Feeding childХүүхэд ходоод гэдэсний хямралтай , эсвэл кашандаа олигтой дасаж өгөхгүй байгаа бол эхлээд төрөл бүрийн будааны шүүс өгөөд үзээрэй .Орц : 2 хоолны халбага будаа : цагаан будаа , гурвалжин будаа , арвай будаа , овъёос- овсяные хлопья гэх мэтХийх арга : будаагаа сайтар угаагаад тасалгааны нөхцөлд стакантай халуун усанд 3-4 цаг байлгана . Дараа нь тэр усанд нь зөөлөн гал дээр чанана. Цагаан будааг 1 цаг бусдыг 2 цаг , овъёос буюу овсяные хлопьяаг 20-40 минут чанана . Чанаад болох үед нь жаахаан давс хийнэ . Ингээд шүүрээр шүүх буюу ариутгасан марли давхарлаад шүүнэ . Будаагаа дээрээс нь хуванцар халбагаар шахаж няцлан шүүсийг нь сайн гаргаж болно .Хүүхэд гүйлгээд байгаа бол цагаан будаа , өтгөн хатах маягтай бол геркулес нь сайн . Бэлэн шүүсийг хөргөгчинд 6-8 цагаас илүүгүй хугацаанд хадгална