Moderator: mgl_300
SOLONGOSIN HUUL ZUIN YAVNI SHINE TOGTOOL GARLAA. VIZGUI HUUHDUUD SOLONGOSIN SURGUULD SURCH BOLOKH BOLLOO.
Уншсан 738 vote 0 2013.11.17 12:59:09꼭 읽어보시길 바랍니다.
2012 оны 10 сарын 4ны өдөр визгүй байдлаас болж, Солонгос улсаас хөөн гарагдсан Монгол ахлах сургуулийн сурагчийн асуудлаар Солонгосын хүний эрхийн байгууллагуудаас өнгөрөгч 1 жилийн хугацаанд “хүний эрхэнд нь халдсан” гэж авч үзэн тухайн сурагч дахин орж ирэхийг хүлээн зөвшөөрөхийг, визгүй сурагчид хөөн гаргагдах явдал гарахгүй байх талаар арга хэмжээ авхыг Солонгосын засгийн газарт шаардсаар ирсэн билээ.
Тэгтэл сүүлд (2013оны 10сард) Солонгосын Хуульзүйн Яамнаас “2013оны 11сараас эхлэн ахлах сургуульд сурч буй сурагчдын хувьд, визгүй байсан ч гэсэн тэр сурагч болон тухайн сурагчийн эцэг эхийг тэр дор нь хөөн гаргахгүй байх, ахлах сургууль төгстөл нь хөөн гаргах явдлыг түр хойшлуулах”заалтыг гаргалаа.
Солонгосын Хуульзүйн Яамнаас бага, дунд сургуулийн сурагчдын хувьд, нилээн хэдэн жилийн өмнөөс дунд сургууль төгстөл нь харж үзэн, хөөн гаргах асуудлаа түр хойшлуулж байсан ба энэ удаа ахлах сургуулийн сурагчдад хүртэл энэ заалтаа хэрэгжүүлэхээр боллоо. Энэ талаар ХуульЗүйн Яамны тайлбар материалийг хавсаргаж байгаа тул сонирхохыг хүссэн хүмүүс доорх файлруу орж уншиж үзнэ үү.
한국 법무부의 설명 자료입니다. (한국어)