Moderator: mgl_300
외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү.
Уншсан 570 vote 0 2014.05.18 13:53:27
Гадаад ажилчдын төв нь ажилчдын цалин, ажлаас гарах мөнгөө авч чадаагүй болон дутуу бодогдсон, ажлын байр солилт, ажил хийж байгаад гэмтэх, визны асуудал болон визгүй хүмүүсийг гадаад ажилчдыг дэмжих эрүүл мэндийн төвөөс явуулж буй эрүүл мэндийн даатгалд хамруулаж, хамтарч ажиллаж байгаа эмнэлэгүүдтэй холбон эмчилгээ авахад нь туслах, мөн үнэгүй зөвлөгөө өгч байна.
Манай төв нь бүх үйл ажиллагаагаа үнэгүй явуулдаг болно.
Явуулж буй арга хэмжээнүүд нь :
1. Долоо хоног бүрийн бүтэн сайнд үдээс өмнө 11 цагт солонгос хэлний анхан шатны Topik -т бэлтгэх сургалт
2. Номын сан - Нэг удаа 2-р ном зээлүүлнэ.
3. Сард 2-р удаа Монголчуудын клубын уулзалтыг хийж хамтдаа нөхөрлөх цагийг бас гаргаж байна.
Ажлын цаг :
Даваа - Баасан гаригт 10:00 цаг - 18:00 цаг
Ням гаригт 11:00 цаг - 18:00 цаг
Амралтын өдөр :
Мягмар болон Бямба гаригт амрана.
Холбогдох утас :
02-3785-0422 / 02-795-5504
Ирэх зам :
Метроны 4-р шугам 숙대입구 (Сүгдэибгү) буудал (427)
6-р гарцаар гарч 2 минут орчим алхана