Тус улсад  жил бүр өсөн нэмэгдэж буй гадаадын хууль бус иргэдийн тоог багасгах зорилгоор өнөөдрөөс эхлэн Солонгосын ЦЕГ,  Хөдөлмөрийн яам , Цагаачлалын алба , Далайн эргийн харуулын цагдаагийн газар гэсэн 4  байгууллага  хамтран тусгай баг гаргаж  , ирэх 6 сарын 30-ны өдөр хүртэл тус улсад ажиллаж , амьдарч байгаа гадаадын иргэдэд бичиг баримтны шалгалт хийн , зөрчилтэй иргэдийг эх оронд нь буцаах эрчимтэй шалгалтыг өнөөдрөөс эхлэн хийж эхэллээ.

 Энэхүү шалгалтын дийлэнх нь гадаадын иргэд олноороо ажиллаж, амьдрдаг орон нутаг, хотууд багтах  төдийгүй Солонгос иргэдийн ажлын орон тоог их хэмжээгээр булаан авч буй гэгдэх бүх төрлийн барилгын компаниуд, тэдгээрийн баригдаж буй барилгууд, айл нүүлгэлтийн компани,   караоке, массаж , буудал , т шөнийн цэнгээний газруудад  явагдана гэжээ.

 Мөн энэ жил гэрээний хугацаа нь дуусч буй гадаадын 123 мянга 372  гэрээт ажилчдын 38%  нь эх орондоо буцахгүй гэсэн судалгаатай байгаа бөгөөд ийм байдлаар 2016 он гэхэд ,  2012 оноос эхлэн эх орондоо буцааагүй гадаадын хууль бус ажилчдын  тоо 353 мянга 878-д хүрнэ хэмээн тооцоолжээ.

Дээрх 4 байгууллагын тусгай багт нийтдээ  305  ажилтан багтсан ба үүн дээр шалгалт хийгдэх тухайн орон нутаг бүрийн цагдаагийн газрын ажилтнуудын хүч туслалцаа орно гэжээ.

Одоогийн байдлаар Солонгос улсад гадаадын нийт 1 сая 418 мянга 926 гадаадын иргэд ажиллаж, амьдарч байгаагийн 179 мянга 846 нь хууль бусаар ажиллаж байгаа юм байна.