Хорьж болдоггүй хорин насыг насанд хүрлээ гэдэгч 30 дөхөж яваа тул санаа зовоох зүйл цөөнгүй байдаг. Тэгвэл 20 гараад чи эдгээр зүйлийг мэдээд авахад илүүдэхгүй. Айтолк анд чинь зөвлөж байна.

italk.mn

1. Эцэс төгсгөлгүй цуврах хуримын урилга. Уригдсан хурим болгон дээр очих шаардлагагүй.


2. Найзууд чинь гэрлэж байна гээд дагаж гэрлэх шаардлагагүй. 20 насны сүүлхэн бүдэгхэн дурсагдах хуучин амраг бол хуучин дурсамж.


3. Ханатлаа хайрла. Гэхдээ чи сайн хүнээрээ байх ёстой.


4. "Гэр" бол өөрийгөө дахин цэнэглэх сайхан орон зай юм. Ямар нэг зүйлийг заавал хийх ёстой гэсэн дарамтаас хааяа гарах хэрэгтэй.


5. Төгсөнгүүтээ суралцахаа зогсоох нь тэнэг алхам болно. Шинэ хоббитой болох, Нэг ч удаа хийж байгаагүй зүйлээ сурах хэрэгтэй.


6. Хүссэн ажилдаа орж чадаагүй байгаадаа гутрах хэрэггүй.


7. Гэхдээ хүсэж мөрөөдсөн зүйл байгаа бол эцэс төгсгөлгүй мэрийх үе чинь яг одоо.


8. Дасгал хөдөлгөөнөө зогсоож болохгүй. Гүзээ суух цаг хугацааны асуудал.


9. Үргэлж гал цогтой залуугаараа байхгүй гэдгийг сана. Чи ч гэсэн өтлөнө. Архи уухдаа болгоомжтой хандах


10. Бие чинь хуучин шигээ байхаа больсон бол чамд яг одоо өөрчлөх нэг зүйл байна. "Хоолны зуршил"


11. Юм түрхээгүй ч батга гардаггүй цаг чинь ард хоцорсон. Арьсаа арчлах хэрэгтэй нас чинь.


12. Үргэлж өнөөдрөөр амьдрах боломжгүй. Ирээдүйгээ бодож байвал "Хуримтлал" үүсгэж эхлээрэй.


13. Долоо хоногт нэг удаа эцэг эхрүүгээ залгаж мэнд асууж бай. Эс бөгөөс сүүлд хамгийн их сэтгэл өвтгөж харамсах болно.


14. Албаар цаг гаргаад ч болов хамгийн дотны найзтайгаа хоёулханаа цагыг өнгөрүүл.


15. Сайхан хүнтэй хамт байхад хүртэл энэ амьдрал чинь дэндүү ахархан. Таныг зовоодог муу найз нөхөдийг зоригтойгоор орхи.


16. Чимээгүй байгаад байвал мануухай л болж хоцроно. Ажил дээрээ өөрийгөө таниулахын тулд даргатайгаа ярилцаж бай.


17. Хааяа өөртөө бэлэг өгч бай. Бага зэрэг үнэтэй ч чамд өөрийн аз жаргалтай үрэлгэн үе байх хэрэгтэй.


18. Загвар хөөхийн оронд "Маш сайхан ганц"-ийг авах хэрэгтэй. Классик загварын ганц эд урт удаан хэрэглэх болно.


19. Заримдаа өөртөө итгэх итгэлгүй болсон ч зүгээр. Энэ цаг үе урсан өнгөрөх нь тодорхой бөгөөд чи хүнд үеийг туулсан гайхалтай сайхан 30 настай залуу болох болно.


20. Өөрөөс чинь "Залуу хүн" амжилтанд хүрснийг хараад өөрийгөө муулах хэрэггүй. Хүн бүрт өөрийн гэсэн амьдрал байдаг. Чиний оргил үе хараахан ирээгүй байна.


21. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй шударга ханд.
Та байгаагаараа л гэрэл цацруулсан гайхалтай хүн. Бусдын төлөө өөрийгөө өөрчлөх хэрэггүй. Таныг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хүнийг орхиод явж болно.

italk.mn