2014122908234990902_1.jpg

  Солонгос улсын Сувон хотод Солонгос үндэстэн, Хятад улсын 2  иргэн нь хүний амь насыг хөнөөн, тэдний цогцосыг олон хэсэг болгон хувааж хаясан, олныг цочроосон  хэрэг үйлдээд байна.


   Солонгос улсад  тохиолдож байгаагүй ийм гэмт хэрэг 2-уулаа Сувон хотод гарсантай холбогдуулан тус хотын цагдаагийн газраас , ирэх 2015 онд  20 тэрбум вон зарцуулан байж  гадаад ажилчдын дунд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлэх, тэднийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх ажил хийхээр боллоо.


   2015 оны 01 сарын 01-нээс эхлэх энэхүү ажил нь эхний 06 сарын турш Сувон хотод амьдардаг гадаадын иргэдийн дунд явуулах бичиг баримтын  эрчимжүүлсэн шалгалтаар эхлэх ба үүний тулд  хууль бус гадаадын иргэдийн тухай оршин суугчдаас мэдээлэл авахаар,  цагдаагийн газрын мэдээлэл авах  утасны дугаар бүхий 200 мянган ширхэг хуудсыг тараахаар бэлджээ.


   Мөн Сувон хот дах 797 ширхэг шонгийн модон дээр тус бүр нэг ширхэг  болон 371 хэсэг газар, 786 ширхэг  , нийт 1583 ширхэг нууц  камер байрлуулах ба  2-5 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг ажлын 5 өдөр, өглөөний 09 цагаас эхлэн  дараах өдрийн 01.00 цаг хүртэл эрчимжүүлсэн шалгалт хийнэ гэжээ. Шаардлагатай гэж үзвэл эрчимжүүлсэн шалгалтыг өдөр бүр , өглөөний 09 цагаас эхлэн дараах өдрийн 04.00 цаг хүртэл хийх юм байна.


   Сувон хотын оршин суугчдыг бага ч гэсэн тайтгаруулж, тэднийг амар амгалан амьдрах орчноор хангах зорилгоор хийгдэж буй дээрх ажлын тайланг 2015 оны 12 сард гаргах юм байна.