Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Солонгос эрийн гарт амиа алдсан Д.Ганцэцэгийн ээж Д.Нарантуяа: Монголын төр иргэнээ үл ойшоодгийг Солонгост болсон шүүх хурлаас мэдэрлээ
-Охиныг минь зэрлэгээр хөнөөсөн алуурчин Янсүёнд ногдуулсан 17 жилийн хорих ял чамлалттай байна-

Монгол Улсын иргэн Д.Ганцэцэгийг зэрлэгээр хөнөөсөн Солонгосын иргэн Янсүёнд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 23-нд БНСУ-ын Чоннам мужийн Нажү хотод боллоо. Шүүх хурлаас хойш 14 хоногийн дараа Янсүёнд 17 жилийн хорих ял ногдуулах тухай тогтоолыг Солонгосын шүүх уншжээ. Учир нь Солонгосын шүүх ногдуулсан шийтгэлээ шүүх хурал болсноос хэсэг хугацааны дараа гаргадаг гэнэ. Шүүх хуралд оролцоод ирсэн талийгаачийн ээж Д.Нарантуяатай уулзаж ярилцахаар тэднийхийг зорилоо.

Тэрээр шүүх хурлын үеэр алуурчныг харснаас хойш даралт нь ихэсч, зүрхээр нь хатгуулах болсон гэнэ. Талийгаачийн зурагны өмнө бадамлах зулыг сэргээх зуурт нулимс нь өөрийн эрхгүй сул асгарах хөөрхий эхийн сэтгэл гомдлоор дүүрэн байна. Охиных нь тухай яриа өрнөв үү, үгүй юу хоолой нь зангирч, мэгшин уйлах тэрээр дэндүү өрөвдөлтэй. Хорин тав дахь намраа үзэж чадаагүй алаг нүдэн охиных нь амиар тоглосон хүн сэтгэлгүй араатны үйлдэл ийнхүү амьдралын төлөө том, багагүй зүтгэж явсан жирийн Монгол айлыг зовлон гунигийн далайд живүүлээд байна. Д.Нарантуяа гуайн ярилцлагыг хүргэе.

-Та Солонгосын иргэн Янсүёныг шүүх хуралд оролцоод ирлээ. Шүүхээс ногдуулсан ялын шийдвэр танд чамлалттай санагдаж байх шиг. Та “Амийг амиар солино” гэж мэдүүлэг өгсөн гэсэн?
-Үрээ бусдын гарт алдахыг харах үнэхээр аймшигтай юм. Би энэ зовлонг яс махандаа шингэтэл мэдэрч байна. Түүнийг минь зэрлэгээр хөнөөсөн алуурчинд 17 жилийн ял өгнө гэдэг чамлалттай. Миний охиныг 13 удаа хутгалан, амь насыг нь хөнөөсөн байтал бага ял ногдуулсан. Сонсоод байх нь ээ, Солонгосын хууль манай улсын Эрүүгийн хуультай харьцуулахад бага шийтгэл өгдөг юм шиг байна. Дээд тал нь 25 жил хорих ял өгдөг болохоор ийм ял оногдуулав уу гэж таамаглаж байна. Гэхдээ би амийг амиар солино гэдгээ Солонгосын шүүгч нарт хэлсэн.

-Шүүх хуралдааны талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-Шүүх хурлыг өнгөрсөн сарын 14-нд хийхээр товлосон байсан. Хүү бид хоёр өмгөөлөгч О.Баасанхүүгийн хамт тийшээ явсан. Явах гэтэл замын зардал байдаггүй. Хүн амьтнаас гуйж шахам мөнгө цуглуулаад очсон л доо. Миний зардлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас, өмгөөлөгчийн зардлыг Москва хороолол дахь сүмийн номлогч өгсөн. Харин хүү маань өөрийнхөө зардлаар явсан. Зовж байж замын зардлаа цуглуулаад очтол шүүх хурал 23-нд болно гээд хойшлуулчихсан. Харин шүүх хурал ердөө 20 минут л үргэлжилсэн. Шүүгч миний хувийн хэрэгтэй танилцчихаад “Шүүхийн танхимд үнэн, зөв ярина шүү” гэж тангараг өргүүллээ. Би ямар гэм хийсэн хүн биш хохирогч шүү дээ, уг нь.

Тэд Солонгос хэлээр хууль дүрэм уншиж байгаад надаас “Та юу хүсмээр байна” гэж асуусан. “Миний сайхан охиныг хөнөөсөн хүн шүү дээ, энэ Янсүён. Амийг амиар солино” гэж хэлсэн. Үүнээс өөр зүйл надаар яриулаагүй бас асуугаагүй. Алуурчнаас “Та юу хүсэх вэ” гэхэд өнөөх нь “Олон хүнийг уй гашуунд автуулсандаа харамсч байна” гэхээс өөр юм хэлээгүй. Нүдний шилтэй, жижигхэн биетэй залуу байна лээ. Хүний урманд “Уучлаарай” гэж хэлэхгүй, доошоо хараад суугаад байсан. Алуурчны ар гэрийнхнээс хэн ч шүүх хуралд суугаагүй. Монголоос Солонгос дахь манай улсын Элчин сайдын яамны ажилтан, миний хүү, охин хоёр болон тэнд ажиллаж, амьдардаг 20 гаруй Монгол хүн оролцсон. Харин шүүхийн шийдвэр 14 хоногийн дараа буюу энэ сарын 6-нд гарч охиныг минь хөнөөсөн Янсүёнд 17 жил хорих ял ногдууллаа.

-Өмгөөлөгч чинь түрүүлээд наашаа ирчихсэн гэсэн үү?
-Хурал хойшилсон болохоор Солонгосын талын өмгөөлөгч нарт захиад түрүүлээд явсан. Гэхдээ өмгөөлөгчийн хэрэг ч байхгүй байсан юм байна лээ. Өмгөөлж, хамгаалах ямар ч цаг байхгүй. Шүүгч нар нь ярилцаж байгаад “За, одоо танхимаас гарна уу” гэж хэлсэн. Алуурчны өмгөөлөгч ч гэсэн олигтой юм хэлж чадаагүй. “Анх удаа үйлдсэн гэмт хэрэг учраас харгалзаж үзнэ үү” гэж хэлнэ лээ. Хамгийн харамсалтай нь, охиноор минь хамгаалуулсан Эрдэнэцэцэг шүүх хуралд ирээгүй. Түүний өмнөөс миний охин амиа алдсан гэдгийг ойлгодог баймаарсан. Гэтэл ирээд “Уучлаарай” гээд хэлчих сэтгэл ч байхгүй, надаас зугтаад байх юм. Тэр охины ээж надтай тааралдаад “Манай охин утасгүй байгаа” гээд халгаахгүй байна лээ. Миний охины амийг хорооход хүргэчихээд өөрөө усанд хаясан чулуу шиг алга болсонд нь үнэхээр гомдож байна. Хүн гомдохоороо “Уучлаарай” гэдэг үгийг л хамгийн их хүлээдэг юм байна. Солонгосын хууль хяналтын байгууллагынхан Эрдэнэцэцэгийг дуудаж байцаагаагүй гэнэ лээ. Эгчид нь гайхах юм үнэхээр их байна.

-Солонгост очоод Эрдэнэцэцэгийг асууж, сураглав уу?
-Тэнд байгаа Монголчуудын яриагаар “харласан” хүмүүсийг орогнуулдаг байгууллагад л хороо байгаа сураг байсан. Манай хүргэн түүнтэй утсаар ярихаар захиалга өгсөн ч зугтаад ер яриагүй. Үрээ алдчихаад тарчилж яваа миний сэтгэлийг ч болов бодоод уулзаасай гэж хүссэн юм. Сураг сонсоод байх нь ээ, тэр охин Солонгосуудад “Монголчууд надаас мөнгө нэхээд байгаа” гэж ярьж явсан гэсэн. Амийг нь хамгаалсан хүнийхээ эсрэг яагаад худлаа яриад явааг ойлгохгүй байна.

-Та алуурчинд ногдуулсан ялыг чамлаж байна гэлээ. Давж заалдах гомдол гаргах уу?
-Эрх байгаа эсэхийг мэдэхгүй байна. Харин хэрэгтний тал давж заалдах эрхтэй юм шиг байна лээ. Хэрэгтэн залуу хүн учраас 17 жилийг ажрахгүй даваад гараад ирэх биз дээ. Хүний алаг үрийг зэрлэгээр хөнөөсөн хүн шүү дээ, уг нь. Солонгосууд өөрсдөө болохоор “Харин ч хатуу ял өглөө” гээд байсан.

-Та бараг үүнтэй нь эвлэрчихсэн байна уу даа?
-Яалаа гэж эвлэрэх юм. Амийг амиар солих хүсэл минь бүх шатны шүүх хуралдааны үеэр хэвээр байх болно.

-Талийгаачийн хүүг өөртөө авч өсгөх боломж бий болов уу?
-Үрээс минь үлдсэн үрээ авчихдаг бол ямар сайн бэ. Даанч аав нь, бас эмээ нь өгөхгүй байх. Солонгосууд чинь анхны, тэгээд эрэгтэй хүүхдээ хүнд өгдөггүй юм гэсэн. Түүнээс биш авчихмаар л байна. Гэхдээ зээгийнхээ ирээдүйг бодвол Солонгост байсан нь дээр биз. Тэд хүүдээ хайртай гэж жигтэйхэн юм байна лээ. Өхөөрдөж, эрхлүүлээд л. Миний охины багийн төрх санаанд ороод зөндөө их уйллаа (уйлав). Охин минь хүнд хэтэрхий итгэдэг, хайрладаг, өрөвддөг зангаасаа болж амиа алдсан юм шүү дээ.

-Талийгаач охин чинь Эрдэнэцэцэгтэй хэзээ танилцсан юм бол?
-Охин маань 2009 оны гуравдугаар сард Чоннам мужийн Нажү хотод очсон. Тэгээд нөхөртэйгөө арваннэгдүгээр сард гэрлэсэн. Хуримандаа ах, бид хоёрыгоо урьсан. Ямар аз жаргалтай байсан гээч. “Ээждээ Чежү арлыг үзүүлнэ” гээд бал сараараа хүртэл намайг дагуулаад олон орноор явсан. Хуримаа хийгээд удаагүй байхдаа Эрдэнэцэцэгтэй танилцсан байдаг. Тэр эмэгтэй охин дээр минь гүйж ирээд “Нөхөр зодоод байна” гээд л уйлаад байсан болохоор өрөвдөөд хамгаалж эхэлсэн байгаа юм. Бүр эгчийнхээ ажил дээр аваачиж нуудаг байсан гэнэ лээ. Өмөөрч нөхөртэй нь хэрэлддэг байсан гээч.

Тэр охинд бас буруу байсан талаар тэнд байдаг Монголчууд ярьж байна лээ. Эрдэнэцэцэг нөхөр, хадам аав, ээжтэйгээ хамт амьдарч байсан байгаа юм. Харин охиных маань тусдаа гарчихсан, дутагдаж гачигдах зүйлгүй амьдарч байсан. Энэ бүхнийг хардаа нөхрөө “Тусдаа гаръя” гэж байнга зовоогоод байснаас үүдсэн юм шиг байна лээ. Манай хүргэн хүн орхоодойн аж ахуй эрхэлдэг, түүгээрээ ар гэрээ тэжээж, бусдаас дутуугүй аз жаргалтай амьдралыг босгосон нэгэн юм шүү дээ. Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр охиныг маань нөхөртэйгөө зуучлалаар танилцсан гэж бичээд байх юм. Тэд чинь хайр сэтгэлээрээ нийлсэн юм шүү. Харин Эрдэнэцэцэг зуучлалаар танилцсан нь үнэн.

-Нэг зүйл тодруулъя. Ганцэцэгийг 13 удаа хутгалж байхад хажуугийн өрөөнд байсан нөхөр нь яагаад мэдээгүй юм бол?
-Гайхах юм их бий. 13 удаа хутгалуулахад хүн орилмоор л юм. Гэтэл хутгалуулаад дууссаны дараа нөгөө өрөөнөөс гарч ирсэн байдаг. Хэрэв нэг, хоёр удаа хутгалж байхад нь гараад ирсэн бол охин маань амьд гарах боломж байсан байх. Энэ талаар яримааргүй байна. Монголын төр, засаг иргэддээ хэрхэн ялгавартай ханддагийг өөрийн биеэр мэдэрлээ.

-Төр, засагт гомдсоноо тодруулахгүй юу?
-Монголын төр, засаг Лондонд баригдаад байгаа Б.Хурцад ямар их анхаарал хандуулж байна вэ. Гэтэл амиа алдсан миний охиныг болохоор “Хохь чинь” гэх шахуу юм хэлээд байж байна. Амиа алдсан Ганцэцэг, баригдсан Б.Хурц хоёр нийгэмд адилхан л Монгол Улсын иргэн шүү дээ. Дарга, энгийн ажилчин гэдгээрээ ялгаа баймааргүй юм. Уг нь адилхан л Монголоороо овоглосон хүн юм шүү дээ. Гэтэл манай ар гэрт эмгэнэл илэрхийлсэн ч юм алга. Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай таньдаг хүнээр нь дамжуулан уулзсан. Түүнээс өөр хэн ч биднийг хүлээж аваагүй.

-Хүний амийг үнэлж баршгүй боловч Солонгосууд Монгол иргэний амийг хэдээр үнэлж, хохирол барагдуулахаар болсон бэ?
-Алуурчны хөрөнгийг битүүмжлээд хүүхдэд нь тэтгэмж өгөх юм гэсэн. Харин охиноо алдсан эцэг, эхийн сэтгэлийг үл ойшоодог юм шиг байна. Энэ бүхнийг Монголын Төр, засаг хөөцөлдөх ёстой. Гэтэл тэгэхгүй юм. Ганцэцэг маань гэрийнхнээ тэжээдэг ганц хүн нь байсан. Сар бүр гэр рүүгээ мөнгө явуулна. Бас ах, эгчийгээ Солонгос руу татаж амьдралыг нь сайжруулах гэж их хичээнэ ээ. Их мөрөөдөмтгий охин байлаа. “Ээж ээ, би тийм ажил төлөвлөөд байна” гээд л ярьж өгнө шүү дээ, эвий үр минь.

-Хэрэг явдлын дараахан талийгаачийн нэрийг барьсан хэсэг залуус залилан хийж байгаа талаар мэдээлэл гарсан. Энэ үнэн үү?
-Худлаа. Тэр үндэслэлгүй мэдээлэл. Энэ дашрамд, надад тусалсан Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яамны удирдлагууд, сүмийн номлогч Болд, Эмэгтэйчүүдийн холбооныхон, “Босса” сүлжээ дэлгүүрийн ажилчид болон өмгөөлөгч О.Баасанхүү нарт баярлалаа гэж хэлье. Цаашид иргэнийхээ дуу хоолойг сонсч байгаасай гэж төр, засгийн удирдлагуудад хэлмээр байна. Монгол төдийгүй харь оронд суугаа бүхий л элэг нэгтнүүд маань охины минь эр зоригийн өмнө бүгд толгой бөхийлгөн гашуудаж байсан юм шүү. Өнгөрсөн долдугаар сард нэгэн Вьетнам бүсгүй сэтгэл мэдрэлийн өвчтэй Солонгос нөхрийнхөө гарт амь үрэгдсэн юм билээ. Энэ даруйд Вьетнамын Засгийн газар Элчин сайдын яамны ажилтан төдийгүй тусгай сурвалжлагч илгээж, Солонгосын ард түмэн энэ хэрэгт хэрхэн хандаж байгааг шууд нэвтрүүлсэн. Вьетнам бүсгүйчүүд өөрийг нь өмгөөлж, хамгаалах засаг төртэй гэдгийг харуулсан нь Солонгосын ард түмнийг багагүй тэвдүүлж, Солонгосын Ерөнхийлөгч бас албан ёсоор гашуудал илэрхийлж, уучлал гуйсныг телевизээр шууд нэвтрүүлж байсан шүү дээ. Гэтэл манай төр яаж хандаж байна вэ. Цаашдаа надад хандсан шигээ битгий байгаасай гэж хүсч байна” гэснээр бидний яриа дууслаа.

Тэр өдөр юу болсон бэ?
2010 оны есдүгээр сарын 10. Хадам эцэг эх нь хоорондоо хэрэлдэж, нөхөр нь (Янсүён) архи уун, Эрдэнэцэцэгт “Чамаас болж миний аав, ээж хоёр хоорондоо хэрэлдлээ, чи зайл. Өөрийнхөө орон руу яв” гэж учир зүггүй уурлаж гэрээсээ хөөжээ. Эрдэнэцэцэг мөнгөгүй дээр нь очих газаргүй учир талийгаач Ганцэцэгт хандаж, тусламж хүслээ. Ганцэцэг найзуудтайгаа ярилцаад, ажил эрж хайн, ойролцоох галууны үйлдвэрт түүнийг ажиллуулахаар болжээ.

Есдүгээр сарын 12. Эрдэнэцэцэг үйлдвэрт ажиллаж байтал нөхрийнх нь таньдаг хүн тэнд ажиллаж таараад нөхөрт нь хэлжээ. Нөхөр нь тэр даруй хүрч ирэн үйлдвэрийн даргатай уулзав. Эрдэнэцэцэг айн сандарч Ганцэцэгийн эгчтэй хамт жорлонд нуугдсан байна. Ганцэцэгийн эгч дүү рүүгээ утасдаж энэ байдлынхаа тухай ярихад Ганцэцэг “Та битгий өгч явуулаарай алуулчихна шүү, байлгаж байгаарай” гэж хэлээд нөхөртэйгөө хамт галууны үйлдвэрт хүрч ирсэн байна. Энэ үед нөхөр нь эргэж ирээгүй учир Эрдэнэцэцэг Ганцэцэгийнд очиж хоножээ.

Есдүгээр сарын 13. Өглөө Янсүён Ганцэцэгийн гэрт ирээд эхнэртээ “Хоёулаа салъя, 20 сая (20.000.000) вонийн хохирол төл гэж шаардав. Зуучлах товчооны гэрээнд зааснаар салах тохиолдолд 20 сая вонийн хохирлыг төлөх ёстой гэнэ.

Есдүгээр сарын 14. Өглөөнөөс хойш нөхөр нь Эрдэнэцэцэг рүү утасдан эргэж сууя гэж ятгажээ. Гэвч эргээд очвол алуулж магадгүй гэж гэртээ очихоос татгалзсаар байсан гэнэ. Оройн 19 цагийн үед Янсүён Ганцэцэгийн гэрт иржээ. Тэр согтуу байв. Хонхыг нь дарж хаалга онгойлгож өгөхөд орж ирээд Эрдэнэцэцэгээс гэр рүүгээ явъя гэж гуйжээ. Ганцэцэг, “Өнөөдөр архи уусан согтуу юм чинь эрүүл болохоороо эхнэрээ ирж ав” гэтэл гэнэт оймсондоо нуусан хутгаа гаргаж ирэн Ганцэцэгийг 13 удаа хутгалав.

Арванхоёрдугаар сарын 14. Солонгосын иргэн Янсүёнд холбогдох шүүх хурал БНСУ-ын Чоннам мужийн Нажү хотод болох байсан ч тодорхой шалтгаангүйгээр 23-ныг хүртэл хойшлов. Харин амиа хамгаалуулсан Эрдэнэцэцэг холбоо барилгүй сураг тасарсан байлаа.

Арванхоёрдугаар сарын 23. Солонгосын шүүгч нар хэргийг 20 минутын хугацаанд хянан хэлэлцээд алуурчин Янсүёнд 17 жилийн хорих ял ногдуулахаар шийдвэрлэлээ. Янсүён шүүх хурлын үеэр “Олон хүнийг уй гашууд автуулсандаа харамсч байна” гэжээ

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4085668/1cf/trackback

bondogor

2011.01.13 20:11:32
*.36.161.248

erdenetsetseg gedeg xvvxene n yamar muuxai amia bodson xvvxen be.amia xamgaaluulj xvvxed onchrvvlchixeed eejtei yadaj xeden vg solij chadaxgvi archaagvi xvvxen be odoo xaana xudlaa yarij yawaa bol taliigaach bvsgvi vnxeer xaramsaltai yum

haliungo

2011.01.14 14:27:04
*.138.6.109

элгэмсүү чамд өөр бодох санах юм алга уу

cherry2000

2011.01.14 03:06:34
*.145.76.139

erdenetsetseg  gegch muuhai  huuhen  teneg  bolohooroo hunii  musgui  zan  gargaj  chadaj  bgaa  yum. yamar  oligtoidoo  solongostoi  suuj  baih ve  dee.solongosiin  yamar  davhargiin  yamar  bolovsroltoi  humuus  ni  gadaad  ehner  avch  bgaag  delhiid  ali  hediin  meddeg  bolj  dee

manmanmanman

2011.01.14 10:02:11
*.235.5.124

taliigaach nas baraad onoodor yag 4 sar bolj bgaam bna. tegeed 4 jil 40 jil geel. ai yaltai horvoovdee. busguichuudee hairan zaluu nasaa zoliosolj hariin huntei buu suutsgaa.

manmanmanman

2011.01.14 10:12:24
*.235.5.124

eejn odoo bolimoor yuma. Hurts guatai ohinoo zuirleed bas sonin hevlel ntr gej yavhaa boli. ohiniihoo yasiig ondolzuuleed. ohin chin durguitsej bgaa. omno ni ene bichlegiin door humuus gashuudaj bsan bol odoo bugd eserguutsej bna. zaluu.com deer bgaa bichleg deer 70aad hunii komment bna. negch hun ohinii chin tald oroogui bna. so nuhurn muuhai hun bna. zamiin zardliignch ogohgui bas 13 hutgaluulaad duussanii daraa garch irdeg. mongol zaluu bsan bol hutgaluulaagui baihad ni garch ireed budaa bolgoh baisan. uls oron bolgond l sonin humuus bdag. oorsdoo gaigui mongol zaluuchuudadn toogdohgui bolhoorool so erluu guij bgaa. tegcheed bas mongol erchuud gej muuldag medreliin gajig huuhnuud ih bna erdenetsetsegee  nasaaraa zovno eh ur 2iig hagatsuulsan sogiin devsger buzar gichii. chinii zurgiig olvol soningoor tsatsnaa za. tegeel chi uurd gantsaaraa esvel dahiad arhichin so eriin ovort nasaaraa sexiin bool bolj zovoh bolno

busgyu

2011.01.14 13:35:09
*.64.190.165

ene manman aiditai hyn bolimoor yumshigee ene zalyy kom deer hymyys oligtoi yu ch bicheegyu bna shdee yasan hydalch zalyy be??  iim saihan ohinoo hynii gart alyylchichsan hyn hestyy l baigaa sh dee tegeed ooroosoo ch boloogyu ter tysmaa hynii omnoos gej bodohleer yneheer haramsaltai biz dee alyylah eostoi hyn ni amid  yabj baihad   tiim biz dee? Mongold amidral hestyy bolood l solongostoi syyj baigaa shyy dee mongol zalyychyyd bygd myy hyn bishee gelee getlee 100 dotor 30 zalyyl amidralaa abch yabj  chadah yy ygyu yu gesen yzyylelttei bna shyy dee  yneheer bolj baigaa bol ene saihan  taliigaach ohin ch gesen gadni hyntei syyhgyu biz dee  chi jaahan olon talaas ni bodoj baij komment oryylj bai .

manmanmanman

2011.01.14 13:52:14
*.235.5.124

hunii muu uzeh gesendee bish. busgyu genuu buruu aidtai hoilogoo namaig hudalchaar duudhasa omno 2 tseheree sain har. zaluu.com orood uzdee xo. sod 100 erchuudiin dotor hedn amidralaa avch yavdgiim boloo hariulaach xo

profile

uk_dior

2011.01.14 14:28:03
*.23.194.202

uhhed ur haram gej hoorhii doo eejiih ni setgel ih shanlaj bgaa sde

yaah gej hariin har ym dagsan ym aluulj baihad ni angaij haraad omdondoo seesh aldaad garj irch chadaagui biz

ugaasaa l hen negiig ni alah zorilogtoi yavj baisan novsh bna

minii mongol erchuud bol uheh baisan ch urduur ni orj hamgaalah baisan daa

zarlal1

2011.01.14 16:31:05
*.31.95.3

ene man getsen ooroo yasan tsehiisen erguu pizda chi ichku ooroo so.n dewsger jorlongiin suultuur ni bolood ywj bgaadaa hunii zowlongoor heruul hiigeed.alan amtai omhii jinger we chi chini yasan ooriigoo hen gedgiig medej bgaazdee ain

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210425
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365881
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523312
배너신청
자생병원

배너신청