Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Өглоо бүр толинд харахдаа “Дэглэм барих цаг болжээ” гэж өөртөө хэлдэг хүн цөөнгүй. Шүүгээндээ дандаа “нууцлах” үүрэгтэй хувцас цуглуулж өдөр бүр өөрийгөө шаардахгүйгээр “Би турнаа” гэж хэлэхээ одоо зогсоож үз, бүсгүй минь. Залхуурал хүнийг иддэг юм шүү.
Турах үед баримтлах алтан дүрмүүдийн тухайд бол:
За тэгэхээр та бол өндөр гуалиг модель биш, зүгээр л идэх дуртай хааяа өөрийгөө амрааж “залхуурал”-д захирагддаг эмэгтэй. Айх хэрэггүй дээ, зүгээр.
Хамгийн гол нь би таны толгойд юу суулгахыг хүсэж байна вэ гэхээр: Таны бүх л амьдрал, бүх хийх үйлдэл, таны бие махбоди бол зөвхөн таных. Зөвхөн та л энэ биеийг эзэмшдэг, та л энэ биед даалгавар өгдөг тиймээ? Та бусдын адил сайхан харагдаж, туранхай, секси харагдахыг хүсэж л байгаа биз дээ?
Тэгвэл асуудал юунд байгаа юм? Энэ гоо сайханд хүрэхэд юу саад болоод байна? Хэн таныг турж болохгүй гэж хэлээд байна? Энэ бол ТА өөрөө. ТА өөрөө өөртөө саад болж байна. Харин одоо энэ их буруу хооллолт, илүүдэл жинд баяртай гэж хэлэх цаг нь болсон.
Хамгийн энгийнээс эхлэцгээе. Шууд л тураад гуалиг болно гэсэн зүйл хаана ч байхгүй. Тиймээс турж байгаа үедээ илүүдэл жингээ нуух хувцас өмсөх нь зөв. Цаг хугацаа өнгөрөхөд тэд аяандаа алга болно.
Эрчимтэй хурдан турах арга хайхаа зогсоо. Сард 20кг-аас илүү жин хаяна гэж хаана ч байдаггүй, боломжгүй зүйл. Гадуур хүмүүс тураах цай, эм бэлдмэл зарах нь олонтаа байдаг. Гэхдээ та шууд 3-н размераар турах юм бол унжсан арьс болоод томдсон хувцсыг яах гэж байна? Ийм учраас бага багаар турах нь хамгийн зөв алхам юм.
За одоо бол хоол идэх дуршлын тухай ярья. Чихэрлэг, тослог, амттай зүйлээс та хол байж чадах уу? Турах дэглэм барих танд үнэхээр хэцүү юу? Тийм бол энэ бүгдийг хийх л болж дээ.
Гадуур маш олон дэглэм байдаг. Харин та шүүж шүүж дуусахад танд тохирох нэг ч алга гэж үү? За тэгвэл өөрт бага ч гэсэн таарна гэж бодсон дэглэмээ сонгож аваад эхлэх хэрэгтэй. Та ногоон цай, кофег чихэргүйгээр ууж чаддаггүй юу? Тийм бол сахар орлуулагчаар соль. Давсыг ч гэсэн аль болох битгий хэрэглэ. Дэглэм барьснаас хойш 7 хоног бүр бэлхүүсээ хэжиж байгаарай.
Дараагийн “найз” бол нимбэгтэй, цагаан гаатай ус. Цагаан гааг үрээд 2 цайны халбагыг 1,5л усанд аваад тал нимбэгтэй хамт 10-15 цаг байлгана. Бэлдсэн усаа маргааш өдөржингөө уугаарай. 18:00 цагаас хойш хоол, амттан гэх мэт зүйлс ходоондоо өгч хэрхэвч болохгүй.
Сүүлийнх бол хөдөлгөөн. Танд фитнесст явах цаг зав, мөнгө байхгүй бол яах вэ?Энэ асуудал биш ээ. Алхах бол хамгийн чухал хөдөлгөөн юм шүү. Автобусаар явахдаа нэг буудал илүү алхаж сууж байх. Хэрвээ яарч байгаа бол үүнийг эртнээс төлөвлөх хэрэгтэй. Гэрийн хамгийн ойр дэлгүүр гүйхийн оронд бага зэрэг хол дэлгүүр гүй. Ядаж 7 хоногт 3-4 удаа 20-30 минут дасгал хийх хэрэгтэй.
Болж өгвөл өдөр бүр.
Ууг нь тийм ч хэцүү биш байгаа биз? Бүх асуудал хамгийн анхны алхмаас эхлэнэ шүү дээ. За одоо та анхны алхмаа хийх л үлдлээ!