Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

ХҮҮХЭД НОГООНООР БААХ

Уншсан 21411 vote 0 2008.12.18 16:08:59
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8"><meta name="ProgId" content="Word.Document"><meta name="Generator" content="Microsoft Word 12"><meta name="Originator" content="Microsoft Word 12"> <style> </style>

Ногооноор баах

Ер нь л хүүхдийн живхийг солих үед ногоон баас гарсан байх нь олонтаа. “Яахаараа ийм ногоон баас гарсан байнаа?” гэж та гайхаж магадгүй. Ногооноор баах нь маш олон өөр шалтгаантай байдаг. Ногооноор баасан байх юм бол санаа зовох зүйлгүй. Гэхдээ доорх шалтгаанууд байж болно.

  • Төмрөөр баяжуулсан тэжээл

·         Зарим тэжээлээр хооллодог хүүхдийн хувьд тэжээл нь төмөр агуулсан байвал ногоон баах явдал байдаг.   Хэрвээ хүүхэд чинь сэргэлэн, өтгөн хатахгүй байвал санаа зовох хэрэггүй ээ.

  • Нярайн шарлалт:
  • Хүүхэд чинь нярайн шарлалттай бол баас нь хардуу, ногоондуу байдаг. Энэ нь яваандаа шарлалт нь буугаад ирэхээр зүгээр болно.
  • Сүүн бүтээгдэхүүнд эмзэг байдаг.
  •  Хөхөөрөө байдаг хүүхэд эхийн хоолонд сүүн бүтээгдэхүүн орсон тохиолдолд эмзэг хүлээж авдаг. Таны хүүхэд салбархаг ногооноор, цусны толботой, их гулгиж бас арьсаар нь юм туурсан байвал энэ нь таны хоолон дах ямар нэгэн зүйлд харшилж байна гэсэн үг. Сүүн бүтээгдэхүүн нь хүүхдэд хамгийн их харшилдаг хүнсний бүтээгдэхүүний нэг юм.  Ийм байдал ажиглагдвал та хоол хүнсэндээ сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байсан нь зүгээрээ. Энэ нь сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй 2-3 долоо хоног болсны дараа үр дүн нь мэдэгдэнэ.    Хэрвээ та сүүн бүтээгдэхүүнээс болоогүй гэж үзэж байгаа бол сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэхгүй хэдэн долоо хоносны дараа нэг аяга сүү уугаад юу болохыг нь харж болно. Энэ үед шинж тэмдэг эргээд илэрвэл сүүн бүтээгдэхүүн бол яах аргагүй харшил өгч байна, сүүнээс зайлсхийх хэрэгтэйг харуулж байна.  
  • Хөхүүлэх үеийн эхэн үеийн сүү (Чинэсэн сүү), сүүл үеийн сүүний тэнцвэр алдагдах
  • Хөхөөрөө хооллодог хүүхдийн баас ногоон хөөстэй гарвал энэ нь чинэсэн сүү, сүүлд гарах сүү хоёрын тэнцвэр алдагдсанаас болно. Энгийнээр ойлгуулахад хамгийн эхэлж хөхүүлж байгаа сүү нь  шингэн , тослог багатай байдаг ба үүнийг эхэн үеийн сүү (чинэсэн сүү) (foremilk) гэнэ.    Ингэж хэсэг хугацаанд хөхүүлсний дараа гарах сүү нь баялаг, тослог сүү байх ба үүнийг сүүл үеийн сүү гэдэг.  Эхэн үеийн буюу чинэсэн сүүг ихээр хөхөж, баялаг, тослог ихтэй сүүг хангалттай хөхөж чадаагүй хүүхдийн гэдэс нь өвдөж, баас ногоон болдог. (ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ)

www.mongolhuuhed.com 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210450
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238686
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365897
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364575
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523334
배너신청
자생병원

배너신청