Moderator: mgl_300
알아두자 10가지 - Мэдэцгээе! Аюулгүй аижллах 10 зарчим ( 세번째 파일입니다.)
Уншсан 834 vote 0 2013.10.27 16:01:32알아두자 10가지
Мэдэцгээе ! Аюулгүй ажиллах 10 зарчим
Сайн байцагаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай төвөөс гаргасан " Мэдэцгээе ! Аюулгүй ажиллах 10 зарчим" нэртэй
номыг цувруулан тавьж байна.
Та бүхэндээ бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс энэхүү мэдээллийг тавьж байна.
Гадаад ажилчдын хүний эрхийн төв. (Гуравдугаар цуврал)
3. Мэргэжлийн өвчний талаар мэдэцгээе
Ямар нэг осол гараагүй ч хийж байгаад ажлаасаа болж бие
махбодид асуудал үүсэх тохиолдол байдаг. Үүнтэй адил ажилтай холбоотой олон
төрлийн хортой хүчин зүйлд хэт удаан хугацааны турш байснаас бие махбодид
гэмтэл учирч өвчин тусахыг мэргэжлийн өвчин гэнэ. Мэргэжлийн өвчин ч гэсэн
үйлдвэрийн осолд хамаарна. Үүнд дуу чимээнээс болж сонсох чадвараа алдах, хүнд
төмөрлөгийн хордого гэх мэт ажилтай холбоотой гарцаагүй тохиолдолыг “мэргэжлийн
өвчин” гэнэ. Мөн өвчин тусах болон хүндрэхэд ажлаасаа тодорхой хэмжээгээр шалтгаалсан
бол “мэргэжилтэй холбоотой” өвчин гэнэ.
Үйлдвэрийн ослоос ялгаатай тал нь мэргэжлийн өвчин нь
удаан хугацааны турш аажмаар илэрдэг ба онцгой шинж тэмдэг илрэхгүй тохиолдолд
их бөгөөд ажилтай холбоотой гэдгийг тогтоохын тулд мэргэжилтний туслалцаа хэрэг
болдог. Түүнчлэн зүй ёсоор магадлуулж чадаагүй тохиолдол их байдаг. Иймээс
ажиллах явцад гарах хорт хүчин зүйлийн төрлөөс шалтгаалан ямар мэргэжлийн өвчин
үүсч болох вэ гэдгийг урьдаар мэдэх нь чухал юм.
Мэргэжлийн өвчин үүсэх шалтгаан
Мэргэжлийн өвчин үүсэхэд, өвчин тусахад хүртгэж байгаа
хорт хүчин зүйлүүд байдаг. Хорт хүчин зүйлийг жирийн хүмүүс болон ажилчид
хялбархан мэдэх зүйлс байдаг ч сайн мэдэхэд хэцүү зүйлүүд ч бас байна. Мөн
мэргэжлийн өвчинд өвчин үү, үгүй юу гэдгийг тогтооход хэцүү зүйл байхаас гадна,
хичнээр бие ядарч байвч ажлаа орхихоор хэмжээний биш учир тэвчиж ажиллах юумуу
өөр өвчин гэж бодож эм авч уугаад хүндрүүлэх тохиолдол их байдаг. Үүнтэй адил
ойрын хугацаанд биед асуудал үүсгэхээргүй мэргэжлийн өвчин нь сүүлд хүндэрч
илрэх тохиолдолд юунаас шалтгаалсныг тогтооход хүндрэлтэй тал байдаг байна.
Ялангуяа ажлын байрыг байн байн солих 3 жилийн хугацаагаар Солонгост ажиллаад
нутаг буцаж буй гадаад ажилчдын тухайд хожим хүнд өвчин илэрвэл шийдэхэд
хүндрэлтэй юм. Гэвч одоогийн байдлаар Солонгост мэдэгдээд байгаа мэргэжлийн
өвчнүүдийн тухай бага боловч мэдэж анхаарвал урьдчилан сэргийлэж болно.
▶ Мэргэжлийн өвчин үүсгэдэг хорт хүчин зүйлс
Ажлын байранд мэргэжлийн өвчин үүсгэдэг хорт хүчин зүйлс
нь : Чимээ, чичирхийлэл, хэт халуун, хэт
хүйтэн, цацраг туяа, хүнд жинтэй зүйл, хурц иртэй зүйлтэй харьцах, зүй бус
ажлын байрлал зэрэг физик хүчин зүйлс болон хортой химийн бодис хэрэглэдэг
үйлдвэрт химийн бодисууд өвчин үүсгэдэг. Тугалга, кадми зэрэг хүнд төмөрлөгтэй
харьцдаг үйлдвэрт ажиллахад хүнд төмөрлөг нь өвчин үүсгэх хорт хүчин зүйл болж
болно.
▶ Үйлдвэрийн хорт хүчин зүйлсээс шалтгаалах мэргэжлийн өвчнүүд
Физик хүчин зүйлсэд ямар
ч хамгаалалтгүй байнга байвал :
Сонсголоо алдах, цусны эргэлтийн дутагдал, хөдөлгөөний хомсдол, арьс
өнгөний өвчин, төрөл бүрийн хорт хавдар, нүдний өвчин, нарны хордлого, хөлдөлт,
нурууны диск, шөрмөсний суналт, шөрмөсний үрэвсэл, үе мөчний өвчин зэрэг
мэргэжлийн өвчин тусаж болно.
Мөн органик уусмалтай
байнга харьцвал :
Арьсны үрэвсэл, архаг
хууч, органик уусмалын хордого, мэдрэлийн тахир дутуу, мөгөөрсөн хоолойн
үрэвсэл, цус багадалт, цусны цагаан бөөмийн өвчин, хорт шинжийн элэгний үрэвсэл
зэрэг өвчнүүд гарч болно.
Хүнд төмөрлөгтэй байнга
харьцвал :
Цус багадалт, дотор эрхтэний
өвчлөл, төв мэдрэлийн систем өвчлөх, оюун ухааны хомсдол арьсны үрэвсэл,
хоолойны багтраа (астма) зэргээр өвчилж болно.
Дээр дурьдсанаас гадна
хий, тоос гэх мэтээс болж янз бүрийн мэргэжлийн өвчин тусаж болно. Түүнчлэн
сүүлийн үед стресс, ээлжийн ажил, урт хугацаагаар ажиллах зэрэг бодит бус хүчин
зүйлс ч гэсэн мэдрэлийн өвчин, тархи зүрх судасны өвчин (тархины саатал, зүрхний
өвчин, зүрхний саатал зэрэг) мэргэжлийн өвчинг үүсгэх шалтгаан болдог гэж
тодорхойлогдсон байна.
▶ Ажил их хийснээс үхэж ч болно!
Солонгосын сонин хэвлэл, телевизээр “гуаруса” гэсэн үг
байн байн хэлэгддэг. Энэ нь мөн л мэргэжлийн өвчинд тооцогддог байна. “Гуаруса”
гэсэн үгийг өөр оронд бараг хэрэглэдэггүй ба үгийн утга нь “хэт их ажилласнаас
нас барах” гэсэн үг юм. Илүү цаг болон шөнөөр их ажиллавал ажилчин тархины цус
алдалт, тархины саатал, зүрхний саатал зэрэг зүрх судасны өвчнөөр өвчлөх тохиолдол
байдаг. Үүнтэй адил амралтгүй хэт их ажилласанаас зүрх болон тархины судас
өвчилж нас барах тохиолдол байдаг.
▶ Миний өвчин мэргэжлийн өвчин мөн үү? Үгүй юу?
Би өвдөөд сайн
эдгэрэхгүй байлаа гэж үзвэл энэ нь мэргэжлийн өвчин үү? эсвэл .........?
Хэрвээ дараах тохиолдолд
мэргэжлийн өвчин туслаа гэж эргэлзэж байгаа бол мэргэжилтэнд очиж зөвлөгөө авах
хэрэгтэй. ① Хамт нэг
ажил хийдэг хүмүүст нийтэд нь ямар нэг шинж тэмдэг юмуу өвчин илрэх тохиолдолд ② Тоос
ихтэй ажлын байранд хоолой өвдөх юмуу хүнд ачаа өргөж зөөвөрлөснөөс нуруу өвдөх
зэрэг мэдээжийн тохиолдолууд ③ Ажил
хийхэд шинж тэмдэг нь хурцдаж амрах үед зүгээр болох юмуу эсвэл ажил хийхээс
урьд байдаггүй байсан шинж тэмдэг илрэх тохиолдолд ④
Ажлаас гадна өөр шалтгаан болчихмоор хүчин зүйл байхгүй
тохиолдолд Хэрвээ миний биеийн өөрчлөлт болон
шинж тэмдэг мэргэжлийн өвчин мөн гэсэн магадлагаа гарсан тохиолдолд Үйлдвэрийн
нөхөн ологоворын даатгалын хуулинд хамрагдаж зүй ёсоор эмчилүүлэх арга хэмжээ
авахад анхаарах хэрэгтэй. Жишээлбэл : Соннамын нэгэн үйлдвэрт
гэрэлтүүлгийн хэрэглэл хийдэг ажилчны гар нь чичирдэг өвчтэй болжээ. Тэр
ажилчин янз бүрийн эмнэлэгээр явсан боловч аль ч эмнэлэгт шалтгааныг нь
тодруулж чадаагүй байна. Тэгж байтал тэрээр өөрийн өвчнийг ажил дээр харьцдаг
янз бүрийн бодисоос болоогүй байгаа гэж таамаглаад эмнэлэгт очиж “Би мөнгөн
устай болоогүй байгаа” гэж асуужээ. Эмнэлгээс мөнгөн усны талаар шинжилгээ хийж
эцэст нь мөнгөн усны хордлого гэдэг нь тогтоогдсон байна.
Мэдвэл зохилтой
Солонгос үгнүүд Ядарч байнаг (힘들어요) \( химыдроюу) Амармаар байна(쉬고 싶어요)\ (шүигу шипоюу) Дэндүү
их ажиллалаа (일을 너무 많이 했어요) \( ирыл номү мани хэссоюу) Бие өвдөөд байна (몸이 아파요)
\( муми апаюу)