Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Солонгос Монголын хамтарсан компанид ажилладаг  ЭМЭГТЭЙ  Г нь солонгос захирлынхаа урилгаар хэлний мэдлэгээ дээшлүүлэхээр БНСУ-д яваад худалдагдсан хэрэг явдал болжээ. Тэрбээр БНСУ-д сар гаруй болоод, мөн л захирлынхаа хүсэлтээр БНХАУ-д очсон байна. Энэ үедээ гэмт хэргийн золиос болж байгаагаа мэдэж, гэрийнхэнтэйгээ холбогдож, дуулгасан гэнэ. Бүсгүйн ар гэрийнхэн уг хэрэг явдлын талаар Тагнуулын ерөнхий газарт хандсанаар шуурхай арга хэмжээ авч, түүнийг буцааж авчирсан байна.

Өндөр цалинтай ажил хийх гэж, хэл сурах гэж яваад гэмт хэргийн золиос болдог ийм үзэгдэл манайд тасардаггүй. “Өндөр цалинтай ажилд зуучилна”, “Хэлний сургалтад хамруулна” гэх зэрэг зард хууртагдаж, сайн таньж мэдэхгүй хүнээр зуучлуулан гадаадад гарч байгаа охид, бүсгүйчүүд хүний наймааны золиос болдог байдал тасрахгүй, харин ч бүр нэмэгдэх хандлагатай байгаа тул анхаaралтай, сэрэмжтэй байхыг холбогдох хууль хяналтын байгууллагаас нийт ард иргэддээ сэрэмжлүүлж байгаа юм

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5925306/e58/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2012.03.15 19:27:33
*.189.255.215

ӨМХИЙ СО НАР АЙМААР ЮМАА ...БОЛГООМЖИЛ БҮСГҮЙЧҮҮД МИНЬ
..

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2012.03.15 19:27:52
*.189.255.215

ӨМХИЙ СО НАР АЙМААР ЮМАА ...БОЛГООМЖИЛ БҮСГҮЙЧҮҮД МИНЬ
..

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2012.03.15 19:28:33
*.189.255.215

ӨМХИЙ СО НАР АЙМААР ЮМАА ...БОЛГООМЖИЛ БҮСГҮЙЧҮҮД МИНЬ
..

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
배너신청
자생병원

배너신청