Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Гадаадын ажилчдад зориулсан эрүүл мэндийн даатгал болон эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх танилцуулга

l Эрүүл мэндийн даатгалын санд ямар хүмүүс элсэж орох боломжтой вэ?

Солонгост оршин суугаа /визний байдал хамаарахгүй/ бөгөөд эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй байгаа гадаадын ажилчид болон тэдний үр хүүхэд, оюутан, дүрвэгсэд мөн харъяалалгүй этгээд нь эрүүл мэндийн даатгалын санд элсэж орох боломжтой.

l Та эрүүл мэндийн даатгалын санд элсэн орохын тулд?

Та дараах зүйлүүдийг бүрдүүлэн өөрийн оршин суугаа газрын ойролцоох эрүүл мэндийн даатгалын сангийн салбар байгууллагад очно уу.

1) Гадаад паспортны хуулбар

2) Цээж зураг 2 хувь

3) Элсэлтийн хураамж 10,000вон + эхний сарын даатгалын хураамж 6,000вон=16,000вон

l Та эрүүл мэндийн даатгалын санд элсэн орсноор ямар ямар хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой вэ?

1) Эрүүл мэндийн даатгалын санд элсэж орсны дараахан:

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг хувийн эмнэлэгүүдэд үйлчлүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 60-70%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтарч ажилладаг нэгдсэн эмнэлэгүүдэд үйлчлүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 40%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

2) Даатгалд хамрагдсанаас хойш 3 сарын дараа:

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг хувийн эмнэлэгүүдэд үйлчүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 60-70%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг нэгдсэн эмнэлэгүүдэд яаралтай болон энгийн мэс засал хийлгэх, мөн хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний нийт зардлын /хоол, өрөөний төлбөр тооцохгүй/ 50%-тай тэнцэх хэмжээний мөнгийг буцааж авах боломжтой.

3) Дараах тохиолдолд эмчилгээний зардлыг нэн түрүүнд олгоно.

Яаралтай дотрын талын эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай өвчтөн (түргэн тусламж)

Яаралтай мэс засал хийлгүүлэх шаардлагатай өвчтөн

72 цагийн дотор мэс засалд орох болон эмчлүүлэх шаардлагатай өвчтөн

4) Эрүүл мэндийн даатгалын санд элсэн орсон гишүүн нь хүүхэд төрүүлэх тохиолдолд /өөрөөрөө болон ксерво/ дараах тусламжийг авч болно. Өөрөөрөө төрөхөд 200,000вон, ксерво хийлгэж төрөхөд 400,000воннын тусламжийг үзүүлнэ. Харин, үр хөндүүлэхтэй холбоотой эмчилгээний зардлыг олгохгүй.

5) Нэг хүнд олгогдох тусламжийн үйлчилгээний дээд хэмжээ нь 1,000,000вон байна.

6) Эмчилгээний зардал олгох талаар хүсэлт гаргах

Эрүүл мэндийн даатгалын сангийн маягт, эмчилгээний төлбөр төлсөн баримтын эх хувь, эрүүл мэндийн даатгалын сангийн гишүүний үнэмлэхний хуулбар, гадаад паспортны хуулбар зэргийг бүрдүүлээд анх бүртгүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангийн салбар болон эмнэлгийн байгууллагын нийгмийн хамгааллын хэлтэст өгч хүсэлтээ гаргана уу.


l

l Ямар тохиолдолд эмчилгээний зардлыг олгохгүй вэ?

1) Үйлдвэрийн осолд орсон тохиолдолд ажил олгогчийн зүгээс хариуцлага хүлээдэг учраас энэ талаарх зардлыг олгохгүй.

2) Хүчирхийллийн хэрэг (бусдын буруутай болон өөрийн буруутайгаас үүдсэн аль нь ч), автомашины ослоос үүдсэн эмнэлгийн зардлыг олгохгүй. Хэрэв тухайн үйлдлийг үйлдсэн этгээд болон хохирогч нь төлбөрийн чадваргүй бол нотлох бичиг баримтаа бүрдүүлээд өгвөл тус сангийн удирдах зөвлөлийн шийдвэрээр эмчилгээний зардал олгох эсэхийг шийднэ.

3) Сүрьеэ, уяман, ДОХ зэрэг өвчний талаарх эмчилгээний зардлыг олгохгүй бөгөөд харин тус сангаас холбогдох байгууллагуудын талаарх мэдээллийг өгнө.

4) Гоо заслын мэс засал, арьс өнгө, шүдний өвчний хувьд ноцтой тохиолдлыг эс тооцвол тэр талаарх эмнэлгийн зардлыг олгохгүй.

5) Чихний архаг үрэвсэл, идээ буглаа, хорт хавдар, диск, үе мөчний өвчний эмчилгээний зардлыг олгохгүй. Харин хорт хавдрыг эмчлэх явцад давхар үүсэх өвчний талаарх эмчилгээний зардлыг олгох талаарх хүсэлтийг тус санд гаргаж болно.

l Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төлбөр

Эрүүл мэндийн даатгалын санд элссэнээс хойш 3 сарын дараанаас эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг удаагийн шинжилгээний төлбөр 100,000воноос дээш гарах тохиолдолд нийт төлбөрийн 30%-тай тэнцэх зардал буюу 50,000 хүртэлх воннын тусламжийг жилд 3 хүртэлх удаа олгоно.

- Ямар тохиолдолд үзлэг шинжилгээний зардлыг олгохгүй вэ?

1) Энгийн үзлэг шинжилгээ

2) Төрөхөөс өмнөх үзлэг шинжилгээнүүд дотроос ургийн усны шинжилгээ, 3D эхо зэрэг нэмэлт шинжилгээнүүдтэй холбоотой зардлыг олгохгүй.

3) Гоо сайхантай холбоотой үзлэг шинжилгээний зардлыг олгохгүй.

l Эм тарианы зардлыг олгох

- 1 удаа эм худалдан авахдаа эмийн зардлын нийт дүнгийн 50-иас дээш хувийг эм худалдаж авах хөнгөлөлтийн картаар авах боломжтой. Тухайлбал, эмний нийт үнэ 10,000 вон болох тохиолдолд 2 ширхэг хөнгөлөлтийн купоныг хэрэглэснээр 4,000вонын хөнгөлөлтийг эдэлж 6000вон төлнө. Хэрвээ эмний нийт үнэ 5000 вон болох тохиолдолд 1 ширхэг хөнгөлөлтийн купоныг хэрэглэх боломжтой.

- Архаг хууч эмгэгтэй өвчтөний хувьд эмийн нийт үнэ 100,000воноос дээш гарах тохиолдолд нийт зардлын 30%-ийг /дэмжлэг үзүүлэх хязгаар 100,000мянган вон хүртэл/олгоно.

l Байнгын гишүүдэд үзүүлэх хөнгөлөлт

Гишүүнээр элснээс хойш 1-ээс дээш жилийн хугацааны туршид байнга үйлчлүүлсэн тохиолдолд жил бүр тамир тэнхээ сэргээх бэлдмэл, эмнэлэгт хэвтэхэд шаардагдах ком хэрэгсэл зэрэг эд хэрэгслийн урамшууллыг олгоно.

l Түргэн тусламжийн эмчилгээний зардлыг ялгавартайгаар олгох

Тус санд элсэн орсноос хойш 3-аас дээш сарын хугацаанд үйлчлүүлэн гишүүнд түргэн тусламжийн эмчилгээний зардлыг 10%-ийн илүүтэйгээр олгоно. (зөвхөн гадны тусламжаар хязгаарлагдана)


l Гадаад ажилчдын хүүхдүүд хөнгөлөлт эдлэх үү?

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч гишүүн гэр бүлтэй болсон тохиолдолд тухайн гэр бүл эрүүл мэндийн даатгалын санд тус тусдаа хамрагдана. Харин 12-оос доош насны 1 хүүхэд эцэг эхийнхээ хэн нэгний нэрэн дор тусламж авч болно. Жишээлбэл, нэг өрхөд 12 хүртэлх насны хоёр хүүхэд байгаа тохиолдолд тус бүр эцэг эхийнхээ гишүүний үнэмлэхээр эмнэлгийн зардлаас хөнгөлөлт эдлэх боломжтой.

l Ямар эмнэлэгүүдээр үйлчлүүлж болох вэ?

Та бүхэнд олгосон эрүүл мэндийн даатгалын сангийн үнэмлэхээр зөвхөн тус сантай хамтран ажилладаг эмнэлэгийн байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой учраас эмнэлэг рүү явахын өмнө өөрийн оршин суугаа газрын ойролцоох эрүүл мэндийн даатгалын сангийн салбарт очиж тухайн эмнэлгийн байгууллагуудын талаарх мэдээллийг авна уу.

Та бүхэнд солонгос улсад ажиллаж амьдрахдаа эрүүл эрүүл байхыг хүсэн ерөөж тус сангийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг идэвхтэй өгч байхыг хүсье.

Гадаад ажилчдын хүний эрхийн төв

02-3785-0422 02-795-5504

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8014854/33f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
41871 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-05-27 1600
41870 Gereegeer ajillaj baigaa humuusiin anhaarald 삼성화재보험 2015-05-26 1727
41869 Хөмсөг,контур шивнэ 01059017339 arong 2015-05-25 1639
41868 АРЬС АРЧИЛГАА Гоо үзэмж 2015-05-24 1699
41867 huuhdiin modon or booon huld oruulagch zarna ajilsag ger bvl 2015-05-24 1609
41866 tseverhen hereglesen ugaalgiin mashin zarna seould 50 ajilsag ger bvl 2015-05-24 1599
41865 6 САРД ЭХЛЭХ ХЯМД ТӨЛБӨРТЭЙ ХЭЛНИЙ КУРСТ БҮРТГЭЖ БАЙНА. С3-1, С3-9, Д-2, ВИЗНИЙ АНГИЛА СОЛИЖ ӨГНӨ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-05-23 1660
41864 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-05-20 1517
41863 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-05-18 1524
41862 Солонгос хэлний эрчимжүүлсэн сургалт- Монголд ДЗБТ 2015-05-15 1714
41861 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-05-15 1671
41860 6 САРД ЭХЛЭХ ХЯМД ТӨЛБӨРТЭЙ ХЭЛНИЙ КУРСТ БҮРТГЭЖ БАЙНА. С3-1, С3-9, Д-2, ВИЗНИЙ АНГИЛА СОЛИЖ ӨГНӨ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-05-14 1583
41859 SALON Гоо үзэмж 2015-05-14 1658
41858 샴푸 Гоо үзэмж 2015-05-14 1565
41857 СОЛОНГОСООС ЭМЧИЛГЭЭНИЙ ВИЗ ГАРГАЖ СӨҮЛИЙН НЭР ХҮНДТЭЙ ТОМ ЭМНЭЛЭГТ ЗУУЧЛАЖ БАЙНА. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-05-13 1553
41856 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-05-10 1517
41855 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-05-07 1610
41854 eejuudees asuuy zadig 2015-05-06 1551
41853 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-05-04 1562
41852 Isa knox setvvd mash hyamd bn LOTUS 2015-05-02 2292
41851 Mglruu huuhd avch yavna 6-13nd yavna mongolulss 2015-05-02 1681
41850 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-04-29 1599
41849 Mongolruu 6sarin 13nd huhd awch yvna mongolulss 2015-04-28 1569
41848 1.setgelzuin zovlogoo 2.chihend zuu tavij uilchilj baina. nancylove 2015-04-27 1907
41847 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-04-27 1569
41846 Mongolruu huuhed avch yavna 6/13nd [2] mongolulss 2015-04-23 1634
41845 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. [1] Гадаад ажилчдын... 2015-04-23 1672
41844 M&C Korea компани нь Солонгосын хамгийн шилдэг, чадварлаг эмнэлэгүүдэд Монгол иргэдийг зуучилж байна. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-04-22 1679
41843 "Gangnam "RICH" s~~ Инчеон Бучон~"1686"- ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ ~~ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ~ МОНГОЛЧУУДДАА ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ ЭНХ-БАРИА-ЗАСАЛ 2015-04-21 1606
41842 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН ТАЛААР ХЭЛЖ ӨГНӨ ҮҮ... [1] sondor 2015-04-20 1796
41841 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-04-19 1543
41840 Хүүхдийн сургуулийн талаар хэлж өгөөч... [2] sondor 2015-04-19 1688
41839 БОНГО 3 МАШИН ЯАРАЛТАЙ ЗАРНА. Унаагаар үйлчлэнэ. 2015-04-18 1495
41838 Hi tolgoi huyn sain baridag mgl hun bnuuUtasHaygiin ogooch [1] hiimor 2015-04-18 1558
41837 СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ МОНГОЛД ДЗБТ 2015-04-13 1505
41836 Esse tamhi mash hyamd zarlaa.01059414448 hohuhei 2015-04-12 1690
41835 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-04-10 1550
41834 хүүхдээ харангаа мөнгө олох боломж [1] jargal_ 2015-04-08 1730
41833 M&C Korea компани нь Солонгосын хамгийн шилдэг, чадварлаг эмнэлэгүүдэд Монгол иргэдийг зуучилж байна. M&C Korea 2015-04-07 1621
41832 Гэрлэлт цуцлалттай холбоотой асуудал (Монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-04-07 1487
41831 солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл болоогүй хүмүүст Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-04-07 1457
41830 БНСУ-ЫН ЭЛЧИНТЭЙ ХАМГИЙН ОЙРХОН БАТАЛГААТ ОРЧУУЛГЫН ТӨВ ДЗБТ 2015-04-07 1590
41829 СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ- МОНГОЛД ДЗБТ 2015-04-07 1496
41828 Busguichuudee anhaarlaa handuulaarai :) [1] goodfortune 2015-04-05 1647
41827 외국인이주노동자인권을위한모임- Хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-04-05 1579
배너신청
자생병원

배너신청