Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

humuusee asuult bna hariulaad uguurei

Уншсан 1802 vote 0 2012.03.22 10:41:16

elegnii c virus gej yu bdagiin tugs emeclegdeh uguig ymar deglem baridagiin teriig heleed uguuch 


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5950175/69c/trackback

DOLOON BURKHAN

2012.03.22 11:06:32
*.210.160.195

Элэгний үрэвсэл /гепатит/ нь элэгний үрэвсэлт өвчиний ерөнхий нэр юм. Элэгний үрэвсэл нь вирусээр дамжин үүсэхээс гадна архи их уухад ч элэгний үрэвсэл үүсдэг. Дархлааны эмгэг болон бодисын солилцооны өөрчлөлтөөс үүсэх тохиолдол байдаг.

Вирусын төрөл нь хэд хэдэн төрөл байдаг.

l С вирус : элэгний С вирус нь HCVийн улмаас үүсдэг элэгний үрэвсэл юм. С болон В вирус нь голдуу цусаар дамжин халдварладаг. Элэгний С вирусээр халдварласан хүмүүс ихэнхдээ өвчинөө мэдрэхгүй байдаг учраас “дүлий/чимээгүй/ өвчин” гэж нэрлэгддэг. Энэ вирусээр өвчилсөнөөс хойш олон жилийн дараа мэдэх тохиолдол ч байдаг. Одоогоор С вируснээс урьдчилан сэргийлэх вакцин гараагүй байна.

l А вирус : Хоол хүнс, ундны ус, бохир орчин зэргээ халдвар дамжина. А вируснээс урьдчилан сэргийлэх вакцин байдаг.

l В вирус : Элэгний үрэвсэл үүсгэгч нянгуудын хамгийн хүчтэй хэлбэр юм. Шүлс, үрийн шингэн, цус зэрэг хүний биеийн шингэнүүдээр дамжин халдварладаг. В вируснээс урьдчилан сэргийлэх тарилга байдаг.

l Д вирус : В вирусээр халдварласан тохиолдолд л элэгний Д вирусээр өвчилнө. Цус болон цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг.

l Е вирус : С вируснээс эрс ялгаатай нь огцом хурц өвдөж удаан архагшин тогтохгүй. Хоол хүнсний аюулгүй байдлыг хангаж, цэвэр ариутгасан орчинг бүрдүүлж чадвал энэ төрлийн вирусны халдварлалтаас хамгаалж чадна.

l F, G вирус : F, G вирус нь С вирустэй төсөөтэй боловч, одоогоор элэгний вирус мөн эсэх талаар судалгаа хийж байгаа учраас албан ёсны нэгдсэн дүгнэлт гараагүй байгаа билээ.

Элэгний С вирусээр халдварлагдсан өвчтөн нь А болон В төрлийн вирусээр давхар халдварлавал илүү аюултай. Тиймээс А болон В вирусээс урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээг авч байх нь зүйтэй.

DOLOON BURKHAN

2012.03.22 11:12:09
*.210.160.195

Элэгний В вирусийн халдварын эмчилгээ

Элэгний В вирусийн хурц халдвар авсны дараа ихэнхи тохиолдолд хөнгөн явцтай байх ба ийм үед онцын эмчилгээ шаардагдахгүй. Цөөнхи тохиолдолд хүндэрч яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болдог. Энэ үед өвчтөн элэгний дутагдалд орж заримдаа элэг шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ үр дүнгүй болох нь ч бий.

Зарим судалгаагаар элэгний В вирусийн хурц халдварын үед Lamivudine / Epivir / эмийг хэрэглэхэд үр дүнтэй гэж бичсэн байдаг.

Элэгний В вирусийн архаг хэлбэрийн үед шинж тэмдэг төдийлөн хүчтэй илрэхгүй бол эмчилгээ шаардагдахгүй . Гэвч байнгын эмчийн хяналтанд байж тогтмол цусны шинжилгээ хийлгэж хянуулж байх хэрэгтэй. Элэгний үйл ажиллагааг илэрхийлдэг уламжлалт олон аргууд байдаг боловч сүүлийн үед В вирусийн ДНК-ийн хэмжээг цусанд тогтоох аргыг хамгийн үнэнд дөхөж очсон үзүүлэлт хэмээн нийтээр хүлээн зөвшөөрч практикт өргөнөөр хэрэглэж байна. Хэрэв ДНК –ийн хэмжээ ихсэж элэгийг гэмтээх хэмжээнд байгаа бол тохирсон эмчилгээг цаг тухайд нь зааварлаж,эмчилгээний үр дүнг хянахад энэ шинжилгээ ихээхэн тустай.

Мөн HBeAg антиген сөрөг гарсан үед эмч танд эмчилгээ хийлгэхийг зөвлөнө. Учир нь HBeAg антиген нь элэгний өвчлөлийн хүндрэл даамжралын ихсэж байгааг харуулах үзүүлэлт болдогтой холбоотой.Элэгний В вирусийн архаг хэлбэрийн үед эмчилгээний гол зорилго нь элэгний хатуурал-цирроз,элэгний дутагдалд орохоос сэргийлэхэд чиглэгдэнэ. Хэдийгээр эрдэмтэн судлаачид ямар эм хамгийн үр дүнтэй байгааг судалсаар байгаа боловч энэ вирусийг устгах эмийг одоогоор хараахан олоогүй байна.

Элэгний В вирусийн хэмжээ цусанд хэдийчинээ их байна төдий чинээ элэгний цирроз-хатуурал болох боломж өндөр байдаг . Элэгний В вирусийн ачаалал байнга өндөр байдаг хүмүүсийн гуравны нэг нь (нэг миллитер цусанд нэг саяаас дээш вирустай) 10 жилийн дотор элэгний цирроз болж хүндрэх магадлалтай байдаг . Тэгвэл элэгний вирусийн ачаалал бага байдаг хүмүүсийн ( нэг миллитер цусанд 300 –аас доош) 4,5%- нь л элэгний цирроз болж хүндэрдэг . Оновчтой эмийг хэрэглэснээр элэгний В вирусийн ачаалалыг бууруулж,цусанд огт илрэхгүйгээр арилгаж болдог. Гэсэн хэдий ч биеийн хаа нэгтээ хэсэг эсэд элэгний В вирус хадгалагдсаар байдаг. Сайн эмчилгээ хийлгэж эмчилгээ үр дүнтэй байгаа ч гэсэн өвчтөн халдвар тараах боломж хэвээр байсаар байдаг. Хэрэв эмчилгээний үр дүн сайн, шинжилгээгээр вирусийн ачаалал бага байвал эмч нар элэгний биопсийн (элэгний эдийн шинжилгээ) шинжилгээ хийлгэхийг зөвлөх болно. Энэ нь уг эмчилгээ элэгний эсийн төвшинд хэрхэн нөлөөлж байгааг тогтоох чухал шинжилгээ болдог. Элэгний В вирусийн халдварын үед сүүлийн 20 –иод жилд тогмол хэрэглэж байгаа эм бол интерферон юм.

Интерферон

Интерферон нь цусны цагаан эсээс гаргаж авсан уураг бөгөөд вирусийн эсийн эсрэг үйлчилдэг. Ингэж вирусийн эсрэг үйлчлэхдээ биеийн дархлааг сайжруулснаар вирусээс бие мах бодийг цэвэрлэхэд нөлөөлдөг гэж үздэг. Практикт ихэнхидээ Pegasys буюу Peginton альфа интерфероныг хэрэглэдэг. Үүнийг долоо хоногт нэг удаа 48 долоо хоногийн турш хэрэглэх шаардлагатай. Энэ эмийг хэрэглэснээр гарах үр дүн гэвэл:

  • Эмчилгээний явцад нийт хүмүүсийн гуравны хоёрт цусан дахь вирусийн ДНК-ийн хэмжээ буурч,түүний өсөлтийг зогсоодог
  • Элэгний үйл ажиллагааны цусан дахь бусад үзүүлэлтүүд эмчлүүлэгсдийн 40%-д хэвийн болдог
  • Элэгний эдийн шинжилгээнд гурван хүн тутмын нэгд нь сайжрал өгч байгаа үр дүн гардаг

Элэгний В вирусийн архаг халдвараар өвчлөгсдөөс цусанд нь HBeAg антиген сөрөг гарагсдад интерферон эмчилгээ хийлгэсний дараа тэдний 27-32%-д нь энэ антигений эсрэг-эсрэг биетүүд үүсэж HBeAg антиген илрэлт багассан үзүүлэлт илэрдэг байна.

Эмчилгээний дараа эмчлүүлэгсдийн 15-30%-д элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүд хэвийн болсон байсан ч өвчлөл дахин сэргэдэг. Хэдийгээр элэгний үйл ажиллагаа хэвийн болж,цусанд вирусийн өсөлт үржил байхгүй цэвэрлэгдсэн мэт үзүүлэлт харагдавч биеийн хаа нэгтээ вирус хадгалагдсаар л байдаг.

Интерфероны гаж нөлөө

Интерфероныг хэрэглэхэд нилээд гаж нөлөө үзүүлдэг.Үүнд:

  • Ядарна,булчингаар өвдөнө,халуурна,даардас хүрнэ,хоолны дур буурна.Ханиад хүрсэн мэт шинж тэмдэг нийт эмчлүүлэгсдийн 80%-д илэрнэ.
  • Зан төрх өөрчлөгдөж,сэтгэлээр унамхай болж болзошгүй
  • Бамбай булчирхайн өрчлөлт гарч гормоны шүүрэл буурна
  • Ясны ургалтанд ,цусны эсийн өсөлтөнд сөрөгөөр нөлөөлнө
  • Халдваруудад амархан өртөмтгий болно
  • Үс унана

Дээрхи үр дагаварууд өвчтөнд хэр зэрэг тод илэрч байгаагаас шалтгаалж зарим тохиолдолд эмчилгээг зогсооход хүргэдэг. Эмчилгээний явцад дархлааны систем сайжирснаас болж заримдаа хэсэг хүгацаанд элэгний үрэвслийн шинж ихсэж болдог ба энэ нь хэвийн илрэх шинж гэж үзэж болно. Гэвч эмчилгээний явцад үүнийг эмч байнга хянаж ойр ойрхон цусны шинжилгээ хийж байх шаардлагатай . Элэгний үрэвслийн шинж даамжран нэмэгдэж эмчилгээнд үр дүн өгөхгүй,элэгний хатуурал-цирроз үүсэж байгаа хүнд эмчилгээг зогсоох хэрэгтэй болдог. Учир нь үрэвслийн хэмжээг нэмэгдүүлэн элэгний дутагдалд орох нөхцлийг даамжруулж болзошгүй.

Нуклеозид ,нуклеотидийн аналогууд

Вирусийн ДНК-ийн өсөлтийг зогсоодог эмүүд ордог.Энэ эмүүдэд:

  • Adefovir (Herpesera)
  • Entecavir (Baraclude)
  • Lamivudine (Epivir-HBV,Heptovir,Heptodin)
  • Telbivudine (Tyzeka)
  • Tenofovir (Viread) эмүүд орно.

- Элэгний В вирусийн халдвар авсан хүмүүст дээрхи эмүүдийг хэрэглэхэд вирусийн өсөлт 21-67%-д зогсдог.

- Дээрхи эмүүдээр эмчлэгдсэний нэг жилийн дараа нийт хүмүүсийн 40-70%-д цусан дахь элэгний үзүүлэлтүүд хэвийн болж,12-22%-д HBeAg вирус огт илрэхгүй болдог.

- Цусны шинжилгээгээр HBeAg илрэхгүй байгаа өвчтөнд 50-90%,элэгний үйл ажиллагаа нь хэвийн байгаа элэгний В вирусийн халдвар тээгчдэд 60-80%-ийн эмчилгээний үр дүн өгдөг байна.

2004 онд элэгний В вирусээр үүсгэгдсэн элэгний цирроз болж хүндрэгсдэд Lamivudine хэрэглэхэд элэгний хорт хавдар болох боломжийг 50% багасгадаг хэмээн эрдэмтэд дүгнэсэн байна. Гэвч дээрхи эмүүдийг хэрэглэхэд дасал болж үйлчилгээ нь буурдаг, мөн удаан хугацаагаар уух шаардлагатай болдог сөрөг талуудтай.

Элэгний В вирусийн үед архи ямар нөлөөтэй вэ?

Элэг нэгэнт В вирусийн халдвараар өвчилсөн үед архи хэрэглэх нь хортой. Учир нь архи нь элэгээр дамжин шимэгдэж цэвэрлэгдэн организмаас гадагшилдаг. Элэгний үйл ажиллагаа доголдож буй үед архи архины төрлийн зүйлсийг хэрэглэх нь элэгний үрэвслийг, вирусийн үржлийг нэмэгдүүлнэ. Иймээс элэгний В вирусийн халдвартай хэн боловч архи хэрэглэхийг хориглох нь зөв болно.

Элэгний делта вирусийн үрэвсэл гэж юу вэ?

Элэгний делта үрэвслээр зөвхөн элэгний В вирусийн халдвар тээгчид давхар өвчилдөг.Элэгний Д вирусийн халдвар хэмээн нэрлэдэг.Энэ элэгний Д вирусийн халдварыг үүсгэгч вирусийн генетикийн материал нь рибонуклейний хүчлээс бүтээгддэг. Энэ халдвар нь судсаар тариа хийх үед,цусан бүтээгдэхүүнээр дамжин мөн бэлгийн замаар халдварладаг. Д вирусийн халдвар нь В вирусийн халдвар авахад хамт халдварладаг.Өөрөөр хэлбэл элэгний Д вирус нь В вирустай хамт байж л амьдардаг гэсэн үг.Д вирусийн халдвар авахад нийт хүмүүсийн 95%-д нь энэ вирусээс организм өөрийгөө эсрэг биет үүсгэн цэвэрлэж чаддаг. Ихэнхидээ элэгний В вирусийн халдвар тээгчид Д вирусийн халдвар давхар хадгалж явдаг боловч өвчлөлийн хувьд харьцангуй намжмал байдаг. Гэвч элэгний В вирусийн архаг халдварын үед энэ Д вирус өвчний явцыг муутгахад нөлөөлдөг. Элэгний В вирусийн архаг халдвараар өвчилсөн үед Д вирусийн халдварыг хамт тээх нь элэгний цирроз болох боломжийг маш өндөр болгодог байна. Энэ үед өвчтөнүүдийн гуравны хоёр нь цирроз болж хүндэрдэг байна. Энэ өвчнөөс сэргийлэх вакцин байхгүй. Интерфероноор хэдиийгээр эмчилж буй боловч эмчилгээ зогсмогц дахин өвчилдөг. Иймээс элэгний Д вирусийн халдвараас сэргийлэхийн тулд онцын шаардлагагүй үед тариа,шприц хэрэглэхээс ( шивээс ) татгалзах ба бэлгийн аюулгүй харьцаанд орох хэрэгтэй.Шинэ мэндэлж буй хүүхдүүдэд В вирусийн вакцин хийлгэх нь элэгний Д вирусийн халдвараас сэргийлэх хамгийн сайн арга юм. Учир нь элэгний В вирусийн халдвар аваагүй үед Д вирусийн халдвар авдаггүй байна.

Элэгний В ба С вирусийн халдвар

Элэгний С вирусийн халдвар нь ихэнхдээ халдварлагдсан зүү,шприц ба цусаар дамжин халддаг. Бэлгийн замаар халдварлах боломжтой гэж үздэг боловч тохиолдох нь маш цөөн. Элэгний В вирусийн халдвар авагсдын 10% нь элэгний С вирусээр давхар халдварлагдсан байдаг. Энэ хоёр вирус хамт байгаа тохиолдолд хоорондоо бие биенийхээ хөгжлийг дэмжих ба ингэхдээ аль нэг нь давамгайлж байдаг. Энэ тохиолдолд аль давамгайлж буй вирусийн эсрэг эмчилгээг эхэлж хийх хэрэгтэй болдог. Энэ 2 вирусээр зэрэг өвчилсөн үед элэгний өвчлөлийн хэмжээ илүү хүнд байдаг. Элэгний С вирусийн халдварын үед урьдчилан сэргийлэх вакцин байхгүй. Элэгний С вирусийн халдвар авагсад элэгний В вирусийн халдвараас сэргийлж В вирусийн эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй.

Элэгний В вирусийн халдвар ба дархлал-хомсдлын олдмол хам шинж (ДОХ)

Энэ 2 өвчний халдах зам нь ижил боловч өвчлөлийн шинж тэмдэг нь өөр. Элэгний В вирусийн халдвар тээгчид ДОХ-оор хамт өвчлөх боломжтой. Энэ өвчнүүд хамт халдварлагдаж өвчилсөн үед элэгний В вирусийн халдвар тээгчдээс ДОХ –ын халдвар давхар авсан хүнд ДОХ-ын халдвар аваагүй хүнээс элэгний В вирусийн халдвар архаг хэлбэрт шилжих боломж өндөр болдог. Учир нь ДОХ-ын вирус дархлааны системийг дарангуйлдагаас болж элэгний вирусийн эсрэг үүсэх эсрэг биетүүдийн хөгжилд саад болдог гэж үздэг.

Элэгний В вирусийн халдварын үед элэг шилжүүлэн суулгах ямар үүрэгтэй вэ?

Элэг шилжүүлэн суулгах нь элэгний В вирусийн халдварын үед хамгийн үр дүнтэй эмчилгээ юм. Энэ эмчилгээг өвчтөнд циррозийн төгсгөлийн шатанд элэгний хүнд үрэвслийн үед хийдэг. Гэвч элэг шилжүүлэн суулгаснаар элэгний В вирусийг бүрэн төгс эмчилж байгаа хэрэг биш, шинэ элгэнд халдвар тархах боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй.Элэг шилжүүлэн суулгасны дараа ч вирусийн эсрэг эмчилгээг үргэлжлүүлэн хийх шаардлагатай болно. Элэг шилжүүлэн суулгасны дараа өвчтөнүүдийн 75-85% -д нь таваас дээш жил амьдрах насыг бэлэглэдэг .

Үргэлжлэл бий.....

Эмч: Б.Сэлэнгэ

eruul mend 2012

2012.03.22 13:19:27
*.88.221.139

hi elegnii ene ovchind uuh em bgaa shuu utas 01088423347

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344

takturitan nii jor bnuu uguuch [1]

ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч

  • gnew2
  • 2012-03-23
  • Уншсан 756

>>>>>MASHIN ZARNA>>>>

  • bamanai
  • 2012-03-23
  • Уншсан 897

INTERNET (*_*) TEL 02-2265-1698 SALE SALE SK KT БАЙРЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ БАРИЦАА БАЙХГҮЙ, НҮҮЛГЭХ БОЛОМЖТОЙ СОЛОНГОСЫН НОМЕР 1 ИНТЕРНЕТИЙГ ТАНЫ ГЭРТ ИНТЕРНЕТЭЭ БЭЛЭГТЭЙ ХОЛБУУЛААД БАТАЛГААТАЙ КОМПьЮТЕР NOTEBOOK LCD-TV-EE ЗӨВХӨН ЭНДЭЭС

***АМЕРИКААС ИРСЭН ORIGINAL ПҮҮЗИЙГ ЗӨВХӨН ЭНДЭЭС! Залуусын гангараа ORIGINAL ПҮҮЗ!!! ◆◆◆◆◆www,mglsky.com◆◆◆◆◆ ТА ЯАРАГТУН! MADE IN KOREA LCD- ZURAGT COMPUTER UILDVERIIN UNEER , INTERNETEE UNEGUI HOLBUULAAD BELGEE SONGOOROI.

**HUMSUG,KONTUR SHIVJ SORMUUS SUULGANA ***

mashinii site asyyya/

  • zahirma
  • 2012-03-23
  • Уншсан 993

hi,zurhnii yamar em sain bdagiig helj uguuch

Christian Doir, Chanal, Burberry, Kenzo, Dune, Polo sport, Eternity, SK free, GIORGIO ARMANI ANN SUI LANCOME Bvlgari Elizabeth Arden Ferrari VERSACI Incanto DOCE & GABBANA Davidoff

AMT CHANAR SAITAI YHER BOLON GAHAIN MAH BUUNII YNEER ZARJ BNA!

Asuumaar baina

NADAD ZOVOLGOO OGCH TUSLAACH [1]

huuhde yaj huhnuus gargahuu? [4]

hvv maani baiga 2 hajuugaaraa untah geed bhiimaa [3]

busguichuudees asuuh zuil bn [4]

  • angl
  • 2012-03-22
  • Уншсан 1922

busgui ta 536 shirheg huvitsaa une tolborgui ezemshih erhteigee medsen uu? [12]

  • marujin
  • 2012-03-22
  • Уншсан 8391

БИДНИЙ ХОДООД ХОГНИЙ САВ ,БОХИРЫН ХООЛОЙ БИШ...TA ОМЕГА 3-ЫГ ЯАГААД ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ BЭ?

  • MAKE-UP
  • 2012-03-22
  • Уншсан 761

Одуудад хийгддэг гоо сайхны шивээс хийж байна ОХУЙ таун салон монгол таун 901 тоот.. file

  • MAKE-UP
  • 2012-03-22
  • Уншсан 737

huuhediin hubtsas mash hyamd buunduj bn

  • miki_01
  • 2012-03-22
  • Уншсан 1065

huuhediin hubtsas mash hyamd buunduj bn

  • miki_01
  • 2012-03-22
  • Уншсан 653

**50% ХЯМД** SEOUL ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН , ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ / гоо сайхны мэс засaл ОРЧУУЛГА УНЭГҮЙ / **010-3169-6932**

***хацрийн улаан ,мэнгэ ,сэвх ,шивээс ,бaтгa / 010-3169-6932 /

Gereer ajil hiimeer bna

  • einj
  • 2012-03-22
  • Уншсан 740

humuusee asuult bna hariulaad uguurei [3]

  • gteba
  • 2012-03-22
  • Уншсан 1802

huuhdiin modon or zarna

Онц сонирхолтой номоо авч уншаарай.

UUTS NURUU TOLGOI TANI YUNAAS BOLOOD OVDOJ BGAAG ONOSHILJ HUUHDIIN TOLGOI BOLON DORGISON TOLGOI BARINA

yana tuslaarai [2]

Christian Doir, Chanal, Burberry, Kenzo, Dune, Polo sport, Eternity, SK free, GIORGIO AEMANI geh met france unertengvvdiig hamgiin himdaar zarj bn.30ml-100ml. sale-35.000-80.000 won utas-010-7932-0306

~~~~~USCHIN HAMTARCH AJILLANA~~~~

  • bamanai
  • 2012-03-22
  • Уншсан 664

hi meddeg ni heleed uguuch [1]

Zurhnii tejeel dutagdal [1]

  • si45
  • 2012-03-21
  • Уншсан 1682

Aldartai brand us.nuud himd zarna [1]

savhin kurtika asuya [1]

무료 드리겠습니다 gd hangv site heled uguch

  • jaala
  • 2012-03-21
  • Уншсан 844

Gaaliar garhad asuuya [1]

  • 963963
  • 2012-03-21
  • Уншсан 1090

huuchin tavilga avya [2]

  • buudei
  • 2012-03-21
  • Уншсан 1779

Интернэтээр бараа захиалж өгнө

  • saca^^
  • 2012-03-21
  • Уншсан 646

ГОО САЙХАНЫ ШИВЭЭС **САРНАЙ** salon / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ / ** 010-3169-6932 **

~~ BANKnii batalgaa bainga gargana 010-8683-0962

ЦАХИЛГААН БАРААГ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР. ТЭЭВЭРЛЭЛТЭНД САНАА ЗОВОЛТГҮЙ

Энд солонгосын иргэнтэй гэр бүл болж байгаа хүмүүст [1]

or hunjiliin daadvvu hereglej vzsen hvn bnuu? [2]

  • 993399
  • 2012-03-21
  • Уншсан 1312

helj ogch tuslaach

  • 0L0
  • 2012-03-20
  • Уншсан 830

ouytnii viznii talaar haruilj tuslana uu [1]

  • si45
  • 2012-03-20
  • Уншсан 1041
배너신청
자생병원

배너신청