Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Сөүл хотын Жүнгү – дүүргийн Олон соёлт

гэр бүлийг дэмжих төвийн

монгол хэлний орчуулгын үйлчилгээ

Сөүл хотын Жүнгү-дүүргийн Олон соёлт гэр бүлийг дэмжих төв нь Олон соёлт гэр бүлийг дэмжих тухай хуулийн 12-р зүйлд заасны дагуу уг дүүрэгт оршин сууж буй олон соёлт гэр бүлийг солонгосын нийгэмд дасан зохицож амьдрахад нь туслаж дэмжих зорилгоор байгуулагдсан болно. Жүнгү дүүргийн захиргааны итгэмжлэлийн дагуу Дунгүг Их Сургуулиас эрхлэн үйл ажиллагаа байгаа уг төв нь Олон соёлт гэр бүлд үйлчлэх эрх бүхий мэргэжлийн байгууллага юм.

Уг төвөөс гэрлэсэн цагаач иргэдийн гэр бүлийн харилцаа болон ажил амьдрал, ахуй хэрэгцээнд тулгарч буй солонгос хэлний хүндрэл, тэднийг нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход нь туслах зорилгоор монгол хэлний орчуулгын үйлчилгээ явуулж эхэллээ.

Эмнэлэг, эрүүл мэндийн төв, цагдаагийн газар, сургууль зэрэг олон нийтийн байгууллагаар үйлчлэхэд туслах,  гадаад иргэдийн оршин суух эрх, иргэншил хүсэх асуудалд мэдээ мэдээлэл өгөх, хүүхэд төрүүлэх, өсгөн бойжуулах, гэр бүлийн харилцааны талаар зөвлөгөө өгөх зэрэгт аман болон бичгийн орчуулгын үйлчилгээ үзүүлж байна. 

Бүх үйлчилгээ үнэ төлбөргүй.

Ажиллах өдөр : Даваа ~Баасан гариг

/цайны цаг 12:00-13:00/

Ажлын цаг : 09:00 ~ 17:00 цаг

Харилцах утас : 070-4923-1606,  02 – 2254 – 3673

/монгол хэлний орчуулгын ажилтан Нарантуяа/

 

E-mail : jfamilymc@hanmail.net

 

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210423
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365880
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
배너신청
자생병원

배너신청