Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Их тархи цахим толь бичигт нэмж толь бичиг суулгаж болох уу?

 

Надаа байгаа нь англи монгол, хятад хэлтэй. Нэмж суулгаж болдог бол солонгос монгол, солонгосоос солонгос хэл рүү тольж бичиг суулгуулах гээд... Мэддэг хүмүүс нь сайн заагаад өгөөрэй.


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3393314/7b7/trackback

profile

ЗАЯА

2010.07.16 13:07:10
*.160.42.48

Харин тиймээ ,болдог юм бол уу ? Би бас суулгуулах юмсан гээд бодоод байгаа юм

Чухал холбогдолгүй ч нэг ийм мэдээлэл уншиж байснаа оруулчихъя

Үзгэн багшаар англи хэл заалгах уу?

 Цуврал ном ахих тусмаа англи өгүүл­бэрийн үгийн тоо нэмэгдэх гэнэ. Энэ мэтээр үзгэн баг­шаар хичээл заалга­сан хү­мүүс анхан шатны англи хэлний мэдлэгтэй бо­лох юм байна.  

 

 Энэ үзгийг зохион бүтээг­чийг "Бяцхан тархи"-ийг сэ­дэж хийсэн гэдгээр нь мон­голчууд андахгүй болжээ. Гэвч өөрийн бүтээлүүдээ тэрээр Хонконгод үйлдвэр­лэдэг. Учир нь үзэгний санах ой бүхий нарийн микро схе­мийг манайд хийх боломж­гүйгээс тэндхийн нэгэн үйлд­­вэртэй хамтардаг юм байна. Үзэгний уншдаг сурах бичиг тусгай зориулалтын цаастай. Тэрхүү цаасан дээрх зүйлийг унших металл мэдрэмж үзгэн багшид бий аж. Энэ нь нэг гегагийн багтаамж­тай флаш­наас гадна МP3 болчихдог юм байна. Мөн монголоор ярих чадвартай. Тэгэхээр монгол хэл сура­хаар хичээж байгаа гадаад хүмүүст багшлах боломжтой гэсэн үг.  

 Харин тиймээ ,болдог юм бол уу ? Би бас суулгуулах юмсан гээд сураг тавиад байгаа юм

Чухал холбогдолгүй ч нэг ийм мэдээлэл уншиж байсныгаа оруулчихлаа

 

Монгол хэлний хи­чээ­лийг кинонд дуу оруулаг­чид унш­жээ. Харин англи хэлний хичээлийн текстийг Хонкон­гийн мэргэжлийн багш нар дуудсан байна. Ярьдаг үзгийг хоёр цаг цэнэглэдэг. Цэнэгээ найман цаг барих чадвартай. Үзгэн багшаар гэртээ хичээл заалгасан хоёр хөгшин өдгөө Америкт байдаг ач хүүтэйгээ англиар хуучил­даг болсон гэнэ лээ. Үзэгний үнэ сурах бичгийнхээ хамт 218 мянган төгрөг юм байна. Хэдийгээр электроникийн чиглэлээр мэргэжлийн сур­гууль төгсөө­гүй ч Л.Дуурсах энэ бүхнийг өөрийн сонирх­лоороо бүтээ­дэг нэгэн аж. Түүний зохио­сон бяцхан тар­хи өдгөө мон­голчуудын дунд өргөн дэлгэр­чээ. Бяцхан тар­хийг мэдэхгүй хүн ч ховор болсон байна. Монгол, англи, англи монгол хэлний энэхүү электрон толь бичиг нь 8000 үгийн сантай. Үүний дараа "Их тархи" хэмээх англи, монгол, хятад хэлний илүү боловс­ронгуй толь бич­гийг тэрээр зохиожээ. Энэ нь сая гаруй үгийн сан­тайгаас гадна MP3, флаштай болж хөгжсөн байна. Түүгээр ч зогсохгүй тухайн хэлээр нь ярьдаг болсон ажээ.  

 

 Мөн хятад хэлний ханзны зурлага, TOEFL-ийн шалгал­тын бүхий л тест, сорилтуу­дыг өөртөө багтааснаараа онцлог гэнэ. Зохиогч өөрөө энэхүү бүтээ­лийн­хээ дараагийн заг­вар болох "Супер тархи"-ийг үйлд­вэрлэхээр Хонконгийг зорьжээ. Супер тархи нь англи, монгол, хятад, япон, солонгос, герман, чех, унгар, бразил, араб зэрэг хэлний толь бичиг юм байна. Түүнч­лэн хүний хайсан үгийг дууд­лагаар нь хэлж өгч туслах зориулалттайгаар бүтээсэн тухай "Цахим их хаад" ком­панийн гүйцэтгэх захирал Л.Түвшинбаатар тайлбарлав. Эднийх "Алтай" төвийн хоёр­дугаар давхарт байрладаг аж. Их тархи 179 мянган төг­рөгийн үнэтэй. Гэхдээ "Супер тархи"-ны худалдаалах үнийг хараахан тогтоогоогүй байгаа гэсэн. 

ӨДРИЙН МЭНД

2010.07.16 17:14:42
*.117.23.68

мммм.....Урдны худалдаж авсан хүмүүс нь мөнгө нэмж төлөөд суулгуулж болохгүй л юм байх даа

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210452
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
배너신청
자생병원

배너신청