Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

hoolhon maamaanuuddaa vlger unshij ogooro eejvvdee

Уншсан 12119 vote 0 2010.04.12 08:26:44
ХОНЬ ЯМАА ХОЁР Үлгэр 
ДомогЭрт урьд цагт хонь ямаа хоёртой эмгэн өвгөн хоёр байжээ. Тэд гэрээ тойруулан өвс хадаж, хонь ямаа хоёроо онд тарган оруулдаг байжээ. Жил өнгөрөх бүр хоёр хөгшин нас ахиж, өвс бага бэлтгэх болж. Ямаа үүнийг мэдээд хониндоо:
Манай эзэд бидэнд тэжээл бэлтгэх чадал нь мууджээ. Эцэстээ биднийг алж идэхээс зайлахгүй болно, хоёул эртхэн оргоё гэв. Тэр хоёр оргож, ус өвсний сайхныг дагаж явсаар нэг явган тэрэг олов. Цааш явж нэг чонын толгой олж тэргэндээ ачаад явав. Нэгэн шөнө арван хоёр чонон дээр санамсаргүй тулж очив. Хонь зугтахыг завдахад ямаа:
Зугатаагаад дэмий. Би чонон дээр очъё. Чи байж бай гээд очжээ. Очоод чононуудын амрыг эрээд:
Хамт хоол хийж идээд хоноё гэв. Чононууд баярлан зөвшөөрчээ. Ямаа хашгирч: За нааш нь тэр чононыхоо толгойг авч ир гэжээ.
Хонь:
Энийг нь үү? алийг нь вэ? гэж гэнэ. Ямаа:
Яагаав өчигдрийнхөө барьж иддэг чонын толгойг авч ир гэв. Хонь тэргээ чирээд авч ирэв. Зарим чоно айгаад зугтаж ахлагч нь нэг мэдсэн ганцаар үлдсэн байж. Бас л байгаад зугтаж гэнэ. Нэг аюулаа ингэж гэтэлжээ.
Одоо зугтъя. Эд зайлшгүй биднийг мөрдөнө гэж хоёул цааш явжээ. Явсаар нэг өндөр модтой шовх ууланд гарсанд үүр цайж гэнэ. Ямаа:
Чи бөгтгөр модон дээр гараад хэвтэж бай гэж хэлээд хэвтүүлээд өөрөө өндөр чулуун овооны оройд гараад зогсжээ. Нар гармагц нэг том баавгайтай арван хоёр чоно ирж яваа үзэгдсэнд:
За өнөөх чинь ирлээ гэж хонь сандран модноосоо ойчихыг шахав. Ямаа:
Тэсч л үзээрэй гэж гэнэ. Баавгай чоно ч ирж хонь сандраад пид хийтэл унаж гэнэ. Ямаа томыг нь бариарай гээд өвсөн дээрээсээ үсрээд баавгайн өөдөөс харайн ирж гэнэ. Баавгай том нь гэхээр намайг хэлж байна гээд зугтаажээ. Чононууд ч айгаад зугтаав. Хонь ямаа хоёр ус өвсний сайхныг дагаж амар сайхандаа жаргажээ.
profile

Хүсэл мөрөөдөл бидэнд хүчийг өгнө.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3034343/f72/trackback

profile

Маралгоо

2010.04.13 00:25:36
*.254.53.197

goy ulger bainaa odoohondoo ohin maani ulger oilgohgui ch gsn bi uuruu ulgert ih durtai togtooj avaad oilogdog bolohoor ni yarij ugnuu kkkk bayarlalaa gochoo .Aan tiin ih udaan bitgii com deer suugaarai hevliid ni boijij bui  byatshan urd ni muu shuu ! Iluu yum helsen bol uuchilaarai hu.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238692
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
배너신청
자생병원

배너신청