Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

 

알아두자 10가지 

 Мэдэцгээе ! Аюулгүй ажиллах 10 зарчим

 

Сайн байцагаана уу?

Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Манай төвөөс гаргасан " Мэдэцгээе ! Аюулгүй ажиллах 10 зарчим" нэртэй

номыг цувруулан тавьж байна.

Та бүхэндээ бага ч гэсэн тус нэмэр болох үүднээс энэхүү мэдээллийг тавьж байна.

 

Гадаад ажилчдын хүний эрхийн төв. (Хоёр дахь цуврал)

 

2 Осол нь аз

муутайгаас болж гардаггүй.

 

Олонхи гадаад ажилчид “Аз муутай хүн осолд ордог” гэж боддог. Үнэхээр тийм гэж үү?

Хэрэглэж байгаа тоног төхөөрөмжинд аюулгүйн төхөөрөмж суурилуулсан бол? Үйлдвэрээс аюулгүй байдлын сургалт зүй ёсоор явуулсан бол? Ажлын байранд аюулгүйн хашлага, тор сайн байрлуулсан бол? Хамгаалах хэрэгслийг сайн өмсөж, зүүсэн бол?

 

Энэ бүгд хийгдсэн бол үйлдвэрийн осол гарах байсан болов уу? Гарахгүй байх байсан. Үүнчилэн үйлдвэрийн ослын ихэнхи нь аюулгүйн төхөөрөмж ба аюулгүйн хэрэгсэлтэй холбоотой тохиолдол их байдаг.

 

Осол гардаг тоног төхөөрөмжийн төрлүүд

 

Ажилчин хөдөлмөрлөх явцад олон янзын тоног төхөөрөмж дээр ажиллах болдог. Техник тоног төхөөрөмж нь ажил хийхэд хамгийн хэрэгцээтэй багаж хэрэглэгдэхүүн боловч анхаарал болгоомжгүй харьцах, засвар үйлчилгээг хойшлуулбал маш том ослын шалтгаан болно.

Энэ удаа аваар их гардаг тоног төхөөрөмжүүдийг нарийн судлаж үзэцгээе. Түүнчилэн энэ төхөөрөмжүүдийг ажиллуулахдаа онцгой анхаарах хэрэгтэй.

 

Шахагч машин (Прэсийн машин)

Шахагч машин дээр хамгийн их осол гардаг. Төмөр тавцангийн шахалтаар хүссэн хэлбэрээ хийж гаргахад хэрэглэдэг. Шахагч машин дээр гарах осол нь ажилчин товчлуурыг буруу дарсанаас, мөн төхөөрөмжийг засварлах явцад машин гэнэт ажилласнаас үүдэн осол их гардаг. Хэдийгээр шахагч машиныг хэвийн ажиллуулж байлаа ч төхөөрөмжид орсон биет шахагдахгүй гадагш үсрэн гарах тохиолдол бас байдаг.

 

: Дамжуулах төхөөрөмж

Дамжуулагч машин нь голдуу бүтээгдлэхүүн болон юмсыг тасралтгүй дамжуулахад хэрэглэнэ. Энэ төхөөрөмжийг үйлдвэрүүдэд өргөнөөр хэрэглэдэг. Дамжуулагч машины онцлог нь тасралтгүй эргэлдэж байдаг бөгөөд энэ төхөөрөмж дээр голдуу хавчуулагдах ослууд гардаг. Ажиллах явцад ремэнд гараа хавчуулах, машины хажуугаар өнгөрч яваад хувцас болон бээлийн эргэлдэгч ремэнд тээглэснээс болж осол их гардаг. Мөн шахагч машины нэг адил дамжуулах төхөөрөмжийг засварлах явцад гэнэт ажилласнаас болж аваар гарах тохиолдол байдаг.

 

Холигч машин

Холигч машиныг голдуу хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрт хэрэглэдэг. Холигч төхөөрөмжтэй холбогдон гарах осол нь төхөөрөмж ажиллах явцад биш засварлах үед их гардаг. Холигч машин нь хүнсний янз бүрийн орцыг хольж хутгах үед төхөөрөмжийн эд ангид хүнсний үлдэгдэл, шавхруу хавчуулагдах тохиолдол их байдаг. Ажилчин төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж байх хэрэгтэй ба цэвэрлэх явцад ажилчны алдаа болон төхөөрөмж гэнэт ажиллах зэргээс болж осол гардаг.

 

Хэвэнд орлуулагч машин

  Хэвэнд орлуулагч машин нь төхөөрөмжийн хүчээр түүхий эдийг 2 талаас нь дарж хүссэн хэлбэрийн бүтээгдэхүүнээ хийдэг машин юм. Түүхий эд машинд наалдаж салахгүй тохиолдол их гардаг. Энэ үед ажилчин үүнийг салгах гэж байгаад осол гарах тохиолдол их байдаг. Бусад машинуудын адил засварлах явцад машин буруу ажиллаж осол гардаг байна.

 

Угаагч төхөөрөмж

Угаагч төхөөрөмж гэж байгалийн гаралтай бөс даавуунд байгаа төрөл бүрийн бодисыг арилгаж бүрэн цайруулах юмуу эс бол будганд оруулахад бэлдэх дамжлагыг хэлдэг.

 Энэ явцад түүхий эдийг саван болон сод зэрэг бодис орсон өндөр даралтад пор пор буцалгадаг. Энэ үед угаагч машины хаалгыг зүй ёсоор хаагаагүй байх, эсвэл төхөөрөмж хуучирч угаах, явцад өндөр халуунтай өндөр даралтаас түүхий эд түрэн гарч осол гардаг.

 

Ороох машин

Ороох төхөөрөмжийг голдуу бөс даавуу утасны үйлдвэрт хэрэглэдэг бөгөөд маш өндөр хурдаар эргэлддэг онцлогтой.

Ороох төхөөрөмжийг голдуу даавуу ба утас орооход хэрэглэдэг бөгөөд утас, даавуунд ямар нэг зүйл холилдож орооцолдох тохиолдолд ажилчин өөрийн мэдэлгүй түүнийг гараараа авах гэж байгаад ороох төхөөрөмжид хавчуулагдаж осол гардаг. Түүнчилэн урт үс, ороолт зэрэг төхөөрөмжийн эд ангид хавчуулагдан том осол гардаг.

 

 CNC  Зорогч машин

CNC Зорогч машин гэдэг нь программ өгч өндөр хурдаар бүтээгдэхүүнийг их хэмжээгээр боловсруулдаг бэлтгэгч төхөөрөмж юм. Зорогч машины хувьд ажилчин ажлын бүтээмжийг өндөрсгөх үүндээс аюулгүйн төхөөрөмжийг ашиглахгүй байх тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд машиныг засварлах болон шалгах явцад гэнэт ажилласнаас осол их гардаг.

 

Цахилгаан шат

Цахилгаан шат нь ажлын байранд хүнд зүйл түүхий эдийг маш хурдтай хялбархан зөөвөрлөдөг хэрэгсэл бөгөөд маш олон төрөл хэлбэртэй байдаг. Энэ төхөөрөмжтэй холбоотой осол нь голдуу цахилгаан шат болон бусад байгууламжид ажилчин хавчуулагдах осол их байдаг ба цахилгаан шат нь өндөр хүчтэй тул маш том осол аваарыг дагуулдаг байна.

 

  Өргөх цамхаг

Өргөх цамхагийг голдуу барилга байгуулалтад хүнд зүйлсийг дээш өргөх зөөвөрлөхөд хэрэглэдэг төхөөрөмж бөгөөд онцлог нь овор хэмжээ маш том, өндөр юм. Холбогдон гарах осол нь хүнд зүйлийг зөөвөрлөх явцад хүн дээр унах юмуу ажилчин цамхаг дээр гарч ажиллаж байгаад унах тохиолдол их байдаг.

 

Эргэлдэгч ир, хөрөөний ир, хутганы ир

Эргэлдэгч ир, хөрөөний ир, хутганы ир нь олон аж ахуйн нэгжүүдийн тоног төхөөрөмжид нийтлэг хэрэглэгддэг туслах эд анги юм. Энэ ирүүд нь маш хурдтай эргэлдэж, түүхий эдийг таслах холиход хэрэглэдэг. Үүнтэй холбоотой осол нь голдуу тайрагдах осол байдаг ба ажилчны анхаарал болгоомжгүй байдал төхөөрөмжийг засварлах явцад машин гэнэт ажилласнаас болж гардаг байна.

 

Өрмийн машин, нунтаглагч машин

Өрмийн болоод нунтаглагч машин нь төмөрлөгийн үйлдвэрүүдэд нийтлэг хэрэглэгддэг төхөөрөмж юм. Дээрхи төхөөрөмжүүдийг хэрэглэж төмөрлөгийг боловсруулах явцад хурц иртэй төмрийн үртэс гэнэт үсрэх тохиолдол их байдаг. Түүнчлэн төмөрлөгийн үртсийг гараараа шүүрдэж болохгүй ба ажиллах явцад хамгаалах нүдний шилийг заавал зүүх хэрэгтэй. Мөн даавуун бээлий өмсөн ажиллах үед осол гарах магадлал өндөр тул болж өгвөл даавуун болон ноосон бээлий хэрэглэхгүй байх хэрэгтэй.

 

Эдгэээрээс гадна ажлын байранд маш олон төрлийн машин тоног мөхөөрөмжийг ашиглаж байгаа бөгөөд ихэнхи ослууд дээр танилцсан төхөөрөмжүүдтэй их ялгаа байхгүй юм. Тийм учраас ажилчин аюулгүйн төхөөрөмжийг дур мэдэн ашиглахгүй байх буюу өөрчилж болохгүй бөгөөд төхөөрөмжийг шалгах болон засварлахдаа түүнийг сайн мэдэх мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй.

 

Би алдаа гаргаснаас гэмтлээ гэж үү?

 

Ажлаа хийж байгаад бэртэхэд ихэнхи байгууллагууд ажилчны гаргасан алдаанаас боллоо гэх тохиолдол их байдаг. Гэвч осол нь ажилчны буруугаас болдоггүй байна. Аюулгүйн шаардлагыг хангаагүй ажлын байр, аюултай тоног төхөөрөмж, ажлын багаж мөн аюулгүйн журмыг баримтлаагүй гэх мэтийн алдаа нь ихэнхи ослын шалтгаан болдог байж болох юм.

 

 

Тоног төхөөрөмжөөс болж гарах ослоос

урьдчилан сэргийлье гэвэл

 

 

Эхлээд аюулгүйн шаарлагыг хангаагүй ажлын орчинг өөрчлөх нь зүйтэй.

 

Гэвч бодит байдал дээр ажилчны зүгээс үйлдвэрийн аюулгүй орчинг бүрдүүлээд өгөөч гэж байгууллагаас шаардах нь хялбар биш билээ. Ялангуяа гадаад ажилчдын хувьд бүр ч амаргүй юм. Тэглээ гээд зүгээр байж болохгүй.

Өөрийнхөө биеийг хамгаалахад миний зүгээс чадах бүхнийг одооноос эхэлцгээе!

Аюулгүйн журмыг сайн судлаж сайн мөрдвөл осол аваараас тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэж болно.

 

 

Шахагч машин (Прэсийн машин)

-       Шахагч машины шахах төхөөрөмжийн завсраар гараа оруулахгүй байхыг анхаарах хэрэгтэй.

 

-       Хоёроос дэээш хүн нийлж ажиллах тохиолдолд хоорондоо тусгай дохиогоор харилцах хэрэгтэй.

 

-       Хийж байгаа бүтээгдэхүүнийг боловсруулах тохиолдолд болж өгвөл гар багаж ашиглана.

 

 

Өнгөлөх машин :

-       Хэрэглэхийн өмнө өнгөлгөөний билүүг шалгаж ердийн үеийнхээс өөр чимээ гарах юмуу хагарч цуурсан байвал хэрэглэж болохгүй.

-       Боловсруулж буй бүтээгдэхүүнийг өнгөлгөөнд гэнэт оруулахаас зайлсхийж аажим аажимаар шүргүүлж алжыг гүйцэтгэнэ.

-       Өнгөлгөөний билүүг солисны дараа 3 минутаас дээш туршиж ажиллуулна.

-       Өнгөлгөөний ажлын үед хамгаалах нүдний шил, тоосны маск, чихний хамгаалалтыг зүүсэн байна.

 

 

Ороох ажил :

-       Яаралтай зогсоох төхөөрөмж зэрэг аюулгүйн төхөөрөмжийн ажиллаж буй эсэхийг шалгасны дараа ажиллана.

-       Ороох машиныг цэвэрлэх болоон шалгахдаа төхөөрөмжийг заавал унтараасны дараа гүйцэтгэнэ.

 

Цахилгаан хөрөөн дээр ажиллах  :

-       Ажлын өмнө туршин ажиллуулж, эвдрэл байгаа эсэхийг шалгана.

-       Хөрөөний ирэнд цав гарсан, ир нь мохсон зэрэг бусад гэмтэл байгаа эсэхийг тогтмол шалгана.

-       Ажил дууссаны дараа ажлын байрыг орхих болон тог тасарсан үед залгуурыг заавал салгасан байх хэрэгтэй.

-       Аюулгүйн төхөөрөмж эвдрэх, ажиллагааны доголдол зэргийг ямагт шалгаж байх ёстой.

-       Ажлын үед хамгаалах нүдний шил, тоосны маск, чихний хамгаалалт зэргийг зүүсэн байна.

 

Харуулдах машин дээр ажиллах :

-       Харуулдах ажил хийх үед бээлий өмсөж болохгүй.

-       Мод боловсруулах үед аюул ихтэй тул хутганы ир ажилчинд гэмтэл урчруулахгүйгээр нэмэлт хамгаалах төхөөрөмжийг хэрэглэнэ.

-       Модны мөчир болон яртай хэсгийг харууладах үед модны яр үсрэх аюултай тул хэт их хүчээр албадан дарж болохгүй.

 

Дамжуулагч төхөөрөмж дээр ажиллах :

-       Дамжуулагч төхөөрөмжийн яаралтай үед зогсоох төхөөрөмж ажиллаж буй эсэхийг шалгана.

-       Ажлын хувцсыг дамжуулах төхөөрөмжинд төвөг учируулахгүйгээр зохицуулан өмсөнө.

-       Зөөвөрлөж буй тээшийг нэг талруу овоолохгүйгээр тэнцүүлэн ачих хэрэгтэй.

 

Бутлагч, холигч, ухагч машин дээр ажиллах:

-       Бутлагч, холигч, ухагч төхөөрөмжид байгаа зүйлийг гаргахдаа машины хөдөлгүүрийг зогсоосны дараа хийнэ.

-       Бутлагчийн дотоод хэсэгт цэвэрлэгээ болон засвар хийхдээ асаах товчлуурыг унтраасны дараа хийнэ.

 

Зорогч машин дээр ажиллах :

-       Ажиллах үедээ хамгаалалтын нүдний шилийг зүүж нүдээ гэмтэхээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

-       Боловсруулж буй бүтээгдэхүүн болон төхөөрөмжид татагдан орохоос сэргийлэж, ажлын хувцасны ханцуйг цэвэрхэн нугалах ба бээлий өмсөж болохгүй.

-       Гар багажийг төхөөрөмжийг дээр хадгалалгүй тусад нь хадгална.

 

Өрмийн машин дээр ажиллах

-       Өрөм ажиллаж байх үед үртсийг амаараа үлээх болон гараараа шүүрдэж болохгүй.

-       Ажлын өмнө өрмийг заавал шалгасны дараа хэрэгэлэнэ.

-       Өрөмдөх ажил хийх үед бээлий өмсөж болохгүй.

Нунтаглагч машин дээр ажиллах

-       Хамгаалалтын нүдний шил зүүх буюу хэлтэрхий үсрэхээс сэргийлэж тусгай хамгаалалт хийгдсэн байх хэрэгтэй.

-       Ажиллах явцад даавуун бээлий хэрэглэж болохгүй.

-       Боловсруулах бүтээгдэхүүнийг ширээ болон төхөөрөмжид сайн бэхэлсний дараа хийнэ.

 

 

     Осол гарлаа. Яавал дээр вэ?

 

Аюулгүйн журмыг сайн баримталлаа ч гэсэн осол гарч болно. Хэрвээ осол гарвал яаралтай эмнэлэг явах хэрэгтэй. Түргэн тусламжийн тэрэг ирэхээс өмнө яаралтай арга хэмжээг авах нь хамгийн чухал юм. Шуурхай авах арга хэмжээг сайн хийснээр бие мах бодийн гэмтлийг багасгаж, эдгэрсний дараа эргэж ажилдаа ороход чухал нөлөөтэй юм.

 

Эрхтэн огтлогдох буюу тасрах ослын үед

 

   Эхлээд гоожиж буй цэвэрхэн усанд огтлогдсон хэсгийг угаана.

   Хүйтэн усанд базсан даавуу юмуу алчуураар огтлогдсон хэсгийг ороож цус алдалтыг зогсоохоор тохиромжтой хүчээр дарж өгнө.

   Огтлогдсон хэсгийг зүрхнээс дээш өндөрт өргөж өгнө.

   Тайрагдсан хэсгийг хайж олно.

   Олсон хэсгээ гоожиж буй усанд угаасны дараа усанд базсан алчуурт боож гялгар уутанд хийнэ.

   Даруйхан эмнэлэг явах боломжгүй бол тэр уутыг мөстэй усанд хадгална. (24 цагийн хугацаанд боломжтой)

  Осолд орсны дараа тухайн хүнд хоол болон ус өгч болохгүй.

 

Гэмтэлээс үүдэн цус алдах үед

   Шороо юмуу ямар нэг зүйл наалдсан тохиолдолд гоожиж буй цэвэрхэн усанд цус алдаж буй хэсгийг угаана.

  Цэвэрхэн алчуураар цус алдаж буй хэсэгт дарж өгнө.

   Гэмтсэн хэсгийг хөдөлгөөнгүй байлгана.

   Мөсийг алчууранд боож гэмтсэн хэсэгт тавибал өвдөлтийг намдааж болно.

  Гэмтсэн хэсгийг зүрхнээс дээш байрлалд байлгана.

 

Ясны хугарлын үед

   Хугарсан эсэхийг шалгах гэж гэмтсэн хэсэгт гар хүрт болохгүй.

   Хугарсан хэсгийг нийлүүлэх гэлгүй харин хөдөлгөөнгүй байхаар боломжийн хэрээр хамгаалж өгнө.


 

 

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7654028/a2c/trackback

**MGL гишүүн*

2013.10.11 13:35:04
*.144.45.87

**MGL гишүүн*

2013.10.18 15:13:43
*.144.45.87

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 210454
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 238690
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 365899
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 364577
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 523342
40746 LG брэнд 802 литр 2хаалгатай 91.2 x 178.5 x 94.5 cm хэмжээтэй 120кг жинтэй хөргөгч огцом хямдрал 1,030,000 вон ТУНДЭМҮН МОНГОЛ ТАУН 903ТООТ УТАС:02-2275-1698 WWW.MGLSKY.COM notorious 2013-10-09 625
40745 КОМПЬЮТЕРИЙН ЗАСВАР ОНОШИЛГОО ,ФОРМАТЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТУНДЭМҮН МОНГОЛ ТАУН 903ТООТ УТАС:02-2275-1698 WWW.MGLSKY.COM notorious 2013-10-09 583
40744 Gmobile alban yosnii gereet borluulagch Ta хүссэн нэгжээ гэрээсээ хурдан шуурхай авч болно. amoremia 2013-10-09 641
40743 Манай дэлгүүрт шинээр пүүзнүүд ирлээ ! Метроны2,4,5-р шугам Тундэмүн түүx соёлын хүрээлэн буудлын8-р гарц Лотто их дэлгүүрийн хажуу талын барилгын2давхар утас:02-2275-1698 WWW.MGLSKY.com notorious 2013-10-08 620
40742 Манайд 8цагийн дотор тараг бүрж бэлэн болгодог сав ирлээ!!! 30,000 won Лотто их дэлгүүрийн хажуу талын барилгын 2давхарт байрлах MGLSKY цахилгаан барааны дэлгүүр УТАС-02-2275-1698 WWW.MGLSKY.COM notorious 2013-10-08 968
40741 NOTEBOOK ХЯМДАРЛАА!!!TOSHIBA NOTEBOOK ЕРДӨӨ 399,000 ВОН LENOVO NOTEBOOK ЕРДӨӨ 460,000 ВОН ТУНДЭМҮН МОНГОЛ ТАУН 903ТООТ УТАС:02-2275-1698 WWW.MGLSKY.COM notorious 2013-10-08 642
40740 Samsung Brand 50ИНЧ SMART 3D LED TV ИРЛЭЭ.WWW.MGLSKY.COM 02-2275-1698 notorious 2013-10-08 682
40739 46.1 heden jileer darsan bol [1] shuuderiin tysal 2013-10-08 758
40738 Gmobile alban yosnii gereet borluulagch Ta хүссэн нэгжээ гэрээсээ хурдан шуурхай авч болно. amoremia 2013-10-08 688
40737 КУ ХАН ҮН ДОКТОР ХҮРЭЛЦЭН ИРЭХ ГЭЖ БАЙНА Тод Каннам Гоо сайхны мэс заслын эмнэлэг 2013-10-08 827
40736 외국인이주노동자인권을위한센터 - GADAAD AJILCHIDIN HUNI ERKHIN TOVOOR TA BUKHEN ORGONOOR UILCHILUULNE UU. Гадаад ажилчдын... 2013-10-08 843
40735 XANGO JUUSee uuj ERUULJIE xango 2013-10-07 1027
40734 huuhdiin gadaad pasport asuuy amidral9999 2013-10-07 992
40733 Samsung, Nikon брэндүүдийн зургийн аппратыг зах зээлийн хамгийн хямд үнээр өнгө загварын өргөн сонголт!!! ТУНДЭМҮН МОНГОЛ ТАУН 903ТООТ УТАС:02-2275-1698 WWW.MGLSKY.COM notorious 2013-10-07 860
40732 ШИВЭЭС Гоо үзэмж 2013-10-07 655
40731 Gmobile alban yosnii gereet borluulagch Ta хүссэн нэгжээ гэрээсээ хурдан шуурхай авч болно. amoremia 2013-10-07 645
40730 3D 50инч ТВ 1,850,000ВОН,3D 55инч 3,900,000ТВ SAMSUNG ZIPEL ХӨРГӨГЧ 1,250,000ВОН БОЛЛОО^^www.mglsky.com 02-2275-1698 notorious 2013-10-07 600
40729 shilbe barisan degjin lakan gutal haanaas avch bolohve [1] amidral9999 2013-10-07 962
40728 herbalife iin buteegdehuun hyamdraltai [2] herb 2013-10-06 606
40727 Эмэгтэй хувцас oh my god 2013-10-06 779
40726 Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө ***12-р***сар 2013-10-06 738
40725 ШИВЭЭС Гоо үзэмж 2013-10-05 812
40724 hvvhdiin vvrgewch awiya [4] Enerlen 2013-10-05 1511
40723 LG DIOS 1,030,000WON WWW.MGLSKY.COM ТУНДЭМҮН МОНГОЛ ТАУН 903ТООТ УТАС:02-2275-1698 notorious 2013-10-04 1140
40722 Компьютерийн засвар оношилгоо ,форматлах үйлчилгээ , Монгол таун 903 тоот утас:02-2275-1698 WWW.MGLSKY.COM **MGL гишүүн* 2013-10-04 668
40721 Аморэ брэндийн ЛИРИКОС гоо сайхан санал болгож байна. file chevon 2013-10-04 1023
40720 Цаг хугацааг марттал хайртай хүмүүстэйгээ ярьмаар байна уу? amoremia 2013-10-04 959
40719 mashinii daatgalin talaar asuuya.hariul ogooch [4] sanata 2013-10-04 1307
40718 yggg [1] uka888 2013-10-03 799
40717 Solongos huntei ger bul boloh hun bval utas yahoo ID uldeenuu cd.key.crack 2013-10-03 2548
40716 Mah zarna "АЛТАН-ХӨХИЙ КАРГО" ЖИЖИГ ГУАНЖҮ 010-4704-8696, 010-7661-9898 Махны худалдаа 2013-10-03 684
40715 Mah zarna "АЛТАН-ХӨХИЙ КАРГО" ЖИЖИГ ГУАНЖҮ 010-4704-8696, 010-7661-9898 Махны худалдаа 2013-10-03 675
40714 Mah zarna "АЛТАН-ХӨХИЙ КАРГО" ЖИЖИГ ГУАНЖҮ 010-4704-8696, 010-7661-9898 Махны худалдаа 2013-10-03 727
40713  "Зайсан карго".Газрын ачаа ӨДӨР БҮР 1000-800won авч байна. их хэмжээний ачаа 800w-р авна.машин ачилт хийнэ OBM 2013-10-03 964
40712 Шивээс арилгана Гоо үзэмж 2013-10-03 815
40711 huuhdiin dugui zarna 30 myanga . ekbt 2013-10-03 1048
40710 ER~ ARBAIT BN. SOLONGO-RESTORAN 2013-10-02 1175
40709 sain bn uu eej naraa jijig guanjud kti 2013-10-02 1248
40708 알아두자 10 가지 - Мэдэцгээе! Аюулгүй ажиллах 10 зарчим (첫번째) Гадаад ажилчдын... 2013-10-02 1138
40707 Миний монголын ард иргэддээ энэ øдрийн амар амгаланг эрхийн ялдамд дуулгах мэдээтэй анхаарлаа хандуулна уу.., Элбэгдорж 2013-10-02 896
40706 намрын навс хямдрал та яараарай.., MANDAKH"KARGO 2013-10-02 911
40705 외국인이주노동자인권을위한센터 - Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн өргөнөөр үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын... 2013-10-02 746
40704 orchuulaad ogooch egch naraa guij bn........ [2] odgko 2013-10-01 1358
40703 10~03 nd GARNA "Зайсан карго".Газрын ачаа ӨДӨР БҮР 1000-800won авч байна. их хэмжээний ачаа 800w-р авна.машин ачилт хийнэ OBM 2013-10-01 662
40702 Орчуулаад өгөөч lifelife 2013-09-30 753
배너신청
자생병원

배너신청