Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Анхны жирэмслэлт

Уншсан 11318 vote 0 2009.05.10 13:35:27
 Эмэгтэй хүний амьдралын хамгийн сайхан бас хамгийн хүнд үеийн нэг нь анхны жирэмслэлт байдаг. Жирэмсний үед бие физиологийн болон сэтгэл зүйн олон өөрчлөлт гардаг. Тэр тусмаа анхны  жирэмслэлтийн үед энэ бүхэн бүгд шинэлэг зүйл байдаг тул бие болон сэтгэл зүйн ихээхэн ачаалалд ордог байна. Энэ бүх өөрчлөлтийн талаар зөв тодорхой мэдлэгтэй байх нь ирээдүйн ээжид ихээхэн тустай байх болно.  

Жирэмсний эхний шинж тэмдгүүд нь хүн бүрт харилцан адилгүй илэрч болох ч нийтлэг шинжүүд бий. Тухайлбал: сэтгэл санаа тогтворгүй, эмзэг болохын зэрэгцээ хөх томорч хөндүүрлэнэ. Дотор муухайран, өтгөн хаагдаж, шээс ойр ойр хүрдэг болно.  

Харин цус алдах, шээх үед өвдөлт мэдрэх, гэдэс орчим өвдөх, толгой өвдөх, турж жин хасах байдал илэрсэн тохиолдолд нэн даруй эмчид хандах шаардлагатай. Өөрийгөө болон ирээдүйн хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс бие организмд гарах бага зэргийн өөрчлөлтийг хүртэл ажиж, эмчилгээний хамгийн зөв аюулгүй аргыг сонгож байх хэрэгтэй.
Жирэмсний үед илэрдэг ихэнх өөрчлөлтүүд нь дааврын үйл явцтай  холбоотой юм. Үүнээс гадна хүүхдийн өсөлт бойжилттой холбоотойгоор эмэгтэй хүний сав ердийн хэмжээнээс бараг мянга дахин томордгоос сав орчмын бусад эрхтнүүд, нурууны булчингуудад багагүй даралт, ачаалал ирж бие галбирт өөрчлөлт гарч эхэлнэ.
Жирэмсэн  үед зөвхөн бие физиологийн хувьд төдийгүй сэтгэл санаанд ч өөрчлөлт гарна. Ирээдүйн ээж болох эмэгтэйн биед дааврын түвшин нэмэгдснээс үүдэн илүү цочромтгой болж амархан сэтгэлээр унах ч сэтгэл догдлол нь хувь хүний  онцлогтой холбоотой.

Анхны жирэмслэлтийн үед төрдөг айдсаас салах арга

Жирэмслээд сар ч болоогүй байхад олон асуудалд санаа зовж эхэлдэг. Гарах хүүхэд тань хэнтэй адилхан байх бол? Шоколад идвэл хүүхэд харшилтай болчих болов уу гэхчилэн идэх уух, унтах, явахтай холбоотой болно, боллохгүй гэсэн олон асуудал үүсч, стресст орж эхэлдэг. Анхны  жирэмслэлтийн үед юунд ихэвчлэн санаа зовдог юм бол ?

1. Хүүхэд эрүүл бус төрөх болов уу

Төрөх хүртэлх есөн сарын хугацаанд энэ талаар эмэгтэй хүн илүүтэй санаа зовнидог. Эмч болон ойр дотны  бусад хүмүүсээс авсан элдэв сөрөг мэдээллийг эрүүл саруул ухаанаар ялгаж салгаж хүлээн ав.

2. Юу хийх хэрэгтэй вэ?

Жирэмслэхээс өмнө та “Би залуу тул яасан ч яахав” гэсэн бодолтой амьдардаг байсан  бол харин одоо таны амьдралын хэмнэлд ихээхэн өөрчлөлт гарч, аливаа зүйлд илүү буйртай, болгоомжтой байхыг шаардана.  Үүнээс гадна төрөх хугацаа ойртсон үед туршлагагүйгээс болж гэртээ төрөхгүйн тулд танил эмч, туршлагатай найз нарынхаа утсыг тэмдэглэж авах, гэртээ ганцаар байхгүй байх гээд урьдчилсан арга хэмжээг заавал авсан байх хэрэгтэй.

3. Төрөхөөс айх

Анхны төрөгчид, төрөхөөс илүү их эмээдэг. Тэгвэл энэ айдаст автахын хэрэггүй.  Учир нь төрөх үед эмэгтэй хүний цусанд  “аз жаргалын” даавар эндорфин их хэмжээгээр ялгардаг тул хүүхэд гарах агшинд өвдөлтийг  мэдэрдэггүй байна. Хэрэв ямар нэг хүндрэл гарвал эмч нар хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй хэсэг газрын мэдээ алдуулалт хийдэг юм. Юутай ч шинээр мэндэлсэн бяцхан үрээ харсан тэр мөчөөс эхлэн эмэгтэй хүн өмнөх бүх таагүй  зүйл, өвдөлтөө мартдаг юм.

4. Урьдын дур булаам дүр төрхөө алдана

Энэ бодол нь хувиа хийчээх үзэлтэй ямар ч холбоогүй. Зарим эмэгтэйчүүд төрснөөр өөрийн гуалиг төрхөө алдана гэж үздэг ч, хэсэг хугацааны дараа багахан хүч гаргахад түүнийг эргүүлээд олж болно. Гол нь айх бус харин тэмцэх хэрэгтэй. 

5. Нөхөр эцэг байхад бэлэн бус байгаа

Анхны хүүхэдтэй болох үед эр хүний айдас эмэгтэй хүнийхээс эрс өөр байдаг. Бяцхан бас эмзэг “үл таних” хүнээс бус харин өрхийн тэргүүн болж буйдаа, өөрт ирж буй үүрэг хариуцлага, өөрөөсөө илүү айдаг. Энэ бүхнийг давч гарахад, өөртөө итгэлтэй байхад нь таны  тусламж хэрэгтэй. Түүнийг сайн эцэг байна гэдэгт итгэлтэй байдгаа ил тод хэлж байгаарай. 

Харин эмэгтэйчүүд, нөхрийнхөө урьдын халамж, урьдын секс байхгүй болчих вий хэмээн эмээдэг. Ийм тохиолдлоос зайлсхийхийн тулд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үүсгэхийг байнга хичээж байх хэрэгтэй.

Анхны жирэмслэлтийн үед:

Жирэмсний хордлогын үед дасгал хийх, ургамлын ханд уух, хоол ундаа зохицуулах хэрэгтэй байдаг. Зарим үед В6 аминдэмийг хэрэглэхэд хордлогоос гарахад тустай байдаг юм.

Жирэмсэн үедээ амархан ядарч, сульдаад байвал энэ нь таны бие организм амрах хэрэгтэйг сануулсан хэрэг. Энэ үед та хөнгөн дасгал хийж, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан йогийн дасгал хийж, явган явах нь ихээхэн тустай. Мөн жирэмсний амралтаа эрт авах эсвэл ажлын цагаа богиносгох хэрэгтэй.

Заримдаа шөрмөс татах үе тохиолддог.  Энэ үед нь магни болон кальцийн нэмэлт бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Мөн кофейн бага хэрэглэ.

Жирэмсний үед долоо хоног тутамд 230- 460 грамм жин нэмдэг нь есөн сарын хугацаанд нийтдээ 11 кг болно гэсэн үг. Үүнд санаа зоволгүй аминдэм, эрдэс баялгаар баялаг чанартай хоол хүнс идэж байх шаардлагатай.

Мөн жирэмсэн үед гэдэс орчмын арьс сунах тул Е аминдэм хэрэглэж, гэдэсний орчим тос түрхэн зөөлөн иллэг хийж арчилах хэрэгтэй. Энэ төрсний  дараа гэдэс орчмын арьсанд язралт үүсэхээс сэргийлдэг юм.

 

 by Энхчимэг

www.mongolhuuhed.com 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1672354/764/trackback

profile

ELGEMSUU

2009.05.10 15:10:31
*.5.101.162

Busgui hund burhnaas ogson  nandin  asar ih huvi zaya hishig buyan l gej oilgodog yum sh dee ih az jargal gaihamshig  ur huuhed ail gert az jargaliin uudiig belegledeg tavilantai emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210459
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238693
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364580
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523346

jiremsenii shinj temdeg [3]

  • duugiii
  • 2008-08-20
  • Уншсан 13161

TAGTURITAN YAJ HIIDEG BILEE? [4]

  • tahmi
  • 2011-01-30
  • Уншсан 13117

ЭРЧҮҮДИЙГ ОРОН ДОТРОО БООЛ БОЛГОХ ШИЛДЭГ АРГА НЬ АМАН СЕКС [1]

БҮСГҮЙЧҮҮД МИНЬ АНХААРАЛДАА АВ.. [1]

^^Хамгаас хайртай ханьдаа^^-Уралдаанд [36]

asuuh yum bnaa busguichuudee [1]

  • chaskii
  • 2008-09-11
  • Уншсан 12982

solongos hool hiij surmaar bnaa [4]

  • pudu
  • 2009-04-03
  • Уншсан 12960

LEE. brendiin huuhdiin hos huvtsas 10 han mayngad^^ file [4]

  • manuka
  • 2011-10-30
  • Уншсан 12945

nvvrnii aris sergeeh mask gerin argaar yaj tawih we? [2]

  • mcblog
  • 2011-04-01
  • Уншсан 12944

huuhdiin hool iyushig hiih mash amarhan shuu eejuudee suraarai!! [2]

  • ind
  • 2011-02-27
  • Уншсан 12904

aimshigt hereg garchee mgl.chuudaa [2]

  • sarro
  • 2008-10-15
  • Уншсан 12883

ARISNII LAZERIIIN TALAAR HELJ TUSLAACH [13] [1]

  • MUZIC
  • 2010-01-09
  • Уншсан 12864

zovlooch [6]

  • duugee
  • 2008-07-11
  • Уншсан 12838

Аз жаргалтай хүн^^ [9]

Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь нэмэгджээ !!!

출산후기 bichlee. /udku toroh eejuuded/ [5]

Ноцтой мэдээ [4]

  • MUZZ
  • 2009-08-10
  • Уншсан 12726

ehchuud huuhnuudee heleed ogooch [5]

  • dooz
  • 2008-07-24
  • Уншсан 12715

♣♣..****..♣♣

jiremsleltees hamgaalah [3]

  • zulod
  • 2008-06-29
  • Уншсан 12600

Та хүнд баярын мэнд хүргэж чаддаг болов уу?

  • deanna
  • 2009-02-07
  • Уншсан 12486

..Баярын мэндчилгээ.. [3]

huuhed booljood bna yah we? [2]

  • har
  • 2008-06-30
  • Уншсан 12432

Huuhdiin huisiig todorhoildog hyatad zurhaig oruulaad ogno u? [2]

  • bondooj
  • 2010-03-19
  • Уншсан 12424

Udur tutamiin huvtsas zarna file

“Бөгжний Эзэн буюу Хайрын Зарлан [1]

  • anuuka
  • 2011-01-14
  • Уншсан 12371

mongol undesnii emegtei zagbariin deel uud hymd zarna. [1]

  • vege
  • 2009-09-08
  • Уншсан 12355

Bvsgvi ta nar [2]

Сайхан харагдах нууцаас [1]

Хөх томруулах хамгийн энгийн арга & Майга хөлтэй хүмүүст.

  • ЗАЯА
  • 2010-07-08
  • Уншсан 12298

EMEGTEICHUUDIIN EMCH [4]

ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН БИШ БҮР Ч!!!!!!!!!!!!!

hoolhon maamaanuuddaa vlger unshij ogooro eejvvdee [1]

  • goch
  • 2010-04-12
  • Уншсан 12119

Жирэмсэн хvн уруулаа будаж болохгvй

  • bluest
  • 2009-01-31
  • Уншсан 12082

Udahgui eej boloh busguichuudee [9]

  • bondooj
  • 2008-07-17
  • Уншсан 12067

Хүүхдээ авчрах болон явуулах хүмүүст [10]

gulyash yaj hiih ve [3]

  • tiffani
  • 2011-09-26
  • Уншсан 12024

Оросын 2009 оны мисс тодров [1]

Замын цагдаа нар бүсгүйчүүдээ баярлуулна !! HooPXHiiH BoLjiL BHA. [2]

goo saihnii mes zasliin tuhai???? [3]

jiremsnii test [10]

  • tomax
  • 2011-01-03
  • Уншсан 11913

Нүүрний хэлбэрт тохируулан үс засалт хийх [1]

huuhdiin ner [5]

Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат

Рахитын гол шинж нь

배너신청
자생병원

배너신청