Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

25.jpg


ХӨХ ТОМРУУЛАХ МЭС


ЗАСЛЫН ТУХАЙ

 

Мэс заслын тухай


        Төрлөхийн хөхний хөгжил муу эсвэл биеийн жин хасагдах, төрсөний дараа хүүхэд хөхүүлж хөхний хэмжээ багасах, хэлбэр өөрчилөгдөх гэх мэт тохиолдолд хөхийг томруулах зорилгоор хөх томруулах мэс заслыг хийдэг.

        Тухайн нөхцөл байдалаасаа шалтгаалан мэс засалд шаардагдах хугацаа янз бүр байх боловч дундажаар 2-3 цагийн турш үргэлжилдэг бөгөөд зарим тохиолдолд унтуулгатай мэдээ алдуулалт хийдэг боловч ихэнх тохиолдолд бүтэн биеийн мэдээ алдуулалттайгаар мэс заслыг явуулдаг.

        Мэс заслын өмнө хариуцсан эмчтэйгээ хангалттай зөвшилцсөний үндсэн дээр имплантын төрөл болон хэмжээ, хаана байрлуулах зэргийг нухацтай шийдвэрлэх шаардлагатай.

 

Мэс засалд бэлдэх


1.   Мэс заслаас 2-4 долоо хонгийн өмнө цус шингэлэх, цусны эргэлтийг дэмжих эм, эмийн бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх шаардлагатай.

2.   Сарын тэмдэгийн мөчлөгийн сүүлийн 2 долоо хоногт хөхний эдүүд түр хугацаагаар тэлсэн байдаг тул энэ үеэр мэс засал хийлгэхээс зайлсхийгээрэй.

3.   Хөх томруулах мэс заслыг хийхдээ ихэнх тохиолдолд бүтэн биеийн мэдээ алдуулалт хийдэг тул үүнд бэлдэж эрүүл мэндийн шинжилгээ хийх шаардлагатай. /цус болон шээсний шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг/

4.   Гэр бүлийн дотор хөхний хорт хавдараар өвчилж байсан хүн байдаг бол маммограф зураг авалт хийж хөхний эрүүл мэндийг шалгах шаардлагатай.

 

Мэс заслын аргачилал


        Хөх томруулах мэс заслыг хийхдээ хөхөнд имплант суулах эсвэл өөрийн өөхийг шилжүүлэн суулгах гэсэн 2 төрлийн аргаар хийдэг.

 

Өөрийн өөхийг шилжүүлэн суулгах мэс засал


        Энэхүү мэс засал нь өөрийн биеийн аль нэг хэсгээс соруулж авсан өөхийг хөхөнд шилжүүлэн суулгах зарчимаар хийгддэг. Мэс заслын дараа суулгасан өөхийн 50% нь шимэгддэг бөгөөд мэс заслыг 2-с дээш удаа хийх шаардлагатай байдаг.

Хөхөнд өөх суулгахдаа хөхний хэмжээнээс хамаарч суулгах өөхний хэмжээг шийддэг. Хөх жижиг байх тусам суулгах боломжтой өөхний хэмжээ бага байдаг. Жижиг хөхөнд хэт их хэмжээний өөхийг суулгах тохиолдолд эсийн үхжилт үүсэх аюултай.

 

Имплант суулгах мэс засал

 

Имплантын байрлал


1.   Сүүний булчирхайн доор байрлуулах/ булчингийн дээр /

Сүүний булчирхайн доор, цээжний булчингийн дээр инплантыг байрлуулдаг энэхүү арга нь сүүний булчирхай болон хөхний арьс зузаан тохиолдолд тохиромжтой байдаг. Хөх бага хэмжээгээр унжисан бол цээжний булчингийн дээр инплантыг байрлахад хөх бага хэмжээгээр татагдахаас гадна хэлбэр нь төрлөхийн мэт харагддаг.

Цээжний булчин их хөгжисөн тохиолдолд инплантыг булчингийн доор байрлуувал хөхний хэлбэр нь төрлөхийн мэт харагдаж чаддаггүй. Мөн булчин агшихад инплантын хэлбэрт өөрчлөлт орох магадлал өндөр байдаг. Иймээс цээжний булчин хөгжисөн тохиолдолд инплантыг булчингийн дээр байрлуулах нь зүйтэй байдаг.

Булчингийн дээр байрлуулж буй тохиолдолд инплантыг суулгах зайг үүсгэхэд илүү хялбар бөгөөд мэс заслын дараа хөхний хэлбэр илүү төрлөхийн мэт болж чаддаг давуу талтай боловч мэс заслын дараах сөрөг нөлөө / инплантын гадуур үүссэн хальс агших / үүсэх магадлал булчингийн доор байрлуулахтай харьцуулахад илүү өндөр байдаг.

 

2.   Цээжний булчингийн доор байрлуулах

Имплантыг цээжний их булчингийн доор байруулдаг арга нь сүүний булчирхай жижигтэй, туранхай биетэй хүмүүст илүү тохиромжтой байдаг. Ийм тохиолдолд инплантыг цээжний булчингаар бүрэн хучиж өгсөнөөр хөх өөрийн мэт харагдаж чаддаг. Инплантыг булчингийн доор байрлуулах тохиолдолд мэс заслын дараах сөрөг нөлөө үүсэх магадлал бусад аргатай харьцуулахад бага байдаг.

Түүнчилэн сүүний сувагт нөлөө үзүүлдэггүй тул мэс заслын дараа маммограф, хөхний эсийн шинжилгээ гэх мэт оношлогоо, шинжилгээ хийхэд саад учирдаггүй ба инплант гэмтэх аюул ч бага байдаг. Хөх унжисан тохиолдолд инплантыг булчингийн доор байрлуулвал цээжний дээд хэсэгт инплант, доод хэсэгт нь хөхний унжисан зөөлөн эд тэр чигтээ үлдсэнээр хөх таслагдаж харагддаг.  Мөн булингийн дасгал хийдэг,  цээжний булчин их хөгжисөн тохиолдолд энэхүү аргыг ашиглавал хөхний хэлбэр натураль биш харагддаг.

Энэ аргыг ашиглан хөх томруулах мэс засал хийсэний дараа булчин их хэмжээгээр агшихад инплантын хэлбэр өөрчилөгдөх, 2 хөхний хэлбэр өөр болох гэх мэт сөрөг нөлөө үүсэх магадлалтай байдаг. Мөн мэс заслын дараах өвдөлт нь булчингийн дээр байрлуулах аргыг бодох илүү их байдаг.

3.   BI-LOCAL хэлбэрээр байрлуулах

BI-LOCAL арга нь имплантын дээд хэсгийг цээжний их булчингийн доор, доод хэсгийг сүүний булчирхайн доор байхаар байрлуулдаг мэс заслын арга бөгөөд дээр дурьдсан 2 аргын давуу талуудыг нэг дор агуулсан байдаг.

Энэхүү аргыг ашиглан мэс засал хийсэний дараа хөхний доод хэсгийн хэлбэр маш натураль болдогоос гадна хөхний унжилт засардаг. Мөн цээжний булчингийн агшилтаас болж имплантын хэлбэр өөрчилөгдөх үзэгдэл гардаггүй.

 

Имплант сонгох

1.   Гелэн имплант

Кохисив гел-р хийсэн имплант нь 2007 онд  Америкын FDA зөвшөөрөлийг авсан бөгөөд ердийн гелэн имплантын сайжруулсан хэлбэр юм. Кохисив гел нь барьцалдах чадвар сайтай байдаг тул имплант гэмтсэн ч хэлбэрээ алдалгүйгээр барьж байдаг. Мөн гелэн имплант нь шингэн имплантыг бодоход мэдрэгдэх мэдрэмж болон мэс заслын дараах хөхний хэлбэр илүү төрлөхийн мэт болж чаддаг. Кохисив гел нь хүний биед шингэдэггүй гэдэг нь батлагдсан байдаг бөгөөд олон улсад хамгийн их хэмжээгээр ашигладдаг болно.

77.PNG 

 

Имплантын хэлбэр

-        Гөлгөр гадаргуутай бөөрөнхий имплант

-        Барзгар гадарггутай бөөрөнхий импалнт

-        Барзгар гадаргуутай усны дусал хэлбэрийн имплант

55.PNG 66.PNG 


2.   Шингэн имплант

Давсны уусмал ашигласан шингэн имплант нь гелэн имплант үүсэхээс өмнө Америкын FDA зөвшөөрлийн доор их хэмжээгээр ашигладдаг байсан боловч гелэн имплант гарч ирсэнээс хойш мэс засалд ашиглагдах хэмжээ нь бага болсон.

 

Зүсэлт хийх байрлал

       

1.  Хөхний доод хэсэгт зүсэх

Хөхний доод хэсэгт зүсэлт хийхэд имплантыг ямар ч байрлалд суулгахад хялбар байдаг бөгөөд 3-5см урттай зүсдэг.

22.PNG 

 

2.  Хөхний бор толбыг тойруулан зүсэх

Хөхний бор толбыг тойруулан 3-5 см орчим урттай U хэлбэрийн зүсэлт хийдэг. Имплантыг ямар ч байрлалд суулгахад амар байдаг. Хөхний бор толбо нь хэт жижиг бол энэ арга тохиромжгүй байдаг.

33.PNG 

 

3.  Суганд зүсэх

Суганд 4-5 см орчин урттэй зүсэлт хийнэ. Сорви бараг харагддаггүй давуу талтай боловч зүсэлт хийсэн хэсэг болон имплант суулгах хэсэг хоорондын зай хэт хол байдаг тул мэс заслын явцад цус алдалт үүсвэл цусыг тогтооход хялбаргүй байдаг. Мөн 2 талын имплантын байрлал өөр болох магадлалтай.

 11.PNG

4.  Хүйсний ойролцоо зүсэх

Хүйсний ойр хавьд зүсэлт хийх бөгөөд үүгээрээ дамжуулан хөхөнд имплант байрлуулах зайг гаргадаг. Энэхүү зүсэлт нь зөвхөн шингэн имплант ашиглаж мэс засал хийж байгаа тохиолдолд ашиглагддаг.

 44.PNG

Сөрөг нөлөө


1.   Бүрхүүл агших

Хөхөнд суулгасан имплантын гадуур бүрхүүл үүсэх нь хэвийн үзэгдэл боловч маш цөөн тохиолдолд энэхүү бүрхүүл нь зузаарсанаас болж хөх хатуурах, хөхний хэлбэр өөрчилөгдөх, өвдөлт үүсэх гэх мэт сөрөг нөлөө үүсдэг. Бүрхүүлийн агшилт нь мэс засал хийсэнээс хойш 1 жилийн дотор эсвэл үүнээс хойш мэдэгдэж болдог. Бүрхүүлийн агшилт үүссэн тохиолдолд зайлшгүй давтан мэс засал хийх шаардлагатай байдаг.

2.   Имплант хөдлөх

Мэс заслын дараа хэсэг хугацааны дараа имплант хөдөлж анх байрлуулсан хэсгээсээ нүүх тохиолдол байдаг. Ихэнх тохиолдолд имплант суулгах зайг хэт том гаргасанаас эсвэл имплантын хүндийн жингээс болж үүсдэг бөгөөд мэс заслын аргаар эмчилнэ.

3.   Имплант хагарах

Урд өмнө хөх томруулах мэс засалд ашиглагддаг байсан шингэн имплантын хувьд хагарахад мэдэгдэхүйцээр хөхний хэмжээ жижигэрч харагддаг. Гэвч орчин үед ихээр ашиглагдах болсон гелэн имплант нь хагарсан ч гаднаас нь хараад мэдэхэд хэцүү байдаг тул имплантын гэмтсэн эсэхийг мэдэхийн тулд MRI, CT, ЭХО шинжилгээ хийх шаардлагатай болдог.

4.   Маммограф зураг авалтад саад учирах хүндрэл

Шингэн болон гелэн имплантууд нь бүгд маммограф зураг авалтын үед цайрч харагддаг тул маммограф зурагт ананлиз хийхэд саад болох тохиолдол байдаг. Зураг авалтад хүндрэл үзүүлэх тохиолдол байдаг ч хөхөнд имплант хийлгэсэнээр хөхний хорт хавдар үүсэх шалтгаан болдоггүй.

5.   Үүнээс гадна маш цөөн тохиолдол буюу 1-2% -н магадлалтайгаар цус хурч хоргүй хавдар үүсгэх, үрэвсэл үүсэх гэх мэт сөрөг нөлөөнүүд илэрдэг.


79_01.jpg

Энэхүү мэдээлэлийг Гранд гоо сайхны эмнэлэгээс бэлтгэв.

Илүү дэлгэрэнүй мэдээлэлийг манай вэбсайт/энд дарна уу/аас авна уу.

Та хүсвэл манай онлайн зөвөлгөөний хуудасаас өндөр нууцлалтайгаар 1:1 зөвөлгөө авах боломжтой. /энд дарна уу/

Манай хаяг : Сөүл хот Каннам дүүрэг Шинса хороолол 514-16

Шинса метроны буудлын 8-р гарц

Холбоо барих утас : +976-9831-2660, +976-70-7119-1381

И- мэйл хаяг : grandps_mgl1@hotmail.com

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8266390/4c7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210424
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365881
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
41961 muuguntsuriin esreg yamar em bdiin boloo ttll 2015-09-28 2177
41960 Ilsand em alba baina. Darhanbaatar63 2015-09-28 1485
41959 SONATA.6.7.K5.PORTER BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-09-28 1493
41958 ☆☆☆MONGOLKARGO☆☆☆gazriin achaa haygaar avch bna 01075170550 deme 2015-09-26 1516
41957 SONATA.6.7.K5.PORTER BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-09-26 1499
41956 외국인이주노동자인권을위한모임 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-09-25 1510
41955 Mashintai hund odriin ildon ogch 2 odor gaduur hamt yavna./Yaraltai/ Darhanbaatar63 2015-09-25 1452
41954 ВИЗ СУНГАНА huuli707 2015-09-24 1536
41953 ☆☆☆MONGOLKARGO☆☆☆gazriin achaa haygaar avch bna 01075170550 deme 2015-09-22 1448
41952 SONATA.6.7.K5.PORTER.BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-09-22 1372
41951 MARYKAY 수니 2015-09-20 1498
41950 goo saihanii aprat [3] tungaashka 2015-09-17 1663
41949 Мэс хүргэхгүйгээр, Тарианы аргаар! Төрөлхийн мэт үзэсгэлэн гоо! 1w1 2015-09-16 7013
41948 SONATA.6.7.K5.PORTER BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-09-16 1409
41947 нэг хүн гэхэд та итгэх үү file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-09-15 1514
41946 예쁜 얼굴 Гоо үзэмж 2015-09-13 1494
41945 Та бүхэндээ KOREAN TOP 10 ОПЕРА Гоо сайхны мэс заслын эмнэлгийг танилцуулж байна. 1w1 2015-09-12 7069
41944 ГЭРЛЭЛТ ба ЦУЦЛАЛТ huuli707 2015-09-12 1400
41943 ВИЗ ХУУЛЬ ЗҮЙ huuli707 2015-09-07 1369
41942 외국인이주노동자인권을위한모임 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-09-07 1484
41941 HUULI ZUI VIZ huuli707 2015-09-05 1400
41940 хүйсээ солиулсан хөөрхөн мисс Та өмнөхийг харахыг хүсвэл file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-09-05 1457
41939 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-09-05 1403
41938 SONATA.6.7.K5.PORTER BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-09-04 1325
41937 Үнэгүй гоо сайхны бүрэн мэс засалд орох боломж! file 1w1 2015-09-02 1407
41936 huuhnuudee asuuh zuil bna [1] 02020202 2015-08-29 1593
41935 Сансарт 3 өрөө байр зарна Dankook UBF 2015-08-27 1451
41934 무료 한국어 교실 - Солонгос хэлний үнэгүй сургалтанд урьж байна. Гадаад ажилчдын... 2015-08-26 1467
41933 Харш, Айзам, Хар Тас хамтлагуудын тоглолтонд урьж байна. file [1] 현아 2015-08-25 1463
41932 4 sartai huuhded vaktsin hiideg uu? zadig 2015-08-25 1447
41931 МОНГОЛ ТАУН, ЧЭЙЛ ЭМЭГТЭЙЧYYДИЙН ЭМНЭЛЭГ, БОЛОН ХУДАЛДААНЫ ТӨВYYДТЭЙ ОЙРХОН ЗОЧИД БУУДАЛД ХЯМДРАЛТАЙ YНЭЭР ЗАХИАЛГА АВЧ БАЙНА nom05 2015-08-25 1417
41930 ☆☆☆MONGOLKARGO ☆☆☆gazriin achaa haygaar avch bna. 01075170550 deme 2015-08-24 1391
41929 Porter.bongo.hymd zarj. bna .01075170550 deme 2015-08-24 1498
41928 SONATA.6.7.K5.PORTER. BONGO. FRONTER.MAYTI.HYMD ZARJ BNA. 01075170550 deme 2015-08-24 1494
41927 Tanig hussen mashinaa avhad chin naidvartai sain orchuulga hiij tuslana, bnbn99 2015-08-22 1492
41926 mary emnelegt tursun hun utsaa uldeene uu hirs 2015-08-16 1581
41925 8.11~8.16 duustal OHUI COSMETICS peace0088 2015-08-10 1496
41924 өөрт тохирох мэс заслын талаар мэдээд аваарай охидоо file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-08-05 1566
41923 Ханабанкны PayEasy үйлчилгээний хэрэглэгч Монголчуудын анхааралд payeasy 2015-07-31 1609
41922 мэс заслын үнэ дэлгэрэнгүй мэдээлэл file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-07-30 1638
41921 ТАНЫ СЭТГЭЛД ХVРТЭЛ ... - ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ ~~ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ~ МОНГОЛЧУУДДАА ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ ЭНХ-БАРИА-ЗАСАЛ 2015-07-28 1588
41920 Mөнгөн шилжүүлэг хийх PayEasy үйлчилгээ payeasy 2015-07-27 1725
41919 외국인이주노동자인권을위한모임 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. [3] Гадаад ажилчдын... 2015-07-24 1687
41918 Азийн Поп хамтлагуудын үнэн төрх илэрчээ file mrsmile325 2015-07-23 1665
41917 Дахиж болзоод хэрэггүй залуугийн 12 шинж file mrsmile325 2015-07-23 1560
배너신청
자생병원

배너신청