Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

ХАМРЫН МЭС ЗАСАЛ

그림2.png 

Хамрын гадар хэсэг нь хамрын яс болон мөгөөрс гэсэн үндсэн хоёр хэсгээс бүтдэг ба үүнийг дотор нь 3 хэсэгт ангилдаг.Хамрын дотор хэсэг нь гол тэнхлэгээс боссон таславч мөгөөрснийтусламжтайгаар баруун зүүн хэсэгт хуваагддаг.

 

1. Хамрын гадар бүтэц болон үүрэг

Хамрын яс болон мөгөөрснөөс бүтдэг хамрын гаднах бүтэц нь дотроо үндсэн 3 том хэсэгт хуваагддаг. Хамрын хамгийн дээд талын хэсэг нь яснаас бүтдэг бол  дунд хэсэг нь дээд хэсгийн гадарга мөгөөрснөөс бүтдэг бөгөөд энэ нь хамрын гол хэсгийн гаднах хэлбэр үзэмжийг бүрдүүлээд зогсохгүй хамрын дотор байрлах дотор хавхлагийн үүргийг гүйцэтгэж хамраараа амьсгалах үед агаарын урсгалыг зохицуулах үүрэг гүйцэтгэдэг. Доод талын хэсэг нь ‘хэлбэрын доод хэсгийн гадарга мөгөөрс(ихэвчлэн хамрын үзүүр мөгөөрс гэж нэрлэгддэг)нөөс бүтдэг бөгөөд үүнээс хамрын үзүүрийн хэлбэр шалтгаалдаг.

 

2. Хамрын дотоод бүтэц

Хамрын хөндий нь гол тэнхлэгээс боссонтаславчаар баруун зүүн хоёр хэсэгт хуваагддаг ба урд хэсэг нь мөгөөрс, хойд хэсэг нь нарийн яснаас бүтдэг.Түүнчлэн урд хэсгийнтаславч мөгөөрснь хамрын мэс заслын хувьд чухал материал болж өгдөг.Хамрын хөндийд байрлах баруун зүүн хана нь 3 хос (дээд, дунд, доод)самалдагаасбүтдэг ба энэ нь хамрын доторх амьсгалын хэмийг зохицуулах үүрэг гүйцэтгэнэ.

 

Мэс заслын төрөл

1. Хамрын нуруу өндөрлөх

Хамрын нуруу өндөрлөх мэс засал нь хамгийн их хийгддэг мэс засалд тооцогддог.Энэ мэс заслын хувьд зөвхөн хамрын нуруу өндөрлөөд зогсохгүй хамрыг урт болгож харагдуулдаг мэс засал юм.Хамрын нурууны өндрийн тохиромжтой байрлал нь нүдээ нээхэд даврхаа үүсэх хэсгээс эхлээд өндөрлөх нь зохимжтой байдаг бөгөөд хамрын нуруу нь хамрын уг болон хамрын үзүүрийг холбосон шугамнаас 2мм орчим дотогш орсон байвал хамгийн зохимжтой байдаг.Нуруу өндөрлөхөд силликонон материал ашигладаг ба үүнээс гадна Gore-Tex, хиймэл арьс, өөрийн арьс, өөрийн мөгөөрс болон яс зэргийг ашигладаг.

 

2. Хамрын үзүүр босгох

Хамрын үзүүр босгох мэс засал нь хамрын үзүүрийн хэлбэрийн янзалдаг мэс засал юм.Энэхүү мэс засал нь налмигар өргөн хамрын үзүүрийг нарийсгах, монхор болон унжуу хамрыг дээш нь өндөрлөж босгох зэрэг хамрын үзүүрийн хэлбэрийг янзалдаг мэс ажилбар юм.Хамрын үзүүрийн хэлбэрийг янзлахдаа силликон юмуу Gore-Tex имплант хийж хамрын үзүүрийг өндөрлөж өгдөг бөгөөд намхан өргөн хамрын хувьд намхан өргөн хэлбэртэй хамрын үзүүрийн мөгөөрсний анатомын онч хамгийн чухал байдаг.Яагаад гэвэл ази болон хар арьстай хүмүүсийн хамрын мөгөөрс нь харьцангуй намхан хэвтээ хэлбэртэй байдаг учраас хамар намхан өргөн байдаг.Харин эсэргээрээ европчуудын хувьд хамрын мөгөөрс өндөр босоо хэлбэртэй байдаг учраас хамрын үзүүр нь өндөр байдаг.Тиймээс ийм хамрын үзүүрийг бий болгохын тулд намхан хэвтээ хэлбэртэй хамрын мөгөөрсийг босгож өгөх шаардлагатай.Мөн хамрын үзүүр мөгөөрсийг нарийсгах юмуу хамрын үзүүр мөгөөрсийн байрлалыг янзлах үед       зөвхөн хамрын үзүүрийн хэлбэр төдийгүй хамрын нүхний хэлбэр ч бас давхар засагддагаараа давуу талтай юм.

 

3. Монхор хамар засах

Монхор хамар нь хөгшин овортой төрхийг бий болгодог.Монхор хамар нь европчуудын хувьд хамрын голд байрлах яс болон таславч мөгөөрс нь өндөр байдгийн улмаас монхор байх тохиолдол олон боловч ази хүмүүсийн хувьд ихэвчлэн хамрын үзүүр болон хамрын дээд хэсэг нь хамрын гол хэсгээ бодвол харьцангуй намхан байдаг учраас хамар монхор харагдах тохиолдол их байдаг. Түүнчлэн ази монхор хамрийг засахад монхор хамар хэрхэн үүссэнээс  хамаараад өөр байдаг. Хамрын гол хэсгийн монхор нь европчуудын хамар шиг хэт өндрөөс улбаатай монхор байх тохиолдолд өндөр овойсон хэсгийг намсгах мэс засал хийх шаардлагатай.Харин хамрын гол хэсэг нь өндөр биш атлаа хамрын үзүүр болон дээд хэсэг нь хамрын дунд хэсгээ бодвол харьцангуй намхан байх тохиолдолд нөхцөл байдлаас хамаараад төвийсөн хэсгийг багасгах мэс засал хийх шаардлагатай үе байдаг хэдий ч ихэвчлэн намхан байгаа хамрын үзүүр болон дээд хэсгийг өндөрлөж өгдөг мэс засал хийгддэг.

 

4. Муруй хамар засах

Муруй хамар гэдэг нь хажуу тийшээ далийсан хамрыг хэлдэг.

Муруй хамар үүсдэг шалтгаан нь олон төрөл байдаг. Ердийн шулуун хамар ямар нэгэн гадны нөлөө болон гэмтэлээс болж муруйх тохиолдол байдаг бол

хамрын мэс засал хийхдээ хамранд суулгасан имплантыг буруу байрлуулснаас болж мэс заслын дараа хамар муруйж харагдах тохиолдол бас байдаг.

Ердийн шулуун хамар гадны нөлөөнөөс үүдэн муруйсан тохиолдолд муруйсан хамрын яс болон таславч мөгөөрсийг тэгшилэх мэс засал хийх шаардлагатай ч угаас өөрийн нүүрний хоёр тал төрөлхийн өөр тэгш бус харцаатайн улмаас хамар далий байх ториолдолд уг хамар нь засагдах боломжгүй үе бас байдаг. Мөн мэс заслын дараах муруй хамрын хувьд мэс засал буруу хийгдсэнээс болж далий харагдах тохиолдол байдаг хэдий ч нөхцөл байдлаас хамаараад төрөлхийн өөрийн нүүр далийлттай өвчтний хувьд мэс заслын хийлгэхийн өмнө хамар намхан байхдаа нүдэнд тусаж анзаарагддаггүй байсан хамар мэс заслын дараа хамрын нуруу болон үзүүрийг өндөрлөснөөр угийн өөрийн нүүрний муруйгаас болж муруйж харагддаг байсан хамар нүдэнд илүү тусаж эхэлдэг ба энэ үед хүмүүс мэс засал буруу хийгдсэнээс болж муруйсан хэмээн ташуу ойлголт авах тохиолдол бас мэр сэр байдаг.

5. Шантгар хамар засах

Хамрын үзүүр дээшээ сөхөгдөж харагддаг шантгар хамрын гол үндэс нь хамрын яс болон таславч мөгөөрс, хамрын үзүүр мөгөөрс, үзүүрийн арьс зэрэг нь дутмаг жижигхэн байдагтай холбоотой юм.Тиймээс шантгар хамар нь ерөнхийдөө хамрын бүтэц дутагдсанаас үүсдэг учраас дутмаг хэсгийг нөхөж өгөх нь хамгийн чухал юм.Гэвч таславч мөгөөрс болон хамрын үзүүр мөгөөрсийг доош буулгаж өгдөг мэс засал нь харьцангуй үр дүнтэй байдаг хэдий ч түүний дээгүүр бүрхсэн арьсны суналтын хувьд хязгаарлалтай байдаг тул өвчтний хүссэн хэмжээ хүртэл буулгаж өгөхөд хүндрэлтэй үе бас гардаг.

6. Шонтгор хамар засах

Шонтгор хамар гэдэг нь ерөнхийдөө хамрын үзүүр болон хамрын тулгуур багана шөвийн доош бууж хамрын далавч хэсэг нь дээшээ болж байрласнаас хамар сумны хэлбэртэй харагдхыг шонтгор хамар хэмээн нэрлэдэг хэдий ч энэ нь анагаах ухааны мэргэжлийн хэллэг биш юм.

Түүнчлэн хэт шовгор хамартай хүний хувьд хэт ширүүн дүр төрхтэй харагддаг ба ийм хурц дүр төрх нь мэдрэлийн саадалтай мэтээр бусдад буруу ойлголт өгөхдөө амархан байдаг.Ийм тохиолдолд доош унжсан хамрын үзүүр болон тулгуур баганыг дээш өргөж өгснөөр дүр төрх засагдах боломжтой байдаг.

 

7. Бусад мэс засал

1) Хамрын угалз багасгах

Хамрын угалз багасгах мэс засал нь хажуу тийш өргөсөж тархсан угалзыг багасгах мэс ажилбарыг хэлдэг.Энэхүү мэс засал нь хамрын угалзыг гадар хэсгээс тайрах арга болон хамар дотуур зүсэлт хийн хамрын угалзыг дотогш хумих гэсэн хоёр аргаар хийгддэг байна.

 

2) “Paranasal” мэс засал

Хамрын эргэн тойрондох яс бүрэн гүйцэт ургаагүйн улмаас хамар орчмын яс дотогш орж харагдах тоиолдолд хацрын яс болон эрүү ам нь харьцангуй урагш гарж харагддаг.Ийм ториолдолд хамар орчмын ясыг өндөрлөж хамрын тулгуур болж өгдөг хамрын доод суурийг бүхэлд нь босгож өгөх мэс засал хийх шаардлагатай байдаг ба үүнийг “Paranasal surgery” гэж нэрлэдэг.Солонгос хүмүүс дундаас “энэхүү мэс заслыг хийлгэсний дараа нүүрний төрх хуучинтайгаа харьцуулбал хамаагүй дээрдэж ихэмсэг харагдах болсон” хэмээх яриа үүссэнтэй холбогдуулан үүнийг амарчилж “язгууртан мэс засал” хэмээн нэрлэх болсон боловч энэ нь анагаах ухааны мэргэжлийн хэллэг биш юм. Мэргэжлийн анагаах ухааны мэс заслын нэр нь лийрэн хэлбэртэй хамрын нүх болон төвийлгөн засах арга(Piriform Aperture Augmentation) юм.

Мэс заслын аргын хувьд гэвэл хамрын суурь юмуу ам дотуур зүсэлт хийж хамар орчимд силликон болон өөрийн яс, хиймэл яс, өөрийн арьс, өөрийн өөх зэргийг суулгах аргаар хамрын дотогш орсон хэсгийг өндөрлөж өгдгөөрөө онцлогтой юм.

 

3) Хөнгөн хэлбэрийн мэс засал

Хөнгөн хэлбэрийн мэс засал нь “бага зэрэг, жоохон” гэсэн утгатай “petit” гэсэн Франц үгнээс гаралтай нэр төрөл бөгөөд ботокс, филлер зэрэг тарианы аргаар хийгддэг хөнгөн эмчилгээ ба энэ нь “гоо сайхны бэлдмэл, нэмэлт үүрэг” гэсэн нэр тодотголтой энгийн мэс засал юм.Энэхүү аргыг хэрэглэснээр мэс засал болон мэдээ алдуулагатай холбоотой айдас байдаггүй бөгөөд мэс засал хийлгэсний дараа тодорхой хугацааны турш гэртээ байх шаардлагагүй, ердийн өдөр тутмын амьдралаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой зэрэг давуу талуудтай боловч мэс заслын үр дүнг харж үзвэл энэ нь мэс заслын арга биш хөнгөн хэлбэрийн эмчилгээнд тооцогддог учраас хязгаарлагдмал хэмжээтэй байдаг.

Хамрын мэс заслын хувьд petit мэс засал нь ихэвчилэн филлер тарианы тусламжтайгаар хамрын нурууг өндөрлөдөг бол булчинг суллаж өгдөг ботокс тариаг ашиглан хамрын үзүүрийн булчинг суллах болон хамрын угалзыг хажуу тийш тэлдэг булчинг суллах зэрэг хамрын хэлбэрийг бий болгож өгдөг хөнгөн хэлбэрийн эмчилгээ юм.

 

Мэс засалд хэрэглэгдэх материал

1. Өөрийн бүтэц

Өөрийн бүтэц гэдэг нь өвчтний өөрийн биенээс олборлосон материал юм.Хамрын нуруу болон хамрын үзүүрийг өндөрлөхийн тулд ямар нэгэн биет суулгах шаардлагатай байдаг бөгөөд үүнд хүний биеийн өөрийн бүтцийг ашиглах боломжтой байдаг төдийгүй энэ нь хамгийн сайн аюулгүй материал болж өгдөг.Энэ нь өөрийн биений бүтцийн нэг хэсэг болхоор ямар нэгэн гадны сөрөг нөлөө огт байхгүй бөгөөд өрөвсөл бараг үүсдэггүй ба магадгүй үрэвссэн тохиолдолд хурдан эдгэх чадвартай байдгаараа давуу талтай байдаг.

Хамрын мэс заслын хувьд хэдийгээр нүдэнд сайн тусахгүй газар зүсэлт хийж мэс ажилбар явагддаг боловч өөрийн биеийн бүтэцээс материал авч ашиглахын тулд мэс заслын зүсэлт хийх хэсгээс гадна өөр хэсэгт бас давхар зүсэлт хийх шаардлагатай байдаг төдийгүй өөрийн биенээс материал олборлох хэмжээ нь ч бас хязгаарлагдмал байдаг.

Хамрын мэс засалд ашиглагддаг өөрийн биеийн материал нь дараах төрлүүдээс бүрддэг.

1) Чихний мөгөөрс

Чихний мөгөөрс нь хамрын үзүүр хэсэгт байрлах далавчин мөгөөрстэй адил хэлбэр бүтэцтэй уян мөгөөрс байдаг бөгөөд энэ нь хамрын үзүүрийн хэлбэрт хамгийн тохиромжтой материал юм.

2) Таславч мөгөөрс

Таславч мөгөөрс гэдэг нь хамрын хөндийг баруун зүүн хоёр хэсэгт хувааж өгдөг  хавтгай хэлбэрийн мөгөөрс байдаг ба энэ нь таславчийн уртыг уртасгах юмуу хамрын үзүүрт тулгуур болгон ашиглахад гол үүрэг гүйцэтгэдэг.

3) Цээжний мөгөөрс (хавирганы доод мөгөөрс)

Цээжний мөгөөрсийн хувьд хавирганы төгсгөл хэсэгт байрлах мөгөөрсийг ашиглан урт махир хэлбэрийн мөгөөрс үүсгэх боломжтой байдаг төдийгүй мэс заслын үед тухайн мөгөөрсийг хүссэн хэлбэрт оруулан өөрчилж ашиглах боломжтой байдаг бөгөөд үүнийг хамрын нурууны имплант юмуу таславч хэлбэрээр өөрчлөн хамрын нуруу, хамрын үзүүр, таславч зэргийн хэлбэрийг барьж тогтооход ашигладаг.

Цээжний мөгөөрсийг харьцангуй их хэмжээгээр авч ашиглах боломжтой байдаг ба үүнийг хүссэнээрээ өөрчилж олон төрлийн хэлбэрт оруулах боломжтой зэрэг давуу талуудтай ч цаг хугацааны аясаар энэ нь хэлбэрээ алдах юмуу муруйх магадлалтай байдаг.

 

4) Өөрийн арьс, өөрийн өөх

“Өөрийн арьс” гэдэг нь арьсны давхарган дахь хучлага эдийн эсээс бусад арьсны гүн давхаргыг хэлдэг ба мэс заслын үед өөрийн арьсны зузаан нь нимгэн байх тохиолдолд арьсны гүн давхарга доороос тохирсон зузаантай өөхийг хамт авч ашигладаг ба үүнийг “өөрийн жинхэнэ арьс, өөх” гэж нэрлэдэг.

Шилжүүлэн суулгах мэс заслын дараа энграфтийн үе шатанд зөвхөн арьс ашигласан тохиолдолд уусаж шингэнэ гэсэн асуудал бараг байдаггүй ба өөрийн арьс өөхийг шилжүүлэн суулгасан тохиолдолд өөх хэсгээс хайлж шингэдэг талтай.Өөрийн арьс өөх хайлах нь шилжүүлэн суулгасан хэсэг болон мэс заслын ангилалаас хамаараад өөр өөр байдагч ихэнх тохиолдолд 20-30%-хувь нь хайлдаг гэж үзэж болдог.

5) Өөрийн яс (гавал, сүүжний яс)

Ослоос үүдэн хамрын яс тэр чигээрээ гэмтэж үгүй болох юмуу хамрын яс нь төрөлхийн бараг байхгүй тохиолдолд хамрын ясыг нөхөн сэргээхийн тулд ихэвчлэн өөрийн ясыг ашигдалаг.Үүнд гавлын гадна хэсгийн яс, сүүжний яс, хавирганы яс гэх мэт багтдаг.

2. Ижил төрлийн суулгац

Ижил төрлийн суулгац нь өөрийн биенээс авсан суулгац биш боловч адил төрөлтэй бусдын суулгацыг авч ашиглахыг хэлнэ.Энэ нь өөрийнх биш бусдын биенээс олборлосон бүтцийг хэлдэг ба энэ нь дараах төрлүүдтэй байдаг.

1) Хиймэл арьс 

Хүний биеийн арьс нь ихэвчилэн арьсны гүн давхаргаас бүтдэг бөгөөд түүний дээгүүр нимгэн хучлага эдийн эс бүрхсэн байдаг.Арьсны гүн давхарга нь ихэвчлэн “коллаген” хэмээх уурагнаас бүтдэг ба, түүний завсарт олон төрлийн чадвартай эсүүд оршин байдаг.Ийм коллаген нь хүн бүрт байдаг бүтэц бөгөөд хүн тус бүрийн онцлог нь коллагены бүтэцээс бус коллаген бүрийн хооронд орших эсүүдээс хамааралтай байдаг.Эсийн найрлаганаас үл хамаарсан цэвэр коллагентэй араг ясны бүтэц нь дархлаа сулралт үүсгэдэггүй учир бүх хүнд адил хэрэглэгдэж болдог байна.Үүнийг хиймэл арьс хэмээн нэрлэдэг.

Түүнчлэн 1992 онд Америкын нэгдсэн улсын FDA-ээс хиймэл арьс ашиглах тусгай зөвшөөрөл гаргаснаас хойш хиймэл арьс нь нийтлэг болж өргөн хэрэглэгдэх болсон.Хиймэл арьс гэдэг нь бусдын биеийн бүтцээс гаргаж авсан антигенгүй арьсыг хэлдэг ба энэ нь дархлаа үүсгэдэггүй давуу талтай байдаг.Ихэвчлэн галын аюулаас үүдсэн шарх юмуу автын осол гэх мэтээс үүдсэн арьсны гэмтэл зэрэгт гэмтсэн хэсгийг нь нөхөн сэргээхийн тулд хиймэл арьсыг ашиглах боломжтой байдаг ба гоо сайхны мэс засалд ч бас өөрийн арьсны оронд орлуулан ашигтайгаар ашиглаж болдог байна.

(1) Хиймэл арьсны сайн тал

      Өөрийн арьс мэт зөөлөн

      Арьс шилжүүлэн суулгасны дараа энэ нь өөрийн арьс болон хувирдаг бөгөөд мэс засал хийсэн гэж мэдэгддэггүй

      Имплантаас үүдэн хамрын үзүүр юмуу хамрын хөндийн арьс гэмтсэн тохиолдолд тухайн дутагдаж буй хэсгийг хиймэл арьсаар нөхөж болдог

      Бүтцийн зохицол маш сайн

      Хэзээд ч хялбар ашиглах боломжтой

(2) Хиймэл арьсны сул тал

      Цагийн аясаар хэсэг(30~40% орчим) нь хайлж шингэнэ.

      Нэг удаа энграфт хийсний дараа устгах боломжгүй

      Өртөг өндөр

2) Цацраг туяагаар цэвэршүүлсэн бусдын яс, мөгөөрс

Арьс шилжүүлэн суулгасны дараа дархлаа эсэргүүцэл үүсгэхгүйн тулд цацраг туяагаар цэвэршүүлсэн бусдын яс юмуу мөгөөрсийг суулгацанд ашиглаж болдог.

3. Бусад төрлийн имплант

Хүнийх бус үхэр гахай гэх мэт өөр бусад амьтдын биеийн бүтцээс бас хиймэл арьс, мөгөөрс, яс гэх мэтийг авч ашигладаг.

4. Хиймэл суулгац ба имплант

1) Силликон

Силликон нь эмчилгээний шугамаар ашиглагддаг имплантууд дундаас хамгийн урт түүхтэй бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг хиймэл суулгац юм. Гэвч ашиглагдаж ирсэн түүх урт байхын хэрээр сөрөг нөлөөний талаарх мэдээ мэдээлэл их тархсан байдаг учраас ихэвчлэн “силликон” гэвэл “сөрөг нөлөө” гэсэн ойлголт шууд толгойнд буудаг төдийгүй хамгийн их асуудалтай материал мэтээр хүмүүст ойлгогддог боловч энэ нь цэвэр буруу ойлголт юм.

Силликонд асуудал үүсэх нь ихэвчлэн шингэн хэлбэрийн силликон(гелэн силликон)ыг ашиглах үед үүсдэг. Мөн урьд нь албан ёсны зөвшөөрөлгүй хэсэг бүлэг эмч нар эмчилгээний бус аж үйлдвэрийн силликон хүний биед суулгаснаас болж энэ нь хүний биед сөргөөр нөлөөлдөг байсан байна.Харин эмчилгээний шугамаар ашиглагддаг хатуу хэлбэрийн силликон нь бүх төрлийн имплантууд дундаас хамгийн аюулгүй хиймэл суулгацын материалд тооцогддог.Хамгийн сүүлд Америкын нэгдсэн улсын FDA-д хөх томруулахад ашигладаг гелэн силликоноор хийсэн имплантын талаарх хоригийг хүчингүй болгож дахин ашиглах эрхийг нээж өгснийг хархад силликоны аюулгүй байдалд итгэн бүрэн ашиглах боломжтой гэдгийг харуулж байна.

Хамрын мэс заслын хувьд силликон нь заавал сөрөг нөлөөтэй байдаггүй ба сөрөг нөлөө үүсэх тохиолдол нь зөвхөн хамрын үзүүртэй адил эмзэг арьстай хэсэг дээр имплантыг буруу суурьлуулах юмуу хамрын нуруун хэсэгт яг арьсны доор маш нимгэн тавьсан тохиолдолд ихэвчлэн асуудал үүсдэг байна.

Эцэст нь хамарт ашиглагддаг имплантнаас үүссэн сөрөг нөлөө нь материалаас үүдэлтэй бус ихэвчилэн имплантыг буруу ашигласантай холбоотой байдаг ба силликон нь хамрын мэс засалд хамгийн удаан хугацааны туршид хэрэглэгдэж ирсэн хамгийн аюулгүй найдвартай хиймэл суулгац юм.

2) Gore-Tex

Gore-tex” бодисыг 1980 оноос эхлэн хиймэл судас, зүрхний хиймэл хавхлаг болон тархины хиймэл хальс гэх мэт хүний биеийн бүтцийн орлуулагч болгон ашиглаж ирсэн юм.Харин гоо сайхны мэс засалд 1990 оны дунд үеээс эхлэн үүнийг ашиглаж эхэлсэн ба ихэвчлэн хамар, эрүү, хацрын ясны урд хэсгийг түмбийлгэх зэрэг мэс заслуудад ашигладаг байна.

Gore-tex-нь өөр бусад имплантуудтай харьцуулвал хүний биеийн бүтцийн зохицолд хамгийн сайн нийцдэгээрээ давуу талтай байдаг бөгөөд зарим тохиолдолд силликонон имплант хэрэглэсний дараах өрөвсөл юмуу силликоноос үүдэн ямар нэгэн сөрөг нөлөө илэрсэн тохиолдолд үүнийг  силликон орлуулагч болгон ашиглаж өргөнөөр хэрэглэдэг байна.

3) Gore-Sili

Gore-Sili гэж хамрын нуруу хэсэг нь силликон, хамрын үзүүр хэсэг нь “Gore-tex” байх, эсвэл доор нь силликон дээр нь Gore-tex байхаар хийгддэг силликон болон “Gore-tex” хоёрыг нийлүүлсэн хиймэл суулгацыг хэлдэг.

4) Med-Pore

Med-Pore” хэмээх хйимэл суулгацыг ихэвчлэн “хиймэл яс” гэж нэрлэдэг.Энэ нь яс шиг хатуу болхоор ихэвчлэн ерөнхий мэс засалд ясны оронд ашигладаг бол гоо сайхны мэс засалд хамар, дух, эрүү, нүдний ухархайн ясны хугарал зэргийн мэс засалд ашигладаг байна.Энэ нь хатуу хавтан хэлбэртэй болхоор хамрын мэс заслын хувьд бат бөх суурь болж өгдөг учраас хамрын үзүүр өндөрлөхөд ихэвчлэн ашигладаг.

5) Filler

Filler-нь хөнгөн мэс засалд хэрэглэгддэг тариа хэлбэрийн бүтээгдэхүүн юм.

Филлерт ихэвчлэн гиалуроны хүчил(Hyaluronic Acid)тэй тарилгын бодис болон PAAG хэмээх бодисын бэлдмэл, коллаген тариа гэх мэтийг ашигладаг. Коллагентэй гиалуроны хүчил агуулсан филлер нь тодорхой хугацаа өнгөрхөд задарч шингэдэг ч PAAG бэлдмэл нь задардаггүй ба урт хугацааны турш хэвээ барьж уусаж алга болдоггүй байна.

 

 Хамрын мэс заслын тухай хамгийн түгээмэл асуултууд

1. Хамрын мэс засалд хамгийн бага сөрөг нөлөөтэй имплант нь юу вэ?

Хамрын мэс засал хийлгэхэд ямар имплант хамгийн аюул багатай байдаг вэ?хэмээх имплантын талаарх асуултанд товчхондоо аль нэг имплант нь илүү  сайн гэж нэрлэхэд хэцүү байдаг. Яагаад гэвэл имплант бүр нь тус бүрийн онцлог болон сайн муу талуудтай бөгөөд мэс засалд орох өвчтөн бүрийн биеийн байдал онцлог зэрэг нь өөр өөр байдаг учраас яг энэ имплант хамгийн аюул багатай хэмээн нэг төрлийн суулгацыг нэрлэх нь тохиромжгүй юм.

Хамгийн чухал нь ямар имплант вэ гэхээс илүүтэйгээр имплантыг хэрхэн яаж хэрэглэхээс шалтгаалан сөрөг нөлөө үүсэж ч болдог, үүсэхгүй ч байж болдог.

Эцэст нь хамрын мэс засалд хэрэглэдэг имплантын сөрөг нөлөө нь материаландаа бус суулгах аргандаа хамаг асуудал нь оршдог байна.

2. Хамрын мэс засалд ямар зүсэлт хийгддэг вэ?

Хамрын мэс заслын зүсэлтийн аргыг дотор нь нээлттэй нээлтгүй гэж хоёр хуваадаг.Нээлтгүй зүсэлтийн аргын хувьд хамрын дотор далд байрлах салст орчимд зүсэлт хийснээр зүссэн хэсэг нь гаднаас хархад огт харагддаггүй бол нээлттэй зүсэлтийн хувьд гэвэл хамрын дотор талд байрлах салст орчмоос эхлээд хамрын хоёр нүхний хооронд орших хэсгийн гадарга хүртэл үргэлжилсэн зүсэлт хийгддэг бөгөөд энэ нь нүдэнд шууд харагддаг.Нээлттэй зүсэлтийн арга нь зүссэн хэсэг ил харагддаг сул талтай хэдий ч ил зүсэлт хийснээр мэс заслын явцыг илүү хялбар болгодгоороо давуу талтай байдаг.

3. Хамрын давтан мэс засал хийвэл муу юу?

Давтан мэс засал гэдэг нь мэс засал хийж буй эмчийн байр суурьнаас авч үзвэл өмнөх мэс заслаа бодвол харьцангуй анхаарал тавьж нарийн хийдэг хэдий ч тэр хэмжээгээр үр дүн нь сайн гарахгүй байх тохиолдол ч бас байдаг.

Гэхдээ мэс заслын өмнө одоо байгаа хамрын нөхцөл байдалтай сайтар танилцаж дүн шигжилгээ хийн өмнө хийгдсэн мэс заслын аргын талаарх бүх л мэдээллийг олж судлан асуудлыг бүрэн танисны үндсэн дээр, давтан мэс засалд шаардлагатай зүйлсийг нэгд нэгэнгүй бэлтгэж мэс засал хийсэн тохиолдолд давтан мэс засал нь ихэнхдээ амжилттай болдог байна.
Мөн өвчтөн давтан мэс засалд орохдоо одоо өөрийн хүсэж буй хамрын хэлбэр болон өмнө нь хийлгэсэн мэс заслынхаа талаар мэс засал хийх гэж буй эмчдээ сайтар танилцуулж хүссэн үр дүндээ хүрч чадах боломжтой эсэх талаар сайн ярилцаж зөвөлгөө авч бүрэн ойлголцсоны үндсэн дээр давтан мэс засал хийлгэх шаардлагатай юм.

Иймэрхүү үндсэн зарчимыг дагаж мөрдсөнөөр хамгийн аюулгүй давтан мэс засал хийгддэг байна.

4. Хамрын мэс заслын дараа хамар далийсан юм шиг харагдах нь мэс засал буруу хийгдсэнээс үүсэлтэй юу?

Мэс заслын дараа хамрынн нуруу далий мэт харагдах нь хоёр үндсэн шалтгаантай байдаг.

Нэгдүгээрт, өөрийн хамар төрөлхийн далий байх тохиолдол юм. Ихэнх хүмүүсийн нүүрний хоёр тал нь хоорондоо бага хэмжээгээр өөр зөрүүтэй  байдаг(нүдний том жижиг, хацар, эрүү, хамрын угалз, хамрын нүх). Яагаад гэвэл хүний нүүрний хөгжлийн явцад баруун зүүн талын хөгжил зэрэг тэгш явагддаггүй ба бага зэрэг ялгаатай байдаг.

Мөн нүүрний төв хэсэгт байрлах хамар нь нүүрний доод хэсгийг холбож өгдөг бүтэц учир нүүрний хоёр тал хэт ялгаатай хүмүүсийн хувьд хамар нь нэг талруугаа хазайх талтай байдаг.

Гэвч мэс заслын өмнө хүмүүсийн ихэнх нь өөрийн нүүрний хэм тэгш бус учраас хамар хүртэл бага зэрэг далийлттай байдаг гэдгийг сайн анзаарахгүй байж байгаад мэс засал хийлгэсний дараа өөрийн хамрыг хэт нягтлан ажиглаж эхэлснээр хамраа бага зэрэг далийлттай гэдгийг мэдэж эхэлдэг.Ихэвчлэн намхан хамрыг өндөрлөх үед ийм тохиолдол илүү их нүдэнд ажиглагддаг.

Түүнчлэн төрөлхийн тэгш бус хэмтэй нүүрний хувьд мэс засал буруу хийгдсэнээс бус өөрийн нүүрний тэгш бус хэмээс үүдэн мэс заслын дараа нүүр илүү далийлттай харагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

Хоёр дугаарт, имплантын загвар буруу хийгдэх юмуу имплантыг буруу газар байрлуулсан тохиолдолд хамар далий харагддаг.Иймэрхүү сөрөг нөлөө нь эмчийн алдаанаас үүдэж болох ч мэс заслын дараа гадны нөлөөнөөс болж имплантын байрлал өөрчлөгдөх тохиолдол ч бас гарч болдог.Ийм тохиолдолд хялбараар имплантын байрллыг бэхлэх юмуу имплантын загварыг янзалснаар залруулах боломжтой юм.

5. Хамрын мэс заслын дараа үүссэн өрөвсөл болон харшлыг хэрхэн эмчлэх вэ?

Хамрын мэс заслын дараа хамар өрөвсөх, эсвэл Gore-Tex, силликон зэрэг имплантаас болж харшил үүсэх зэрэг тохиолдолд эмнэлэг болон өвчтний зүгээс хичнээн сайн анхаарал тавьж арчиллаа ч гэсэн яах ч аргагүй өрөвсөж өвчлөх тохиолдол их гардаг.

Дэлхийн статистик мэдээг авч үзвэл хамрын мэс заслын дараа 1.7%-2.8%-ийн давтамжтайгаар шархны халдвар үүсдэг гэсэн байдаг.Өрөвслийн шинж тэмдэг илрэхдээ бие бүхэлдээ болон хамрын дотор хэсэгт халуу дүүгэн, хамар орчим улайж, хамрын нуруу болон үзүүр хавдаж зөөлөрдөг ба өвдөлт их байдаг.Ихэвчлэн мэс заслын дараа 5-аас 14 хоногийн хооронд энэ нь илэрдэг хэдий ч зарим тохиолдолд 2 долоо хоногийн дараагаас ч илрэх тохиолдол байдаг.Өрөвссөн үед өрөвслийн эсрэг эмчилгээ хийхэд тийм хэцүү байдаггүй ч жаахан урт хугацааны эмчилгээ шаардагдаж болох ба шаардлагатай нөхцөлд давтан мэс засал хийх хүртэл хамар өвчилсөн байдлыг харгалзан тодорхой хугацаанд хүлээх шаардлага гардаг.

Үрэвсэл болон харшил өгч эхэлсэн тохиолдолд юуны түрүүнд импдантыг авах эмчилгээ шаардлагатай байдаг ба имплантыг авсны дараа шархтай хэсэгт ариутгал хийн антибиотик болон үрэвслийн эсрэг эм хэрэглэж үрэвслийг намдаадаг.Үрэвсэл үүссэн тохиолдолд эмчилгээ бүрэн дууссанаас хойш хамгийн багадаа 6 сарын дараагаас давтан мэс засалд орход хамгийн тохиромжтой байдаг.Харин харшил шиг илэрдэг хурц өрөвсөл үүсээгүй тохиолдолд өмнө суулгасан имплантаас арай өөр төрлийн имплант ашиглан давтан мэс засал хийх юмуу имплант хийхгүйгээр өөрийн биеийн бүтэц болон мөгөөрсийг ашиглан давтан мэс засал хийж болдог бөгөөд энэ тохиолдолд имплантыг авахтай зэрэгцүүлж эсвэл имплант авсны дараа харьцангуй богино хугацааны дотор дахин мэс засал хийж болдог байна.

6. Харшлын ринитээс болж ойр ойрхон нус гоождог хүний хамранд гоо сайхны мэс засал хийхэд зүгээр үү? 

Хамрын мэс засал нь хамрын салстад шууд нөлөөлдөг мэс ажилбар биш юм.Хамрын мэс засал нь хамрын гадна хэсэгт хийгддэг болхоор харшлийн риниттэй хүн ч гэсэн гоо сайхны мэс засал хийлгэх боломжтой байдаг. Харин мэс заслын дараа болж өгвөл хамраа оролдохгүй байх нь чухал байдаг ба  боломжтой бол харшил их хөдөлж нус их гарч байгаа үедээ мэс заслаас зайлс хийх нь тохиромжтой юм.

7. Хамрын мэс заслын дараа юуг анхаарах ёстой вэ?

1. Мэс засал хийлгэсэн өдрөө сайтар амрах нь зүйтэй бөгөөд хэвтэхдээ цээжээ өндөрлөх нь сайн. Мэс заслын дараа өдрөөс хэвтэхээс илүүтэйгээр суусан байрлалтай байх нь хаван хурдан буухад сайнаар нөлөөлдөг.

2. Мэс заслын дараа 2-3 өдрийн турш нүд, дух хэсэгтээ хүйтэн жин тавьж өгөх нь хавдалт болон хөхрөлтийг бууруулдаг. Жин тавихдаа хамартаа хүргэлгүйгээр тавих нь чухал.

3. Мэс заслын дараа 7 хонгийн дараагаас бүх хавангийн 80 орчим хувь нь буудаг. Гэвч энэ нь хүн бүрийн биеийн онцлогоос хамаараад өөр өөр байдаг.Мөн мэс заслын дараа 5-7 хонгийн турш үрэвсэлээс сэргийлэх эм бэлдмэл ууж хэрэглэх шаардлагатай.

4. Мэс заслын дараа 1 сарын турш архи уух, усанд сэлэх, хүнд дасгал хөдөлгөөн хийх, халуун ванн болон саун орохоос татгалзаарай.

Энэхүү мэдээллийг Гранд гоо сайхны

эмнэлгээс бэлтэглээ!

Бидэнтэй холбоо барих

Утасны дугаар : 070-7119-1381 /Солонгосоос/

                              9831-2660 /Монголоос/

Имэйл хаяг grandps_mgl1@hotmail.com

 

Homepage  : http://mn.grandsurgery.com/


(Та манай вэб сайтын онлайн зөвөлгөөний булангаас


мэдээлэлийн өндөр нууцлалтайгаар зөвөлгөө авах


боломжтой)


그림1.png

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8278057/7a9/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210456
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238691
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365900
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364578
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523344
42006 aportond orohgui ur zulbuulah em zarj bna delgerekh88 2015-11-24 2387
42005 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( mongold) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-11-22 1341
42004 3 er 2 em hunii baitsaa savlah ajil bna . snile9999 2015-11-19 1165
42003 баярлалаа хөөрхөн охидоо file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-11-18 1220
42002 byydliin 1 em ajil bna . snile9999 2015-11-18 1418
42001 kimchinii uildvert bolomjiin ajil bna . snile9999 2015-11-12 1243
42000 СОЛОНГОС ХЭЛНИЙ СУРГАЛТ-БАТАЛГААТ ОРЧУУЛГА-МОНГОЛД ДЗБТ 2015-11-12 1247
41999 Солонгос хэлний сургалтанд урьж байна- Монголд ДЗБТ 2015-11-12 1170
41998 manjin hyraah ajil bna . snile9999 2015-11-11 1306
41997 Гоо сайхны Азийн дээд зэрэглэлийн түвшиндэх эмнэлэг file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-11-10 1257
41996 Цалин сайтай цэвэрхэн ажилд урьж бна 돈많이벌자 2015-11-08 1341
41995 hodoo manjin hyraah ajil bna . snile9999 2015-11-07 1198
41994 jeju-d bdag oyutnuudtai taniltsay [2] MONGOL 2013 2015-11-05 1294
41993 Хамрын гоо сайхны мэс засал сонирхож байгаа бол goo saihnii emneleg 2015-11-03 1384
41992 em avya. my baby come on 2015-10-31 1355
41991 SOLONGOS ELCHIND OROH BVH MATERIALIIG NAIDVARTAI HYMD BATALGAATAI BVRDVVLJ OGNO shuugiinaa 2015-10-31 1241
41990 СӨҮЛ ХОТОД ЗОЧИД БУУДАЛД ХЯМДРАЛТАЙ YНЭЭР ЗАХИАЛГА АВЧ БАЙНА nom05 2015-10-30 1242
41989 외국인이주노동자인권을위한모임 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-10-28 1363
41988 Аялалын визтэй иргэдэд mand 2015-10-27 1402
41987 busguichuudee helj ugnuu 02020202 2015-10-27 1332
41986 Seould hajuu oroo bna [1] ajilsag ger bvl 2015-10-22 1386
41985 em avii [1] MGL2222 2015-10-21 1479
41984 외국인이주노동자인권을위한모임 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-10-20 1379
41983 ЯРИАНЫ АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ МАРГААШНААС ЭХЭЛЖ БАЙНА file Education2010 2015-10-20 1249
41982 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-10-19 1431
41981 sain bnuu busguichuudee eejuudee amidralaaa 2015-10-18 1350
41980 ВИЗ болон ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ huuli707 2015-10-17 1358
41979 SONATA.6.7.K5.PORTER BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-10-16 1247
41978 ☆☆☆MONGOLKARGO☆☆☆GAZRIIN ACHAA HAYGAAR AVCH BNA .01075170550 deme 2015-10-16 1258
41977 SONATA.6.7.K5.PORTER BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-10-16 1353
41976 lirikos goo saihanii buteegdhuun zarnaa utas01086903538 kimyuri 2015-10-12 1385
41975 외국인이주노동자인권을위한모임 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-10-12 1385
41974 외국인이주노동자인권을위한모임 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-10-08 1352
41973 тэрээр хэрхэн өөрчлөгдсөн бол.... АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-10-07 1365
41972  Achaani bolon 12 suudaltai mashinnaar uilchilne orchuulga OBM 2015-10-06 1360
41971 ☆☆☆MONGOLKARGO☆☆☆gazriin achaa haygaar avch bna 01075170550 deme 2015-10-03 1413
41970 нэг охины хөөрөн болсон түүхээ хуваалцсан real self camera file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-10-02 1412
41969 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-10-02 1376
41968 SONATA.6.7.K5.PORTER BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-10-02 1356
41967 SONATA.6.7.K5.PORTER BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-10-02 1400
41966 ☆☆☆MONGOLKARGO☆☆☆gazriin achaa haygaar avch bna 01075170550 deme 2015-10-02 1433
41965 ШИНЭ ОН угтаж~ ТАНЫ СЭТГЭЛД ХVРТЭЛ ... ГАННАМ дvvрэг ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ ~~ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ~ МОНГОЛЧУУДДАА ҮЙЛЧИЛЖ БАЙНА. ЭНХ-БАРИА-ЗАСАЛ 2015-10-02 1542
41964 ***** УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛ .***"ЭНХ"*** БАРИА ЗАСАЛ, ИЛЛЭГ**** ЭНХ-БАРИА-ЗАСАЛ 2015-10-02 1517
41963 МОНГОЛ ТАУН B-9 ТООТ ЭХ БЭЛТГЭЛ, ЦААСАН, ДААВУУН, ХУЛДААСАН ХЭВЛЭЛ ХЭВЛЭХ, БҮХ ТӨРЛИЙН ӨНГӨТ ХЭВЛЭЛ "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2015-10-01 1432
41962 외국인이주노동자인권을위한모임 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-10-01 1531
배너신청
자생병원

배너신청