Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Элэгний цирроз

Уншсан 11510 vote 0 2009.01.27 21:23:24

Элэг бидэнд ямар хэрэгтэй вэ?
Элэг- бидний организмын хамгийн том дотор эрхтэн юм.

Элэг хэвлийн баруун дээд хэсэгт, єрцєн дор байрладаг. Хvний биеийн жингийн 50 хуваасны нэгтэй тэнцдэг ба ойролцоогоор 1500 гр жинтэй. Насанд хvрсэн хvний элэг 1300-1800 гр жинтэй байдаг. Бvтцийн хувьд элгийг баруун, зvvн дэлбэн гэж 2 хуваадаг. Баруун дэлбэн нь зvvнээсээ бараг 6 дахин том. Элэг хvний маш чухал эрхтэн бєгєєд организмын бодисын солилцоонд оролцох, нийлэгжvvлэх, цєс боловсруулах, биеийг хоргvйжvvлэх г.м олон талын vvрэгтэй. Энэхvv олон талт vйл ажиллагааг явуулдаг элэг шиг єєр эрхтнийг нэрлэхэд хэцvv юм.

Элэг ямар vvрэгтэй ВЭ?
Элэг нь олон талт vйл ажиллагаагаараа цусны эргэлтэнд идэвхитэй оролцдог. Элэгний хэлтэнцэр бvр голдоо нэг том хураагуур судастай байх бєгєєд тvvнийг тойроод цацраг vvсгэн эгнээ болж байрласан элэгний vй тvмэн эс оршино. Тvvний хооронд цєсний нарийн суваг, цусны хялгасан судас
сvлжилдэн байрладаг. Ходоод, гэдэс, дэлvv зэрэг дотор эрхтнээс ирсэн бvх цус хаалган хураагуур судсаар дамжиж элгэнд очно. Vvнээс харахад элэг цус дамжуулагч бєгєєд басхvv тvvнийг хадгалагч амин чухал эрхтэн юм. Судалгаанаас vзэхэд элгээр Дамжин ялгарах цусны хэмжээ хоногт 1-1,5 л хvрдэг байна.
Хэрэв элэг гэж эрхтэн байдаггvй бол биемахбодийн тэжээлийн болон энергийн гол нєєцийн нэг болох глюкоз хэвийн хэмжээнд байх аргагvй болно. Элэг єєх тосны солилцооны чухал эрхтэн. Тийм ч учраас цєс ялгаруулж, хоол боловсруулах эрхтэнд орсон єєх тосыг боловсруулан шингээхэд шууд оролцоно . тvvнчлэн єєх, єєхний хvчил холестерин зэрэг бодис vvсгэхэд гол vvрэгтэй.
Элэг цєс ялгаруулдаг. Цєсийг хуримтлуулагч эрхтэн нь цєсний уут. юм. Тэрээр сунаж агших гойд чадвартай. Хvvдийн урт 8-10 см, ердийн багтаамж нь 40-70 см боловч 200 см3 болтол сунаж тэлдэг.
Элэг гаднаас биед нэвтрэх элдэв хорт бодисыг шvvж цэвэршvvлэх vvрэгтэй бєгєєд vvнийгээ чадварлаг гvйцэтгэдэг эрхтэн юм.
Уургийн солилцоонд идэвхитэй оролцож, хvний бие организмд зайлшгvй
шаардлагатай уургийг нийлэгжvvлдэг. Мєн уургийн чухал бvтээгдэхvvн болох азотын солилцоонд идэвхитэй оролцож, биед хоол ундаар дамжин орсон уургийн задралын эцсийн бvтээгдэхvvнийг хоргvйжvvлж шивтэр, мочевин зэрэг хортой бvтээгдэхvvнийг шvvж цэвэрлэнэ. Элэгний бvх vйл ажиллагаанд єєрчлєлт орвол бусад эрхтэнд нєлєєлдєг болохыг анхаарах хэрэгтэй. Иймээс элэг хvvхдийн зулай мэт эмзэг эрхтэн учир элгээ хайрлацгаая!

Элэгний цирроз гэж юу вэ?
Цирроз гэдэг нь грекийн kirrhos буюу хул шаргал гэсэн vгнээс гаралтай. Vрэвсэл болон цусгvйжсэнээс элэгний эс vхжиж, холбогч эдэд шилжин, зангилаа vvсч улмаар элэгний дутагдал, хаалган судасны даралт ихсэх зэрэг шинжvvдээр илрэх архаг эмгэгийг элэгний хатуурал /цирроз/ гэнэ.

Орчин vед циррозыг vvсгэх тэргvvлэх шалтгаануудад В, С, D гепатит, архаг архидалт орж байна.
Циррозын эхний шатанд (олон улсын нэршлээр энэ нь А зэргийн гэсэн vг) ямар нэг хvндрэл байдаггvй. Чухам энэ vед нь л элэгнийхээ эрvvл vлдсэн хэсгийг хадгалж, амьдралаа хэвийн vргэлжлvvлэхийн тулд євчний vндсэн шалтгааныг арилгах нь чухал байдаг. Элэг нєхєн тєлжих чадвар маш сайн бєгєєд эрvvл vлдсэг эсvvд нь єєрийнхєє болон гэмтсэн асvvдийн ажлыг гvйцэтгэж чадаж байдагт хэргийн гол нь оршиж байгаа юм. Элэгний нєхєн тєлжих чадварын тухай эртний грекийн Промотейн домогт єгvvлсэн байдаг. Бvргэд єдєр бvр ирж тvvний элэгнээс сэмэлж авдаг бєгєєд єглєє бvр бvргэдийг ирэхэд тэр нь дахин тєлжсєн байдаг байжээ гэж тэр домогт єгvvлжээ.

Элэгний хатууралын эхэн vед зовиур илрэхгvй байх ба ихэвчлэн сульдах, ядрах, цочромтгой болох, нойр муудах зэрэг мэдрэл сульдпын шинж, баруун сvврэгдэс доогуур байнга унжиж євдєх, гэдэс дvvрэх, хамар, буйлнаас цус гарах, арьс загатнах зэрэг зовиур илэрдэг.
Энэ vед элгийг тэмтрэхэд зарим тохиолдолд элэг томорсон, хатуувтар, барзгар гадаргуутай, хурц ирмэгтэй байна. Мєн дэлvv томрох нь цєєнгvй. Элэгний хатуурлын эхэн vед тимолын сорил, трансаминаз ферментvvдийн идэвхи, гамма глобулины хэмжээ бага зэрэг ихэссэн, элэгний дутагдлын шинж илрээгvй байна. Хэвлий томрох, ухаан санаа болон зан араншин єєрчлєгдєх, буйлнаас цус шvvрэх, хамраас цус гоожих, арьс
загатнах зэрэг нь євчин хvндэрч байгааг заадаг (олон улсын нэршлээр энэ нь євчний В ба С зэрэглэл). Євчний эцсийн шатанд ферментийн идэвхи vлэмж буурч хэвийн хэмжээнд хvрэх буюу дєхдєг. Бvх тєрлийн євєрмєц иммунглобулиний хэмжээ ихэсч, элэгний дутагдлын vзvvлэлтvvд гарна.

Цирроз гэдэг бол байнга даамжирдаг євчин биш, тvvний цаашдын хєгжлийг эмчилгээгээр зогсоож болно. Элэгний циррозтой євчтєнд ямар зовиур илэрдэг вэ?
•Илт ядрах, сульдах
•Турах
•Ухаан санаа болон зан араншин єєрчлєгдєх (анхаарал тєвлєрєхгvй байх, єдєр нь нойр хvрч, шєнє нойр хулжих гэх гомдомхой болох, сэтгэл санаагаар унах, єєрт илvv анхаарал халамж тавихыг шаардах)
•Хоолны дуршил буурч, аюулхайд эвгvй оргих (гэдэс дvvрэх, хооллох vед маш хурдан цадах)
•Шарлалт (арьс, салст шар єнгєтэй болох). Баас цагаарах, шээс єтгєрєх
•Хэвлийгээр євдєх
•Шєнє арьс загатнаж нойр хулжих
•Шилбэ хавагнах ба /эсвэл хэвлийд ус хуримталснаас гэдэс томрох
•Цус гоожих, ходоод гэдэснээс, буйлнаас, шамбарамын судаснаас, эмэгтэй хvнд сарын тэмдэгийн vед цус их хэмжээгээр гарах мєн арьсан дор цус хурах
•Янз бvрийн халдвараар амархан євчлєх /амьсгаллын замын халдварт ойр ойрхон єртєх зэрэг/
•Бэлгийн дур буурах
•Эрэгтэй хvнд хєх томрох
Элэгний хатууралтай євчтєн болон тvvний ар гэрийнхэн энэ евчний тухай, гарч болох хvндрэл, тэр vед илрэх шинж тэмдгvvд, яаралтай vзvvлэх тусламжийг сайн мэддэг байх ёстой.

Элэгний хатуурлын хvндрэлvvд
Элэгний дутагдал Элэгний дутагдал нь элэг хоргvйжvvлж чадаагvйн улмаас vvсэж биед хуримталсан хорт бодисууд тархийг гэмтээснээс vvсэх эргэж буцдаг эмгэг єєрчлєлт юм. Энэ vед ухаан санаа, сэтгэхvй, зан араншингийн єєрчлєлт илэрч, мэдрэл булчингийн vйл ажиллагаа хямардаг. Элэгний дутагдал нь мэдэгдэхгvйгээр аажим, далд явагдаж болдог тул заримдаа ар гэрийнхэн нь ч анзаардаггvй, зєвхєн мэргэжлийн эмч тусгай сорилоор илрvvлдэг. Элэгний дутагдлын хамгийн хvнд илрэл нь манайхны ярьж заншсан кома буюу ухаан алдах юм. Vvний vндэс нь элэгний цочмог болон архаг дутагдал юм.

Элэгний дутагдлыг vvсгэх буюу улам даамжруулдаг ямар шалтгаанууд байдаг вэ?
-Шээс хєєх эмийг хяналтгvйгээр замбараагvй хэрэглэх ба олон удаа бєєлжиж, суулгах. Яагаад? Энэ тохиолдолд маш их шингэнээ алдсанаас цусны хэвийн найрлага алдагддаг.
-Улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэснээс цус алдах, бєєлжих vед улаан хоолой, ходоодны салст бvрхэвч язрах. Яагаад? Ходоод гэдэсний дээд хэсгээс цус алдах vед цус гэдэсний хєндийд орж дахин боловсорч шимэгддэг. Vvнээс болж их хэмжээний хорт бодис ялангуяа аммиак vvсдэг. Хорт бодисууд элгэнд бvрэн хоргvйжиж амжилгvй цусанд орж улмаар тархийг хордуулна. Мєн цус алдсан vед тархи хvчилтєрєгчийн дутагдалд орсон байдаг.

-Амьсгал, шээсний замын ямар нэг халдвараар євчлєх.
-Єтгєн хаталт. Энэ vед гэдсэнд хорт бодис ихээр vvсэж цусанд шимэгддэг.
-Уургаар хэт баялаг хоол хэрэглэх. Яагаад? Уураг нь гэдсэнд vvсэх аммиакийн vндсэн эх сурвалж юм. Аммиак бол тархийг гэмтээдэг vндсэн хорт бодис.
-Архи хэрэглэх. Архи нь мэдрэлийн системийг дарангуйлахын зэрэгцээ элгийг гэмтээдэг.
-Тархины vйл ажиллагааг дарангуйлдаг эмvvд хэрэглэх.

Vvнд: нойрсуулах, тайвшруулах, уналт, таталтын эсрэг эмvvд орно. Элэгний хатуурлын vед цусны хэвийн урсгал алдагддаг. Энэ нь элэгний хэвийн бvтэц алдагдаж, зангилаа vvссэнтэй холбоотой. Зангилаанууд нь цусны судсыг дарснаас цус энэ хэсгийг тойрч урсах єєр холбоосыг аргагvй vvсгэдэг. Эдгээр судсанд даралт ихсэнэ. Гэтэл энэ судсууд нь тийм хэвийн бус даралтыг тэсвэрлэх чадваргvй байдаг. Жишээ нь: улаан хоолойн хана дагуух, ходоодны дээд 3/1 хэсгийн, хvйс тойрсон болон шулуун гэдэсний венvvд.
Энэ судсуудад даралт байнга их байснаас болж эдгээр нь зангирч єргєсєн, улмаар цус алдах аюултай болдог.

Ходоод гэдэсний цус алдалтанд хvргэдэг ямар шалтгаанууд байна вэ?
-Хэвлийн хєндийн даралт эрс ихэссэнээс гэнэт цус алдаж болно. Иймээс улаан хоолой, ходоодны судас нь єргєссєн хvмvvст хvнд юм єргєх, хэвлийн булчинг чангалах дасгал хийхийг хориглодог.
-Хэвлийд шингэн хуримтлах, бєєлжих нь цус алдах эрсдэлийг нэмэгдvvлдэг.

Ходоод, гэдэснээс цус алдаж байгаа vед:
-Тайван байлгана
-Гэдсэн дээр нь хvйтэн жин тавих
-Оронд нь хэвтvvлэх
-Эмчлэгч эмчид нь хандах
-Элэгний циррозтой євчтєн болон тvvний ар гэрийнхэн цус алдах vед илрэх
шинжvvдийг мэдэх ёстой. Vvнд: Хар хvрэн
єнгийн зvйлээр бєєлжих, хар зунгаг шиг
єнгєтэй баас гарах, бие эрс сулрах буюу
улмаар ухаан алдана.

Элэгний хатуурлын vеийн халдвар
Элэгний хатууралтай хvмvvс нь эрvvл хvмvvсийг бодоход янз бvрийн нянгийн халдварт илvv єртємхий байдаг. Ялангуяа амьсгалын болон шээс ялгаруулах системийн халдвар илvv тохиолддог. Заримдаа ямар ч шалтгаангvйгээр халуурдаг. Энэ нь гэдэсний хананы шимэгдvvлэх чадвар ихэссэнээс хорт бодис болон нянг шимж авснаас болдог. Vvнийг дотор хордлого гэдэг.

Гэрийн нєхцєлд биеэ яаж авч явах вэ?
Ерєнхий зєвлєлгєє:
•Ядарсан даруй бvр амарч бай
•Хvнд юм бvv єргє. Vvнээс болж хэвлийн даралт огцом ихсэж цус алдаж болзошгvй.
•Элэгний хатууралтай хvн єтгєнєє байнга хянаж байх нь маш чухал. Єдєрт 2 удаа хvндээр бие засах нь хамгийн
тохиромжтой.
Элэгний хатууралтай хvн гэдэсний vйл ажиллагааг хэвийн байлгахын тулд , гэдсэн дэх хэвийн бактериудаа хадгалж байхын тулд лактулозыг /ДЮФАЛАК/ хэрэглэж байх хэрэгтэй.

ДЮФАЛАК - энэ нь гэдсээр шимэгддэггvй, гэдэсний хєндийд хувирч боловсордоггvй сахар бєгєєд гэдэсний хэвийн бактериудын / лакто- ба бифидибактер/ энергийн эх сурвалж нь болдог. Хэвийн бактериуд нь хангалттай сайн бєгєєд олон байвал аммиак зэрэг хорт бодис ялгаруулдаг ,евчин vvсгэгч "хорт" нянгууд тэжээлгvйдэж улмаар vхдэг. Дюфалакийг єдєрт 2 удаа шингэндvv баас гарч байх тийм тунгаар ууна. Хvн бvрт энэ тун нь харилцан адилгvй. Иймээс єдрийн тун нь 1-3 цайны халбагаас 1-3 хоолны халбага хvртэл хэмжээнд хэлбэлздэг. Энэ бэлдмэлд гаж нєлєє байдаггvй тул хvvхэд, тэр ч бvv хэл жирэмсэн эмэгтэй ч хэрэглэж болдог. Заримдаа гэдэс дvvрэх зовиур илэрч болох ба энэ vед тунг багасгавал хэвийн болно.
Элэгний хатууралтай євчтєн єдєр бvр єтгєнєє хэвийн гаргаж байвал гэрийн нєхцєлд элэгний дутагдлаас сэргийлэх vндэс нь болдог.

•Хоол боловсролтыг сайжруулах зорилгоор олон ферментийн найрлагат эмийг хэрэглэнэ. Тун болон эмийг таны эмч танд сонгож єгнє.
•Биед шингэн хуримтлагдаад байвал хоногт уух шингэнээ 1-1,5л болтол хязгаарлаж, хоолны давсыг хоногт 0,5г болтол нь багасгана.

Єглєє бvр дор дурьдсан хяналтыг єєртєє тавь:
•Биеийн жингээ хэмж. Хэвлийн тойргийг хvйсний тvвшинд хэмж. Жин болон хэвлийн тойрог нэмэгдэж байвал шингэн vvсэж байгаагийн дохио гэдгийг анхаар.
•Хоногт уусан шингэн болон шээсэн шингэний хэмжээг тооцож балансаа барьж байгаа эсэхийг хяна. Бидний зорилго бол уусан шингэн нь шээсээр ялгарсан байх ёстой. Хавантай байгаа євчтєн хоногт ууснаасаа 200 мл шингэн илvv шээсэн байх ёстой.
Хоногийн шээсний хэмжээ-уусан шингэн=200-300мл байх ёстой.
Хэт их шээх нь элэгний дутагдалд хvргэдэг гэдгийг санаж байх хэрэгтэй. Эмчтэйгээ ууж байгаа шээс хєєх эмийнхээ тунг тогтмол зєвлєлдєж байх хэрэгтэй. Хэрвээ шээсний хэмжээ 300 мл-ээс их буюу 200 мл-ээс бага бол яаралтай эмчлэгч эмчдээ хэлэх хэрэгтэй.
•Ухаан санааны байдлаа хянахын тулд энгийн сорил санал болгож байна. Энэ нь бичгийн хэвээ хянах явдал юм. Богинохон єдрийн тэмдэглэл хєтєлж vvнийгээ ойр тойрныхондоо vзvvлж байгаарай. Хэрвээ бичгийн хэв чинь єєрчлєгдвєл Дюфалак уугаад эмчдээ хандаарай.

Ухаан санаагаа єєрєє хянах :
Бичгийн хэвээ хянах:

Євчтєний тэмдэглэл Овог, нэр Он, cap, єдєр
Батын Амарсан 2007-02-12
Батын Амарсан 2007- 02-13
БатынАмарсан 2007-02-15

ДЮФАЛАК УУ
Эмчдээ ханд
Тэмдэглэлээ єдєр бvр ойр дотныхондоо vзvvлж байгаарай. Євчтєний гэртээ байгаа зан ааш нь євчний явцыг харуулж байдаг.

ЭЛЭГНИЙ ХАТУУРАЛТАЙ ЄВЧТЄНД АРХИЙГ БVРМЄСЄН ХОРИГЛОНО.

Хоолны зєвлєгєє
Элэгний хатууралтай євчтєнд хоногт 2500 ккал илчлэг хоол хэрэглэх ба тvvний уураг нь хоногт 80-100 гр байх нь хангалттай. Хоолыг тухай бvр нь бэлдэж єгч байх хэрэгтэй. Хоол нь хоолны дуршлыг тєрvvлэхvйц байх шаардлагатай. Натри бvхий эрдэсжvvлсэн усыг хэрэглэж болохгvй. Элэгний архаг дутагдалтай хvмvvст єдрийн уургийн хэмжээг 50гр хvртэл нь бууруулах ёстой. Энэ vед ургамлын гаралтай уургийг тvлхvv хэрэглэнэ.

-Хоолыг нэмэлт давсгvйгээр бэлтгэх шаардлагатай.
-Ширээн дээрдавс байжхэрхэвч болохгvй.
-Давсгvй талх, хатаамаг, жигнэмэг, масло , цєцгий хэрэглэнэ.

Нимбэгний шvvс, апельсин, лууван, сармис, давсгvй кетчуп, майонез, лаврын навч, хадаасхан, тмин, шалфей зэргийг хоол амтлагчаар ашиглаж болно.

-Хєрєнгєєр исгэсэн жигнэмэг, бялуу, зэргийг хориглоно.
-Давсалсан болон утсан мах махан бvтээгдэхvvн, утсан загас, тєрєл бvрийн консерв, найрлагандаа шоргоолжны хvчил агуулсан майонез болон даршилсан ногоо, хоол амтлагч, бяслаг, хэт хvйтэн зайрмаг зэргийг хориглоно. Хоногт 100 гр vхрийн булчингийн бор мах, эсвэл тахиа, загасны мах, мєн 1 ширхэг єндгийг зєвшєєрнє. 1 ширхэг єндгийг 50 гр махаар орлуулж болно. Сvvг хоногт 1 аягаас хэтрvvлж болохгvй. Тослоггvй цєцгий идэж болно. Давсгvй жигнэсэн будаа идэж болно. Хvнсний бvх тєрлийн шинэ ногоогоор гэрийн нєхцєлд хийсэн хvнс хэрэглэж болно.

Давс хязгаарласан vеийн хоолны нэг Єдрийн цэсийн жишээ
Энергийн илчлэг - 2000-2200 ккал.
Уургийн агууламж 70гр
Хоолны давсны хэмжээ -380-450 мг
хоногт.

Єглєєний цай
Манная каша цєцгий, элсэн чихэртэй, Жигнэмэг эсвэл жимс.
60 гр давсгvй талх. Давсгvй масло, вареньетэй. 1 єндєг. Цай, сvvтэй кофе.

Єдрийн хоол
60 гр vхрийн болон тахианы мах. Эсвэл 90гр цагаан загас. Тємс. Шинэ жимс ба печенье.

Vдийн хоол
60г давсгvй талх, Давсгvй масло. Чанамал, помидор. Цай ба сvvтэй кофе.

Оройн хоол
Давсгvй шєл эсвэл грейпфрут. Vхрийн мах, тахиа, загасны мах. Тємс. Шинэ ногоо, листовой салат. Шинэ жимс ба печенье. Желе жимсний шvvсний. Цєцгий. Цай, сvvтэй кофе.

Циррозыг vр дvнтэй эмчилж болно
Элэгний хатууралтай євчтєний эмчилгээ ба хяналтыг мэргэжлийн байгууллагад явуулна. Эмчилгээний vр дvн нь янз бvр байдаг. Элэгний хатуурлын vеийн элэгний бvтцийн єєрчлєлт хэзээ ч буцаж хэвийн байдапдаа ордоггvй. Гэхдээ элэгний эрvvл эсvvд нєхєн тєлжиж, vйл ажиллагаагаа хэвийн явуулж чаддаг чадвартай. Боломжийнхоо хирээр элэгний хатуурал vvсгэсэн шалтгааныг арилгахын тєлєє тэмцэх хэрэгтэй. Жишээ нь архины гаралтай бол архи хэрэглэхээ бvрмєсєн зогсоох ба вирусийн гаралтай vед вирусийн эсрэг эмчилгээ хийнэ. Ямар эмчилгээ тохиромжтой болохыг євчтєн бvрт зєвхєн эмчлэгч эмч л сонгож єгнє. Архи нь элэгний хатуурлыг даамжруулж, vйл ажиллагааг нь дордуулдаг тул ямар ч шалтгаантай элэгний циррозын vед архийг хориглох шаардлагатай. Эмийн эмчилгээ vр дvнгvй байгаа vед цаашдын эмчилгээ нь элэг суулгах байдаг. Эцэст нь зєвлєхєд элэгний хатууралтай хvмvvсийн эмчилгээний vр дvн нь эмчийн зєвлєлгєєг ягштал баримталсан vед гардаг гэдгийг санах хэрэгтэй
.

ЭРYYЛ МЭНД сонин

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1194781/7a6/trackback

profile

ELGEMSUU

2009.01.27 23:40:38
*.129.107.82

HETSUU  DEE..ER NI BOL...emoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210423
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365880
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311

jiremsenii shinj temdeg [3]

  • duugiii
  • 2008-08-20
  • Уншсан 13158

TAGTURITAN YAJ HIIDEG BILEE? [4]

  • tahmi
  • 2011-01-30
  • Уншсан 13117

БҮСГҮЙЧҮҮД МИНЬ АНХААРАЛДАА АВ.. [1]

ЭРЧҮҮДИЙГ ОРОН ДОТРОО БООЛ БОЛГОХ ШИЛДЭГ АРГА НЬ АМАН СЕКС [1]

^^Хамгаас хайртай ханьдаа^^-Уралдаанд [36]

asuuh yum bnaa busguichuudee [1]

  • chaskii
  • 2008-09-11
  • Уншсан 12982

solongos hool hiij surmaar bnaa [4]

  • pudu
  • 2009-04-03
  • Уншсан 12960

LEE. brendiin huuhdiin hos huvtsas 10 han mayngad^^ file [4]

  • manuka
  • 2011-10-30
  • Уншсан 12945

nvvrnii aris sergeeh mask gerin argaar yaj tawih we? [2]

  • mcblog
  • 2011-04-01
  • Уншсан 12944

huuhdiin hool iyushig hiih mash amarhan shuu eejuudee suraarai!! [2]

  • ind
  • 2011-02-27
  • Уншсан 12903

aimshigt hereg garchee mgl.chuudaa [2]

  • sarro
  • 2008-10-15
  • Уншсан 12882

ARISNII LAZERIIIN TALAAR HELJ TUSLAACH [13] [1]

  • MUZIC
  • 2010-01-09
  • Уншсан 12864

zovlooch [6]

  • duugee
  • 2008-07-11
  • Уншсан 12836

Аз жаргалтай хүн^^ [9]

Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь нэмэгджээ !!!

출산후기 bichlee. /udku toroh eejuuded/ [5]

Ноцтой мэдээ [4]

  • MUZZ
  • 2009-08-10
  • Уншсан 12726

ehchuud huuhnuudee heleed ogooch [5]

  • dooz
  • 2008-07-24
  • Уншсан 12715

♣♣..****..♣♣

jiremsleltees hamgaalah [3]

  • zulod
  • 2008-06-29
  • Уншсан 12600

Та хүнд баярын мэнд хүргэж чаддаг болов уу?

  • deanna
  • 2009-02-07
  • Уншсан 12486

..Баярын мэндчилгээ.. [3]

huuhed booljood bna yah we? [2]

  • har
  • 2008-06-30
  • Уншсан 12432

Huuhdiin huisiig todorhoildog hyatad zurhaig oruulaad ogno u? [2]

  • bondooj
  • 2010-03-19
  • Уншсан 12423

Udur tutamiin huvtsas zarna file

“Бөгжний Эзэн буюу Хайрын Зарлан [1]

  • anuuka
  • 2011-01-14
  • Уншсан 12371

mongol undesnii emegtei zagbariin deel uud hymd zarna. [1]

  • vege
  • 2009-09-08
  • Уншсан 12355

Bvsgvi ta nar [2]

Сайхан харагдах нууцаас [1]

Хөх томруулах хамгийн энгийн арга & Майга хөлтэй хүмүүст.

  • ЗАЯА
  • 2010-07-08
  • Уншсан 12298

EMEGTEICHUUDIIN EMCH [4]

ГОО САЙХНЫ МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭСЭН БИШ БҮР Ч!!!!!!!!!!!!!

hoolhon maamaanuuddaa vlger unshij ogooro eejvvdee [1]

  • goch
  • 2010-04-12
  • Уншсан 12118

Жирэмсэн хvн уруулаа будаж болохгvй

  • bluest
  • 2009-01-31
  • Уншсан 12082

Udahgui eej boloh busguichuudee [9]

  • bondooj
  • 2008-07-17
  • Уншсан 12067

Хүүхдээ авчрах болон явуулах хүмүүст [10]

gulyash yaj hiih ve [3]

  • tiffani
  • 2011-09-26
  • Уншсан 12023

Оросын 2009 оны мисс тодров [1]

Замын цагдаа нар бүсгүйчүүдээ баярлуулна !! HooPXHiiH BoLjiL BHA. [2]

goo saihnii mes zasliin tuhai???? [3]

jiremsnii test [10]

  • tomax
  • 2011-01-03
  • Уншсан 11913

Нүүрний хэлбэрт тохируулан үс засалт хийх [1]

huuhdiin ner [5]

Бүсгүйчүүд Ээжүүд чат____чат

Рахитын гол шинж нь

배너신청
자생병원

배너신청