Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

zgr l tavilaa (komnet)

Уншсан 1349 vote 0 2008.10.20 15:53:56
Сайхан амьдралыг “их мөнгө” гэж ойлгодог байсандаа харамсдаг • 2008.10.20, 11:39 • Онцлох:, Өнөөдрийн Монгол Энэ мэдээг 518 хүн уншсан. Өнөөдөр, 518 хүн уншаад байна. -Доромжлол дунд өнгөрүүлсэн гурван жилийг тэрбээр миний гучин жилийн амьдралыг залгисан там хэмээн нэрлэсэн- Түүнийг С.Нандинцэцэг гэдэг. Гэхдээ тэрбээр энэ нэрийг таван жилийн турш “мартаж” байсан учир хааяа энэ нэрээр нь дуудахад анзааралгүй өнгөрүүлээд байдаг гэсэн. Учир нь одоогоос таван жилийн өмнө ажил хийж, их мөнгө олох гэж Сингапур яваж болоод албан шаардлагын дагуу төрсөн нэрээ өөрчилж, товч болоод тодорхой Сараа гэдэг нэрийг авч. Зүүд шиг л өнгөрсөн гурван жилийг харийн нутагт үдэж, доромжлол, хараал зүхлийг хангалттай эдэлсэн тэрбээр төрсөн нутагтаа ирээд жил гаруй хугацааг үдэж байгаа гэсэн. Ингээд олныг үл нуршин түүний ярилцлагыг хүргэе. -Чамтай уулзах амаргүй байлаа. Учир нь сургийг чинь гаргасан ч ярилцлага өгөхийг зөвшөөрөхгүй байх гэж эргэлзсээр багагүй цагийг алдлаа? -Тийм гэж үү. Таныг миний гар утас руу залгахад их гайхсан. Харин яагаад ч юм ярилцахаасаа татгалзмааргүй санагдаад… Гэхдээ би хүнд яриад байхаар сайхан амьдралтай хүн биш шүү дээ. /санаа алдав/ -Сайхан амьдарч байгаа хүн л ярилцлага өгдөг биш шүү дээ. Магадгүй бидний яриа амьдрал мэдэхгүй, хууртаж тэр зүг алхаж байгаа бусад охидод тус болж болох юм шүү дээ? -Та үнэхээр тэгж бодож байна уу. Яг над шиг, мөнгөтэй л бол сайхан амьдрах юм шиг сэтгэж. Тэгээд зогсохгүй огт танихгүй хүнийг дагаад харийн нутаг руу сэтгэл амар явчихдаг монгол охин одоо бас байгаа гэж та бодож байна уу. Би итгэхгүй байна. -Яагаад? -Таван жилийн өмнөх Монгол орон, монгол охид өнөөдрөөс тэс өөр. Таван жилийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар ийм дэлгэрэнгүй ярьдаггүй байсан. Тэр бүү хэл цагдаагийнхан ч энэ талаар мэддэггүй шахам байсан гэж би боддог юм. Огт танихгүй хүний паспортыг өөрийнх юм шиг барьчихсан охин учраа мэдэхгүй, хэнээс юу асуух, хилээр гарахад ямар хуудас хэрхэн бөглөдгийг ч мэдэхгүй вагон вагон хэсээд явж байхад анхаардаг хүнгүй байсан, таван жилийн өмнө. Эрээн бүү хэл Дархан ч явж байгаагүй мөртлөө их мөнгө олоод сайхан амьдарч болно гэсэн харийн хүний үгэнд итгээд төрсөн нутгаасаа явж байсан хүн шүү дээ. Тэгээд бас зүгээр явахгүй өөрийн нэрээ өөрчилж, хүний нэр зээлдээд л …Уучлаарай, энэ тухай ярих бүү хэл бодохоор сэтгэл хөндүүрлээд, дээшээ хөөрөөд байдаг юм. Би уг нь их тайван хүүхэд байсан. Харин одоо сайнаас нь түрүүнд мууг нь зөгнөдөг. Бас их хөөрдөг болсон. Өөрийн эрхгүй л уйлах, зугтах гээд л байдаг болсон байна лээ. Биеэ бариад байгаа хэрнээ заримдаа бүх зүйл хяналтаас гарчихаад байх юм. -Чи таван жилийн өмнө гээд л ярих юм. Ингэхэд одоо хэдэн настай юм бэ? -Та надад итгэхгүй байх. Гэхдээ би гомдохгүй ээ. Би 23 настай. Харин хүмүүс 30 хүрч байгаа байх гээд байдаг юм. -Тийм ээ, чи овортой юм. Уучлаарай, ингэж асууж байгааг. Би чиний туулсан амьдралыг давж гарч ирсэн бүсгүйчүүдтэй уулзаж байсан. Яагаад ч юм тэд биеэ их торддог, бас хэлснээс нь залуухан харагддаг байсан. Гэтэл чи эсрэгээрээ…? -Тийм үү. /санаа алдав/ Нэгэнт би танд ярилцана гэж амалсан юм чинь надад нуух зүйл байхгүй. Тийм ээ, би урд хар тамхины хольцтой тамхи татдаг байсан. Түүнээс үлдсэн хор нүүр биед байх шиг байна аа. Сүүлийн үед нүүрэнд үрчлээ их суугаад байх юм. Ингэж хэллээ гээд энэ ярилцлагыг унших хүмүүс намайг үзэн ядах биз. Харин миний хувьд харийн оронд харанхуй нүхэнд, танихгүй харчуудад доромжлуулж гутаагдаж байхдаа үхчихгүй шиг гарахад минь тусалсан ганц зүйл байсан. -Ингэхэд чи яагаад монголоос явсан юм. Явахгүй байж болоогүй юм уу? -Тухайн үед болохгүй юм шиг л санагддаг байсан. Харин дараа нь буруу бодож байснаа мэдсэн. Харамсалтай нь тэр үед даанч дэндүү хожимдсон байсан болохоор уйлаад л тамхи татаад л, архи уудаг байсан. Тэгээд л тухайн үедээ тайвширч, эндээс амьд гардаг л юм бол эх орондоо очоод хаашаа ч гарахгүй гэж тангарагладаг байлаа. Хүний нутагт шаналж, зовж байхад Улаанбаатарын маань шавхайтай гудамж нүдэнд харагдаад өөрийн эрхгүй нулимс сул асгардаг юм билээ. -Дээр чи хэлэхдээ хуурамч паспортоор хил давсан гэж байсан. Хаанаас хэнээр паспорт гаргуулсан юм? -Сайн мэдэхгүй байна. Намайг зуучилсан эмэгтэй тэр паспортыг гаргуулж өгсөн. Тэгээд надаас нэг төгрөг ч авахгүй гээд монголынхоо сайхан охидыг их мөнгөтэй сэтгэл тэнэгэр амьдрахыг харах чухал гээд л … Би түүнд нь итгээд л хөл газар хүрэхгүй баярлаад л … үнэхээр тэнэг, бодохоос гол харлаад байдаг юм. -Чи тэр хүнтэйгээ уулзсан уу. Хэн гэдэг хаана ямар ажил хийдэг хүн байсан бэ? -Оюунаа гэдэг л байсан. Хаана ямар ажилтайг үнэхээр мэдэхгүй. Намайг манай нэг найзын эгч танилцуулж байсан. Бүх зүйл нүд ирмэхийн зуургүй бүтээд, тэр эгчтэй өдөр болгон уулзаад л явдаг байсан хэрнээ хаана, ямар ажил хийдгийг нь асуух бүү хэл ажил дээр нь очиж байгаагүй тэнэг толгой. Ямартаа л Сингапурт зарагдсанаа мэдээд, Макао руу ачигдах гэж байхдаа тэр эгчтэй холбоо барих гэтэл утас нь надад байхгүй байсан. Монголд байхад тэр эгч л миний гар утас руу залгаж ярьдаг байснаас би түүний гар утас руу нэг ч удаа залгаагүйгээ тэгэхэд мэдсэн. Хамгийн аймаар нь түүний гар утас нь дугаараа нууцалдаг байсныг ч тухайн үедээ нэг их сайхан амьдрал мөрөөдсөн би гэдэг хүн огт анзаараагүй байгаа юм даа. Гэнэт л бүх зүйл орвонгоороо эргээд л агт танихгүй газар, монголоос газарчилж ирсэн хятад хүртэл хаачсан нь мэдэгдэхгүй алга болоод л юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгүй баахан хятадуудын дунд ороод уйлахаас өөр юу ч чадахгүй …/ уйлав/ Тэр өдрөөс эхлээд л миний амьдрал там болсон. Өдөрт хэчнээн хятадад хүчиндүүлээд байгаагаа ч мэдэхгүй, нус нулимс хий л урсаад л.. Сүүлдээ нөгөө хятадууд чинь намайг зоддог болсон. Харин надад боломж гарвал амиа хорлохсон гэхээс өөр юу ч бодогдохгүй байгаа юм чинь. -Тэгээд яаж гарсан юм тэндээс? -Муу хүнийг аз дагадаг юм билээ. 2007 онд миний байсан буудалд цагдаагийн нэгжлэг болсон. Аймаар байсан шүү. Тэндээс маш олон биеэ үнэлэгчдийг, мөн охидыг хүчээр биеийг нь үнэлүүлдэг байсан бүлэглэлүүдийг барьсан. Тэнд монгол, орос, филиппин, хятад, япон, вьетнам гээд олон охид байсан. Миний аз болоход тэр үеэр Сингапурт хил дамнуулан охид худалдах гэмт хэрэгтэй тэмцэх билүү дээ тиймэрхүү сэдэвтэй олон улсын бага хурал болсон юм билээ. Тэгээд монголчууд тэр хуралд нь очсон байгаад тэдгээр хүмүүс бидэнтэй уулзсан. -Үнэхээр аз дайрчээ? -Тийм ээ. Тэр буудлаас баригдсан охидыг нэг казарм шиг газар байлгаж байсан. Огт гаргадаггүй байсан болохоор бид өнгөрлөө. Ингэж байгаад өөр улс руу ачаад л явах байх даа хэмээн ярилцдаг байсан юм. Гэтэл тэр хурлын хүмүүс ирээд л өөр өөрсдийн орны бүсгүйчүүдийг дуудаж уулзаад. Миний ээлж ирэхээр нь би ч үг сүггүй намайг битгий орхиорой гээд л уйлаад гуйсан. Тэгээд л монголдоо ирсэн дээ. -Монголчууд зовсоны эцэст жаргадаг гэдэг биз дээ. Одоо чиний зовлон дууссан биз ээ. Ингэхэд чи хөл хүнд юм байна? -Тийм ээ. Одоо таван cap хүрэх гэж байгаа. Би маш их айж, түгшдэг байсан ч жирэмсэн болсондоо баяртай байгаа. Миний хүүгийн аав монгол залуу бий. Бид хоёр танилцаад жил болох гэж байна. Харин би ээж, найз залуу маань аав болох гэж байгаа. Таны хэлсэн үнэн шүү. Хүн зовсон бол жаргах л ёстой. Тэгэхлээр би одоо жаргах байх аа. Та гайхаж байна уу. Нөхөртэй би маш их хайртай. Миний хүүхдийн аав, миний нөхөр чинь манай сургуулийн, бүр бид хоёр нэг ангийн хүүхдүүд. Тэр маань японд сурч байгаад монголдоо ирсэн. Бид одоо гэр бүл болох гээд л, аав ээж болохдоо бэлтгээд л байж байна. өөрийн дураар биш хүний эрхээр зовж байсан болохоор бурхан надад энэ бэлгийг өгсөн. Би дахиж алдахгүйн тулд хичээж байгаа, насан туршдаа хичээх болно оо. С.Баяр
profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/818531/cb5/trackback

profile

Ээж минь

2011.05.02 11:22:08
*.199.161.168

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210416
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365880
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364572
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523304
1101 orchuulj uguuch [2] 사랑. 2008-10-22 1262
1100 сайн уу [2] zoolko 2008-10-22 1498
1099 solongoschuud [5] cvnderee 2008-10-21 1770
1098 Үнэ төлбөргүй зөвлөгөө, эмнэлэгийн үйлчилгээ [1] 이주&#48 2008-10-21 1308
1097 Eejuudee asuuya [10] ari_ariuna 2008-10-21 1413
1096 hi eejvvdees asuuy [4] dior_875 2008-10-21 1254
1095 hi busguichuudee asuuh zuil bn viznii talaar [5] asian 2008-10-20 1983
1094 meddeg xvn baibal helj ogooch [4] muhammad 2008-10-20 1462
1093 Davhraa hiih [1] husee 2008-10-20 5494
» zgr l tavilaa (komnet) [1] Hosluul™ 2008-10-20 1349
1091 turaah amerikiin shildeg beldmeliig sanal bolgoj baina... namimi3310 2008-10-20 1291
1090 yahaa medku bn aa. help me. [18] dulguuntengis 2008-10-20 3196
1089 Kroshonkond n yaj suulgaj sheelgeh ve? [4] tasaa 2008-10-20 1978
1088 Eejuudees asuuh ni,,, [1] bondooj 2008-10-19 1275
1087 meddeg ni xelj ogooch [1] xinfu 2008-10-19 1320
1086 medeh hun bnuu [1] 01 2008-10-19 1000
1085 01068723852 dugaartai xvnd; xinfu 2008-10-19 1067
1084 goo saihnii emneleg bnyy huuuuue 2008-10-19 1401
1083 seouliin haana savhinii zakh baidag ve? Free976 2008-10-19 1374
1082 eejuudee helj uguuch [3] shino 2008-10-19 1498
1081 tanilstah, m007bn 2008-10-18 3140
1080 domina cream [6] cage 2008-10-18 10238
1079 2008 Гадаад ажилчдын “Эв нэгдлийн өдөрлөг” 이주&#48 2008-10-18 1101
1078 hi busguichuudee helj ugch tusalaaach [1] chueon 2008-10-18 1378
1077 Orchuulaad ogno u! [1] bondooj 2008-10-18 1256
1076 shivees hiine ,amerik sain budgaar hiine. namimi3310 2008-10-18 1037
1075 2008 Гадаад ажилчдын “Эв нэгдлийн өдөрлөг” [1] 이주&#48 2008-10-18 1227
1074 ashigtai zobolgoo [1] xuleelt 2008-10-18 1596
1073 medex xvn bbal xeleed ogooch [1] experss 2008-10-18 1248
1072 GAZRIIN ACHAA HAYAGAAR BAINGA AVNA oxinoo 2008-10-17 1076
1071 ...........? [5] narao 2008-10-17 2204
1070 eejvvdee asuuya [3] uuriinh 2008-10-17 1665
1069 enhzayad hariult [4] santain 2008-10-17 1560
1068 Чи бидний хайр file [8] ***Энxзaяa*** 2008-10-17 1499
1067 xvmvvcee ene vnen v? [4] xinfu 2008-10-16 2140
1066 sain baistgaana uu? helj uguuch [6] pudu 2008-10-16 1809
1065 orood uzeerei atsm 2008-10-16 1395
1064 http://aztai.com Delhiin haanaash Mongoliin Tv -g shuud uzeh bolomjtoi bolloo [3] [14] america 2008-10-16 18198
1063 hi ,heleed ogooch [1] saranyuja 2008-10-16 1340
1062 VAKTSIN / orchuulga / [4] bujinhen08 2008-10-16 3372
1061 폐구균 백신 gej yunii vaktsin yum be? [1] luuvan 2008-10-15 1773
1060 Eejuudee helj uguuch [4] Тулга 2008-10-15 1824
1059 MINII GUNIGT AMIDRALIIN TUUX [9] Zuuch@com 2008-10-15 9735
1058 hvvhed harna; [2] shontul 2008-10-15 1504
1057 aimshigt hereg garchee mgl.chuudaa [2] sarro 2008-10-15 12882
배너신청
자생병원

배너신청