Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Та түүнтэй гэрлэнэ гэж байгаа бол түүнд байгаа шинжүүдийг нэг ажиглаад үзээрэй. Магадгүй эдгээр шинж түүнд байдаг бол түр хүлээгээд хараад үзэх нь дээр байх.

1.Та, eр хэн ч бай хайр дурлал гэдэг тоглоомонд битгий итгэ.
Энэ бол уран зохиол,кино дэлгэцийг л чимдэг хоосон зvйл.  Yнэндээ хайр дурлал бол тvр зуурын сэтгэгдэл юм. Тодорхой хугацаа өнгөрхөд энэ сэтгэгдэл нь дуусч амьдарч аж төрөх хэвийн хэм хэмжээнд орсноор амжиргааны шалгуурыг давахаа байдаг. Уур уцаар vл ойлголцол тахал мэт тарсан гэр бvл vvнээс л бий болдог. Мөнхийн хайр гэж байдаггvй мөнхийн эрх ашиг гэж байдаг. Та ч гэсэн хайрын бурхан хайж бvv гэнэн царайл тvшигтэй тvрийвчтэй сексуальний сайн ханийг л хайж ол.

2. Хэзээ ч битгий хvн чанар гарга.
Та тvvний сэтгэлийг бодоод суучихвал ганц хормын шийдвэр таны бvхий л насан туршид чинь хэмлэж та хvнийг өрөвдсөн бус харин хvн таныг хөөрхийлэлтэй амьтан болгон хувиргадаг. Та ямар нэгэн зvйл дээр өөрийгөө яллаж болно харин хань ижлээ сонгохын хувьд насан туршдаа өөрийгөө ингэж яллаж яавч болохгvй. Бусдад бус өөртөө л хvн чанар гаргах хэрэгтэй.

3. Өөр зиндааны хvнтэй хэзээ ч битгий суу.
Энэ нь мөнгө, оюун санаа,боловсрол, угсаа гарал гэх мэт бvхий л зvйл л хамаатай. Энэ чинь таны тэвчээрийг насан туршид чинь барж дэвжин дээшлэх боломжийг чинь баллаж орхино. Гоё сайхан мөрөөдөл чинь алгуурхан балран нурах болно. Бусад хvмvvсийн дунд ч таны vнэ цэнэ мөнгөний ханш унах шиг аажим доошлох нь гарцаагvй.

4. Таныг vл хvндэлдэг бол бурхан ч бай тvvнтэй хэзээ ч суух тухай бvv бод.
Энэ бол эмэгтэй хvний хувьд аймшиг. Эрчvvдийн давруу зан ургаж байгаа мод адил улам улам даамжирсаар тэвчихийн аргагvй болдог. Дээр нь эхний vедээ танд  таалагдахын тулд  давруу зангаа дарах гэж тун их хичээж байгаа нь тэр шvv дээ. Эрчvvдийн өчvvхэн төдий муу зан нь гэрлэсний дараа дарьтай торх шиг дvрэлзэн асдаг нь хууль. Иймд өөдгvй зантай эрчvvд гон бие гозон толгой хэвээрээ л vлддэг. Гэрлэхээсээ өмнө эрчvvд муу зангаа хэдэн жил нууж vгvй гэхэд өргөс шиг өчvvхэн болгон тэвчиж ямагт чаддаг. Гэрлэсний дараа дээд хязгаар нь л гэхэд нэгээс хоёр жил тэсвэрлэнэ. Иймд та найз залуугаасаа өчvvхэн төдий муу зан илчилвэл гэрлэх тухай сайхан бодлоо хая . Хэзээ ч бvv уучил алдаа хэзээ ч засардаггvй харин бvр илvv сэдэрдэг.

5. Яаравчлан хvvхэд бvv гарга.
Энэ бол тvvнд тавьсан занга бус харин таны өөртөө тавьсан насан туршийн занга болдог. Энэ дэлхий дээр хvvхэдтэй эхнэрээ хаясан эрчvvдийн тоо хаяагvйгээсээ олон.  Бас дээр нь эрчvvд тэгтлээ хvvхэд хvсдэг нь тийм ч vнэн зvйл биш.  Зvгээр л тэрхэн vедээ танд хайртайгаа нотлох гэж хичээхдээ сайн эцгийн баг өмөсдөг. Тvvний ийнхvv хуурамч жvжиглэлээ нотлох гэсэн санаа нь таны насан туршийн чөдөр болохыг та тэвчинэ гэж vv. Тэд хvvхэддээ сайн эцгийн vvргийн дагуу байж чадвал та амтат хvvхэн бус алдарт эх болж төсөөлөгдөх нь ихэснэ. Ингээд л тэд ямар ч ачаа тээшгvй” хөнжлийн эрвээхэй” зvvдэлж эхэлдэг.  Хvvхэд төрvvлснээр ямар ч асуудал шийддэггvй харин ч асуудлыг сунжруулж салалтыг дагуулдаг. Ахин хэлэхэд энэ бол тvvнд бус өөртөө тавьсан занга юм. Хvvхнvvд ээ!!! Бусдад биш зөвхөн өөртөө эхэлж хvн чанар гаргацгаая.
profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2546814/764/trackback

mgldevochka

2009.12.17 17:19:31
*.225.58.90

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210452
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238688
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365898
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364576
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523336
배너신청
자생병원

배너신청