Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

Загас наадуул. Тогтмол хурь­цал үйлдэх нь эмэгтэй хү­нийг залуужуулдаг шидтэй боло­хыг Америкийн эрдэмтэд тогтоосон. Жилд дор хаяж 200 удаа бэлгийн ажил хийснээр бүсгүй хүн зургаан насаар залуу харагддагаас гадна дархлалын систем нь бат цайз мэт бэхэждэг байна. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй аливаа хүн секс хийхгүй удвал өвчин эмгэгт бариг­даж, нүүр, аман дээр янз бүрийн юм гардаг. 

Хэтэрхий цэвэрч байх хэрэггүй. Мэдээж гараа угаах, усанд орох зэрэг өдөр тутмын ариун цэврийг байнга сахих нь зүйтэй. Гэвч зарим эмэгтэйчүүд нянгийн эсрэг саван, цэвэр­лэ­гээний бүтээгдэхүүн хэрэг­лэ­­дэг. Эдгээр хүмүүсийн дарх­­лалын тогтолцоо бусдаас эмзэг болдгийг Британийн мэргэжилтнүүд тогтоожээ. Учир нь нянгийн эсрэг бүтээгдэхүүн нь хүний бие дэх сайн, муу бактерийг бүгдийг нь устгаж, дархлалын тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг байна. Зарим тохиолдолд тэсвэр муутай сайн бактер нь устаж, амьдрах чадвартай муу бактер үржин олширдог аж. 
Цай уу. Ногоон цай дэлхийн хамгийн шилдэг цай биш болохыг Америкийн эрдэмтэд тогтоожээ. Тэд хар цайг хамгийн сайн нь гэж үзсэн байна. Хар цай нь нянг устгаж, шүдний өнгөрийг арилгаж, зүрхэнд сайн нөлөө үзүүлдэг гэжээ. Амны хөндий дэх нян нь цус харвах нэгэн шалтгаан болдог бөгөөд хар цай үүнийг зогсоодог тустай гэнэ. 
Кола ууж болохгүй. Бараг бүх төрлийн гаазтай ундаа нь Е338 буюу фосфорын хүчил агуул­даг тул уухаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь энэ бодис таны бие дэх кальцийг зүгээр л угаагаад гаргачихна. Энэ нь ясны сийрэгжилт үүсгэж, түүнийг маш хэврэг болгодог. Түүнчлэн энэ өвчинд эрчүүдээс илүү эмэг­тэйчүүд илүү өртөмтгий байдаг аж. 
Архи. Бага тунгаар уувал архи нь тустай гэдэг ч сүүлийн үеийн судалгаагаар хүний биед орсон дусал спирт хүртэл хорт хавдар үүсгэх аюултай болохыг тогтоожээ. 
Жингээ барь. Илүүдэл жин нь зарим өвчний эх үүсвэр байдгаас гадна эрч хүчтэй амьд­рахад саад учруулдаг. Эмэгтэй хүн жингээ байнга хяналтад байлгах ёстой бөгөөд жишээлбэл 30 настай, 165 см өндөр бол 65-70 кг жинтэй байвал хэвийн гэсэн үг.
Тамхи бүү тат. Энд тайлбар хийх шаардлагагүй биз. Ганц жишээ хэлэхэд тамхи татдаг эмэгтэйчүүдийн хорт хавдраар өвчлөх эрсдэл хоёр дахин их байдаг. 
Хүүхэд хүсвэл наранд биеэ шар. Үргүйдэл бол эмэг­тэйчүүдийн дунд байдаг ноцтой асуудлын нэг. Ийм өвчтэй хүмүү­сийн дийлэнх нь D болон В амин­дэмээр дутагдсан байдаг. D аминдэмийг дангаар нь ууж хэрэглэх нь тийм ч сайн биш тул наранд биеэ ша­рахыг зөвлөж байна. Арьсны хорт хавдартай болтлоо борлуулах хэрэггүй, сай­тар тос түрхээд өдөрт 15 минут наранд хэвтэхэд л болно. Мөн загасны мах, тахианы өндөг, сүүн бүтээгдэхүүнээс D аминдэм авч болно.
Гадил жимс. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар дунд насны эмэг­тэй­чүүдийн гуравны нэг хувь нь сэтгэлийн дарамт, стресстэй бай­даг аж. Харин стресст автахын гол шалтгаан бол триптофан амин хүчил дутагдах юм. Энэ амин хүчлийг зөвхөн цацагт хяруулын мах, аарц, цөцгий, гадил жимс агуулдаг. 
30 наснаас өмнө хоёрыг. Бүсгүй хүн 20-30 насны хооронд дор хаяж хоёр хүүхэд төрүүлэх нь хамгийн тохиромжтой хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Мөн хүүхдээ хөхөөрөө хооллох нь эмэгтэйчүүдийн зарим өвчнөөс сэргийлж, хүүхдийн уураг тар­хийг ч хөгжүүлдэг байна. 
Төмөр өргө. Эмэгтэйчүүдийн 70 орчим хувь нь нуруу нугасны өвчтэй болдгийг статистикийн су­далгаа харуулдаг. Үүнээс сэр­гийлж өвчинг даамжруулахаас өмнө нуруу, хэвлийн булчингаа чан­­гаруулахыг эмч нар зөвлөж байна. 
Загас наадуул. Тогтмол хурь­цал үйлдэх нь эмэгтэй хү­нийг залуужуулдаг шидтэй боло­хыг Америкийн эрдэмтэд тогтоосон. Жилд дор хаяж 200 удаа бэлгийн ажил хийснээр бүсгүй хүн зургаан насаар залуу харагддагаас гадна дархлалын систем нь бат цайз мэт бэхэждэг байна. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй аливаа хүн секс хийхгүй удвал өвчин эмгэгт бариг­даж, нүүр, аман дээр янз бүрийн юм гардаг. 
Ходоодоо хамгаал. Эрчүүд­тэй харьцуулбал эмэгтэй хүний ходоод илүү эмзэг байдаг. Ий­мээс хоол боловсруулах эрхтнээ байнга ажиглаж байх нь зүйтэй. Гэдэс дүүрэх, дотор муухай оргих зэрэг шинж тэмдэг удаан хугацаанд илрэх нь аюлтай дохио тул тухай бүрт нь эмчид үзүүлэх хэрэгтэй.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6106865/906/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238692
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
배너신청
자생병원

배너신청