Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
|
Эмэгтэй хvний сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотой зурхайн нарийн ухаан байдаг. Сарын тэмдгийн мөчлөг ямар гариг, хэдний өдөр, өглөө, орой шөнийн алинд ирснээс шалтгаалж хувийн амьдралд ямар өөрчлөлт гарахыг мэдээлж болдог байна. Сарын тэмдэг өглөө ирвэл сайны совин. Оройн эхлэл залхуу хvрэм уйтгартай байхын зөн. Харамсалтай нь шөнийн эхлэл хагацлыг ёрлодог. Долоо хоногийн тухайд бол: • Даваа гаригт эхэлбэл та маш завгvй байх болно. Сэтгэл санаа ч тайван бус байх аж. Танд төвөг чирэгдэл ч гарч болзошгvй. • Мягмарт эхэлж ирвэл танил эсвэл хараахан танилцаж амжаагvй найз нөхөдтэйгээ уулзана. Амьдралд тань мэдэгдэхvйц өөрчлөлт гарна. • Лхагвад таагvй явдал тохионо. Гэхдээ цэлмэг тэнгэрээс аянга ниргэх мэт сvртэй юм болохгvй. • Пvрэвт санамсаргvй явдал учирна. Та зочноор уригдаж, очих шаардлага гарна. Эсвэл тун ч санамсаргvй айлд зочилно. • Баасанд чихэнд чимэгтэй, хэл мэдээ дуулна. Бас тэвчээр шаардах зовлон тохиолдоно. • Бямбад ажил төрлийн холбоотой хvсэл тань бvтнэ. Хайр сэтгэлээ илчилбэл амжилттай. • Нямд мөчлөгийн турш зугаатай байна. Бас хэн нэг найзтайгаа чухал зvйл ярина. |