Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
хайрын түүх Үнэхээр түүний амьдралд хэцүү бүхэн байжээ. Одоо тэрээр эх орноо үгүйлэн хүний нутагт зовж явсаар байгаа... Тэр эх орноосоо амьдралын эрхээр өвчтэй дүүгээ аврахын эрхээр явсан.
Залуусаа бүгдээрээ түүнд жоохон ч гэсэн сэтгэлийн дэм хайрлацгаая. Та бүхэн үнэтэй зөвөлгөөгөө харамгүй өгөөрэй. Тэр алдсан ч байж болно хүний амьдрал алдаатай оноотой байдаг. Харин алдсан үед нь дэм хайрлаж оносон үед нь урам хайрлаж амьдарцгаая
 
Би удахгүй 27 хүрнэ. Амьдрал гэдэг тоглоомоор өөрөө тоглож яваад эцэст нь өөрөө тоглоомын эзэн нь биш харин тоглоом нь болчихоод л явж байна даа.. Одоо би солонгос улсад амьдардаг. Хүн болгоны үзээд байдаггүй амьдралаар явж тэр амьдралдаа бараг дасчихсиймуу даа гэсээр л амьдарч явна. 10 настайд минь аав гэрээсээ явж түүнээс хойш ээж шаналсаар 3 жилийн дараа зүрхний шигдээсээр нас барсан юм.

Намайг харж хандах хүнгүй би хотод байдаг эгчийндээ амьдрах болсон. Харин ч эгч маань сайн хүн байсан болхоор намайг яг л хүүхэд шигээ хайрлан 10 жилээ төгсөж их сургуульд орох болсон. Гэтэл эгчий маань бага охин нь автын осолд орж тархины хүнд гэмтэл авч тэр хагалгаа нь их үнэтэй байсан. Би өдөр бүр дүүгээ очиж асрана. Эгч ах 2 ажлаасаа гадна мөнгө олох гэж явна. Тэгж байтал нэг өдөр манай өрөөнд дүүтэй маань хамт осолд орсон нэг банди орж ирсэн. Дүүтэй маань адилхан гэмтчихсэн гэж байсан. Үнэндээ харахгүй байхийн аргагүй нүд хөмсөг болсон тэр бандид би өөрийн ч мэдэлгүй татагдаж байлаа.
 
Дүүгээ харахын зэрэгцээ үеийн тэр бандийг нууцхан хайрласаар л...  Тэр маань ч би чамд хайртай гэж надад хэлж билээ. Харин тэр маань өдөр бүр өвдөж өвдөлтөө дийлэлгүй нас барж билээ. Би бүхэл өдөржингөө уйлж дуугээ ч гэсэн ингэж алдана гэхээсээ айж байлаа. Өдий хүртэл намайг өсгөж хайрласан ах эгч 2-гоо би өрөвдөж яахаа ч мэдэхгүй хэцүү байсан.
Манай сургуулийн гадаад багш надад их сайн тэгээд намайг хамд солонгос явьяа гэдэг байлаа. Тэгээд би энд хайртай хүнээ алдаж хорогдох зуйл юу ч байхгүй болохоор тэр багшаасаа мөнгө авч дүүгээ эмчлүүлээд өөрөө багшийгаа дагаж солонгос хүний нууц амраг болоод 5жил болсон. Тэр намайг хааяа зодож нүдэж их л хэцүү байсан болохоор би зугтсан. Одоо ажил хийгээд л явж байна. Энд үнэхээр хэцүү байна. Эх орноо эгчийгээ санаж байна. Бас тэнгэрт амар амгалан нойрсож байгаа анхны хайрийгаа зөндөө санаж байна.
Гэхдээ би монгол буцаж болохгүй тэр солонгос багш монголруу буцсан гэсэн намайг хайсаар л байгаа байх. Аргагүй дээ зөндөө мөнгийг нь авчихсан юм чинь... Хүмүүсээ ю ч болж байсан эх орон бүхнээс илүү шүү... Бусдын нутагт дарлуулахад МонголIн сайхан агаараа л санах юм даа..
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2234643/cc2/trackback

oomygaad

2009.09.17 22:08:49
*.233.19.119

elgemsuu chi xetsuu bgach gsn mongolryygaa bytsaa. end ajilgui syyj bxaas xyrdan ajil olj xiigeed ter mongiig n ogchixd l bolooshdee. tiim bizdee. zugtsan chin boljee. xvnd zodyyln gej yu bsim. tiim bizdee. emoticonemoticon
profile

sarmisxan

2009.09.18 02:17:20
*.158.100.128

heeheheheehehe...........unsh.aad  uhetlee  ineelee.............horvoogiin  hamag  zovlon tolgoi  deer  ni  buusan  yasan  archaagui  avgai  ve? ochij  ochij  gemteed  zovj yavaa  amitand  durlaj  l  bdag..baliar  yum.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210453
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
배너신청
자생병원

배너신청