Moderator: mgl_300
Хорвоогийн хамгийн сайхан үг бол “Ээж”. Гуравхан үсэгтэй энэ үгний цаана бүхэл бүтэн том ертөнц бий. Үрээ хараад инээж буй ээжийн харц юутай ч зүйрлэшгүй эерүү зөөлөн, энхрий дотно байдаг. Бүүвэй аялан суугаа эх хүн юутай үзэсгэлэнтэй гэгээн сайхан харагддаг билээ. Орчлонгийн чимэг болсон охид, эмэгтэйчүүд минь үгүй бол энэ хорвоо хэтэрхий болхи, бүдүүн хадуун санагдах биз ээ.
Дэрийг нь засдаг, дээлийг нь нөмөргөдөг, өглөө бүр цайгаа дээжлэн барьдаг, өдөр болгон сэтгэлээ харамгүй зориулдаг тэр эгэлгүй хайрын эзэд ээжүүд, эмэгтэйчүүд, эхнэрүүд маань үгүй бол эрчүүд минь чухам хэн сэн билээ. Эр хүн гэдгийг нь мэдрүүлж, хэрэгтэй үед гал шиг үгээр “асааж”, хэцүү үед бурам шиг үгээр тэтгэж, зөөлөн нь хатуугаа мэрдэг амьдралын үнэнийг ааль ялдам бүсгүйчүүд маань л өөрийн гараар зурдаг билээ.
Бүсгүйчүүдийн инээдэнд хорвоо бялуурч, бүтэн хайранд нь эрчүүд хөлчүүхэн байдаг олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр өнөөдөр. “Ээж ээ, тандаа хайртай шүү” гэж хүүгийн минь хэлэх үг сэтгэлийн утас хөндөж, аньсага чийгтүүлнэ. Эх хүн болсны анхны бэлэг, хэлд ороод удаагүй бяцхан үрийн минь сэтгэлийн үг.
Наанаа хэнэггүй царайлж, юу ч болоогүй мэт тоомжиргүй байснаа энэ өдрийн хамгийн том сюрпризийг барьдаг ханийн бэлэг хамгийн сайхан нь. Сарнайн анхилуун, эрхэмсэг бас гоёмсог төрхөөр “нэрийн хуудас”-аа хийж, хорвоогийн цэцэг болон ургасан охид, бүсгүйчүүдээ хүндэтгэн мэхийдэг Мартын 8-ны өдөр. Эрхэмсэг танхил, энхрий хонгор охид, бүсгүйчүүд, ээжүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!
Жилдээ ганц тохиодог баярын өдрийг нь хүлээлгүй ээжүүд, эхнэрүүдээ өдөр болгон баярлуулж, үргэлж инээдээр гоёж яваарай, эрчүүд ээ.
dCFSaFASFA
XVFVDXGDSGDS
DFGHDHDD
egchee tanid bas bayriin mend hurgie ta saihan bayrlaarai