Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

알아두자 10가지 

 Мэдэцгээе ! Аюулгүй ажиллах 10 зарчим

 

Сайн байцагаана уу?

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай төвөөс гаргасан " Мэдэцгээе ! Аюулгүй ажиллах 10 зарчим" нэртэй

номыг цувруулан тавьж байна.

Та бүхэндээ бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс энэхүү мэдээллийг тавьж байна.

 

Гадаад ажилчдын хүний эрхийн төв. (네 번째 파일입니다.)

 

 

4.  Хүнд зүйл өргөхөд

үүсэх өвчин

 

 

“Хүнд зүйл байн байн зөөвөрлөх ажил”

“Нуруунд ачаалал өгөх ажил байнга давтагдах тохиолдолд”

“Нуруунд ачаалал өгөх эвгүй байрлалаар удаан хугацааны турш ажиллах тохиолдолд”

“Удаан хугацаагааг нэг байрлалаар хийх ажил”

“Түр зуур их хүч хэрэглэж, хүнд ачаа өргөх ажил”

 

 Ийм ажил хийдэг ажилчдын нуруу өвдөх нь элбэг байдаг. Нурууны өвчин нь олон янзын шинж тэмдэгтэй бөгөөд мэргэжлийн өвчний төрөлд голдуу нурууны диск, нуруу суух, нуруунд юм орох зэрэг байдаг байна. Үндсэндээ ажлаас үүдсэн нурууны диск өвчин нь мэргэжлийн өвчин боловч урьд нь нурууны дискээр өвдөж байсан ажилчин ажлаасаа болж тэр шинж тэмдэг дахин илрэх болон улам хүндэрч эмчилгээ шаардагдах тохиолдолд мэргэжлийн өвчин гэж үзэж болно. Нурууны өвчин нь ажил үүргээс шалтгаалан маш олон төрөл байх ба илрэх насны ялгаа нь мөн харилцан адилгүй байна.

 

Ялангуяа айл нүүлгэлтийн ажил зэрэг хүнд ачааг эвгүй байрлалаар үргэлжлүүлэн зөөвөрлөх аижл, машин тэрэг болон тоног төхөөрөмж засварлаж, эвгүй байрлалаар урт цагаар төвлөрч ажиллахад нурууны өвчин их тусдаг. Үүгээр зогсохгүй ердийн жижиг дунд үйлдвэрүүдэд ч гэсэн өөрийн өндөрт тохироогүй сандал юмуу түшлэггүй сандалд удаан хугацаагаар сууж нэг төрлийн ажил давтан хийх тохиолдолд, ажил дууссаны дараа хүнд бараа ба эд ангийг тогтмол цагийн хооронд түр зуур хүч өгч зөөвөрлөх тохиолдолд, ажиллах явцад нурууг мушгин эргүүлэх хөдөлгөөн үргэлжлүүлэн давтагдах тохиолдолд нурууны өвчин тусч болно.

 

Нуруу өвдөж эхэлвэл мэдээж хэвийн ажиллахад хүндрэл учрахаар барахгүй өдөр тутмын амьдрал дээр ч хэцүү зүйл их гарах болно. Нурууны өвчин хурцадвал хагалгаа хийх шаардлага гардаг байна.

 

Энэ өвчнөөс урьдчилан сэргийлье гэвэл өвчин үүсэхэд хүргэж байгаа ажлын байрлал болон орчинг сайжруулахад анхаарах хэрэгтэй. Гэвч ажилчны шаардлагыг эзэд хүлээж авахгүй тохиолдол их тул ажлын нөхцөлийг өөрчлөх хүндрэлтэй байгаа бол ажил дууссаны дараа сунгалтын дасгалууд сайн хийж нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэхийн төлөө өөрөө хичээх хэрэгтэй.

 

 Нурууны өвчнөөс

урьдчилан сэргийлье гэвэл

 

 

Ажлын орчинг дээшлүүлэн өөрчлөх нь хамгийн чухал

Ажлаас үүдсэн нурууны өвчнөөс урьдчилан сэргийлье

гэвэл ажлын нөхцөлийг дээшлүүлэн өөрчилөх нь

хамгийн чухал юм

 

Хамгийн их тохиолддог ачааг зөөвөрлөх явцад үүсэх нурууны өвчнөөс урьдчилан сэргийлье гэвэл :

 

  

- Зөөвөрлөх орон зай хангалттай байх

- Шал нь халтиргаатай байх ба овон товонгүй байх

- Шал нь нүх болон цөмөрхийгүй байх

- Ачааг зөөвөрлөх замд шат байхгүй байвал сайн

Дэндүү хүнд ачааг удаан хугацааны турш зөөхгүйгээр 1 цагт хэдэн удаа хийх хэмжээг тогтоож, дахин давтсан нуруунд ачаалал өгөх ажил ба биеийг бүхэлд нь доргиосон ажлын арга барилыг өөрчлөх, бүр болохгүй бол хэт ачаалал өгөхгүйгээр ажлын арга барилыг өөрчлөх хэрэгтэй.

 

Ажлын арга барилыг шинэчлэн өөрчлөх нь чухал

 

Ажиллах орчин нөхцөл сайжирдаггүй юмаа гэхэд ажиллах арга барилыг шинэчлэх асуудал заавал шийдэгдэж байж ажлаас шалтгаалах нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэж чадна.

 

Хүнд ачааг зөөвөрлөхдөө доор бичсэн зөв арга барилаар гүйцэтгэх хэрэгтэй.

 

- Зөөвөрлөх зүйлийн хүндийн төв хамгийн ихээр биеийн хүндийн төвд ойрхон байхаар биедээ наана.

- Өргөхдөө хөлний хүчийг хамтад нь ашиглаж өргөх хэрэгтэй.

- Хөлдөө мөрний хэмжээнээс багагүй зай авч тайван байдлыг хангасны дараа өргөнө.

- Гарын алгаар өргөх зүйлийг бүхэлд нь барьж, эрүүгээ сунган нуруугаа эгц босгосон байдлаас өргөнө.

- Зөөвөрлөх явцад чиглэлээ өөрчлөхдөө гэнэт нурууг эргүүлж болохгүй ба нуруу хөлийг хамтад нь эргүүлнэ.

 

 

Ажил эхлэх болон дууссаны дараа

сунгалтын дасгал хийцгээе!

 

Ажил эхлэх ба дууссаны дараа сунгалтын дасгалыг хийх нь ажлаас үүдэх нурууны зовиурыг намдаахад тустай. Хичнээн завгүй байлаа ч 5-10 минут орчим хөнгөхөн сунгалтын дасгал хийж эрүүл мэнддээ анхаарал тавьцгаая. Нурууны өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай сунгалтын дасгал

- Зогсоо байрлалаас хийх нурууны сунгалт

Зогсоо байрлалаас өвдөгийг нугалахгүйгээр аажим аажмаар биещийг бөхийлгөж өгнө.

- Хэвтээ байрлалаас хийх нурууны сунгалт

Хэвтээ байрлалаас түрүүлгээ харан хэвтэж ташаагаа шаланд нөөн 2 гараараа шал тулан их биеийг аль болох дээш босгон гэдийлгэж өгөх хэрэгтэй.

      

 

Урьдчилан сэргийллээ ч гэсэн ажиллах явцад нуруу өвдөж болох бөгөөд хэрвээ өвдвөл тохиромжтой арга хэмжээг авч өвчинг даамжируулахгүй байхад анхаарах хэрэгтэй.

Нуруу  өвдлөө... яавал дээр вэ?

 

Болгоомжтой ажиллаж байсан ч нурууны өвчтэй болвол хамгийн түрүүнд тайван амрах хэрэгтэй. Тэгж хүчтэй өвдөхгүй байна гэж бодоод нуруунд ачаалал өгөх ажлыг үргэлжлүүлэн хийвэл сүүлд нь архаг хуучтай болж болзошгүй юм. Нурууны өвчинд хамгийн сайн байрлал нь дээшээ харж хэвтээд хөлөө өвдгөөр нугалан тулж хэвтэх юм. Түрүүлгээ харж хэвтэх юмуу суух нь сайн тус болдоггүй байна.

 

Тайван байдлыг эрхэмлэж эмчийн бичсэн жорын дагуу таарсан эмийн болон физик эмчилгээ, нурууны бүс зэрэг нуруу хамгаалах хэрэгсэл хэрэглэх, дасгалын эмчилгээ зэрэг нурууны өвчний хэмжээнд тааруулж эмчилгээ хийнэ.

Энэ үед тус эмчилгээний аргуудыг эмчийн зөвлөгөөний дагуу мөрдөх хэрэгтэйг мартаж болохгүй. Эмчилгээний төлбөр их гарна гээд өөрийн дураар эмчилгээний аргыг сонгох нь өвчнийг илүү даамжируулж болох талтай юм.

 

 

 

Мэдвэл зохилтой Солонгос үгнүүд

 

Нурууны өвчин ( 요통) \ / Ютун

Хүнд зүйл( 중량물 ) \ Жүнрян мүл

Нурууны булчин ба шөрмөсний суналт

( 염좌 )\  Ёмжуа

Нуруу өвдөж байна ( 허리가 아파요 )

\   Хорига апаюу

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7773432/b9e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210424
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238682
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365880
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364574
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523311
41961 muuguntsuriin esreg yamar em bdiin boloo ttll 2015-09-28 2177
41960 Ilsand em alba baina. Darhanbaatar63 2015-09-28 1485
41959 SONATA.6.7.K5.PORTER BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-09-28 1493
41958 ☆☆☆MONGOLKARGO☆☆☆gazriin achaa haygaar avch bna 01075170550 deme 2015-09-26 1516
41957 SONATA.6.7.K5.PORTER BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-09-26 1499
41956 외국인이주노동자인권을위한모임 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-09-25 1510
41955 Mashintai hund odriin ildon ogch 2 odor gaduur hamt yavna./Yaraltai/ Darhanbaatar63 2015-09-25 1452
41954 ВИЗ СУНГАНА huuli707 2015-09-24 1536
41953 ☆☆☆MONGOLKARGO☆☆☆gazriin achaa haygaar avch bna 01075170550 deme 2015-09-22 1448
41952 SONATA.6.7.K5.PORTER.BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-09-22 1372
41951 MARYKAY 수니 2015-09-20 1498
41950 goo saihanii aprat [3] tungaashka 2015-09-17 1663
41949 Мэс хүргэхгүйгээр, Тарианы аргаар! Төрөлхийн мэт үзэсгэлэн гоо! 1w1 2015-09-16 7013
41948 SONATA.6.7.K5.PORTER BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-09-16 1409
41947 нэг хүн гэхэд та итгэх үү file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-09-15 1514
41946 예쁜 얼굴 Гоо үзэмж 2015-09-13 1494
41945 Та бүхэндээ KOREAN TOP 10 ОПЕРА Гоо сайхны мэс заслын эмнэлгийг танилцуулж байна. 1w1 2015-09-12 7069
41944 ГЭРЛЭЛТ ба ЦУЦЛАЛТ huuli707 2015-09-12 1400
41943 ВИЗ ХУУЛЬ ЗҮЙ huuli707 2015-09-07 1369
41942 외국인이주노동자인권을위한모임 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2015-09-07 1484
41941 HUULI ZUI VIZ huuli707 2015-09-05 1400
41940 хүйсээ солиулсан хөөрхөн мисс Та өмнөхийг харахыг хүсвэл file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-09-05 1457
41939 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-09-05 1403
41938 SONATA.6.7.K5.PORTER BONGO HYMD ZARJ BNA 01075170550 deme 2015-09-04 1325
41937 Үнэгүй гоо сайхны бүрэн мэс засалд орох боломж! file 1w1 2015-09-02 1407
41936 huuhnuudee asuuh zuil bna [1] 02020202 2015-08-29 1593
41935 Сансарт 3 өрөө байр зарна Dankook UBF 2015-08-27 1451
41934 무료 한국어 교실 - Солонгос хэлний үнэгүй сургалтанд урьж байна. Гадаад ажилчдын... 2015-08-26 1467
41933 Харш, Айзам, Хар Тас хамтлагуудын тоглолтонд урьж байна. file [1] 현아 2015-08-25 1463
41932 4 sartai huuhded vaktsin hiideg uu? zadig 2015-08-25 1447
41931 МОНГОЛ ТАУН, ЧЭЙЛ ЭМЭГТЭЙЧYYДИЙН ЭМНЭЛЭГ, БОЛОН ХУДАЛДААНЫ ТӨВYYДТЭЙ ОЙРХОН ЗОЧИД БУУДАЛД ХЯМДРАЛТАЙ YНЭЭР ЗАХИАЛГА АВЧ БАЙНА nom05 2015-08-25 1417
41930 ☆☆☆MONGOLKARGO ☆☆☆gazriin achaa haygaar avch bna. 01075170550 deme 2015-08-24 1391
41929 Porter.bongo.hymd zarj. bna .01075170550 deme 2015-08-24 1498
41928 SONATA.6.7.K5.PORTER. BONGO. FRONTER.MAYTI.HYMD ZARJ BNA. 01075170550 deme 2015-08-24 1494
41927 Tanig hussen mashinaa avhad chin naidvartai sain orchuulga hiij tuslana, bnbn99 2015-08-22 1492
41926 mary emnelegt tursun hun utsaa uldeene uu hirs 2015-08-16 1581
41925 8.11~8.16 duustal OHUI COSMETICS peace0088 2015-08-10 1496
41924 өөрт тохирох мэс заслын талаар мэдээд аваарай охидоо file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-08-05 1566
41923 Ханабанкны PayEasy үйлчилгээний хэрэглэгч Монголчуудын анхааралд payeasy 2015-07-31 1609
41922 мэс заслын үнэ дэлгэрэнгүй мэдээлэл file АЙ ДИ гоо сайхны эмнэлэг 2015-07-30 1638
41921 ТАНЫ СЭТГЭЛД ХVРТЭЛ ... - ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ ~~ ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ~ МОНГОЛЧУУДДАА ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛЛЭЭ ЭНХ-БАРИА-ЗАСАЛ 2015-07-28 1588
41920 Mөнгөн шилжүүлэг хийх PayEasy үйлчилгээ payeasy 2015-07-27 1725
41919 외국인이주노동자인권을위한모임 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү. [3] Гадаад ажилчдын... 2015-07-24 1687
41918 Азийн Поп хамтлагуудын үнэн төрх илэрчээ file mrsmile325 2015-07-23 1665
41917 Дахиж болзоод хэрэггүй залуугийн 12 шинж file mrsmile325 2015-07-23 1560
배너신청
자생병원

배너신청