Тавдугаар сар танай ордныхны хайр дурлалын амьдралд сайхан цагуудыг нөөцөлсөн байна. Гэхдээ тэдгээр өдрүүд сарын эхэнд тохиохгүй. Эхний арав хоног хосуудын хувьд харин ч жаахан ярвигтай байж мэднэ. Тодорхой ажил юм уу, эрүүл мэндийн асуудал, ямар нэг саад тотгор, хязгаарлалтаас шалтгаалан та хоёрын эв найр саатаж мэднэ. Чиний шаардлага, хүлээлт хэт өндөр байснаас болж урам чинь хугарна. Азаар энэ бүхэн удаан үргэлжлэхгүй. Таван сарын 9-нөөс Сугар гариг чиний хайр дурлалын ордонд орсноор бүрхэг мананг арилгаж, чамайг ахин инээмсэглүүлэх болно. Илүү дулаан, илүү дотно, тэмүүлэлтэй, гүн гүнзгий харилцаа үүсч, та хоёрын хоорондох үл ойлголцол амархан арилна. 5 сарын 15-наас Буд гариг, 21-нээс гэрэлт Нар Нумын ордонд очиж дурлалыг чинь илүү эрч хүчтэй, догдлох зүйлтэй болгоно. 5 сарын сүүлийн 10 хоногт ямар нэг баяртай үйл явдал тохиож магадгүй. Ажил хэргийн хувьд Нумууд завгүй, шахуу хуваарьтай, яаруу сандруу өдрүүдийг туулах бололтой. Өдөр тутмынхаа төлөвлөгөөг нарийн гаргаж, цагаа зөв зохицуулж, ажлынхантайгаа эв найртай байхыг эрхэмлэ. Сахилга бат, хариуцлага, тэвчээр чамд хэрэг болно. Таван сарын 2-р хагасаас хүндхэн байдал арилна. Сүүлийн арав хоногоос шинэ гэрээ хэлцэл хийх юм уу , өмнө нь дааж авч байгаагүй төсөл дээрээ хуваарилагдана. Санхүүдээ хянамгай ханд. Хэдий бүсээ чангалах хэрэгтэй байгаа ч өр тавих хэрэггүй. Дэмий зүйлд мөнгө үрэх хандлага их байна шүү. 5 дугаар сард эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Осол гэмтлээс холуур байж, гэртээ эрт харьж байгаарай. Өвчний жаахан л шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүл, тоохгүй орхиж болохгүй. Хүүхдийнхээ эрүүл мэндэд ч сайн анхаар.
Матар
Чиний сэтгэлийг зовоох олон асуудал байх ч, түүнийхээ хажуугаар эротик хүсэл, тэмүүлэл тасралтгүй төрнө. Дур тачаалын гариг Ангараг Матрын ордны хайр дурлалын ордонд оржээ. 5 сарын 9 хүртэл Ангарагтай цуг мэдрэмтгий байдлын гариг Сугар оршиж, 5 сарын 15 хүртэл сээтэгнэл, янаглалын Буд гариг ч бас чамтай ойр байх болно. Санчир гариг байгаагүйсэн бол эдгээр хоршилын нөлөөгөөр бүх зүйл сайхан байх байлаа. Сарын эхний хоёр долоо хоногт Санчирын уршгаар бага зэрэг азгүйтэл, хэрүүл маргаан, саад тотгорууд тулгарах бололтой. Дээрх од гаригийн зохилдолгоо нь үерхээд эсвэл гэрлээд удаагүй байгаа хос, хараахан баталгаатай болоогүй харилцаанд илүү нөлөөлөх болно. 5 сарын хоёрдугаар хагаст бүх зүйл хамаагүй дээрдэнэ. Чи нөхөртэйгөө цуг ажил хэрэг хөөцөлдөх юм уу, ажлын газрынхаа хүнд татагдана. Хайрттайгаа хамт өдөр тутам хийдэг ямар нэг үйлд оролцох бололтой. Жишээ нь цуг фитнесст явах, хамтран бизнес эрхлэх, сургалтанд суух г.м. Мэргэжлийн үүднээс энэ сар гэрэлтэй харагдаж байна. Бархасбадь гариг чамд ивээлээ харамгүй хайрлаж, илүү дээр нөхцөлтэй өндөр цалинтай ажлын санал юм уу, чадвар чансаа, бүтээлч чанарыг чинь харуулах даалгавар оноогдож мэднэ. 5 сарын 15-наас Буд гариг чиний оюун санаа, ухаан бодлыг цэгцэлж харилцаа холбоо, аялалтай холбоотой асуудлуудыг ивээнэ. Сарын сүүлийн арав хоногт Буд, Сугар, Бархасбадь гаригийн гурвал чамд амжилт бүтээлийг авчирна. Багаар ажиллавал илүү үр дүнтэй. Санхүүгийн талд нэг их эерэг өөрчлөлт байхгүй ч, айхтар уналтанд орохгүй. Сарын эхэнд бие сульдаж мэднэ. Хэт их ачааллаас зайлсхийж өөрийгөө хайрла.
Хумх
Мөрөөдлийн эхлэл тавигдах сар. Энэ сард чиний хүсэж мөрөөдөж байсан зүйл биелэх магадлал өндөр байна. Тийм учраас хийж байгаа ажилдаа тууштай хичээнгүй байх хэрэгтэй. Бусадтай хуваалцахын аргагүй мэдрэмж, хэцүү өдрүүд, очиж амжаагүй болзоо, хэрүүл, таагүй гэнэтийн бэлэг, үл ойлголцол аль ч тохиолдож магадгүй. Хамгийн гол нь тэглээ гээд гутрах хэрэггүй. Муу өдөр гэж байдгаас биш муу амьдрал гэж байхгүй. Сарын хоёрдугаар хагаст харин гайхалтай аз жаргал чамайг хүлээж байна гэнэ шүү. Эмэгтэй хумхуудын хувьд хүүхэдтэй болж магадгүй. Энэ сарын эхээр үл хөдлөх хөрөнгийн болон гэр бүлийн бизнестээ анхаарал хандуулаарай. Санхүүгийн ар талаа баталгаатай болгох хэрэгтэй. Зөвхөн ажил дээрээ ч биш, гэртээ ч ажлаа хийхгүй бол чамд хийх юм олон байна. Энэ бүхний үр дүн гарах тул харамсах хэрэггүй дээ. Ганц асуудал нь чиний хийж байгаа ажилд гэр бүлийнхэн чинь төдий л дуртай байхгүй нь. Юу юугүй бухимдахаасаа өмнө тэдний тайлбар, зовнилыг сонсож үзээрэй. Буруу сонголт гаргахаас зайлсхий. Харин сарын хоёрдугаар хагаст илүү амар тайван, завтай байх бололтой. Чиний авьяас чадвараас бүх зүйл шалтгаална. Чамайг төсөөлж байсан албан тушаалд чинь аваачиж ч мэднэ. Зарим нэг зүйлийг шинэчил. Ажилтай холбоотой хурал цуглаан, хүлээн авалт, арга хэмжээнд их орно. Ажлын ачаалал ихтэйгээс болоод ядрах, бие сульдаж болзошгүй. Мөн санаандгүй гэмтэж бэртэж болзошгүй. Гэнэтийн ослоос сэргийл. Хаврын улирал тул өөрийгөө дээд зэргээр тордож, амин дэм ихээр хэрэглээрэй. Гэр бүлийн асуудал үүсч магадгүй. Бусадтай маргалдахаас сэргийлээрэй. Сарын сүүлээр бүх зүйл сайхан болно.
Загас
Хайр дурлалын тал дээр Загасууд энэ сард бага зэргийн асуудалтай байх бололтой. Үл ойлгоцол үүсч болзошгүй тул үүссэн асуудлыг хайртаасаа нуух хэрэггүй. Ярихаасаа өмнө дахин нэг бодож үзэх зарчмыг битгий мартаарай. Чиний эсрэг сөрөг байр суурь баримталж байгаа хүмүүс рүү дуугаа өндөрсгөхгүйгээр тоохгүй орхичих. Тэгэхгүй бол маргаан хурцдах аюултай. Хэрвээ аялалд явахаар төлөвлөж байсан бол сарын сүүл болгож хойшлуулаарай. Сарын хоёрдугаар хагаст илүү нам гүм, амар амгалан аюулгүй байна. Хайртайгаа хамтдаа намуухан орчинд цагийг өнгөрүүлээрэй. Аз жаргал хажууханд л байдаг шүү дээ. Хамтдаа ирээдүйн амьдрал, гэр бүл, ажлынхаа талаар ярьсан ч болно. Чамд юу л байна, ажил хийх эрч хүч байна. Энэ их эрч хүчийг дэмий үрэх хэрэггүй. Олдсон боломж бүрийг хурдан атган аваарай. Сарын эхээр их олон хүнтэй танилцах бололтой. Шинэ танил бүр шинэ боломжийг дагуулах болно. Тавдугаар сар чиний хувьд боломж, шинэ хаалга, аз байх нь ээ. Сайн бүхний хажуугаар саар зүйл тохиолддог. Тийм учраас энэ сард ганц нэг үл ойлголцол үүсч магадгүй байна. Гэхдээ үр дүн нь тийм ч аюултай байхгүй. Хийсэн ажил, төлөвлөгөө бүхнээ тэмдэглэж авч байгаарай. Чамд удахгүй хэрэг болох болно. Холбоо барих хэцүү байна гээд хамтарч ажиллахаар төлөвлөсөн байгууллагаа өөрчилж болохгүй. Тэнд л чиний том боломж байгаа.