойролцоогоор 1 аяга – 200 мл)
o    Хүүхдийн будааны агшаамал ба зутанг сүүнд бэлтгэж  цөцгий тос, ургамлын тосны аль нэг, элсэн чихэр нэм.
o    Сайтар хярж жижиглэсэн (машиндсан бол сайн) махтай бантан дээр аарц, ээдэм, бяслаг, ногоо, өндөгний шарын аль нэг, цөцгий буюу ургамлын тос нэм.
o    Тарганд элсэн чихэр буюу зөгийн бал, ургамлын тос буюу цөцгий, ээдэм нэм

- Гэрийн хоолны өтгөн хэсгийг жижиглэн нухаж өг.
- Цайны оронд хярам, буцалсан ус өг.

Хооллолтын аливаа бэрхшээлтэй бол
5 хоногийн дараа заавал эмчид үзүүл.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2954410/7fc/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238692
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
배너신청
자생병원

배너신청