Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, Монголын сайхан бүсгүй Г.Отгонцэцэг


Төрсөн газар: Улаанбаатар хот

Багын мөрөөдөл: Би багаасаа урлагийн хүн болохыг мөрөөддөг байсан. Ямартаа ч өөрийнхөө мөрөөдлийг захаас нь биелүүлж, урлагийн салбарт ажиллаж байгаадаа баяртай байдаг.

Ажил, бүтээл:

“Чамайгаа алдмааргүй байна”, “Зургаадугаао сар минь баяртай”, “Нэг л уучлая”, “Би хүсэхгүй байна”, “Миний хайрыг хүлээ”, “Парисын Дарь Эхийн сүм”, “Хайрын домог”, “Диваажингийн хаалга”, “Дурлахыг хориглоно”, “Чи минийх”, “Мэлмий,” “Боолын гэрээ”, “Амьдралын амт”, “Орхидос 1, Орхидос 2”, “Дурсамж дүүрэн шинэ жил” зохиомжит мюзикл

Бахархал: Миний бахархал бол миний аав ээж хоёр.

1. Төрийн болон төр засгийн ямар тодорхой бодлого, төслийн үр дүнг та хамгийн түрүүнд мэдэхийг хүсч байна вэ, яагаад?

Төр засаг маань соёл урлагийн салбарыг дэмжих хуулийн төсөл хэрэгжүүлж байгаа эсэх, БСШУЯ маань энэ тал дээр анхаарал хандуулж байгаа талаар, МУ-ын соёл урлагийг дэлхийд түгээх арга хэмжээг яаж авч байгаа бол гэдгийг мэдэхийг хүсч байна.

2. Биширдэг түүхэн хүн тань?

Монгол Улсын Ардын жүжигчин Жамсранжав,

3. Уншсан номнуудаасаа гурвыг магтвал…

Хамгийн сүүлд уншсан Г.Аюурзаны “Цэц мэргэний толь”, УДЭТ-аас гаргасан алдартай “Саран хөхөө”, болон “Эрчүүд бол загас”.

4. Та багадаа хэн шиг болохыг хүсдэг байсан бэ?

Яг тогтсон нэг хүнийг хараад би энэ хүн шиг болно гэж байнга үлгэр жишээ авч байгаагүй. Зурагтаар гарч байгаа алдартай, сайхан дуучин, жүжигчдийг хараад, бас сэтгүүл дээр гарсан гоё гоё загвар өмсөгчдийг хараад ийм болно гэж дандаа ярьдаг байсан.

5. Өөрийнхөө юунд дургүй вэ?

Хүн өөртөө хэзээ ч 100% сэтгэл хангалуун байдаггүй байх. Ямар нэгэн байдлаар өөрийгөө голдог шүү дээ. /инээв/

6. Та юугаараа бусдаас онцгой санагддаг вэ?

Мөн чанар маань онцгой болов уу.

7. Таныг чухам юу урагшлуулж байдаг вэ?

Хүн болгон бие биедээ үгийн сайхныг бэлэглэснээр сэтгэлийн дэм, эрч хүчийг өгдөг. Тиймдээ ч би хүнд сайхан үг хэлж, өөрөө ч сайхан үгийг сонсох дуртай байдаг.

8. Өөрийнхөө ямар амжилтаар бахархдаг вэ?

“Монголын сайхан бүсгүй” мөнгөн эрдэнийн титмээр шагнуулсанаараа. Мөн СУИС-ын түүхэнд анх удаа театр урлагийн факультетад бие даасан уран бүтээлийн тайлан тоглолт хийж сургуулиа төгссөндөө өөрөөрөө бахархдаг.Түүнчлэн “Парисын дарь эхийн сүм” жүжгийн гол дүр Исмеральдаагийн дүрд тоглосондоо бахархдаг.

9. Алжаалаа яаж хамгийн сайн тайлдаг вэ?

Бид маш их ачаалалтай ажилладаг учраас цаг зав бага гардаг. Зуны улиралд амралтынхаа цагийг салхинд гарч өнгөрөөх дуртай. Сайхан тал газарт морь унаж давхих, галд мах шарж идэх, найз нөхөдтэйгөө гал тойрч суугаад гитар тоглоод дуулцгаах дуртай. Ажлын их ачаалалтай үедээ тодорхой хэмжээгээр зав гарвал унтаж амрах дуртай.

10. Ямар дуу дуулах дуртай вэ?

Рок, поп, сонгодог, альтернатив болон Монгол ардын дуу гээд бүхий л урсгал жанарын дууг сонсож, дуулах дуртай. Тэр дундаасаа сайхан аялгуу, хэмнэлтэй сонгодог дуунуудад их дуртай. “Love store”, “Memory” гэх дуртай дуунуудаа өөрөө дуулж бичүүлсэн байгаа. Мөн сүүлийн үед ардын дуунууддаа их дуртай болоод байгаа.

11. Амьдралд сургамжтай үг хэлээч…

“Хаантай бол энгүүн харьц, харцтай бол эелдэг харьц”

12. Чармайлт гэж юу вэ?

Зорилгоо хэдий чинээ тодорхойлж, хүсэл зорилгынхоо төлөө хэдий чинээ хөдөлмөрлөж, зүтгэж чадна тэр бүхний дунд үүсэх саад бэрхшээлийг давх нь чармайлт юм болов уу.

13. Хоёр дахь оршин суух газраа сонго гэвэл…

Би Европын улсуудад очих их дуртай. Тэр дундаа Австри улсыг сонгох байх.

14. Өөрийгөө хэн нэгэнтэй нэг сар соль гэвэл…

Хэрвээ тэгэхээр болвол ямар Anthony Banderos ч юм уу тиймэрхүү сайхан залуутай солих байсан байх. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ мэддэг, харин эрэгтэй хүнийг ямар байдгийг мэддэггүй учраас эрэгтэй хүн байж үзнэ байх.

15. Таны хамгийн сайн хийж чадах хоол?

Хүн сэтгэлээсээ хийвэл ямар ч хоол амттай болдог юм шиг санагддаг. Миний хувьд цуйван, бантан хийх дуртай. /инээв/

16. Хэзээ хийсэн, ямар наймаанд сэтгэл тань хангалуун байдаг вэ?

Хамгийн сүүлд худалдаж авсан нүдний шилэндээ сэтгэл хангалуун байгаа.

17. Алгасалгүй үзмээр нэвтрүүлэг…

MTV, Fashion Tv-г байнга үздэг.

18. Зохиолч, яруу найрагчдын ухаарал хайрласан шүлэг, бүтээлээс алийг нь санаж явдаг вэ?

Яруу найрагч н.Энхтуяа-гийн “Охин үрээ хайрла” шүлэгт их дуртай. Надад их үнэн үгтэй юм шиг санагддаг юм. Ээж минь намайг яг л энэ шүлэгт гардаг шиг хайрладаг. Охинтой болвол яг ингэж хайрлана даа гэж би дотроо байнга бодож явдаг юм.

19. Та ямар нэгэн юмнаас залхаж байна уу. Тийм бол юунаас?

Одоо ганцаараа байхаас бага зэрэг залхаж эхлээд байгаа. /инээв/

20. Хүмүүс таны талаар юу гэж ярьдаг бол?

Хүмүүс өөр өөрийн гэсэн ухамсар, сэтгэхүйгээрээ л хүлээж авдаг байх л даа. Нэг хэсэг нь намайг сайлж, магтаж байхад, нөгөө хэсэг нь муулж, атаархаж ярина. Энэ болгоныг би үгүйсгэхгүй. Би амьдралдаа зоригтой алхам хийх дуртай учраас хүмүүсийн ярианы талаар аль болох бодохгүйг хичээдэг.

21. Таалдаг жүжигчин (гадаад байсан ч болно)

“Хатан хаан Сиси” киноны хатны дүрд тоглодог Австри улсын жүжигчин Rami Schneider надад их таалагддаг. Гайхамшигтай ээж, охин хоёр болох Ардын жүжигчин Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа, түүний охин Ардын жүжигчин Н.Сувд гуайг маш их хүндэтгэдэг.

22. Уран бүтээлийн ямар тоглолтыг мөнгө гамналгүй үзэх вэ ?

Дэлхийд хамгийн алдартай “Broadway”-ын театрт очиж мюзикл үзнэ.

23. Мөрөөдлийн тань машин?

Би бага байхдаа цагаан даашинз өмсөөд, үсэндээ цагаан алчуур ороогоод, цагаан нүдний шил зүүгээд цав цагаан машин дотроос бууж байна гэж төсөөлж их мөрөөддөг байсан. Тэр машиныхаа маркийг болон том, жижиг байх эсэхийг нь бодож байгаагүй. Магадгүй миний мөрөөдлийн машин цагаан морьтой ханхүү гэдэг шиг цав цагаан өнгөтэй байх аа.

24. Хэн нэгнийг шагнах болбол хэнийг ямар үндэслэлээр шагнах вэ?

Эцэг эхийн хайр халамжаар дутсан, туслаж дэмжих хүнгүй, өнчин өрөөсөн, ядуу хүүхдүүдийн дунд маш их авьяас, чадвартай хүүхэд маш олон байдаг. Тийм учраас тэндээс төрж буй авьяастныг шагнах болно.

25. Гадаадын хүнд эх орныхоо сайхны тухай хамгийн товчоор яаж ойлгуулах вэ?

Эх орныхоо өв соёл болох үндэсний соёл урлагийг сурталчилна.Монгол улсын үндэсний урлаг бол дэлхийд гайхагдаж чадах маш онцгой.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3715682/b7e/trackback

profile

**Ц.ЭЛГЭМСҮҮ **

2010.09.29 13:39:38
*.251.203.18

Хүн болгонд өөрийн гэсэн идэх дуртай зүйл, амттан гэж байдаг шүү дээ. Харин идэх дуртай зүйлийг нь хорино гэдэг хэцүү.

Үнэхээр хорихоос өөр аргагүй тохиолдолд нэн ялангуяа эрүүл мэндтэй холбоотой асуудлаар бол бас нэг өөр хэрэг. Харин ямар ч шалтгаангүйгээр өөрийнхөө хүсэл сонирхолд нийцүүлэн хайртынхаа "дуртай зүйлээ идэх" гэсэн хүслийг нь бүү хориорой.

Ер нь эрчүүд:
- Хурц, эсгэлэн,
- Махан хоол тэр дундаа загас, тарваганы мах, утсан мах, тахианы маханд,
- Давсалсан самар,
- Шарсан төмс,
- Бяслаг,
- Халуун ногоо,
- Хийжүүлсэн ундаа,
- Цагаан идээ, нэн ялангуяа айрганд дуртай байдаг.

Харин эмэгтэйчүүд:
- Чихэрлэг, нялуун
- Амттаны төрлийн бүх зүйлд нэн ялангуяа шоколад, зайрмаг, амтат бялуу, чихэр гэх мэт.
- Жимс жимсгэнэ,
- Жимсний бүх төрлийн жүүс,
- Гахай болон тахианы мах,
- Шарсан зайдас,
- Йогурт,
- Давсалсан самарт мөн адил нугасгүй байдаг.

Дашрамд хэлэхэд хэрэв та хэн нэгэн залуу, бүсгүйд ухаангүй дурлаад түүнийгээ ходоодоор нь ч болов өөртөө татаж, нэг алхам ч гэсэн урагшаа шат ахихыг хүсч байгаа бол дээр нэр дурьдсан хүнсний бүтээгдэхүүнээс болзсон үедээ эсвэл санаандгүй тааралдсан үедээ авч өгвөл тэрбээр их баярлаж, та ч гэсэн түүнийг баярлуулсандаа сэтгэл хангалуун байх болно.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210424
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365880
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311

jiremsenii shinj temdeg [3]

  • duugiii
  • 2008-08-20
  • Уншсан 13158

TAGTURITAN YAJ HIIDEG BILEE? [4]

  • tahmi
  • 2011-01-30
  • Уншсан 13117

БҮСГҮЙЧҮҮД МИНЬ АНХААРАЛДАА АВ.. [1]

ЭРЧҮҮДИЙГ ОРОН ДОТРОО БООЛ БОЛГОХ ШИЛДЭГ АРГА НЬ АМАН СЕКС [1]

^^Хамгаас хайртай ханьдаа^^-Уралдаанд [36]

asuuh yum bnaa busguichuudee [1]

  • chaskii
  • 2008-09-11
  • Уншсан 12982

solongos hool hiij surmaar bnaa [4]

  • pudu
  • 2009-04-03
  • Уншсан 12960

LEE. brendiin huuhdiin hos huvtsas 10 han mayngad^^ file [4]

  • manuka
  • 2011-10-30
  • Уншсан 12945

nvvrnii aris sergeeh mask gerin argaar yaj tawih we? [2]

  • mcblog
  • 2011-04-01
  • Уншсан 12944

huuhdiin hool iyushig hiih mash amarhan shuu eejuudee suraarai!! [2]

  • ind
  • 2011-02-27
  • Уншсан 12903

aimshigt hereg garchee mgl.chuudaa [2]

  • sarro
  • 2008-10-15
  • Уншсан 12882

ARISNII LAZERIIIN TALAAR HELJ TUSLAACH [13] [1]

  • MUZIC
  • 2010-01-09
  • Уншсан 12864

zovlooch [6]

  • duugee
  • 2008-07-11
  • Уншсан 12836

Аз жаргалтай хүн^^ [9]

Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь нэмэгджээ !!!

출산후기 bichlee. /udku toroh eejuuded/ [5]

Ноцтой мэдээ [4]

  • MUZZ
  • 2009-08-10
  • Уншсан 12726

ehchuud huuhnuudee heleed ogooch [5]

  • dooz
  • 2008-07-24
  • Уншсан 12715

♣♣..****..♣♣

jiremsleltees hamgaalah [3]

  • zulod
  • 2008-06-29
  • Уншсан 12600

Та хүнд баярын мэнд хүргэж чаддаг болов уу?

  • deanna
  • 2009-02-07
  • Уншсан 12486

..Баярын мэндчилгээ.. [3]

huuhed booljood bna yah we? [2]

  • har
  • 2008-06-30
  • Уншсан 12432

Huuhdiin huisiig todorhoildog hyatad zurhaig oruulaad ogno u? [2]

  • bondooj
  • 2010-03-19
  • Уншсан 12423

Udur tutamiin huvtsas zarna file

“Бөгжний Эзэн буюу Хайрын Зарлан [1]

  • anuuka
  • 2011-01-14
  • Уншсан 12371

mongol undesnii emegtei zagbariin deel uud hymd zarna. [1]

  • vege
  • 2009-09-08
  • Уншсан 12355

Bvsgvi ta nar [2]

Сайхан харагдах нууцаас [1]

Хөх томруулах хамгийн энгийн арга & Майга хөлтэй хүмүүст.

  • ЗАЯА
  • 2010-07-08
  • Уншсан 12298

EMEGTEICHUUDIIN EMCH [4]

ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН БИШ БҮР Ч!!!!!!!!!!!!!

hoolhon maamaanuuddaa vlger unshij ogooro eejvvdee [1]

  • goch
  • 2010-04-12
  • Уншсан 12118

Жирэмсэн хvн уруулаа будаж болохгvй

  • bluest
  • 2009-01-31
  • Уншсан 12082

Udahgui eej boloh busguichuudee [9]

  • bondooj
  • 2008-07-17
  • Уншсан 12067

Хүүхдээ авчрах болон явуулах хүмүүст [10]

gulyash yaj hiih ve [3]

  • tiffani
  • 2011-09-26
  • Уншсан 12023

Оросын 2009 оны мисс тодров [1]

Замын цагдаа нар бүсгүйчүүдээ баярлуулна !! HooPXHiiH BoLjiL BHA. [2]

goo saihnii mes zasliin tuhai???? [3]

jiremsnii test [10]

  • tomax
  • 2011-01-03
  • Уншсан 11913

Нүүрний хэлбэрт тохируулан үс засалт хийх [1]

huuhdiin ner [5]

Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат

Рахитын гол шинж нь

배너신청
자생병원

배너신청